| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00762/И |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 25
2017 оны 01 дүгээр сарын 12 Дугаар156/ШШ2017/00025 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00762/И
Хэнтйи аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхийшүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Вишн Фанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Нямхүүгийн Энхтуулыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишн Фанд” ББСБ-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч П.Амарбаяр нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нямхүүгийн Энхтуултай 2015 оны 10 дугаар сарын 06 өдөр 10605651 тоот зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай буюу 2017 оны 10 дугаар сарын 06 өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Н.Энхтуул нь зээл авах үедээ Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 20-13 тоотод оршин сууж, Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Хурх зах”-д махны лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2016 оны 09 дүгээр сараас эхлэн төлбөрөө хийхээ больсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүйү байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Амарбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 2015 оны 10 дугаар сарын 06 өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх 10, 11/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06 өдрийн тодорхойлолт /хх 5/ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нямхүүгийн Энхтуулын оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан “Вишн Фанд” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхтуулыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Н.Энхтуул 98655148, 98238545, нөхөр гэх Володьяагийн Наранбаатар 98295148 дугаарын утастай гэж зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Н.Энхтуулын фото зургийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Ходго овогт Нямхүүгийн Энхтуулыг эрэн сурвалжилсугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Энхтуулыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Н.Энхтуул 98655148, 98238545, нөхөр гэх Володьяагийн Наранбаатар 98295148 дугаарын утастай гэж зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Н.Энхтуулын фото зургийг шийдвэрт хавсарган Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.АРИУНАА