| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00677/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 11
2017 оны 01 сарын 03-ны өдөр Дугаар 156/ШШ2017/00011 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00677/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 09-04 тоотод оршин суух, Хамниган овогт Чулуунбаатарын Энхбат, (РД: СЭ- 81070772 )
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 09-04 тоотод оршин суух, Хүрэлбаатарын Бадамсэд нарт (РД: СА-79122601) холбогдох,
Нэхэмжлэгч: “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй, " зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Чулуунбаатар овогтой Энхбат нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий аймаг дахь салбараас 10606656 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2016 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй. 2016 оны 11 сарын 02-ны өдрийн байдлаар нийт 2 418 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Ч.Энхбатын утас руу нь залгахаар авдаггүй. Хугацаа хэтэрсэн хоног нь 79 өдрөөс дээш гарсан бөгөөд Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд шилжсэн. Иймд хариуцагч Ч.Энхбатаас зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Ч.Энхбат, Х.Бадамсэд нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Энхбат, Х.Бадамсэд бид хоёр “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын тус шүүхэд гаргасан зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Би зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын өмнө бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 16 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллага нь, хариуцагч Ч.Энхбат, Х.Бадамсэд нараас "зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.Энхбат, Х.Бадамсэд нар нь, нэхэмжлэгч “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ч.Энхбат, Х.Бадамсэд нарт холбогдох, “Вишн фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй "зээл, зээлийн хүүгийн 2 418 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Вишн фандбанк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 638 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 26 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26 819 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч нараас 26 819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Энхбат, Х.Бадамсэд нар нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ