| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/1089/Э |
| Дугаар | 1252 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1252
2019 11 25 2019/ШЦТ/1252
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Б.Энхбат,
гэрч П.Доржпалам, Д.Цогтсайхан,
шүүгдэгч С.Н, С.Б, өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Л.Б, өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт С.Н, Э.Т нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт С.Б, Л.Б, Ц.Амархүү нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908026460813 дугаар 3 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт суух, урьд ял шийтгэлгүй, Шилбүүр овогт Самбилноровын Н /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт суух, урьд ял шийтгэлгүй, Жонгоор овогт Эрдэнэцогтын Т /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Экологи, байгаль хамгаалах мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт суух, урьд ял шийтгэлгүй, Шилбүүр овогт Сампилноровын Б /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Харчуул овогт Лхагвын Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч С.Н, Э.Т, С.Б, Л.Б, Ц.Амархүү нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ авто машин цогцолбор” худалдааны төвийг хамгаалах үүрэг бүхий “Таван-Одот сум” ХХК-ийн хамгаалалтын албаны харуул хамгаалалтын ажилтан нарыг архи, согтууруулах ундаа өгч, анхаарлыг нь сарниулах арга хэрэглэж, тусгайлан хамгаалсан харуул хамгаалалттай хашаанд нэвтэрч, иргэн А.Ргийн өмчлөлийн зарах гэж байсан 4 ширхэг, иргэн Б.Дгийн өмчлөлийн зарах гэж байсан 3 ширхэг “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас А.Рд 2.400.000 төгрөгийн, Б.Дд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцов, машин, механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах, тусгайлан хамгаалсан харуул хамгаалалттай агуулах буюу хашаанд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Ахын зааж өгсөн машиныг андуураад өөр машины янданг солисон байсан. Гэм буруутайгаа маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би согтуу байсан учир мэдэхгүй. Миний дансанд 800.000 төгрөг орсон байсан. Манаачаас гуйж орсон. Нүүрсэн янданг хүнээс 1 ширхгийг нь 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Амархүү хашаа давуулж шидсэн гэсэн. Бийг гэрт нь хүргэж өгөөд бид 4 машиндаа пиво уугаад хоносон. Маргааш нь ченжид зарсан. Дүү Б тухайн үедээ мэдээгүй байсан. Т бид 2 ярьсан байсан. Машин зардаг тул манаач нарыг танина. Б ах өмнө нь ажиллаж байсан учраас дагуулж явсан. Бт мөнгө өгөөгүй. Найз болон төрсөн дүүтэйгээ хамт хэрэг үйлдсэндээ харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Н согтсон байсан, машинаа зааж өгөөгүй. Тэр хавьд байсан машины 8 янданг авсан. Амархүү ах хашаа давуулж шидсэн. Ахын машины янданг солино гэж Тогтох хэлэхээр хамт явсан. Би 800.000 төгрөг авсан. Амархүү ахын мөнгийг нь төлсөн гэж баримт үйлдсэн. Н, Б ах 2 харуулуудтай архи уух зуур би тайлж авах байсан. Ганцаараа чадахгүй учраас Быг туслуулсан. Амархүүгийн машины данхраад түлхүүрийг ашигласан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хоригдоод их зүйл ойлгосон. Дахин ийм муухай үйлдэл хийхгүй” гэв.
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хөдөө байхад над руу Н 2 удаа ярьсан. Танай ээлж гарч байгаа. Дүү нь машины юм солиодохъё гэсэн. Тэгээд хуучин ажил руу очсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж харамсаж байна. Ялыг багасгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Амархүү ах сүүлд янданг давуулж шидсэн. Хулгайлж байгааг би мэдээгүй, мөнгө аваагүй. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй” гэв.
Гэрч П.Доржпалам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бтай хамт ажиллаж байсан. 22 цагийн үед Б, Н 2 түрүүлж орж ирсэн. 20-30 минутын дараа цагаан Приус орж ирсэн. 2-3 хүнтэй байсан. Би нэвтрүүлсэн. “Ахынхаа машинаас юм авна” гэсэн. Гадны машин оруулах ёсгүй. Зүс таньдаг хүмүүс байсан учир оруулсан. Машиныг гарахад шалгасан, багаажийг шалгаагүй. Б халамцуу ирсэн. Миний ажилладаг талбай дээрээс хулгай гарсан талбай харагдахгүй” гэв.
Гэрч Д.Цогтсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед камер хянадаг байсан. 23 цаг арай болоогүй байхад цагаан Приус орж ирсэн. “Ахын машинаас юм авна” гээд орсон гэсэн. Хэзээ гарсныг мэдэхгүй. Явсныг нь би мэдэхгүй, согтсон байсан” гэв.
Эрүүгийн 1908026460813 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.Ргийн: “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шинэ авто худалдааны цогцолбор”-т автомашин борлуулдаг ажил хийдэг. ...Д гэх залуу миний утас руу залгаад “ахаа гялс зогсоол дээр хүрээд ир, миний хоёр машины, таны 4 машины нүүрсэн яндан хулгайд алдагдсан байна, би сая хяналтын камер шүүж харлаа” гэхээр нь яваад очтол Дгийн “Приус 20” маркийн 2 автомашины, миний “Приус 20” маркийн 4 автомашины нүүрсэн янданг нэг залуу “Приус 20” автомашинтай зогсоол дээр тайлж байгаа дүрс хяналтын камерийн бичлэгт бичигдсэн байсан. Би алдагдсан нүүрсэн яндангаа олж авмаар байна. Би нэг нүүрсэн янданг 600.000 төгрөгөөр, 4 нүүрсэн янданг нийт 2.400.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-15-16, 23/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.05.17-ны өдрийн 522 дугаар тайланд: ““Приус 20” маркийн автомашины шинээрээ байсан гэх нүүрсэн яндан 4 ширхэг нь 2.400.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-64-66/,
Хохирогч Б.Дгийн: “2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зогсоол дээр байсан “Приус 20” маркийн автомашинаа зарахаар асаагаад унаж үзтэл яндан нь тачигнаад муухай дуугараад байхаар доогуур нь шагайж хартал машины нүүрсэн янданг яваад оронд нь өөр хоосон яндан хийгээд гагнасан байсан. Тэгээд би тус цогцолборын хамгаалалтын албанд мэдэгдэж, хяналтын камерийг шүүж үзтэл 2019 оны 5 дугаар сарын 09-ний орой 22 цаг 31 минутанд гаднаас “Приус 20” маркийн автомашин орж ирээд миний зогсоолын хажууд очиж зогсоод, миний хоёр “Приус 20” маркийн автомашины, Р ахын “Приус 20” маркийн 4 машины нүүрсэн янданг тайлж аваад, машиныхаа ард ачиж байгаа дүрс харагдаж байхаар нь хороо хариуцсан цагдаагийн алба хаагчид мэдэгдсэн. ...Тэгээд би өөр дээрээ зарагдаж байгаа автомашинуудын янданг үзэхэд тухайн үед хоёр автомашины яндан алдагдсан байсан учир хоёр яндан алдсан гэж мэдүүлж, гомдол гаргасан. Тэгсэн миний 5 дугаар сарын 10-ны өдөр зарсан автомашины нүүрсэн янданг хулгайлаад солиод авсан байсан. Би нэг нүүрсэн янданг 600.000 төгрөгөөр бодоод 3 нүүрсэн янданг нийт 1.800.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-182-183, 190/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.05.17-ны өдрийн 523 дугаар тайланд: ““Приус 20” маркийн автомашины шинээрээ байсан гэх нүүрсэн яндан 2 ширхэг нь 1.200.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-192-194/,
Гэрч Э.Нямдаваагийн: “2018 оны 11 дүгээр сараас эхлэн машины нүүрсэн яндан авч ченжид зардаг ажил хийж эхэлсэн. Би өөрийн фэйсбүүк хаяг дээрээ “машины нүүрсэн яндан авна” гэсэн зар байрлуулаад утасны дугаараа бичихээр хүмүүс залгаад янданг нь би очиж авдаг. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед 88006423 гэсэн дугаараас залгаад ““Приус 20” маркийн машины 8 ширхэг нүүрсэн яндан байна, хэдэн төгрөгөөр авах бэ, бид нар нэг хүнтэй үнэ тохирохгүй байна” гэхээр нь “400.000 төгрөгөөр авна, өөрөө юу хийдэг хүн бэ, ямар нэгэн асуудалгүй биз дээ” гэсэн чинь “би өөрөө машины ченж байгаа юм” гэхээр нь би “та тэгвэл яндангуудаа тайлчихаад залгачих” гээд гэртээ байтал дахин залгаад “би яндангуудаа хэдэн бацаанаар тайлуулчихлаа, Шинэ автомашины цогцолбор дээр байна, ирээд авчих” гэсэн. Намайг очиход цагаан өнгийн “Приус 20” маркийн машин дотроос 30-35 насны ах гарч ирээд араас нь 18-20 насны хоёр залуу гарч ирсэн. Нэг эрэгтэй машин дотор унтаж байгаа харагдсан. Бүгд архи уусан согтуу байсан. Нарангийн голын эцсийн орчим нэг айлын хашаанд очоод миний машинд 8 ширхэг яндангаа 18-20 насны хоёр залуу нь ачиж өгсөн. Нарангийн голын ATM дээр 5007237120 дугаар Амархүү гэсэн данс руу 3.200.000 төгрөг шилжүүлэх байсан ч 3.500.000 төгрөг шилжүүлчихсэн. Буцааж 300.000 төгрөгөө авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-33-34/,
Гэрч П.Цогтсайханы: “2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хуваарийн дагуу ээлжинд гарч байтал өмнө манай харуул хамгаалалтын албанд хамт хамгаалагч хийдэг байсан Б нэг танихгүй залуутай 22 цаг өнгөрч байхад ирээд, ойрд уулзаагүй юм гээд надад 0,75 литрийн архи нэг шил, 2,5 литрийн пиво нэг ширхгийг өгөхөөр нь би хяналтын камер дотор уухгүй гээд гадаа сандал дээр суугаад, бид гурав хувааж ууж байтал хашааны гадаа “Приус 20” маркийн цагаан өнгийн машинтай хүн ирэхээр нь “ямар ажлаар явж байгаа юм” гэж асуусан чинь “ахынхаа машинаас юм аваадахъя” гэхээр нь би өмнө зогсоол дээр харагдаж байсан залуу болохоор нь оруулаад, тэр залууг зогсоолын зүүн талд байрлах хоёр дугаар бүс рүү очихоор нь би юмаа аваад буцаад гарна гэж бодоод буцаж нөгөө хоёр дээрээ очиж үргэлжлүүлэн архи ууж байтал Бтой хамт ирсэн залуу гар утсаараа нэг хүн рүү яриад “хүрээд ир” гэж дуудаад, удалгүй зогсоолын гадаа нэг цагаан “Приус 20” маркийн машин ирээд Б тэр залуу хоёр явсан. Тэгээд би унтаж амраад өглөө 08 цаг 30 минутанд ээлж солигдоод ажлаасаа бууж явсан. Би дараагийн ээлж буюу 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр харуулд гарч байтал нэг ченж залуу хяналтын камерийн өрөөнд орж ирээд “миний машины нүүрсэн янданг хэн нэгэн сольсон байна, хяналтын камерийг чинь шүүж үзээдэхье” гээд үзэхэд миний өмнөх ээлжинд намайг архи ууж байх үеэр цагаан “Приус 20” маркийн автомашинтай зогсоол руу орж ирсэн залуу 6 “Приус 20” маркийн автомашины нүүрсэн янданг тайлж аваад, сольж байгаа дүрс бичигдсэн байсан...
...Уг автомашин 2 дугаар постны баруун талын зогсоол дээр байсан. Орсноос хойш 1 цаг гарангийн дараа би харуул Баярмагнай, Болд нарыг нөгөө орсон машиныг үзээд ир гээд явуулсан. Тэр хоёр “уг машин байхгүй байна, гараад явсан юм биш үү” гэж хэлсэн. Автомашины борлуулагч хийдэг хүн байсан болохоор өөрсдийнхөө машинаас эд зүйл авч байна гэж бодсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-48-49, 51/,
Гэрч Н.Болдын: “Би 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Шөнө 11 цагийн үед харуул Доржпалам “үүдний 1 дүгээр пост дээр хүрээд ир” гээд станцаар дуудсан. Доржпалам “урьд манайд ажиллаж байсан Б ирсэн байна, чи энд үүрэг гүйцэтгэж бай” гээд явсан. ...надад архи хийж өгөхөөр нь би “уухгүй, пост руугаа явж ажлаа хийлээ” гээд камерийн өрөөнөөс гарахад автомашины зогсоолуудын дунд байрлах хайргатай талбай дээр цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашинд 2-3 залуу суусан автомашин нь асаалттай байхаар нь “та нар юу хийж байгаа залуучууд вэ” гэхэд “бид нар Бийг хүлээж байна” гэхээр нь 2 дугаар пост руу явсан. Би Бийг танихгүй. Автомашинууд орж гараад л явдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-53-54/,
Гэрч П.Доржпаламын: “2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед урьд хамт ажиллаж байсан Б, “Шинэ авто худалдааны цогцолбор”-т автомашины борлуулагч зүс таних хүүхдийн хамт ирсэн. Надтай уулзаад миний гарч байсан пост дээр ирж уулзаад архинаасаа надад 100 грамм татуулаад Цогтсайхантай уулзна гээд камерийн хяналтын өрөө рүү орсон. Б ирсний дараа бараг цагийн дараа “Шинэ авто худалдааны цогцолбор”-ийн үүдэнд цагаан өнгийн “Приус 20” маркийн автомашинтай 2 хүн ирсэн. Ард талын сандал дээр хүн байсан эсэхийг сайн мэдэхгүй. Би тэр хүмүүсийг “яах гэж яваа юм” гэхэд жолооч “ахынхаа машинаас юм авах гэсэн юм” гэхээр нь оруулсан. Тэр машин 2 дугаар постны баруун талд байх зогсоол руу явсан. Тэр залуучууд ойролцоогоор 1 цаг гаруй болоод Б, хамт орж ирсэн залуу хоёрыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-58/,
Гэрч Ж.Энхтөрийн: “2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд Н надтай хамт Шинэ авто худалдааны төв дээр “Тоёото Приус 20, 30” маркийн тээврийн хэрэгсэл борлуулж, ажиллаж байсан. ...Ажиллах хугацаандаа ажил алдаад ирэхгүй болохоор нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажиллуулахаа байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-60/,
Шүүгдэгч Э.Ты яллагдагчаар өгсөн: “...Тэр үед Н ах бид хоёрт урьд нь ченжээс худалдан авсан 8 ширхэг “Приус 20” маркийн автомашины яндангуудаа 22-ын товчоон дээр байдаг автомашины худалдаан дээр очиж “Приус 20” маркийн автомашины яндангаар солихоор Н ах бид хоёр ярилцсан байсан. Тэгээд Б ахыг хуучин ажил руу нь хамт явж ууя, танай ээлжийнхэн гарч байгаа биз дээ гэж Н ах хэлсэн. Б ах зөвшөөрөөд хуучин ажлынхантайгаа уулзна гээд бид нар паабаас гарсан. Н ах, Б ах бид гурав Амархүү ахын “Приус 20” маркийн 16-57 УНМ улсын дугаартай машинаар 22-ын товчоо автомашин худалдааны газар луу явах замдаа дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи, 1 ширхэг 2 литрийн пиво авсан. Очиход харуулууд байсан. Н ах “би энэ хэдтэй хамт архи ууж байя, чи буцаж яваад гэртээ байгаа 8 ширхэг яндангаа аваад ирээрэй” гэсэн. Би тэр хоёрыг үлдээчихээд гэртээ очоод амбаарт байсан 8 ширхэг яндангаа аваад 22 цагийн үед буцаж зогсоол дээр очоод харуулын байранд очиход тэд нар нилээн согтсон, 2 харуул нь тасарсан байсан. Н ахаас “таны нөгөө солих автомашинууд хаана байна” гэж асуухад нилээн согтсон зааж өгч чадахгүй баримжаагаар заагаад “би камерийн бичлэгийг харж байна” гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа баримжаагаар нь заасан ертөнцийн зүгээр баруун талын зогсоолын голд байсан өнгийг сайн санахгүй байна 2 ширхэг “Приус 20” маркийн улсын дугааргүй автомашинуудын янданг тайлж аваад буцаагаад өөрийнхөө авчирсан худалдан авсан яндангуудаар солиод хийсэн. Намайг яндан сольж байхад Н ах согтуу нааш цааш ирж очоод яваад байсан. Бас харуул ах ирэхээр нь “би өөрийнхөө зарж байгаа автомашины дугуйг янзалж байна” гэсэн. Би ер нь тэнд автомашин зарах гээд Тогтохтой хамт байдаг болохоор намайг мэдэж байсан. Тэгээд би солисон яндангуудаа аваад Амархүү ахын “Приус 20” маркийн 16-57 УНМ улсын дугаартай машины багаажинд хийсэн. Яндангуудыг аваад дуусахад шөнийн 02 цаг болж байсан. Н ах сэрээд надаас “яндангуудаа сольж авсан уу” гэж асуухаар нь “авсан” гэсэн. Би Амархүү ахын утсаар фэйсбүүк ороод “нүүрсэн яндан авна” гэсэн зараар орж Нямдаваа гэх хүнтэй холбогдоод нүүрсэн яндан зарна, 22-ын товчооны автомашин худалдаан дээр хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд 08 цагийн үед нүүрсэн яндан авах хүн ирсэн. Амархүү ах, Н ах бид гурав уулзаад яндангуудаа 1 ширхгийг нь 400.000 төгрөгөөр худалдахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голд байх хаягийг нь мэдэхгүй хашаанд очиж яндангуудаа ченжид өгч, машинд нь ачиж өгсөн. Амархүү ахын банкны дансаар 3.200.000 төгрөгийг мобайлаар шилжүүлэн авсан. Бид гурав 800.000 төгрөг тус тусдаа аваад, өмнө яндан худалдан авахдаа зээлээр авсан 800.000 төгрөгийг өгөөд, өөрсдийн хэрэглээнд хэрэглээд дууссан.
...Тэгээд эхлээд нүүрсэн яндангийн бэлдэц авахаар болоод бид хоёр ...8 ширхэг нүүрсэн яндангийн бэлдэц авахаар болоод 800.000 төгрөгөөр авсан. Тэгээд яндангуудаа өөрийнхөө гэрийн амбаарт нуусан. Нын дүү Б нүүрсэн яндан аваад солиод зарах гэж байгааг мэдэж байсан. Нүүрсэн яндангуудыг ганцаараа солих гэхээр би амжихгүй тул Б хамт оролцохоор болсон. ...Б ах “миний хуучин гарч байсан ээлжийнхэн байгаа” гэхээр нь “тэгвэл та тийшээ очоод харуулуудтай хамт архи ууж байх хоорондуур Нын машины яндангуудыг сольё” гэхэд Б ах зөвшөөрөөд явсан. Бын хамт 7 автомашины нүүрсэн янданг солисон. Яндангуудаа сольж дуусчихаад байтал Амархүү ах 03 цагийн үед ирсэн санагдаж байна. Амархүү ах, Б бид гурав хоорондоо уулзаад яндангуудыг хашаа давуулж шидээд, харуулын байрнаас Б ах, Н нарыг аваад хашаанаас гарсан. Гарахад үүдний харуул автомашины багааж шалгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-143-145, 146-152/,
Шүүгдэгч С.Нын яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Т бид хоёр найз Амархүүгийн “Приус 20” маркийн 16-57 УНМ улсын дугаартай автомашиныг “гадуур ажилтай байна” гэж хэлж аваад гадуур унаж явж байгаад... Тэр үед Т бид хоёрт урьд нь ченжээс худалдан авсан 8 ширхэг “Приус 20” маркийн автомашины яндан байсан. Тэр яндангуудаа 22-ын товчоонд байдаг автомашины худалдаан дээр очиж ахын зарж байсан “Приус 20” маркийн автомашины яндангаар солихоор Т бид хоёр ярилцсан байсан. Тэгээд би Б ахыг “Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд байх хуучин ажил руу нь хамт явж ууя, танай ээлжнийхэн гарч байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгсэн Б ах зөвшөөрөөд “хуучин ажлынхантайгаа уулзаж ууна” гээд уулзахаар болоод бид нар паабаас гарсан. ...Тэнд очиход автомашин худалдааны харуулууд байсан. Б ах бид хоёр харуулын байранд орж уусан. Т намайг буулгачихаад гэртээ байгаа 8 ширхэг худалдан авсан яндангаа авчрахаар явсан. Тэр үед би харуулууд болон Б ахтай хамт архиа уугаад хяналтын камерийг харж байсан. Намайг нилээд муудсан хойно Т ирээд надаас ямар автомашинуудын янданг солих талаар асуусан боловч би зааж өгч чадахгүй, буруу зогсоол дээр байгаа автомашин заасан байсан. Т бид хоёр Амархүүгийн утсаар фэйсбүүк ороод “нүүрсэн яндан авна” гэсэн зараар Нямдаваа гэх хүнтэй холбогдоод ...1 ширхгийг нь 400.000 төгрөгөөр худалдсан. Амархүү ахын банкны данс руу 3.200.000 төгрөгийг мобайлаар шилжүүлэн авсан.
Би 2019 оны 5 дугаар сарын эхээр өдрийг сайн санахгүй байна Амархүү, Т бид гурав уулзахад Т “Приус 20 маркийн машины нүүрсэн яндангийн бэлдэц 8 ширхгийг ченжээс зээлээр аваад, тавьсан байгаа, хэзээ солих вэ” гэж ярилцсан. Б ахтай утсаар яриад “Приус 20 маркийн нүүрсэн яндангийн бэлдэц 8 ширхэг байгаа, хэзээ солих вэ” гэхэд “би өөрийн хамт гарч байсан ээлжийнхнээс хэзээ гарахыг нь асуучихна” гэсэн. Б ах “2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр манай ээлж гарч байгаа юм байна” гээд уулзаж байгаад очиж солихоор болсон. Т бид хоёрт Амархүү автомашинаа өгсөн байсан ба өөрөө гадуур ажилтай байсан тул уулзаагүй. Гэхдээ бид нарыг нүүрсэн яндан солих талаар мэдэж байсан. Явах замдаа харуул нарт 2 шил 0,75 литрийн архи, 1 ширхэг 2 литрийн пиво авсан. Очиход автомашин цогцолборын төвийн 3-4 харуул байсан. Б ах бид хоёр харуулын байранд орж уулзахад харуулын албаны ээлжийн ахлах Цогоо, 2 харуул байсан. ...Тэгээд байж байтал Т гаднаас машинтайгаа орж ирж байгаа нь камерт харагдсан. Б ах бид хоёр харуулуудтай архи ууж байхад Т нүүрсэн яндангуудыг сольж байсан. Тэгсэн Амархүү ирсэн байсан. Ттай хамт яндангуудыг солисон. Би тэр үед хяналтын камеруудын бичлэгийг солих байсан боловч согтсон байсан тул чадаагүй. Согтсон хойно Амархүү, Т хоёр Б ах бид хоёрыг аваад хашаанаас гарсан. ...Б ахад ямар нэгэн мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-159-161, 162-167, 239-244, 2 дугаар хавтас, хх-241/,
Шүүгдэгч С.Бын яллагдагчаар өгсөн: “...Таас асуухад “дуудлаганд явахаа больчихлоо, автомашинд засвар хийх ажил гарсан, Нарангийн голоос хүн аваад ирэхээр боллоо” гээд бид хоёр Б ахыг гэрээс нь аваад Н ахын байгаа гэх паабад орсон. Тэр хэд 1 шил архи аваад ууцгаагаад суусан. ...“Шинэ авто худалдааны цогцолбор” луу явах замдаа тэр хэд 1 шил архи, 2 литрийн пиво, ундаа авсан. Н ах, Б ах хоёр архиа аваад, буугаад дотогшоо орсон. Н ах Тд “та хоёр нөгөө юмандаа яваад ирээч” гэсэн. Тгаас хаашаа явах талаар асуухад “манай гэрт очиж сэлбэг авчирна” гээд ...“Приус 20” маркийн автомашины 8 ширхэг нүүрсэн яндан авсан. Тэгээд буцаад 22 цаг өнгөрч байхад ирсэн. Очоод харуул оруулахаар нь бид хоёр автомашины зогсоолууд дунд орсон. Т надад “эндээс хэдэн автомашины яндан сольж тавиадахъя” гээд цагаан өнгийн “Приус 20” автомашин дээр очоод данхраадаар өргөөд нүүрсэн янданг “намайг түлхүүр багаж аваад өг” гээд тайлсан. Яндангаа өгөөд автомашинд хийгээд, “авчирсан яндангаас аваад ирээч” гэсэн. Би тайлсан янданг автомашинд хийгээд, авчирсан яндангуудаасаа авчирч өгөөд, нийтдээ 7 автомашины янданг солисон. Т руу Амархүү ах залгаад “ирсэн байна” гэхээр нь “ороод ирээч” гээд дуудсан. Амархүү ах орж ирээд автомашины хажууд зогсож байхад харуул ах ирээд “одоо явцгаа юу хийгээд байгаа юм, нөгөө хоёр хүн чинь согтоод байна” гэхээр нь “одоо явлаа” гээд явуулсан. Удалгүй Амархүү ах автомашинд байсан яндангуудыг хашаа давуулаад гадагш шидсэн. Бид гурав автомашиндаа суугаад буцаж гарахдаа Б ах, Н ах хоёрыг харуулын байрнаас аваад хашааны хаалгаар гарах гэхэд харуулууд автомашин шалгаад гаргасан. ...Тэгсэн миний дансанд 800.000 төгрөг хийсэн. Намайг хамт явахдаа “автомашины эд зүйл солино, тэгээд чамд мөнгө өгнө” гэж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-9-13/,
Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр найзтайгаа гэртээ архи уугаад сууж байтал Н залгаад намайг дуудсан. Т, Б нар ирж гэрээс аваад Сонгинохайрхан дүүргийн 32- ын буудал дээр паабад хүргэж өгсөн. Н бид хоёр архи, пиво ууж байтал Н ““Шинэ авто худалдааны цогцолбор” орж автомашины эд зүйл солимоор байна, таны хуучин хамт ажиллаж байсан ээлж гарч байгаа шүү дээ, тэнд очиж архи ууя” гэсэн. Зөвшөөрөөд Н, Б, Т нарын хамт гараад, замаасаа дэлгүүр ороод архи, пиво аваад ...“Шинэ авто худалдааны цогцолбор" дээр очсон. Н бид хоёр хашаа руу орж камерийн хяналтын өрөөнд орж, харуулуудтай архи уусан. Ууж байгаад би тасраад унтсан байсан. Тэгж байтал Н, Т нар явъя гээд намайг сэрээгээд автомашиндаа суулгаад гэр лүү хүргэж өгөөд явсан. Намайг сэрэхэд Амархүү ирсэн байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-33-37/,
Ц.Амархүүгийн яллагдагчаар өгсөн: “...“Шинэ автохудалдааны цогцолбор” дээр ...автомашинуудын зогсоол дээр очиход Т, Б хоёр миний автомашины арын багааж, суудал дээр “Приус 20” автомашины нүүрсэн яндангууд ачсан байсан. Н хаана байгаа талаар асуухад “Н, Б ах хоёр харуулын өрөөнд архи ууж байгаа” гэсэн. Б бид хоёр “бүгдээрээ автомашинд багтахгүй, тэгээд хашааны хаалгаар гарах гэхээр харуулууд шалгана” гээд нүүрсэн яндангуудыг буулгаж, зогсоолын цаана байх торон хашаа давуулж шидээд хашааны цаана гаргасан. Хашаанаас гарахад харуулууд машин шалгаж байсан. Б ах их согтсон, тасарсан байхаар гэрт нь хүргэж өгөөд, буцаж “Шинэ автомашин худалдааны цогцолбор” дээр очоод хашаа давуулж шидсэн газраас яндангуудаа аваад, ойрхон хүнгүй газар очиж зогсоод пиво Т, Н, Б бид нар уугаад унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед Т, Н бид нар сэрээд нүүрсэн яндангаа зарах зар хайж фэйсбүүкээр үзэж байгаад, баахан дугаарууд руу миний утсаар ярьсан. Нэг залуутай ярихад “нүүрсэн яндан авна” гээд ...1 ширхэг янданг 400.000 төгрөгөөр тооцож, нийт 8 ширхэг янданг 3.200.000 төгрөгөөр өгөхөөр болоод миний банкны данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Андуурсан байна гээд надаас 300.000 төгрөгийг буцаан авсан. Бид нар ATM орж, би картнаасаа мөнгийг аваад Нод 800.000 төгрөг, Т, Б хоёрт мөн адил 800.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Т “эхнэртээ мөнгө өгөх ёстой” гээд 400.000 төгрөгийг дахин нэмж авсан. Би өөрийн яндангаа зарсны 400.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-21-25/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Шинэбаярын: “2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Амархүү гэх хүнтэй 0190102100069 тоот гэрээгээр 12 сарын хугацаатай, сар бүр 3,4 хувийн хүүтэйгээр 5.000.000 төгрөгийг тээврийн хэрэгсэл /”Приус 20” маркийн 16-57 УНМ/-ийг өөрөө унаж хэрэглэж байхаар тохиролцон манай компанийн эзэмшилд шилжүүлэн гэрээ байгуулсан. Одоогоор 1 сарын 520.000 төгрөгийн төлбөрийг хэвийн төлж байгаа. Хугацаа хэтэрсэн болон хүү, алданги тооцсон зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-94-95/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-3, 172/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн А.Р, Б.Д нарын өргөдөл /1 дүгээр хавтас, хх-4, 173/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-5-9, 102-106/, гэрч Д.Эрдэнэбатын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-55-56/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1 дүгээр хавтас, хх-87/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019.05.30-ны өдрийн тайланд: “Приус 20 маркийн автомашин 12.500.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-74-76/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-110/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-111/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-119-124/, Э.Нямдаваагаас шүүгдэгч нар луу мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-127/, “Таван-Одот сум” ХХК-ийн захирлын тушаал /1 дүгээр хавтас, хх-131, 134/, шүүгдэгч Э.Т, С.Н нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-234-242, 243-248/,
тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-91/, зээлийн гэрээний болон зээлийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-98-99, 100/, дансны хуулга /2 дугаар хавтас, хх-101-103/, “Мобиком корпораци” ХХК-ийн дугаарын мэдээлэл /2 дугаар хавтас, хх-110-120/, хохирогч Б.Дд “1.600.000 төгрөг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-46/, хохирогч А.Ргийн “1.400.000 төгрөг авсан. Хохиролгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /3 дугаар хавтас, хх-49/,
шүүгдэгч Л.Бийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-250/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-14/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-31/, гэрч С.Байгальмаа, М.Мөнхтулга нарын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-216, 218/, шүүгдэгч Э.Ты хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-1/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-16/, “Гялс манас” ХХК-ийн “Э.Т тус компанид дуудлагын жолооч албан тушаалд ажилладаг” гэх тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-21/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-28/, гэрч Б.Баянжаргал, А.Уянга нарын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-207, 210/, шүүгдэгч С.Нын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-2/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-18/, “Гялс манас” ХХК-ийн “С.Н тус компанийн захирлаар ажилладаг” гэх тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-20/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-25/, гэрч Д.Сампилноров, Д.Алтантуяа нарын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-204, 206/, шүүгдэгч С.Бын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-3/, Өвөрхангай аймгийн Сант сумын тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-15/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-42/, гэрч Д.Алтантуяа, Д.Сампилноров нарын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-212, 214/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж,
эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн тээврийн хэрэгслийн дорцов, дорцовны толгой, данхраад, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрс бичлэг бүхий CД зэргийг тус тус шинжлэн судлав
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүгдэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн /1 дүгээр хавтас, хх-29-30, 37-38, 41-42, 45/ мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нар бүлэглэн 7 ширхэг нүүрсэн янданг хулгайлсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Т нь хохирогч А.Рд 1.000.000 төгрөгийн төлбөртэй. Б гэмт хэрэг үйлдсэн мөнгөнөөс аваагүй тул хохирол төлүүлэх үндэслэлгүй гэж үзсэн. Н, Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн, Б, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгох хууль зүйн үндэслэлгүй. Зэвсэг гэдэг дээр тодорхой тайлбартай, хялбар, дөхөм болгож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэж үзсэн. Уг тээврийн хэрэгслээр анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл пабад уулзахдаа л ашигласан, Б, Н нарыг буулгаад гэр лүүгээ яваад бэлдсэн байсан эд зүйлээ авчирсан. Иймээс гэмт хэрэг үйлдэхдээ машин хэрэглэсэн. 1 пост дээр Доржпалам, 2 дугаар пост дээр Болд байсан. Цогтсайхан хяналтын камер хянаж байсныг тэндээс холдуулаад гараад машинаа дуудсанаар орж ирсэн байдаг. Үүнийг хууль бус нэвтрэлт гэж үзсэн. Бийн хувьд хамгаалагчдыг сатааруулах үүрэгтэй байсан. Үүргээ хэрэгжүүлсэн тул төгссөн гэмт хэрэг гэж үзэж байна. Яндан сольж, тавьж байгаа нь хулгайн гэмт хэргээ нуун далдалж байгаа арга байсан” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “Хулгайн гэмт хэрэг үздэг. Хулгайн гэмт хэргийн хувьд өөр эд зүйлээр сольдоггүй, энэ тохиолдолд өөр эд зүйлээр буюу нүүрсэн яндангийн бэлдцээр солисон байгаа. Иймээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж ухамсарлаагүй. Н, Б нарын үйлдлийн хувьд маргаагүй, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хууль бусаар нэвтрээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл харуул хамгаалалтын ажилтнуудын зөвшөөрлөөр орж гарсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн гэх шинж байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан түлхүүр, дорцов, данхраад ашигласан байгаа. Зэвсэг, зэвсгийн чанартай зүйл биш байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолоор тайлбарласан. Гэмт хэрэг хэзээ, хаана төгссөн бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Янданг тайлж аваад Амархүү, Б нар хашаа давуулж шидсэнээр гэмт хэрэг төгссөн. 2 цагийн дараа ирж авсан байгаа учраас машин механизм ашиглаагүй гэж үзэж байна. Иймд Н, Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3-т байгаа. Хулгайн гэмт хэргийн үйлдлийн хувьд маргаан байхгүй. Хүндрүүлэх нөхцөл байдал дээр л маргаад байгаа. Дорцов, данхраад, түлхүүрийн бүтцийг өөрчлөөгүй байгаа тул зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй. Хууль бусаар, нууц далд аргаар, цоож, цуурга эвдэж ороогүй. Гэрч Болдын мэдүүлгээр “Зөвшөөрөлтэй” орсон болох нь тогтоогддог. Машин механизмыг хэзээ, хаана ашигласан бэ, тусгай хамгаалалттай газраас тайлж аваад, хашаан дотор байлгаж байгаа үед төгссөн гэж үзэхгүй. Хашаа давуулж шидээд байгаа үед төгссөн гэмт хэрэг болно. Түүний дараа машинаар зөөж байгаа нь машин механизм хэрэглэсэнд хамаарахгүй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Т үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Дашдорж өмгөөлөгчтэй адил саналтай байна. Хохирогч Р “Хохиролгүй, гомдол саналгүй” гэсэн байгаа тул нэхэмжлэх зүйлгүй гэж үзнэ. Солисон янданг хохирогч нар аваад байгаа. Иймээс үлдэх хохирлыг төлөх ёстой юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Тг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдлийг төгсгөөгүй, бэлтгэсэн үйлдэл хийснээр оролцоо нь төгссөн. Тайлсан, зөөсөн, борлуулсан үйлдэлд оролцоогүй. Урьдчилан үгсэн тохирч, нөхцөл бололцоог хангахад чиглэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд байгаа. Урьдчилан үгсэн тохирсон, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдлыг зориуд бүрдүүлсэн нь тогтоогдож байгаа. Уг гэмт хэргийг төгсөх хүртэл Б оролцоогүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нар бусадтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шинэ авто машин цогцолбор” худалдааны төвийг хамгаалах үүрэг бүхий “Таван-Одот сум” ХХК-ийн хамгаалалтын албаны ажилчдад архи, согтууруулах ундаа өгч, анхаарлыг нь сарниулах арга хэрэглэн, тусгайлан хамгаалсан харуул хамгаалалттай хашаанд нэвтэрч, иргэн А.Ргийн өмчлөлийн зарах гэж байсан 4 ширхэг, иргэн Б.Дгийн өмчлөлийн зарах гэж байсан 3 ширхэг “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А.Рд 2.400.000 төгрөгийн хохирол, Б.Дд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцов, машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн дорцов, дорцовны толгой, данхраад, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрс бичлэг бүхий CД зэргээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нарын бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн дорцов хэрэглэж, машин механизм ашиглан хохирогч А.Р, Б.Д нарын 7 автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцсонд тооцно” гэж заажээ. Тиймээс дээрх гэмт хэргийг үйлдсэн бүлэглэн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч С.Н, Э.Т нарыг гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан, шүүгдэгч С.Б, Л.Б нарыг гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл тухайн зүйл, хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад хэрэг үйлдэгдсэн газар болох “Таван-Одот сум” ХХК-ийн хамгаалалтын албаны хариуцан ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Шинэ авто худалдааны төв” хамаарч байгаа боловч шүүгдэгч нар нь тухайн тусгайлан хамгаалсан агуулах руу хууль бусаар /онгорхой байхад нь сэм орох, нуугдах, хаалга, түгжээг эвдэх, хашаа давж орох гэх мэт/ нэвтрээгүй, харуулын зөвшөөрлөөр буюу хууль ёсоор нэвтэрсний дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул уг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн болно.
Түүнчлэн “машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар “Транскапитал” ББСБ-ын эзэмшлийн Ц.Амархүүгийн өмчлөлийн 16-57 УНМ улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийг дээрх байдлаар ашигласан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч нар зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийн нүүрсэн яндангуудыг зориулалтын багаж /данхраад, дугуйн дорцов/-аар тайлж авсан тул учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглаж, дугуйн дорцов, данхраад хэрэглэсэн гэж үзэн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчиллээ.
Гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч нар тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөж буюу хашаа давуулан шидэж, улмаар тээврийн хэрэгсэлдээ ачин зөөвөрлөж өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо үүссэн үеэр гэмт хэргийг төгссөнд тооцож шийдвэрлэх нь хуульд нийцэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Рд 2.400.000 төгрөгийн, хохирогч Б.Дд 1.600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Б.Дд “1.600.000 төгрөг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-46/, хохирогч А.Ргийн “1.400.000 төгрөг авсан. Хохиролгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /3 дугаар хавтас, хх-49/, шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд Э.Тгаас А.Рд 1.000.000 төгрөг төлсөн банкны орлогын мэдүүлгийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлөгдсөн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Н, Э.Т тус бүрт 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б, Л.Б тус бүрт 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 12.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “Шүүгдэгч С.Н, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нар анхнаасаа үйлдэл дээрээ маргаагүй. Өмгөөлөгч маргаж оролцсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “онцгой нөхцөл байдал”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл С.Н, С.Б нар нь 1 айлын хүүхдүүд байгааг анхаарна уу. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т заасан байгаа. Тээврийн хэрэгсэл нь бусдын нэр дээр байгаа, хохирол төлөгдсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар битүүмжилсэн эд хөрөнгийг хохирол төлүүлэхээр гаргуулах ёстой ч хохирлоо төлсөн тул хэрэглэх боломжгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга “Шүүгдэгч Л.Б нүүрсэн янданг борлуулж, мөнгө аваагүй байгааг анхаарна уу. Ар гэрийн байдал, гэр бүлээсээ ганцаараа ажил хийдгийг харгалзаад 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Тухайлбал шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн байх тул хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, урьдчилан бэлтгэж, үгсэн тохиролцож бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч С.Н, Л.Б нар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хоёр хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан, хохиролд нийт 4.000.000 төгрөг төлсөн, хохирогч нарын “Гомдол саналгүй” гэх хүсэлт/, шүүгдэгч нарын хувийн байдал /С.Н, С.Б нар төрсөн ах, дүүс, С.Н, С.Б, Э.Т нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Л.Бийн ар гэрийн байдал/-ыг харгалзан улсын яллагчийн ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэж шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүгдэгч С.Б, Л.Б нарын оролцоо, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос хувь хүртсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Бт 1 жил, шүүгдэгч С.Бод 1 жил 3 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Шүүгдэгч С.Н, Э.Т нар гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон заалт биш тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаачилсан, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан/, хувийн байдлыг тус тус харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг нэр бүхий шүүгдэгч нарт хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ “Транскапитал” ББСБ-ын өмчлөлийн 16-57 УНМ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслээр бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэсэн, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрсэн, зөөж тээвэрлэж ашигласан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заажээ.
Тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-91/-аар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ. Харин шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 12.500.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн тус бүрээс 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулах”-аар зааснаас дүгнэхэд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох 16-57 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албадан гаргуулах ёстой ч тухайн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байх тул түүний үнийг гаргуулах нь хуульд нийцсэн үйл ажиллагаа болох юм.
Шүүгдэгч Э.Т, Л.Б нарын 2019.10.17-ны өдрөөс 2019.11.25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг, шүүгдэгч С.Н, С.Б нарын 2019.11.18-ны өдрөөс 2019.11.25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тус бүр тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дорцов 1 ширхэг, дорцовын толгой 2 ширхэг, данхраад 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С.Н, Э.Т нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С.Б, Л.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Шилбүүр овогт Самбилноровын Н, Жонгоор овогт Эрдэнэцогтын Т нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг зохион байгуулсан гэм буруутайд,
Шилбүүр овогт Сампилноровын Б, Харчуул овогт Лхагвын Б нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Н, Э.Т тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Быг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Л.Б нарын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг, шүүгдэгч С.Н, С.Б нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Транскапитал” ББСБ-ын өмчлөлийн 16-57 УНМ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.500.000 төгрөгөөс шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нарт ногдох хэмжээгээр буюу тус бүрээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн “Транскапитал” ББСБ-ын өмчлөлийн 16-57 УНМ улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид нь олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дорцов 1 ширхэг, дорцовын толгой 2 ширхэг, данхраад 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нарын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н, Э.Т, С.Б, Л.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР