Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

 

 


2017 оны 01 сарын 03-ны өдөр             Дугаар 156/ШШ2017/00012                 Хэнтий аймаг

 

                          
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай


Хэргийн индекс: 156/2016/00687/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Хэрлэнгийн” 8-02 тоотод оршин суух, Гөхөл Боржигон овогт Цэдэвийн Батсуурийн (РД:СЮ-62011715) нэхэмжлэлтэй,

"ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс 5 629 205 төгрөгийг гаргуулах " тухай иргэний хэргийг хянаад
                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Батсуурь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  Ц.Батсуурь би Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 146 дугаартай шийдвэр хангагдаагүй ч Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 201/МА2016/00025 дугаартай магадлалаар, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/хт2016/00993 дугаартай тогтоолоор нэхэмжлэл хангагдан намайг эгүүлэн ажилд томилсон. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн б/28 тоот тушаалаар намайг эгүүлэн жолоочийн ажилд томилон ажлуулж байна. Иймд одоо 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 10 сар 05 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 4 629 205 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 5 629 205 төгрөгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Ц.Батсуурь нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Батсуурь миний бие Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 5 629 205 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Миний бие хариуцагч байгууллагатай эвлэрэн хэлэлцэж, ажилгүй байсан хугацааны цалин 5 629 205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 000 000 (нэг сая ) төгрөгөөс татгалзаж, 4 629 205 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун таван) төгрөгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)

 Хариуцагч  Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ц.Батсуурийн шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд
1. Ц.Батсуурь нь 2005 оноос тус хэлтэст жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд  үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан үеийн цалин болох 4 629 205 төгрөгийг төлөхийг манай хэлтэс хүлээн зөвшөөрч байна.
2. Ц.Батсуурь нь нэхэмжлэлдээ өмгөөлөгчийн хөлс болох 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2016 оны өмгөөлөл хууль зүйн зардалд батлагдсан төсөв зарцуулагдаж дууссан тул тус зардлыг манай хэлтсээс нэхэмжлэгч Ц.Батсуурьт олгох боломжгүй байдлыг харгалзан үзнэ үү.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 30 тал)  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Ц.Батсуурь нь хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн хөлс, өмгөөлөгчийн хөлс 5 629 205 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Ц.Батсуурь нь шүүхэд гаргасан 5 629 205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 100 000 (нэг сая) төгрөгөөс татгалзаж, 4 629 205 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун таван) төгрөгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 4 629 205 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун таван) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, Ц.Батсуурийн нэхэмжлэлтэй “ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс 5 629 205 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт зохигчид 4 629 205 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга хоёр зуун таван) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105 017 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 52 508  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52 508  төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ц.Батсуурьт, хариуцагч байгууллагаас 52 508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батсуурьт тус тус  олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч байгууллага нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.


4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ