Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 19

 

2017 оны 01 дүгээр сарын 11                Дугаар156/ШШ2017/00019                          Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00020/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1957 оны 01 дүгээр сарын 22 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Норовлин сум, 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Чойдогийн Гандаваа РД:/СП57012216/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Гандаваа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй учир Нийгмийн даатгалын хэлтэс шаардлага хангахгүй гэсэн. Иймд миний 1974 оны 03 дугаар сарын 24 өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн “Онон” бригадад хэвлэл тараагчаар, 1982 оны 10 дугаар сарын 26 өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 20 өдрийг хүртэл мөн бригадад малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 20 өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл худгын моторчноор, 1983 оны 12 дугаар сарын 25 өдрөөс тус нэгдэлд аж ахуйгаар, 1986 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрийг хүртэл тус нэгдлийн “Онон” бригадад малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Шивэр мандлын гүн өрөмийн худгын моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал “Онон” бригадад малчнаар тус тус ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3-5, 6-16, 17-19, 20-21, 28, 30/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Гандаваа нь 1974 оны 03 дугаар сарын 24 өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн “Онон” бригадад хэвлэл тараагчаар, 1982 оны 10 дугаар сарын 26 өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 20 өдрийг хүртэл мөн бригадад малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 20 өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл худгын моторчноор, 1983 оны 12 дугаар сарын 25 өдрөөс тус нэгдэлд аж ахуйгаар, 1986 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрийг хүртэл тус нэгдлийн “Онон” бригадад малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Шивэр мандлын гүн өрөмийн худгын моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал “Онон” бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ч.Гандаваагийн хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй нь ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ч.Гандаваа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ч.Гандаваа нь 1974 оны 03 дугаар сарын 24 өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн “Онон” бригадад хэвлэл тараагчаар, 1982 оны 10 дугаар сарын 26 өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 20 өдрийг хүртэл мөн бригадад малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 20 өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл худгын моторчноор, 1983 оны 12 дугаар сарын 25 өдрөөс тус нэгдэлд аж ахуйгаар, 1986 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрийг хүртэл тус нэгдлийн “Онон” бригадад малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Шивэр мандлын гүн өрөмийн худгын моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал “Онон” бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14 өдрийн ... баримт байхгүй гэсэн тодорхойлолт /хх 3/,
2.Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14 өдрийн цалингийн тодорхойлолт /хх 4-5/,
3. Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 03 дугаар сарын 22 өдрийн 31 тоот тушаал, хавсралт, 1982 оны 10 дугаар сарын 06 өдрийн 101 тоот тушаалын хавсралтын 95-д ...Чойдогийн Гандаваа нар... /хх 6, 7-8/,
4. Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлиийн зөвлөлийн даргын 1983 оны 02 дугаар сарын 24 өдрийн 14 тоот... ажилд томилох тухай... тушаал /хх 9/,
5.  Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 03 дугаар сарын 02 өдрийн 12 тоот ...Ч.Гандавааг ажлаас чөлөөлөх тухай... тушаал /хх 10/
6. Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлиийн зөвлөлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 25 өдрийн 64 тоот тушаал, /хх 11/
7. Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлиийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 24 өдрийн 149,  1988 оны 12 дугаар сарын 22 өдрийн 156 дугаартай,  1989 оны 12 дугаар 10 өдрийн оны 94 дугаартай тушаалуудын хуулбар... /хх-12, 13,16/
8. 1974 оны 04 дүгээр сарын 05 өдөр олгосон 763 дугаартай,  1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд /хх 17, 20-21/
9. Хүсэлт гаргагч Ч.Гандаваагийн 2016 оны 12 дугаар сарын 26 өдөр шүүхэд өгсөн тайлбар, /хх 25/
10. 1970 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1980 оны 01 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Онон” багт саальчнаар ажиллаж байсан гэрч М.Бямбаасүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 28/
11. 1971 оны 10 дугаар сарын 01 өдрөөс 1992 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Онон” бригадад саальчнаар ажиллаж байсан гэрч С.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг / хх 30/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ч.Гандаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1974 оны 03 дугаар сарын 24 өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн “Онон” бригадад хэвлэл тараагчаар, 1982 оны 10 дугаар сарын 26 өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 20 өдрийг хүртэл мөн бригадад малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 20 өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл худгын моторчноор, 1983 оны 12 дугаар сарын 25 өдрөөс тус нэгдэлд аж ахуйгаар, 1986 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрийг хүртэл тус нэгдлийн “Онон” бригадад малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Шивэр мандлын гүн өрөмийн худгын моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал “Онон” бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Ч.Гандаваа нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцууулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Чойдогийн Гандаваа нь 1974 оны 03 дугаар сарын 24 өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 26 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн “Онон” бригадад хэвлэл тараагчаар, 1982 оны 10 дугаар сарын 26 өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 20 өдрийг хүртэл мөн бригадад малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 20 өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 25 өдрийг хүртэл худгийн моторчноор, 1983 оны 12 дугаар сарын 25 өдрөөс тус нэгдэлд аж ахуйгаар, 1986 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрийг хүртэл тус нэгдлийн “Онон” бригадад малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Шивэр мандлын гүн өрөмийн худгын моторчноор, 1989 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал “Онон” бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар  хүсэлт  гаргагч  Ч.Гандаваагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА