| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00672/И |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 16
2017 оны 1 сарын 06-ны өдөр Дугаар 156/ШШ2017/00016 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00672/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х.Гансүх
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг, “Дундбүрд нөөлөг” гудамжийн 8 айлын байрны 01 тоотод оршин суух, Тугчин овогт Хүрэл-Очирын Гансүхийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 21-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Х.Гансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.Гансүх миний бие 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Хүнсний үйлдвэр”-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч, нормчноор, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд нарийн боовны ажилчнаар тус тус ажиллаж байсан байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Х.Гансүх нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Хүнсний үйлдвэр”-т талхны цехэд нормчноор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан юм. Түүний дараа 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өндөрхаан хотын “Худалдаа бэлтгэлийн трестэд” худалдагчаар, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмийн зам” нэгдлийн “эхийн амаржих байр”-д үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмийн зам” нэгдлийн талх нарийн боовны цехэд нормчноор ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.(хх-ийн 20 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Х.Гансүх нь 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “хүнсний үйлдвэр”-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын “худалдаа бэлтгэлийн трестэд” худалдагч, нормчноор, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд нарийн боовны цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Гансүх нь тэтгэвэрт орохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр нь усанд норж, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Х.Гансүх нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СА-61122409 регистрийн дугаартай, Тугчин овогт Хүрэл-Очирын Гансүх нь 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “хүнсний үйлдвэр”-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Өндөрхаан хотын “худалдаа бэлтгэлийн трест”-д худалдагч, нормчноор, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд нарийн боовны цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч М.Тунгалагийн: ... би 1980 оноос 2006 онд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан юм.... Х.Гансүх нь 1980 оноос 1982 оныг хүртэл Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн талх нарийн боовны цехэд нормчноор ажиллаж байсан.....Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн даргаар Алтанцэцэг гэж хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 31-32 тал)
2.Гэрч Л.Ганболдын:... би 1979 оноос 2006 оныг хүртэл Хэнтий аймгийн Хүнсий үйлдвэрт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан юм... Х.Гансүхийг 1980 онд Хүнсний техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн талх, нарийн боовны цехэд ажилллаж эхэлсэн юм. Тэр цагаас Х.Гансүхийг таньж мэддэг болсон.... Х.Гансүх нь 1980 онд Хүнсний техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн талх, нарийн боовны цехэд 1982 оныг хүртэл ажиллласан юм. Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн талх, нарийн боовны цехэд ажилллаж байгаад 1982 оны 5 сараас 1987 оны 5 сар хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар тус тус ажиллаж байсан... Хэнтий аймгийн Хүнсний үйлдвэрийн даргаар Алтанцэцэг гэж хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 тал)
3. Хүсэлт гаргагч Х.Гансүхийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Хүрэл-Очирын Гансүхийг 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Хэнтий аймгийн “Хүнсний үйлдвэр”-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор ажиллуулав... 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс Өндөрхаан хотын “худалдаа бэлтгэлийн трест”-д худалдагч, нормчноор авч ажиллуулав... 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр авч ажиллуулав... 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд нарийн боовны ажилчнаар авч ажиллуулав гэжээ. (хх-ийн 3-4 тал)
4. Хөнгөн ба хүнсний үйлдврийн яамны харъяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 73 тоот тушаалын хуулбарт:... ажилд томилох тухай... Хүрэл-Очирын Гансүхийг....талх нарийн боовны цехэд ажилчнаар томилон ажлуулсугай гэжээ. (хх-ийн 5 тал)
5. Хөнгөн ба хүнсний үйлдврийн яамны харъяа Хэнтий аймгийн хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 тоот тушаалын хуулбарт:... ажлаас чөлөөлөх, ажилд томилох өөрчлөн томилох тухай.... Хүрэл-Очирын Гансүхийг өөрийн хүсэлтээр... ажлаас чөлөөлсүгэй гэжээ. (хх-ийн 6 тал)
6. Өндөрхаан хотын худалдаа бэлтгэлийн трестийн 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбарт... ажилд томилох, чөлөөлөх тухай....Х.Гансүхийг “хүнсний 1 дүгээр дэлгүүр”-т худалдагчаар... ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 7 тал)
7. Хэнтий аймгийн “Худалдаа бэлтгэлийг удирдах газрын харъяа “Өндөрхаан хотын худалдаа бэлтгэлийн трестийн 1987 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 07 тоот тушаалын хуулбарт... тэтгэмжтэй чөлөө олгох тухай.... 3 дугаарт Хүрэл-Очирын Гансүхэд 1 сарын 14-ний өдрөөс 4 сарын 14-ний өдрийг хүртэл 90 хоног.... тэтгэмжтэй чөлөө олгосугай гэжээ. (хх-ийн 8 тал)
8. Өндөрхаан хотын худалдаа бэлтгэлийн трестийн 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбарт... ажилд хүмүүсийг томилох чөлөөлөх тухай... 12 дугаарт Хүрэл-Очир овогтой Гансүхийг 3 сарын 16-наас өөрийн хүсэлтийн дагуу нарийн боовны нормчны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. (хх-ийн 9 тал)
9. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 162 тоот тушаалын хуулбарт... Х.Гансүхийг нарийн боовны ажилчнаар...ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 11 тал)
10. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Тугчин овогт Хүрэл-Очирын Гансүх 1961 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, СА-61122409 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 15 тал)
11. Х.Гансүхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1987 оны 4, 5 сард ажиллаж байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 133.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СА-61122409 регистрийн дугаартай, Тугчин овогт Хүрэл-Очирын Гансүхийг 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн “Хүнсний үйлдвэр”-ийн талх, нарийн боовны цехэд нормчноор, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын “Худалдаа бэлтгэлийн трест”-д худалдагч, нормчноор, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн эхийн амрах байранд үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд нарийн боовны цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ