| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0045/Э |
| Дугаар | 0243 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 0243
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч Ю.Э........яа, түүний өмгөөлөгч Б.Золзаяа (шүүхэд төлөөлөх эрхий үнэмлэхийн дугаар 0648)
шүүгдэгч Ю.Б........тар, түүний өмгөөлөгч Ю.Тогмид (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1149) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ю.......мын Б........тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0125 52542 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Ю.......мын Б........тар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн төр, захиргааны авто баазад жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Ю.Б........тар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний 07 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн уулзвар замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэлгүй, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, мөн 3 дахь хэсгийн 3.6-д заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй...дугуй тавьсан”, мөн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн...гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” зэрэг хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалттай “Toyota Premio” маркийн ......... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас гэрлэн дохио бүхий явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ю.Э........яаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Ю.Б........тар мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Ю.Э...яа мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа явж байхдаа явган хүний гэрлэн дохиогоор явж байхдаа шүүгдэгч Ю.Б........тарт мөргүүлсэн. Тэгээд 11 дүгээр сард бүтэн эмнэлгээр явсан зардлыг шүүгдэгч Б........тар өгсөн. Харин 12 сар 1 сар, 2 сард эмнэлгээр явахад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй, харин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанд ороход надад 100.000 төгрөг өгсөн. Мөн хавтаст хэрэгт эм тариа авч өгсөн гэх баримтууд өгсөн байна. Гэтэл шүүгдэгчийн зүгээс надад ямар нэгэн эм тариа авч өгөөгүй. Харин надад 2.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би шүүгдэгчээс 12-02 сар хүртэл ажилгүй байх хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Үүнээс эм тариа авсан 807.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн 963.000 төгрөг, автомашины бинзен 838.083 төгрөг, зогсоолын мөнгө 16.000 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 1.470.000 төгрөг, цалингийн зээлтэй байсан учраас хашаа байшингаа банк бусад 1.500.000 төгрөгөөр тавьсан. Тиймээс одоо шүүгдэгчээс нийт 5.710.133 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...Тиймээс шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо “Жанцангийн уулзварын яван хүний гарц дээр үйлдэгдсэн байв...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-14),
2. Хохирогч Ю.Э........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа явахаар 6 цаг 40 минутын орчимд гэрээсээ гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Жанцангийн уулзварын гэрлэн дохиотой явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар нь хойноос урагшаа чигтээ гарч явтал баруунаасаа зүүн тийшээ чигтээ нэлээн хурдтай бараан өнгийн суудлын автомашин ирж байхаар нь хараад зогсох үед миний биеийн баруун хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би унахдаа замын чулуун хашлага мөргөөд унасан. Тэгээд босох гээд зүүн гараараа тулах гэтэл гар маань ямар ч мэдээгүй болсон байхаар нь автобусны буудал дээр зогсож байсан хүн гуйж боссон. Тэгтэл намайг мөргөсөн автомашины жолооч ирээд таны бие зүгээр үү хоёулаа гэмтлийн эмнэлэг рүү явах уу гэхлээр нь би 103 автомашинаар явъя толгойноос цус гараад байна байна гэж хэлсэн. ...би толгойдоо гурван оёдол тавиулсан. Мөн миний зүүн гар мултарсан савхан яс хугарсан байна гэсэн. Би гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтээд гарсан...гомдолтой байна . Эмчилгээний зардлаа сүүлд жич нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13123 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны баруун хэсэгт 1.5см урд мэс заслын оёдол бүхий шархтай, баруун чихний дэлбэн хавдсан, хөх цус хуралттай, ар нугалаасаар 3.5х0.6см язарсан шаргал улаан шархтай, зүүн хацарт 3.2.8см хүрэн улаан зулгаралттай баруун зовхи, болон хацар шанаагаар хавдсан бүдэг хөх цус хуралттай, эмзэглэлтэй, баруун өвдөгний гадна хэсэгт 3х4см хөх цус хуралттай, зүүн тохойн үенээс сарвуу хүртэл аравч гөлтгөнөн боолттой, баруун зүүн сарвууны 2-р үений ар дээд гадаргууд хүрэн улаан зулгаралтуудтай. Өөр ил харагдах гэмтэлгүй.
ГССҮТ эмнэлгийн 14690 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2019.10.29. 11:19. Хэвтэх үеийн зовиур: Толгой лугшиж өвдөнө, баруун түнхний орчим гуяны араар, зүүн шуу орчим янгинаж өвдөнө гэнэ. Үзлэгт: биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, ...хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт бяцарсан шархтай, зүүн шуу орчим хаван хавдар ихтэй, эмгэг хөдөлгөөнтэй, яс хавиралдах чимээтэй. Гэмтлийн эмчийн үзлэгт: ...Тархи доргилт, духанд шарх, зүүн шуу ясны хугарал, бугуйн үений хугарал, мултрал.
2019.10.30-ны Толгойн КТГ-н давтан шинжилгээнд: ...баруун талын гайморын хөндий салст зузаарсан. Баруун талын ухарханй дотор хаана 0.9см өргөн хэмжээгээр 0.2см гүн этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай. ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэрэг хавантай. ...баруун талын нүдний эргэн тойрон, баруун хацар хэсэгт зөөлөн эдийн хаван хавдартай.
2019.10.29-ний зураг /СД-1ш/ Аарцаг яс, цээжний хэнхрэгийн эгц, бүсэлхий, хүзүүний нугалам, гавал яс, зүүн бугуйн үений 2 байрлалын рентген зургуудаар зүүн гарын шуу ясны хугарамтгай хэсгээр хөндлөн, зөрүүтэй, богтос ясны шөвөг хэлбэрийн сэртэнд хөндлөн зөрүүтэй хугаралтай, бугуйн үеэр бүрэн бус мултралтай, цээжний хэнхэрцэгт гэмтэлгүй, уушгинд голомтот өөрчлөлтгүй, гавал ясанд гэмтэлгүй, хүзүү бүсэлхийн нугалмуудад гэмтэлгүй. Дүгнэлт бичсэн эмч: С.Чулуунсүх 2019.10.30 гэжээ...ДҮГНЭЛТ
1. Ю.Э........яагийн биед зүүн шуу ясны хугарал, зүүн бугуйн үений мултрал, духанд шарх, тархи доргилт, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, чихний дэлбэнд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50),
3. Түргэн тусламжийн дуудлагын МСКJ19451620 дугаар дуудлагын хуудаст: “...Дуудлага өгсөн Б........тар...дуудлага хүлээн авсан. 2019-10-29 06:52:56...” гэх баримт (хавтаст хэргийн 100),
4. Шүүгдэгч Ю.Б........тарын мөрдөн байцаалтад: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 7 цагийн орчимд би “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг хар саарал өнгийн “Toyotoa Premio” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хустайн ....... тоот хаягтай гэрийн гаднаас 100-н айлд байдаг авто баазаас албаныхаа машиныг авах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг Жанцангийн уулзварын замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 орчим км цагийн хурдтай явж байсан. Уулзварын зүүн гар тийшээ эргэх зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан байсан ба энэ үеэр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд ортол гэнэт гэрлэн дохиотой явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч машиныхаа баруун урд хэсгээр тухайн хүний баруун хажуу хэсэг рүү нь мөргөөд зогссон. Тэгээд би машинаас бууж очоод тэр хүний биеийн байдлыг нь асуухад гар өвдөөд байна гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73),
5. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд:
“...Уг авто тээврийн хэрэгслийн ...урд талын хоёр оврын гэрэл асахгүй, зүүн гар талын манангийн гэрэл асахгүй, их гэрэл хол, ойр дээрээ шилждэггүй, баруун гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, тоормосны ABS систем ажиллахгүй... зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300 cd..., баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd ...буюу ир гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн болон баруун гар атлын ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, их гэрэл хол дээрээ асахгүй байна. ....хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хээ, хэмжээснүүд нь өөр, өөр байна. ...Баруун гар талын хойд дугуй...н марк Bridgestone, …дугуйн хэмжээс 205/65R/15, ...Зүүн гар талын хойд дугуй...н марк Good year, …дугуйн хэмжээс 195/65R/15.
...Урд тэнхлэг тохиргоо өөрчлөлттэй байгаа нь жолооч зам онохгүй байх, ...авто тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэх, зам дугуйн барьцалдалт багас...ах, ...зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, их гэрэл хол дээрээ шилжиж асахгүй, зүүн болон баруун гар талын ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, зүүн гар талын манангийн гэрэл асахгүй зэрэг нь жолоочид үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар, ...хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хээ, хэмжээснүүд өөр, өөр байгаа нь тоормосны дөрөөн дээр дарах хүчнээс нь хамаарч шарвалт үүсэх байдлаар, тоормосны ABS систем ажиллахгүй байгаа нь тоормосны дөрөөн дээр их хүчээр дарсан үед автотээврийн хэрэгслийг залах боломжгүй болж, замын нөхцөл байдал, дугуйнуудын хийн даралт, хээ, хэмжээс зэргээс шалтгаалан шарвалт үүсэх зэрэг байдлуудаар дээрх эвдрэл гэмтлүүд нь нөлөөлж болох боловч тухайн зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал, жолоочийн ур чадвар, орчны гэрэлтүүлэг ямар байсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах тул осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-61),
6. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 563 дугаар дүгнэлтэд
“... “Toyota Premio” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ю.......м овогтой Б........тар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт: 3.6. “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин... дугуйнууд тавьсан;” 5.1. “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;” гэсний зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, мөн дүрмийн 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-66)
7. Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 16), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 23-35, 166-190), “Чингис шар айраг” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36), өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 38-45), Хохирогчийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15),
8. Жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15), Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-61), Түргэн тусламжийн дуудлагын МСКJ19451620 дугаар дуудлагын хуудаст: “...Дуудлага өгсөн Ю.Б........тар ...дуудлага хүлээн авсан. 2019-10-29 06:52:56...” гэх баримт (хавтаст хэргийн 100)
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягын тодорхойлолт (хавтаст хэргийн 92, 93, 95), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 94, 96), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 97), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 98), хохирол төлсөн талаарх баримтууд (хавтаст хэргийн 78-83, 200) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б........тарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ю.Б........тар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Toyota Premio” маркийн ......... улсын дугаартай, тээврийн хэрэгслээр Баянхошууны гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцож явсан байна.
Улмаар Баянхошууны гудамжны төгсгөл Хувьсгалын замын эхлэлд байрлах Жанцан худалдааны төвийн урд уулзварт ирээд уулзвараар нэвтрэх хөдөлгөөн хийхдээ тухайн уулзвараар зам хөндлөн гарч явсан буюу зөвшөөрөгдсөн гэрэл дохиогоор нэвтэрч байсан Ю.Энхцэцэгийг 06 цаг 52 минутын орчим мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн ослыг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаргасан болох нь;
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо “Жанцангийн уулзварын яван хүний гарц дээр үйлдэгдсэн байв...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-14),
- Хохирогч Ю.Э........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Жанцангийн уулзварын гэрлэн дохиотой явган хүний гарцаар ногоон гэрэл асахаар нь хойноос урагшаа чигтээ гарч явтал баруунаасаа зүүн тийшээ чигтээ нэлээн хурдтай бараан өнгийн суудлын автомашин ирж байхаар нь хараад зогсох үед миний биеийн баруун хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би унахдаа замын чулуун хашлага мөргөөд унасан. Тэгээд босох гээд зүүн гараараа тулах гэтэл гар маань ямар ч мэдээгүй болсон байхаар нь автобусны буудал дээр зогсож байсан хүн гуйж боссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),
- Шүүгдэгч Ю.Б........тарын мөрдөн байцаалтад: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ...хар саарал өнгийн “Toyotoa Premio” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Сонгинохайрхан дүүргийн нутаг Жанцангийн уулзварын замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 орчим км цагийн хурдтай явж байсан. Уулзварын зүүн гар тийшээ эргэх зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан байсан ба энэ үеэр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд ортол гэнэт гэрлэн дохиотой явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа чиглэлтэй нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч машиныхаа баруун урд хэсгээр тухайн хүний баруун хажуу хэсэг рүү нь мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73),
- Түргэн тусламжийн дуудлагын МСКJ19451620 дугаар дуудлагын хуудаст: “...Дуудлага өгсөн Б........тар...дуудлага хүлээн авсан. 2019-10-29 06:52:56...” гэх баримт (хавтаст хэргийн 100),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13123 дугаар дүгнэлт “...1. Ю.Э........яагийн биед зүүн шуу ясны хугарал, зүүн бугуйн үений мултрал, духанд шарх, тархи доргилт, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, чихний дэлбэнд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50),
- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтэд: “...Уг авто тээврийн хэрэгслийн ...урд талын хоёр оврын гэрэл асахгүй, зүүн гар талын манангийн гэрэл асахгүй, их гэрэл хол, ойр дээрээ шилждэггүй, баруун гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, тоормосны ABS систем ажиллахгүй... зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 4300 cd..., баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0 cd ...буюу ир гэрлүүдийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн болон баруун гар атлын ойрын гэрлүүдийн тусгалын тохиргоо өөрчлөлттэй, их гэрэл хол дээрээ асахгүй байна. ....хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хээ, хэмжээснүүд нь өөр, өөр байна. ...Баруун гар талын хойд дугуй...н марк Bridgestone, …дугуйн хэмжээс 205/65R/15, ...Зүүн гар талын хойд дугуй...н марк Good year, …дугуйн хэмжээс 195/65R/15...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-61),
- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 563 дугаар дүгнэлтэд
“... “Toyota Premio” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ю.......м овогтой Б........тар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүтэн байдлыг хангах; ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт: 3.6. “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин... дугуйнууд тавьсан;” 5.1. “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;” гэсний зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, мөн дүрмийн 16.2. “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-66) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ю.Б........тар нь болгоомжгүйгээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн а/-д заасан “ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” гэсэн жолоочийн үүргийг зөрчин, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт болох Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох, эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын
- 1.1 дэх хэсэгт заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;”,
- 3.6 дахь хэсэгт заасан “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй... дугуйнууд тавьсан;”,
- 5.1 дэх хэсэгт заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн ...байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;” техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас явган хүний гарцаар гарч байсан хохирогчийг мөргөж мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” –ийг зөрчжээ.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг, тухайн зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь мөн тухайн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирол, хор уршигт мөрдөн шалгах ажиллагааны явцад 939.253 төгрөг (хавтаст хэргийн 23-25), хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.710.133 төгрөг (хавтаст хэргийн 156-190) буюу нийт 6.649.386 төгрөг нэхэмжилсэн байна. Нийт нэхэмжилсэн 6.649.386 төгрөгөөс хохирогч нь 1.899.970 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг жич нэхэмжлэхээр талууд харилцан тохиролцож, үлдэх 3.249.416 төгрөгийг нэхэмжилжээ.
Дээрх хохирогчийн нэхэмжилсэн 3.249.416 төгрөгөөс шүүгдэгч нь 2.315.000 төгрөгийг төлж барагдуулжээ. Иймд шүүгдэгчээс үлдэх мөнгө буюу талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн тохиролцсон 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 1.000.000 төгрөг төлөх талаар харилцан тохиролцсон. Нөгөө талаар хохирогчийн эрүүл мэндэд цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэхээ илэрхийлсэн болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Ю.Б........тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болон.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.Б........тар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ю.Б........тарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.Б........тарт оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчид учруулсан 1.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй, хохирогчийн эрүүл мэндийн байдал шүүх хуралдааны явцад илэрхий бүрэн эдгэрсэн гэх нөхцөл байдалгүй байх тул түүнд оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг торгох ял биелэгдэж дуусах хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1903 0125 50542 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.