Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 870

 

 

 

 

 

 

 

П.Б, Г.Э нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Л.Ганганбарс,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн 201701070078 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт П.Б, 1993 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

2. Боржигон овогтой, Г.Э, 1987 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, .. тоотод оршин суух,

2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 351 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр  сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /РД: /,

Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 23-наас 2017 оны 4 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 24 цагийн үед Багануур дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны гадна иргэн Н.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

П.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 23-наас 2017 оны 4 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 24 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны гадна иргэн А.Д-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, П.Бийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдаг тогтоогдов. Үүнд:

1. Г.Э, П.Б нар нь найзуудын хамт бааранд орж согтууруулах ундаа хэрэглэн баарны дотор болон гадаа бусдыг бүлэглэн өдөөн хоргоож, улмаар хүч хэрэглэн олон хүнийг зодож, заримд нь хүнд, хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нотлох баримтуудад тусгагдсан байхад Г.Эод холбогдох гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, П.Бд холбогдох хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хүнд хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заасан байхад хохирлын зарим хэсгийг төлөхөө илэрхийлсэн гэдгээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийг зөрчжээ.

3. Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж байгаа хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг баримтаар нь тулган тодорхойлж нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн /хүнд гэмтэл хэрэгт нөхөн төлсөн/ байхыг хууль шаардсаар байхад прокурор яллах дүгнэлтийн хавсралтад хэдэн төгрөгийн хохирол, мөн хэдэн төгрөгийн хор уршиг баримтаар тогтоогдож байгааг тодорхойлж ирүүлээгүй.

4. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт болох “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгах”-ын оронд яллах дүгнэлтийн хавсралтад тусгавал зохих нотлох баримтын жагсаалтыг жагсаасан, уг яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзээд Г.Э, П.Б нарт холбогдох хэргийг Багануур дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Э, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож байгаа. Үүнд:

1. Яллагдагч Г.Эын үйлдсэн хэргийн талаар: Хохирогч Д.Мөнхтулгын “...Тухайн үед бакалтай нэг л хүн байсан. Тэр хүн нь намайг тонгойчихсон байхад миний дух хэсэг рүү бакалаараа өшиглөсөн. Би тэгж өшиглөхийг нь харсан...”, Д-ийн “....Баарны үүдэнд зогсож байсан хоёр цагдаа залуугийн бор царайтай Мөнх-Эрдэнэ гээд залуутай сүү зараад байдаг эмээгийн банди болох Б муудалцаад тэр хоёр зодолдож эхэлсэн.Тэгэхэд нь зодоон болж байсан газар руу Батбаяр дөхөж очиход Батбаярыг дээлтэй залуу Э цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би гүйж очоод “хөөе чи яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний өөдөөс дайраад намайг цохиод авахаар нь би өөдөөс нь цохиод авсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдож байгаад би “Амтлаг” дэлгүүр рүү чиглээд зугтаж байсан чинь Б гээд залуу намайг араас гүйж ирээд тэвэрч аваад намайг унагаад Б нь намайг цохиж зодсон...”, гэрч Мөнх-Эрдэнийн “...Би гэрээсээ гараад “Соронз” баар руу яваад очиход “Соронз” баарны гадаа Мөнхтулга зогсож байсан. Бид хоёр “Соронз” баарны үүдэнд зогсож байтал Лхагва-Очир бүжиглэж байгаад бид хоёр руу заагаад “тэр хараа хоёр зомбинууд орж ирж байна” гэхээр нь нөгөө залууг “гараад ир” гэж дуудаад дагуулж гараад Лхагва-Очиртой хэрүүл хийгээд байж байтал намхан барилддаг гэмээр Б гэх залуу хажуунаас шууд над руу дайраад бид хоёрыг зууралдаад зогсож байхад Мөнхтулга засмал замын тэнд Бтэй хамт явж байсан хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгтэл Э гэдэг дээлтэй залуу “миний баруун гар аймаар шүү” гээд гүйж очоод Мөнхтулгыг цохиод унагачихсан...”, гэрч О.Лхагва-Очирын “...Бид 00 орчихоод гарч ирээд ширээ рүүгээ явж байсан чинь баарны үүдэнд Мөнхтулга, Мөнх-Эрдэнэ хоёр зогсож байсан. Над руу сүрхий харахаар нь би “зомби шиг юмнууд юугаа хараад байгаа юм бэ” гэж хэлчихээд ширээн дээрээ очиж суусан. Тэгээд баарны гадаа гараад иртэл Мөнх-Эрдэнэ “чи намайг зомби гэдэг хэн бэ” гээд заамдаад авсан. Б ирээд Мөнх-Эрдэнийг газар унагаад тэгээд босоод “Амтлаг” дэлгүүрийн зүг рүү явж байсан зурагчин 3 залуугийн араас гүйсэн...”, гэрч Н.Түмэнбаярын “...Д зодолдчихоод “Амтлаг” дэлгүүрийн зүгт зугтахад араас нь Б, Лхагва-Очир гэх залуу 2 залуу явсан. Би Дийн араас очтол Д зодуулчихсан байдалтай над дээр ирсэн. Тэгээд бид хоёр буцаад “Соронз” баарны урд хүрээд иртэл Батбаяр байхгүй болчихсон Мөнх-Эрдэнэ, Мөнхтулга хоёр такси барих гээд зогсож байсан. Тэгэхэд Мөнхтулга гээд цагдаа зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон байсан. Намайг Д-ийг очоод авах гэж байхад Э нь Мөнхтулга гэдэг цагдааг гүйж очиж цохиж унагаад нүүр рүү нь өшиглөж байсан. Мөнхтулга нь Эод нь цохиулж өшиглүүлчихээд газар ухаан алдаад уначихсан байсныг нь Мөнх-Эрдэнэ гэдэг цагдаа очиж аваад босгож ирээд сугадаад түшчихсэн таксинд суух гээд зогсож байсан. Мөнхтулга нь тухайн үед зогсож чадахгүй байсан...”, Шүүх эмнэлгийн шинжээчийн 5655 тоот дүгнэлт, Шүүх эмнэлгийн шинжээчийн 09/шэ 137 тоот дүгнэлт, яллагдагч П.Бийн “...Баарны үүдэнд Э Батбаяр, Д нартай муудалцаад байж байсан. Д над дээр хүрч ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь бид хоёр хэд хэд цохилцож байгаад салсан. Тэгээд би Дийг “Амтлаг” дэлгүүрийн чигтээ гүйгээд явчихаар нь араас нь гүйж очоод тэвэрч унагаад нэг цохисон. Тэгээд Лхагваа ирээд намайг салгаад аваад явсан. Намайг буцаад явж байхад Мөнхтулга гээд цагдааг уначихсан байхад нь Э гүйж очоод өшиглөж байсан. Тэр дунд Эоос өөр дээлтэй хүн байхгүй байсан. Тэгэхэд хажууд надтай хамт анх маргалдаж байсан Мөнх-Эрдэнэ гээд цагдаа гүйж очиж байсан. Тэгээд би Нарийны гудамжны чигтээ Лхагваатай хамт яваад өгсөн. Тэгээд 4 дүгээр хорооны зүүн талд байх “Барс” дэлгүүрийн үүдэнд явж байхад Э араас гүйж ирж байсан. Би Мөнхтулгыг зодоход оролцоогүй...”, шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Г.Э, П.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр гэрч Лхагва-Очир нь бааранд орж ирсэн Мөнх-Эрдэнэ, Мөнхтулга хоёрыг “зомбинууд явж байна” гэж хэлсний улмаас гэрч Мөнх-Эрдэнэ уурлан Лхагва-Очирыг “гараад ир” гэж дуудаж баарны гадаа гарган маргалдаж улмаар барьцалдаж авах үед Лхагва-Очиртой хамт явж байсан Бтэй хохирогч Д.Мөнхтулга маргалдаж байхад араас нь Г.Э татаж унагаад нүүрэн тус газар нь бакаль гутлаараа өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь нотлогддог. Хохирогч Д.Мөнхтулгын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь яллагдагч Г.Эын үйлдлийн улмаас үүсгэсэн гэдгийг хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог.

Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаар Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудал” тогтоолоор “Танхайрах явцдаа бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулбал Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлээр буюу бусдын биед хүнд гэмтэл учруулах гэсэн зүйл ангиар зүйлчилнэ” мөн Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмыг баримтлан шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн.

2. Яллагдагч П.Бийн үйлдсэн хэргийн талаар: Дээрх гэрчүүд болон хохирогч нарын мэдүүлгээр П.Бийг Д.Мөнхтулгыг газар унахад нь дээрээс нь өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч П.Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнхтулгад хүнд хохирол учраагүй учраас түүнийг бүлэглэж хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн. Харин яллагдагч П.Б нь хохирогч Д бааранд байхдаа түүнийг “сүүний шарын хүүхэд” гэж ээжийг нь доромжилж хувийн таарамжгүй харьцаа үүсгэхээр нь түүнд дургүйлхэж түүнийг “Амтлаг” дэлгүүр рүү гүйхээр нь араас нь хөөж очоод цохиж унагаад зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэрчүүд болон хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогддог.

Улсын Дээд Шүүхийн дээрх 41 тоот тогтоолд “...Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-д заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж” гэсэн зүйлээр зүйлчлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. П.Б нь Г.Этой бүлэглэж Д.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй. Д.Мөнхтулгад учирсан хүнд хохирол нь Г.Эын үйлдлийн буюу өшиглөлтийн улмаас үүссэн гэмтэл гэдгийг хохирогч өөрөө заадаг ба яллагдагч хэргээ хүлээн мэдүүлдэг. П.Бийн үйлдлийн улмаас хүнд хохирол учраагүй.

3. Шүүхийн тогтоолын 2 дахь заалтын тухайд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар буюу хохирогч Мөнхтулгаас гаргаж өгсөн хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаар хохирогчид учирсан хохирол нь 1.459.363 төгрөгийн хохирол байдаг. /прокурор нотлох баримтыг нэг бүрчлэн шалгаж дүгнэж үзсэн/ Яллагдагч Г.Э нь хохирогч Мөнхтулгад хохиролд 2.439.276 төгрөг бэлнээр төлж нотлох баримтаар нотлогдоогүй ч гэсэн 1.000.000 төгрөгийг илүү төлсөн байгаа нь яллагдагч хохирогч нарын хохирол төлж хохирлын тал дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдоно. Хэрэгт цугларсан баримтаар яллагдагч нь хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнээс илүү төлж барагдуулсан нь хангалттай нотлогдсон байгаа. Шүүх уг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж хохирол төлөгдсөн гэж дүгнэлт хийх бүрэн боломжтой. Прокурорын зүгээс ч нотлох баримтын хүрээнд хохирол барагдсан гэж үзэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хохирогч, яллагдагч нар нь ирээдүйд гарах зардал дээр 1.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сайн дурын үндсэн дээр хоорондоо тохиролцож төлж барагдуулна гэж гэрээндээ тусгасан байгаа. Шүүх яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн үг үсгээр хөөцөлдөж хэргийг буцаахдаа гол нь биш, хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийх ёстой байх. Прокуророос Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсгийг зөрчөөгүй. Энэхүү заалт нь хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхэд л хэрэглэх заалт юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг буюу хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд хүнд хэрэгт хохирлоо заавал төлсөн байна гэсэн үг үсэг огт байхгүй. Хохирол хор уршгийг нөхөн төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэсэн заалт л байгаа. Хохирогч өнөөдөр хэдэн ч төгрөг нэхэмжилж болно. Прокуророос та нэхэмжлэх эрхгүй гэж хэлэх эрх байхгүй. Харин шүүх нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа хохирлын хүрээнд шийдвэрлэдэг хуультай. Нотлох баримтын хүрээнд хохирол нь бүрэн барагдсан байгаа.

4. Шүүхийн тогтоолын 3 дахь заалтын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.3-т “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгана гэж заасан. Прокурор яллах дүгнэлтийн хавсралтад: “хохирогч Д.Мөнхтулгын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч хохирлын төлбөрт 3.439.276 төгрөг нэхэмжилсэнээс яллагдагч 2.439.276 төгрөгийг бэлнээр төлсөн, 1.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхөө илэрхийлж хохирлын тал дээр эвлэрсэн болно” гэж мэдээллийг бичсэн. Энэ нь дээрх хууль болон хэн нэгэн хүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй байна. Хавсралт нь прокурорын шийдвэр биш зөвхөн мэдээлэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.34-д зааснаар “Прокурорын шийдвэр” гэж Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар “Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан байна.

5. Шүүхийн тогтоолын 4 дэх заалтын тухайд: Прокурор яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын Ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны А/59 дугаар тушаалын хавсралтаар “Мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загвар”-аар баталсан ПХ-78 загварын дагуу бичсэн. Уг загварт яллаж байгаа хэргийн товч агуулгыг бичээд нотлогдож байгаа шаардлагатай нотлох баримтуудыг дурдах гэж заасан байгаа. Иймээс гэм бурууг нотлож байгаа яллах талын шаардлагатай нотлох баримтуудыг дурдсан. Яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинэчлэн судлах яллах талын нотлох баримтуудаа жагсааж бичсэн. Энэ нь хууль зөрчсөн үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагчид мэдэгдэнэ” гэж зааснаар яллах дүгнэлтийн хувийг гардуулсан. Энэ нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг ноцтой зөрчөөд байгааг дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Хэрэгт цугларсан баримтаар яллагдагч нарын үйлдэл хангалттай нотлогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан. Энэ зохицуулалт нь урьдчилсан хэлэлцүүлэгийн үед хэргийг прокурорт буцаасан тохиолдолд баримтлах заалт гэж үзэж байна. Э нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцүүлээгүй, эрүүгийн хариуцлага ногдуулах шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4.3-т “шүүх хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хурал зарлан явуулж болно” гэж заасан. Шүүх хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж ял оногдуулах хурал зарлан явуулчихаад хэргийг мөрдөн байцаалтад ямар ч үндэслэлгүй буцаасан гэж үзэж байна. Мөн шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгээр шинэчлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдож байхад хэргийг хууль буруу хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүнд хохирол учруулсан байна гэж буцаасан нь үндэслэлгүй.

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Л.Ганганбарс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч, хэргийн оролцогч нар шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт аль ч шатанд гомдол гаргах эрхтэй гэдэг утгаар гомдол гаргасан. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.

Шүүхийн тогтоолтой холбогдуулан хэлэхэд Г.Э, П.Б нарын үйлдэл нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаах үндэслэл болгосон. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь гэрч нарын мэдүүлэг болон хохирогч нар шууд заадаг учраас хэрэг нотлогдохгүй байх аргагүй гэж үзэж байна. Шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Прокуророос Г.Э бусдын биед хүнд гэмтэл учруулсан, П.Б бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү яллах дүгнэлтийн хүрээнд ойлголтын зөрүү гарч хөнгөрүүлж үзэх тухай шүүх заасан. Хүндрүүлэх асуудал байхгүй гэж үзээд шүүх буцаасан. Хэрэг нотлогдоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах тухай яригдах байтал түүнийг зөрчсөн. Тухайн хуульд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэж заасан байхад шүүх ял оногдуулах тухай асуудлаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заалтад хамруулан хохирол төлөгдөөгүй нь хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан. Энэ нь ял оногдуулахдаа тусгайлан оногдуулах заалт болохоос ял оногдуулахдаа хохирол төлснийг харгалзан үзэх ёстой заалт гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Прокурорын хэлсэнчилэн хохирогч хэдэн ч төгрөг нэхэмжилж болно. Энэ нь нотлох баримтыг баримтжуулаад мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гаргаж өгөх ёстой. Хохирогч 1.400.000 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Шүүгдэгч 2.400.000 төгрөгийг баримтгүйгээр илүү төлсөн байхад хохирлыг төлөөгүй гэж дүгнэсэн буруу гэж үзэж байна. 1.000.000 төгрөгийг нэмж төлөх тухай гэрээ нь хохирогчийн нэхэмжилсний дагуу түүнд хүнд гэмтэл учруулсандаа нэмж 1.000.000 төгрөг өгөх талаар гэрээ хийсэн. Энэ нь нотлох баримтаар нотлогдсон хэмжээ биш. Шүүх Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг баримтлаж буцаасан ба үүнд шүүхийн буцаасан үндэслэл байхгүй.

Иймд шүүхийн тогтоолд заасан 2, 3, 4 заасан хэсгүүд хамаарахгүй байх тул дээрх заалтуудыг үндэслэлгүйгээр зааж хэргийг буцаасан гэж үзэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордохоор байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч П.Б Дийг цохисон. Сүүний шар гэж доромжиллоо гээд нэг удаа цохисон гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь маргаангүй. Шүүх бүлэглэж танхайрсан гэж үзсэнд нь тайлбар хэлмээр байна. Өөрөөр хэлбэл танхайн гэмт хэргийг шинэ хуульд зааснаар гэмт хэрэгт тооцохооргүй болсон. Хэрвээ танхайн гэмт хэрэг гэж үзвэл уулгалан довтлох, 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн үйл явдал шиг нөхцлийг хэлэх байх гэж ойлгож байна. Гэтэл миний үйлчлүүлэгч хохирогч Мөнхтулгад гар хүрээгүй, магадгүй Дтэй зодолдож байхад цаана нь хэн Мөнхтулгыг цохисон гэдгийг мэдээгүй байхад танхайрч хүнд гэмтэл учруулсан гэж үзэж шийдвэрлэхээр бол миний үйлчлүүлэгчийн хэргийн зүйлчлэл хөндөгдөх тул анхан шатны шүүхийн тогтоолын П.Бд холбогдох хэсгийн бүлэглэн танхайрсан гэх зүйлчлэл буруу гэж үзэж байна. Хохирол төлсөн талаар тайлбар өгөхийг хүсэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг хуульд байхгүй зүйл ангиар шийтгэх гээд байгаа учраас эрх зүйн байдал нь хүндрэх гээд байна...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:           

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Б, Г.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, П.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, П.Б, Г.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Иймд прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч П.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нөгөөтэйгүүр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шүүхийн тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч П.Б, Г.Э нарт холбогдох хэргийг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж гэж бичиж бүрэлдэхүүнд орсон хоёр шүүгчийн нэрийг орхигдуулж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалттай нийцэхгүй байх тул цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: