Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 17

 

2017 оны 01 сарын 09-ны өдөр               Дугаар 156/ШШ2017/00017                Хэнтий аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00701/И


Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд  хийсэн  хуралдаанаар,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-163-08 тоотод оршин суух Загдсүрэнгийн Наранхүүхэнд  (РД:СЮ 73010866) холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  
"үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-163-08 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй  З.Наранхүүхэн нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гудамжинд архидан согтуурсан зөрчлөөр саатуулагдсан юм. З.Наранхүүхэн нь саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4 150 (дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү  гэжээ. (хх-ийн 1 тал)

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн цагдаагийн газар нь тус шүүхэд З.Наранхүүхэнээс үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм.
Хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 14 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь хариуцагч З.Наранхүүхэнээс "үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч З.Наранхүүхэнээс "үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь, хариуцагч З.Наранхүүхэнээс “үйлчилгээний төлбөр 4 150 төгрөг”-ийг гаргуулахыг хүссэн хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ