| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00688/И |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 15
2017 оны 01 сарын 06 өдөр Дугаар156/ШШ2017/00015 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00688/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: И.Баатар
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Сариг”-ийн 08 тоотод оршин суух, Тугчин овогт Ишдоогийн Баатарын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч И.Баатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан юм. Цэргийн албанаас ирээд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын 8 жилийн сургуульд уурын зуухын галч, байрын багшаар, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд слесерь, тракторын жолоочоор, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь “Дэлгэрэх” нэгдэлд харуулаар тус тус ажиллаж байсан юм. Энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч И.Баатар нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан юм. Цэргийн албанаас ирээд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын 8 жилийн сургуульд уурын зууханд галч, байрын багшаар, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд слесерь, тракторын жолоочоор, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь “Дэлгэрэх” нэгдэлд харуулаар тус тус ажиллаж байсан юм. Энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 20 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч И.Баатар нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан юм. Цэргийн албанаас ирээд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын 8 жилийн сургуульд уурын зуухын галч, байрын багшаар, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд слесерь, тракторын жолоочоор, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь “Дэлгэрэх” нэгдэлд харуулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч И.Баатар нь тэтгэвэрт орохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч И.Баатар нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СК 56032217 регистрийн дугаартай, Тугчин овогт Ишдоогийн Баатар нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын 8 жилийн сургуулийн уурын зууханд галч, байрын багшаар, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд слесерь, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч П.Баярмаагийн: ... Би 1982 оноос Хэнтий аймгийн Дархан суманд уурын зууханд машинист, 1982 оноос 1986 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм.... И.Баатар нь 1982 оноос 1986 оныг хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн уурын зууханд галч, слесариар ажиллаж байсан. 1986 оны 05 сараас 1995 оныг хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан Оргил” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан..... Хэнтий аймгийн Дархан сумын сургуулийн захирлаар Долгор гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 31-32 тал)
2. Гэрч И.Баатарын: ... Би 1982 оноос 1984 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд жижүүрийн ажлыг хийдэг байсан юм... И.Баатар нь 1982 оноос 1984 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуульд галчаар ажиллаж байсан... 1984 оноос 1995 оныг хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан Оргил” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан.... Хэнтий аймгийн Дархан сумын “ Дархан Оргил” нэгдлийн даргаар Бат-Очир гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 тал)
3. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт: Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд малчин, хэсгийн ахлагч, тракторын жолооч, сургуульд машинист, байрны багшийн ажил эрхэлж байсан Ишдоогийн Баатарын цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7-8 тал)
4. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1972 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №69 дугаартай тушаалын хуулбарт:... 3 дугаар бригадын малын суурь зохион байгуулах ба сууриудын ахлагч нарыг батлах тухай....3 дугаарт И.Баатар... охин хурга... Хэрээгийн нүхэн гэжээ. (хх-ийн 9-10 тал)
5. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №46 дугаартай тушаалын хуулбарт... ажилд томилох, чөлөөлөх тухай....И. Баатарыг хэсгийн ахлагчаар... ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 12 тал)
6. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №53 дугаартай тушаалын хуулбарт... ээлжийн амралт олгох тухай.... Авто грашийн тракторчин Ишдоогийн Баатарын ээлжийн амралтыг 26 хоногоор 1989 оны 08 сарын 10-ны өдрөөс тооцон олгосугай гэжээ. (хх-ийн 13 тал)
7. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №12 дугаартай тушаалын хуулбарт... ажилд томилох тухай... 1 дугаарт Ишдоогийн Баатарыг 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авто грашид тракторчноор ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 14 тал)
8. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №22 дугаартай тушаалын хуулбар. (хх-ийн 15 тал)
9. Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 1993 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн № 24 дугаартай тушаалын хуулбар. (хх-ийн 15-16 тал)
10. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа. (хх-ийн 18-20 тал)
11. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Тугчин овогт Ишдоогийн Баатар, 1956 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, СК 56032217 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 15 тал)
12. И. Баатарийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1993 оны 7, 8, 9, 10, 11, 12 саруудад Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Мөн 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь “Дэлгэрэх” нэгдэлд харуулаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна. Учир нь Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол шууд ажилласан жилд тооцогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 133.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СК 56032217 регистрийн дугаартай, Боржигон овогт Ишдоогийн Баатарыг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын 8 жилийн сургуулийн уурын зууханд галч, байрын багшаар, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд слесерь, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч И.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ