Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 22

 

2017 оны 01 дүгээр сарын 12                  Дугаар156/ШШ2017/00022                             Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00022/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 оны 03 дугаар сарын 01 өдөр төрсөн, эмэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сум,  1 дүгээр баг, “Хийд”-ийн 7А-04 тоотод оршин суух, Даваа овогт Дамдинжамцын Цэндсүрэн РД:/СТ60030120/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие өндөр насны тэтгвэрт гарах нас болсон боловч миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал давхардаж бичигдсэнийг нийгмийн даатгалын хэлтэс нь хүчингүй гэсэн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний 1982 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагчаар ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь 1982 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал давхардаж бичигдсэнийг нийгмийн даатгалын байгууллага хүчингүй гэж үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Цэндсүрэн нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь 1982 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагчаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. 1979 оны 9 дүгээр сарын 01 өдөр нээлгэсэн 440361 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, /хх 3/
2. Улсын бүртгэлийн хэлтэсийн 00/001901 дугаартай регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа, /хх 4/
3. Өндөрхааны хотын  худалдаа бэлтгэлийн трестийн даргын ... ажилд томилох тухай, эхчүүдэд тэтгэвэр олгох тухай ... тушаалууд, /хх 7, 8/
4. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 дугаар сарын 30 өдрийн 90 дугаартай цалингийн тодорхойлолт, /хх 9/
5.1981 оноос 2012 оны хүртэл Хэнтий аймгийн “Харгуй” ТӨХК-д ажиллаж байсан гэрч Ц.Жадамбаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 27/
6.1985 оны 06 дугаар сарын 20 өдрөөс 1992 он хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагч, кассчинаар ажиллаж байсан гэрч Ц.Дуламсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 19/
 7. 1982 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1992 он хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагч, кассчинаар ажиллаж байсан гэрч П.Энхээгийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 21/  зэрэг болно.

Хүсэлт гаргагч Д.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  1982 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Даваа овогт Дамдинжамцын Цэндсүрэн нь 1982 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн Трестэд худалдагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА