| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00734/И |
| Дугаар | 14 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 14
2017 оны 01 дүгээр сарын 06 өдөр Дугаар156/ШШ2017/00013 Хэрлэн сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00734/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би
Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн 02-15 тоотод оршин суух Сүрэнхорлоогийн Наранбатад холбогдох,
саатуулах байрны төлбөр 4 150 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймаг, Хэрлэн сумын 2 дугаар баг, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30 өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...С.Наранбат нь 2016 оны 06 дугаар сарын 30 өдөр согтуугаар гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлөөр албадан саатуулагдсан ба саатуулах байры үйлчилгэний төлбөр 4 150 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“Цагдаагийн газрын саатуулах байранд албадан саатуулагдсан С.Наранбатын саатуулах байрны үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ өөрсдийн буруугаас болж шүүхэд 2 удаа шүүхэд материал өгсөн байх тул 2016 оны 11 дүгээр сарын 23 өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цагдаагийн газар нь хариуцагч С.Наранбатаас саатуулах байрны төлбөр 4 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч С.Наранбатаас саатуулах байрны төлбөр 4 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА