Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0339

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч, хохирогч Г.Ө...........р,

шүүгдэгч Ү.М...........нэ,

шүүгдэгч, хохирогч Г.Б...........р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Г...........үүгийн Ө...........р, Тайчууд овогт Ү.........рын М...........нэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Боржигон овогт Н.........үүгийн Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 2008 0024 80384 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овогт Г...........үүгийн Ө...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын материалын шинжээч мэргэжилтэй, “....... ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ТГ8............511.

2. Тайчууд овогт Ү.........рын М...........нэ, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Ургамал суманд 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг, албан хэрэг хөтлөлтийн ажилтан мэргэжилтэй, “.................. менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотд оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ИП9.......17.

3. Боржигон овогт Н.........үүгийн Б...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “......................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧД...............0718.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Г.Ө...........р нь Ү.М...........нэтэй бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинхайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлэхээр орж ирсэн Н.Б...........ртай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, толгойн хуйханд хаван, цус хуралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүүгдэгч Ү.М...........нэ нь Г.Ө...........ртой бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй хүнсний дэлгүүрт ах Г.Ө...........рыг зодлоо гэх шалтгааны улмаас иргэн Н.Б...........рыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, толгойн хуйханд хаван, цус хуралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б...........р нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа зайдас ширхэглэж зарлаа гэх шалтгааны улмаас тухайн дэлгүүрт худалдагч хийж байсан иргэн Г.Ө...........ртой маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “.........” нэртэй дэлгүүрт 4 хүүхдээ дагуулаад орсон. Манай хүүхдүүд өлсөөд байна гэхээр нь би 8 ширхэг зайдас аваад касс дээр очоод картаар тооцоо хийх гэтэл худалдагч Ө...........р манайх карт уншихгүй байна бэлнээр өгчих гэсэн. Тэгэхээр нь “хэд болох бэ” гэж асуутал “4000 хэдэн зуун төгрөг болсон” гэхээр нь “та нар кг-р нь авчхаад яагаад ширхгээр нь зараад байгаа бэ” гэтэл “авч чадахгүй бол эндээс зайл” гэхээр нь “чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм. Би чамаас зүгээр асууж байхад” гэтэл “чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм. Би чамаас зүгээр асууж байхад. Тэгвэл тэгж кг-р зардаг газраасаа ав” гээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би Ө...........рын баруун мөрнөөс нь угзартал намайг зөрүүлээд барьж аваад харилцан заамдалцаад авсан. Тэгсэн цаанаас дүү нь гэх залуу гарч ирээд намайг өшиглөж унагаасан. Би босоод дэлгүүрийн үүдний давхар хаалган дотор зогсож байтал Ө...........р өөдөөс гарч ирээд миний цээж рүү жийгээд би босгонд тээглээд тэр чигтэй савж гадаа унасан. Савж унахдаа өөрийн эзэмшлийн автомашины баруун урд куперийг хагалсан. Тэгсэн Ө...........р дүүгийн хамт гарч ирээд нүдчихсэн. Би нүүрээ дараад доошоо хартал өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1013 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт” ...Зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хавантай. Толгойн орой хэсгийн хуйханд овойж хавдсан...ДҮГНЭЛТ

1. Н.Б...........рын биед зүүн нүдний зовхи, толгойн хуйханд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19), 

2. Хохирогч Г.Ө...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд...гаднаас 1 хүүхэд дагуулсан үл таних залуу согтуу орж ирээд арын хөргөгчөөс 6 ширхэг зайдас аваад лангуун дээр авчирч тавихдаа 1 шил  пиво өгчих гээд байсан. ...тэгсэн нөгөө залуу ганцаараа гараад явсан. Эхнэр хүүхдүүд нь авах юмаа аваад тооцоогоо хийх гэж байхад нөхөр гаднаас орж ирээд “зайдас чинь хэд вэ?” гэж асуухаар нь би “ширхэг нь 500 төгрөг нийлээд 3000 төгрөг болж байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу “би наадхыг чинь ширхэглэж авахгүй жинлэж авна” гээд өндөр дуугаар орилоод байсан. Тэгэхээр нь би “яг одоо жинлэж өгч чадахгүй, би байнга зогсдог хүн нь биш болохоор энэ зайдсыг хэдэн төгрөгөөр ирдгийг сайн мэдэхгүй байна. Та хүлээж байгаад бусад үйлчлүүлэгчдийг гарсны дараа жинлүүлж авч болно” гэж тайлбарласан. Тэгсэн чинь “үгүй би яг одоо жинлэж авна.” гэсэн ба яг энэ яриа 3-4 удаа давтагдсан. Би болихгүй болохоор нь “та өөр дэлгүүрээс авчих” гэж хэлээд хүүхдүүдээс нь бараагаа буцаагаад авсан. Тэгсэн нөгөө залуу намайг хэл амаар доромжлоод “би бол үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч хаан” гээд намайг загнаад бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн намайг боогоод би боолтод орон амьсгаа авч чадахгүй больж эхэлсэн. Тэгэхээр нь би “энэ хүнийг цохих юм бол намайг цохих гэж гараа тавина” гэж бодоод нүүр рүү гараараа 2-3 удаа цохитол нөгөө залуу буюу Б...........р миний нүүр рүү цохиж үснээс зулгааж доош даран бид 2 зууралдсан. ...Энэ үед Б...........рын эхнэр болон манай хадам дүү Б..........яа бид хоёрыг салгасан. Гэтэл хүргэн М...........нэ орж ирээд ...Б..........яаг зодож байна гэж бодоод Б...........рын нүүр рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь би М..........нийг холдуулсан чинь Б...........р намайг барьж аваад бид ноцолдоод дэлгүүрээс гарч би Б...........рыг гадаа газар унагаагаад ноцолдож байтал хүмүүс ирж салгасан. Бид хоёр хоёр тийш болоод байж байтал Б...........р хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд хүргэн М..........нийг хэлэх хэлгүйгээр доромжлоод байсан чинь М...........нэ Б...........ртай барилцаж аваад харилцан цохилцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 972 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт” ...Духанд 1.0х0.2см тав тогтсон шархтай, хамрын нуруу, хавдсан, дарахад эмзэглэлтэй, хамрын угт 1х1см улаан өнгийн цус хуралттай.

2020.01.02-ны Толгойн КТГ-д: ...баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, дух хэсгийн зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Г.Ө...........рын биед тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11),

3. Гэрч Д.Ц..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн орчимд... “.........” нэртэй дэлгүүр орж идэж уух юм авахаар бүгдээрээ орцгоосон юм. Тэгээд би хөргөгчөөс нь 5-6 ширхэг зайдас аваад худалдагч дээр нь очоод хэдэн кг болохыг нь үзэх гээд жин дээр тавьтал худалдагч буюу Ө...........р манайх жинлэхгүй ширхэг нь 500 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл нөхөр Б...........р уурлаад яахаараа ширхэглэж зардаг юм бэ? гэж асуусан чинь худалдагч нь авч чадахгүй бол зайл гэж бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тэгээд Б...........р Ө...........р хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад Б...........р Ө...........рыг заамдаад боогоод авсан. Тэгсэн Ө...........р Б...........рын нүүр рүү гараараа хэд хэд цохиод авсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэж оролдоод дийлээгүй...тэгээд Б...........р аваад гарах гээд үүдэн дээр зогсож байтал танихгүй залуу цаанаас ирээд Б...........рын нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан тэр үед худалдагч Ө...........р лангууныхаа араас гараад ирчихсэн Б...........рыг нөгөө залуутай хамт нийлээд зодоод байсан. ...тухайн үед тэр хэдийг салгах гэж голоор орж байхад хэн нь мэдэхгүй байна толгой руу 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-143),

4. Гэрч Л.Б..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд...манай дэлгүүрт үйлчлүүлж байсан үл таних нэг эрэгтэй зайдас жинлүүлнэ гээд 5-6 ширхэг зайдас барьчихсан лангуун дээр ирэхээр нь Ө...........р ах манайх граммаар өгдөггүй ширхэг нь 500 төгрөг гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй уурлаад яахаараа танайх граммаар өгдөггүй юм бэ гээд хүргэн ахтай тэр хоорондоо маргалдаад эхэлсэн. ...тэгээд хүргэн ах би танд үйлчлэхгүй та өөр дэлгүүрээс зайдсаа ав гэж хэлсэн чинь нөгөө эрэгтэй хэрэглэгч бол хаан заавал танайх надад үйлчлэх ёстой гээд хүргэн ахыг цохих гээд гараа далайгаад байснаа гэнэт хоолойноос нь боогоод авсан тэгсэн хүргэн ахын царай нь сонин болоод нөгөө эрэгтэйг гараараа толгой руу нь 2-3 удаа цохисон. ...тэгсэн нөгөө эрэгтэй шүүр аваад хүргэн ахын толгой руу 1 удаа цохитол шүүр нь хугарчихсан. Тэгсэн М...........нэ гэнэт гүйж гарч ирээд нөгөө эрэгтэйг хана руу шахаад гараараа нүүр рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-153)

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Н.Б...........р Г.Ө...........рыг заамдан бооход... Г.Ө...........р Н.Б...........рын нүүр лүү гараараа цохиж байгаа харагдах ба харилцан цохилцож байна. ...Н.Б...........р Г.Ө...........р хоёрыг хүмүүс салган Н.Б...........рыг дэлгүүрээс гаргаж байхад ...дэлгүүрийн цаад өрөөнөөс Ү.М...........нэ гарч ирэн Н.Б...........р луу дайран цохиж байгаа нь бичигдсэн байна. ...Дэлгүүрийн үүдний камерын бичлэгт: ...Г.Ө...........р Н.Б...........рыг дэлгүүрээс гарган татаж унагахад ...хүмүүс салгав. ...Н.Б...........р өмссөн хүрмээ тайлан Г.Ө...........р луу дайрахад ....нэг эмэгтэй салган холдуулж байх ба Ү.М...........нэ Н.Б...........р луу дайран камерын хяналтаас гаран хэсэг хугацааны дараа камерын хяналтад орж ирэн Н.Б...........р машин дээрээ очин Г.Ө...........р, ...Ү.М...........нэ нар дэлгүүрийнхээ гадна зогсож байгаа харагдана...” гэх баримт (хавтаст хэргийн 72-73),

6. Шүүгдэгч Н.Б...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчимд “.........”  нэртэй дэлгүүрт 4 хүүхдээ дагуулаад орсон манай хүүхдүүд өлсөөд байна гэхээр нь би 8 ширхэг зайдас аваад касс дээр очоод картаар тооцоо хийх гэтэл худалдагч Ө...........р манайх карт уншихгүй байна бэлнээр өгчих гэхээр нь хэд болох бэ гэж асуутал 4000 хэдэн зуун төгрөг болсон гэхээр нь та нар жинлэж авчхаад яагаад ширхгээр нь зараад байгаа юм бэ гэтэл авч чадахгүй бол эндээс зайл гэхээр нь чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм би чамаас зүгээр асууж байхад гэтэл чи тэгвэл тэгж зардаг газраасаа ав гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхлээд би Ө...........рын баруун мөрнөөс нь угзартал намайг зөрүүлээд барьж аваад харилцан заамдалцаад авсан. Тэгсэн цаанаас нь дүү нь бололтой залуу гарч ирээд намайг өшиглөж унагаасан би босоод дэлгүүрийн үүдний давхар хаалган дотор зогсож байтал Ө...........р өөдөөс гарч ирээд миний цээж рүү жийгээд би босгонд тээглээд тэр чигтэй савж гадаа унасан унахдаа өөрийн эзэмшлийн автомашины баруун урд куперийг хагалсан. Тэгсэн Ө...........р дүүгийн хамт гарч ирээд нүдчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183-184),

7. Шүүгдэгч Г.Ө...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн орчимд...үл таних согтуу залуу орж ирээд арын хөргөгчөөс 6 ширхэг зайдас аваад лангуун дээр авчирч тавихдаа 1 шил пиво өгчих гээд байсан. Тэгэхээр нь би өнөөдөр архи пиво зардаг өдөр нь бишээ гэж хэлсэн...тэгсэн нөгөө залуу ганцаараа гараад явсан эхнэр хүүхдүүд нь авах юм аваад тооцоо хийх гээд касс дээр тооцоогоо хийх гэж байхад нөхөр нь гаднаас орж ирээд зайдас чинь хэд бэ? Гэж асуухаар нь би ширхэг нь 500 төгрөг нийлээд 3000 төгрөг болж байна гэж хэлсэн. ...тэгсэн чинь үгүй би яг одоо жинлэж авна. Яг ээ яриа 3-4 удаа давтагдсан би бүр болохгүй болохоор нь та өөр дэлгүүрээс авчих гэж хэлээд хүүхдүүдээс нь бараа буцаагаад авсан тэгсэн нөгөө залуу намайг амаар доромжлоод би бол үйлчлүүлэгч хаан гээд намайг загнаад бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн нөгөө намайг заамдаад авахаар нь би нүүр рүү гараараа 2-3 удаа цохитол нөгөө залуу буюу Б...........р миний нүүр рүү цохиж үснээс зулгааж доош даран бид хоёр зууралцаад би кассынхаа араас гарч ирсэн байсан...гэтэл гаднаас хүргэн М...........нэ орж ирээд эхнэрийг нь болох Б..........яаг зодож байна гэж бодоод Б...........рын нүүр рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь би М..........нийг холдуулсан чинь Б...........р намайг барьж аваад бид ноцолдоод дэлгүүрээс гарч би Б...........рыг гадаа газар унагаагаад ноцолдож байтал хөндлөнгийн хүмүүс ирж салгаад 2 тийш болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 163-165),

8. Шүүгдэгч Ү.М..........нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 22 цагийн орчимд...Ө...........рын том хүү Булгантамир гэрт орж ирээд дэлгүүр дотор зодоон болоод байна гэхээр нь би яваад очтол Ө...........р ахын толгойноос цус гарчихсан лангуу ийш тийш хөдөлсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би явж очоод ахыгаа өмөөрөөд сүүлд нэрийг нь мэдсэн Б...........р гэгчийн цээж рүү нь түлхээд үүдээр гаргасан чинь Ө...........р ах араас гарчихсан дахиад зууралцаад байж байхаар нь би голоор нь ороод салгатал Б...........рын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих гэж оролдсон тэгэхээр нь ..би Б...........рын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 171-173)

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 189, 190, 191), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст 192-197), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 67-73)

8. Шүүгдэгч, хохирогч Н.Б...........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 30, 31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32, 33), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 47), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 48) Депозит дансны дэлгэрэнгүй хуулганы лавлагаа (хавтаст хэргийн 34-46), “Лэнгийн цагаан овоо” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 146-147)

- Шүүгдэгч, хохирогч Г.Ө...........рын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 77), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 78, 79), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 90), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 92-95), Олно ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 88)

- Шүүгдэгч Ү.М..........нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 125, 119), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 112), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 121, 122), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 120, 124), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 123), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 67-68) хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 126,), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 12-14), Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ө...........р, Ү.М...........нэ, Н.Б...........р нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

Шүүгдэгч Г.Ө...........р, Ү.М...........нэ нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Г.Ө...........р, Ү.М...........нэ нар нь бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлэхээр орж ирсэн Н.Б...........ртай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, толгойн хуйханд хаван, цус хуралттай гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б...........р нь мөн цаг хугацаанд “.........” хүнсний дэлгүүрт худалдагч хийж байсан иргэн Г.Ө...........ртой маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний орой 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “.........” нэртэй дэлгүүрээс ....8 ширхэг зайдас аваад касс дээр очоод ...жинлүүлэх гэтэл жинлэхгүй ширхгээр зарна гэсэн. ...Тэгэхээр нь “та нар кг-р нь авчхаад яагаад ширхгээр нь зараад байгаа бэ” гэтэл “авч чадахгүй бол эндээс зайл” гэхээр нь “чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм. Би чамаас зүгээр асууж байхад” гэтэл “чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм. ...Тэгвэл тэгж кг-р зардаг газраасаа ав” гээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1013 дугаар дүгнэлт “...1. Н.Б...........рын биед зүүн нүдний зовхи, толгойн хуйханд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19), 

- Хохирогч Г.Ө...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 01-ний орой ...үл таних залуу согтуу орж ирээд арын хөргөгчөөс 6 ширхэг зайдас авчихаад... “би наадхыг чинь ширхэглэж авахгүй жинлэж авна” гээд өндөр дуугаар орилоод “үгүй би яг одоо жинлэж авна.” гэсэн ба яг энэ яриа 3-4 удаа давтагдсан. Би болихгүй болохоор нь “та өөр дэлгүүрээс авчих” гэж хэлээд хүүхдүүдээс нь бараагаа буцаагаад авсан. Тэгсэн нөгөө залуу намайг хэл амаар доромжлоод “би бол үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч хаан” гээд намайг загнаад бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгсэн намайг боогоод би боолтод орон амьсгаа авч чадахгүй больж эхэлсэн. Тэгэхээр нь би “энэ хүнийг цохих юм бол намайг цохих гэж гараа тавина” гэж бодоод нүүр рүү гараараа 2-3 удаа цохитол нөгөө залуу буюу Б...........р миний нүүр рүү цохиж үснээс зулгааж доош даран бид 2 зууралдсан.  ...Б...........р намайг барьж аваад бид ноцолдоод дэлгүүрээс гарч би Б...........рыг гадаа газар унагаагаад ноцолдож байтал хүмүүс ирж салгасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 972 дугаар дүгнэлт “...1. Г.Ө...........рын биед тархи доргилт, духны шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11),

- Гэрч Д.Ц..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...хөргөгчөөс нь 5-6 ширхэг зайдас аваад худалдагч дээр нь очоод хэдэн кг болохыг нь үзэх гээд жин дээр тавьтал худалдагч буюу Ө...........р манайх жинлэхгүй ширхэг нь 500 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл нөхөр Б...........р уурлаад яахаараа ширхэглэж зардаг юм бэ? гэж асуусан чинь худалдагч нь авч чадахгүй бол зайл гэж бид хоёрыг хэл амаар доромжилсон. Тэгээд Б...........р Ө...........р хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад Б...........р Ө...........рыг заамдаад боогоод авсан. Тэгсэн Ө...........р Б...........рын нүүр рүү гараараа хэд хэд цохиод авсан. ...Б...........рыг аваад гарах гээд үүдэн дээр зогсож байтал танихгүй залуу цаанаас ирээд Б...........рын нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-143),

- Гэрч Л.Б..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө эрэгтэй хэрэглэгч бол хаан заавал танайх надад үйлчлэх ёстой гээд хүргэн ахыг цохих гээд гараа далайгаад байснаа гэнэт хоолойноос нь боогоод авсан тэгсэн хүргэн ахын царай нь сонин болоод нөгөө эрэгтэйг гараараа толгой руу нь 2-3 удаа цохисон. ...тэгсэн нөгөө эрэгтэй шүүр аваад хүргэн ахын толгой руу 1 удаа цохитол шүүр нь хугарчихсан. Тэгсэн М...........нэ гэнэт гүйж гарч ирээд нөгөө эрэгтэйг хана руу шахаад гараараа нүүр рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-153),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Н.Б...........р Г.Ө...........рыг заамдан бооход... Г.Ө...........р Н.Б...........рын нүүр лүү гараараа цохиж байгаа харагдах ба харилцан цохилцож байна. ...Н.Б...........р Г.Ө...........р хоёрыг хүмүүс салган Н.Б...........рыг дэлгүүрээс гаргаж байхад ...дэлгүүрийн цаад өрөөнөөс Ү.М...........нэ гарч ирэн Н.Б...........р луу дайран цохиж байгаа нь бичигдсэн байна. ...Дэлгүүрийн үүдний камерын бичлэгт: ...Г.Ө...........р Н.Б...........рыг дэлгүүрээс гарган татаж унагахад ...хүмүүс салгав. ...Н.Б...........р өмссөн хүрмээ тайлан Г.Ө...........р луу дайрахад ....нэг эмэгтэй салган холдуулж байх ба Ү.М...........нэ Н.Б...........р луу дайран камерын хяналтаас гаран хэсэг хугацааны дараа камерын хяналтад орж ирэн Н.Б...........р машин дээрээ очин Г.Ө...........р, ...Ү.М...........нэ нар дэлгүүрийнхээ гадна зогсож байгаа харагдана...” гэх баримт (хавтаст хэргийн 72-73) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б...........рын үйлдлийн улмаас Г.Ө...........рийн биед, Г.Ө...........р, Ү.М...........нэ нарын үйлдлийн улмаас Н.Б...........р биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Ө...........р, Ү.М...........нэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........р, Г.Ө...........р, Ү.М...........нэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1, 2 дахь хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

Шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн бие биедээ гомдол саналгүй, бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б...........рын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжээр торгох ял, бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ө...........рыг 700 нэгжээр, Ү.М..........нийг 600 нэгжээр тус тус торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг

Шүүгдэгч нар нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ө...........р, Ү.М...........нэ, Н.Б...........р нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.Ө...........р, Ү.М...........нэ, Н.Б...........р нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Ө...........р, Ү.М...........нэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж болон 600 нэгжийн торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нар торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн “......... 2020.01.01 бичлэг” гэх бичвэртэй Staples DVD+R 120minutes 4.7GB 16x speed 1x-16x compatible www.product-support-staples.com гэсэн СD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2008 002480384 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС