Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0348

 

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч У.Ц..........рж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт У..........гийн Ц..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0002 40235 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт У..........гийн Ц..........рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматорчин мэргэжилтэй, “................” ХХК-д туслан гүйцэтгэгч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .................тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УК0.................31, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

У.Ц..........рж нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод байрлах “Онч” цахим тоглоомын газар “чи намайг таних уу” гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн иргэн Э.Б................нийг толгойн тус газар нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ц..........рж, хохирогч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Э.Б................нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны орой нь 22 цагийн үед ...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 15-1 тоотод байрлах “Онч” цахим тоглоомын газарт урьд өдөр нь тоглож байхдаа үлдээсэн байсан гар утасны цэнэглэгчээ авчхаад хүүхдүүд тоглохыг хараад сууж байсан. Тэгтэл миний өмнө нь зүс харж байсан Ц................нээ гэх залуу гаднаас орж ирсэн ба орж ирээд миний сандлын эсрэг талын сандал дээр суучхаад над руу хараад “чи намайг таних уу, над руу хараад байна уу” гэж хэлэхээр нь “би чам руу ерөөсөө хараагүй” гэж хэлсэн. Тэгтэл Ц................нээ гэх залуу надыг заамдаж аваад ...миний хамар руу толгой хэсгээрээ нэг удаа мөргөчихөөр нь би ...хамраа дараад суусан чинь Н...............ва Ц................нээг цахим тоглоомын газраас гаргаад буцаж орж ирээд намайг аваад Гэмтэл рүү авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлсэн чинь эмч миний хамар хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлчхээд буцаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй...Гомдол санал байхгүй...шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12)

2. Гэрч У.Н...............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны орой...Ц................нээ гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуу архи үнэртүүлчихсэн байдалтай орж ирээд Б................нийн сууж байсан сандлын өөдөөс нь харж суучхаад юм яриад байх шиг байсан. ...Тэгээд би текний ард орсон чинь Ц................нээ ...Б................нэтэй юм яриадахъя гэхээр нь би “заа гайгүй юм ярих гэж байгаа юм болов уу” гэж бодоод байж байтал Ц................нээ Б................нийг үгийн зөрүүгүй хамар хэсэг рүү нь 1 удаа мөргөчихсөн...Б................нийг харахад түүний хамраас нь цус гарчихсан хамар нь цаашаагаа чихэгдчихсэн байхаар нь би цахим тоглоомын газраа хаагаад Б................нийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 822 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Хамрын нуруунд 3х4см шар ногоон өнгийн цус хуралттай, хамрын нуру зүүн тийш үл ялиг мурий, бага зэрэг эмзэглэлтэй

2019.12.24-ний ГССҮТ-н бичигт: Онош хамар ясны хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэжээ.

2019.12.24-ний гавал хүзүү цээжний рентген: ...хамар яс хугаралтай, хамрын таславч бага зэрэг мурий...ДҮГНЭЛТ

1. Э.Б................нийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

 

4. Шүүгдэгч У.Ц..........ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр найзын хамт 2.5 литрийн “Нийслэл” шар айргийг найзындаа уучхаад...Онч цахим тоглоомын газар ороод нэг сандал дээр суусан. Тэгтэл миний өөдөөс миний өмнө нь зүс харж байсан залуу болох Б................нэ суугаад над руу харж байхаар нь би Б................нэтэй юм ярьж сууж байгаад үл ойлголцоод бид хоёр барьцалдаад авцгаасан. Тэгтэл “Онч” цахим тоглоомын газрын залуу болох Н...............ва текны ардаас гарч ирээд бид хоёрыг салгаад намайг тэвэрч гаргаад битгий зодоон хийх гээд бай гэж хэлээд буцаад орсон. Тэгэхээр нь би гадаа нь зогсож байгаад Б................нэтэй эвлэрье гэж бодоод буцаж ороод Б................нийг дуудсан чинь миний өөдөөс нэг үг хэлсэн...тэгэхээр нь миний уур хүрээд би Б................нийн хамар хэсэг рүү нь толгойгоороо 1 удаа мөргөчихсөн...би сард ойролцоогоор 1.100.000 төгрөгийн цалинтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45, 46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-42, 63-72), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47, 48), , ....... ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 49) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Ц..........ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч У.Ц..........рж нь Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод үйл ажиллагаа явуулдаг “........ цахим тоглоомын газар, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, иргэн Э.Б................нийн толгойн тус газар нь нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг учруулсан болох нь

- Хохирогч Э.Б................нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны орой нь 22 цагийн үед ...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 15-1 тоотод байрлах “Онч” цахим тоглоомын газарт урьд өдөр нь тоглож байхдаа үлдээсэн байсан гар утасны цэнэглэгчээ авчхаад хүүхдүүд тоглохыг хараад сууж байсан. Тэгтэл миний өмнө нь зүс харж байсан Ц................нээ гэх залуу гаднаас орж ирсэн ба орж ирээд миний сандлын эсрэг талын сандал дээр суучхаад над руу хараад “чи намайг таних уу, над руу хараад байна уу” гэж хэлэхээр нь “би чам руу ерөөсөө хараагүй” гэж хэлсэн. Тэгтэл Ц................нээ гэх залуу надыг заамдаж аваад ...миний хамар руу толгой хэсгээрээ нэг удаа мөргөчихсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- Гэрч У.Н...............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц................нээ Б................нийг үгийн зөрүүгүй хамар хэсэг рүү нь 1 удаа мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 822 дугаар дүгнэлт “...1. Э.Б................нийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

- Шүүгдэгч У.Ц..........ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гадаа нь зогсож байгаад Б................нэтэй “эвлэрье” гэж бодоод буцаж ороод Б................нийг дуудсан чинь миний өөдөөс нэг үг хэлсэн...тэгэхээр нь миний уур хүрээд би Б................нийн хамар хэсэг рүү нь толгойгоороо 1 удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл У.Ц..........рж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Э.Б................ний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.Ц..........рж нь хохирогч Э.Б................нийн нүүрэн тус газар мөргөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба мөргүүлснээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч У.Ц..........рж гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч У.Ц..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч У.Ц..........ржийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч У.Ц..........ржийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч У.Ц..........рж энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч У.Ц..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Ц..........ржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6,6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч У.Ц..........ржийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч У.Ц..........ржид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 2008 0002 40235 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.