Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 23

 

2017 оны 01 дүгээр сарын 12                  Дугаар156/ШШ2017/00023                             Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00003/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 оны 11 дүгээр сарын 05 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сум,  4 дүгээр багт тоотод оршин суух, Хотого овогт Ёндогийн Пүрэв РД:/СЭ56110574/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Пүрэв, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Пүрэв нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон боловч нийгмийн даатгалын хэлтэс нь ажиллаж байсан хугацааг маань тодорхойгүй байна гэсэн юм. Иймд миний 1973 оны 09 дүгээр сарын 17 өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” бригадад малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 21 өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт худгийн моторчноор, 1980 оны 09 дүгээр сарын 21 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01 өдрийг хүртэл тус газарт  слейсариар, 1985 оны 06 дугаар сарын 08 өдрөөс 1987 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын ажилчдын клубт клубын эрхлэгчээр, 1987 оны 06 дугаар сарын 1988 оны 05 дугаар сарын 20 хүртэл тус газарт усан санчаар, 1988 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус газарт уурын зуухны машнистаар, 1989 оны 07 дугаар сарын 05 өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Холбооны газарт засварчнаар тус тус ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Пүрэв нь 1973 оны 09 дүгээр сарын 17 өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” бригадад малчнаар, 1980
D:\АЖЛЫН ФАЙЛ1\Ерөнхий шүүгчийн туслах - Э.Оюун-Эрдэнэ\ИРГЭНИЙ ХЭРЭГ\Шүүхийн шийдвэр\Шүүх хуралдаанаар\23-Ш-И-Ё.Пүрэв.docx
 
оны 07 дугаар сарын 21 өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт худгийн моторчноор, 1980 оны 09 дүгээр сарын 21 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01 өдрийг хүртэл тус газарт  слейсариар, 1985 оны 06 дугаар сарын 08 өдрөөс 1987 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын ажилчдын клубт клубын эрхлэгчээр, 1987 оны 06 дугаар сарын 1988 оны 05 дугаар сарын 20 хүртэл тус газарт усан санчаар, 1988 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус газарт уурын зуухны машнистаар, 1989 оны 07 дугаар сарын 05 өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Холбооны газарт засварчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ё.Пүрэвийн ажиллаж байсан байдлыг нийгмийн даатгалын байгууллага баталгаажаагүй гэж үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ё.Пүрэв нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ё.Пүрэв нь 1973 оны 09 дүгээр сарын 17 өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” бригадад малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 21 өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт худгийн моторчноор, 1980 оны 09 дүгээр сарын 21 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01 өдрийг хүртэл тус газарт  слейсариар, 1985 оны 06 дугаар сарын 08 өдрөөс 1987 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын ажилчдын клубт клубын эрхлэгчээр, 1987 оны 06 дугаар сарын 1988 оны 05 дугаар сарын 20 хүртэл тус газарт усан санчаар, 1988 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус газарт уурын зуухны машнистаар, 1989 оны 07 дугаар сарын 05 өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Холбооны газарт засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Архивын тасгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29 өдрийн цалингийн тодорхойлолт хуулбар, /хх 3/
2. Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” нэгдэлийн зөвлөлийн даргын 64 дугаартай ... ажилд томилох тухай ... тушаал /хх 4/
3. 1984 оны 10 дугаар сарын 15 өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, /хх 6-9/
4. Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 10 дугаар сарын 13 өдрийн 290 дугаартай... ажилд шилжүүлэн ажиллуулах тухай... 1980 оны 09 дүгээр сарын 196 дугаартай ... ажилд томилох тухай... ,1980 оны 07 дугаар сарын 21 өдрийн 135 дугаартай ...тажилд томилох тухай ..., 1987 оны 07 дугаар сарын 28 өдрийн 124 дугаартай ... ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай..., 1988 оны 05 дугаар сарын 26 өдрийн 77 дугаартай ... ажилд авах, чөлөөлөх тухай...,1989 оны 06 дугаар сарын 05 өдрийн ажлаас чөлөөлөх тухай ..., 1990 оны 08 дугаар сарын 08 өдрийн 51 дугаартай ... ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай..., тушаалууд, /хх 10, 11,12, 13, 14, 15, 16/
5.1981 оноос 2012 оны хүртэл Хэнтий аймгийн “Харгуй” ТӨХК-д ажиллаж байсан гэрч Ц.Жадамбаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг, /хх 27/
6.1972 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1990 оны 06 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт слейсэрээр ажиллаж байсан гэрч Л.Хүрэлтогоогийн мэдүүлэг, /хх 28/
 7. 1970 оноос 1985 он хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан гэрч Д.Очирдагвын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 21/  зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ё.Пүрэвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  1973 оны 09 дүгээр сарын 17 өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” бригадад малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 21 өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт худгийн моторчноор, 1980 оны 09 дүгээр сарын 21 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01 өдрийг хүртэл тус газарт  слейсариар, 1985 оны 06 дугаар сарын 08 өдрөөс 1987 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын ажилчдын клубт клубын эрхлэгчээр, 1987 оны 06 дугаар сарын 1988 оны 05 дугаар сарын 20 хүртэл тус газарт усан санчаар, 1988 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус газарт уурын зуухны машнистаар, 1989 оны 07 дугаар сарын 05 өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Холбооны газарт засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ходого овогт Ёндогийн Пүрэв нь 1973 оны 09 дүгээр сарын 17 өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын “Оч” бригадад малчнаар, 1980 оны 07 дугаар сарын 21 өдрөөс 1980 оны 09 дүгээр сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт худгийн моторчноор, 1980 оны 09 дүгээр сарын 21 өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 01 өдрийг хүртэл тус газарт  слейсариар, 1985 оны 06 дугаар сарын 08 өдрөөс 1987 оны 06 сарын 08 өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газрын ажилчдын клубт клубын эрхлэгчээр, 1987 оны 06 дугаар сарын 1988 оны 05 дугаар сарын 20 хүртэл тус газарт усан санчаар, 1988 оны 05 дугаар сарын 20 өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 25 өдрийг хүртэл тус газарт уурын зуухны машнистаар, 1989 оны 07 дугаар сарын 05 өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25 өдрийг хүртэл Хэнтий аймгийн Холбооны газарт засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ё.Пүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА