Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 20

 

2017 оны 01 дүгээр сарын 11                  Дугаар156/ШШ2017/00020                             Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00752/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1954 оны 03 дугаар сарын 09 өдөр төрсөн, эмэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170А байрны 66 тоотод оршин суух, Пүрэвгүн овогт Банзрагчийн ЖинжгээРД:/УХ54030907/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Жинжгээ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие Хэнтий аймгийн Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид сургалт арга зүйчээр 1994 оны 03 дугаар сарын 18 өдрөөс 1994 оны ажиллаж байсан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул дээрх ажилласан хугацаа ажилаж байсан хугацаанд минь орохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3-5, / бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Жинжгээ нь 1994 оны 03 дугаар сарын 17 өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 05 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид сургалт арга зүйчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Жинжгээ нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.Жинжгээ нь 1994 оны 03 дугаар сарын 17 өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 05 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид сургалт арга зүйчээр тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 17 өдрийн 03/4412 дугаартай архивын лавлагаа, /хх 3/
     2.Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын удирдах газрын харъяа Өндөрхаан дахь колоний даргын 1994 оны 12 дугаар сарын 29 өдрийн А/126 тоот тушаал, хавсралт, 1994 оны 11 дүгээр сарын 24 өдрийн А/118 тоот тушаал, хавсралт, 1994 оны 07 дугаар сарын 08 өдрийн А/87 тоот тушаалуудын хуулбар..., /хх 5, 6, 7/
5. Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах яамны засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудын удирдах газрын харъяа Өндөрхаан дахь колоны даргын 1994 оны 05 дугаар сарын 18 өдрийн А/57 тоот ... арга хэмжээ авах тухай ... тушаал, /хх 8/
6. Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цалингийн тодорхойлолт /хх 9/
7. Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 1990 оноос 2006 онд нянагчаар ажиллаж байсан гэрч Б.Эрдэнэбилэгийн мэдүүлэг, /хх 18/
8.Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Нандинболорын тодорхойлолт, /хх 19/
9.Гэрч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 1986 оноос 2007 онд хянагчаар ажиллаж байсан гэрч Б.Ганболдын мэдүүлэг /хх 20/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч Б.Жинжгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1994 оны 03 дугаар сарын 17 өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 05 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид сургалт арга зүйчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үнэдэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Жинжгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нармандал нь “миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хотод эмчилгээтэй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцууулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пүрэвгүн овогтой Банзрагчийн Жинжгээ нь 1994 оны 03 дугаар сарын 17 өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 05 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид сургалт арга зүйчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Жинжгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА