Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 26

 

2017 оны 01 дүгээр сарын 13                  Дугаар156/ШШ2017/00026                             Хэрлэн сум
                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00749/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1980 оны 12 дугаар сарын 28 өдөр төрсөн, эмэгтэй, Хэнтий аймгийн Биндэр сум, 05 дугаар багт оршин суух, Боржгон овогт Сандагийн Цэцэгдэлгэр РД:/СЖ80122803/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1979 оны 07 дугаар сарын 07 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Биндэр сум, 04 дүгээр багт оршин суух, Сартуул овогт Жаргалсайханы Ариунзул РД:/СЖ79070710/-д холбогдох
"Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цэцэгдэлгэр, хариуцагч Г.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.  
      
                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч С.Цэцэгдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Г.Баянжаргалтай 2000 онд нэг гэрт орж, 2001 онд гэрлэлтээ батлуулсан. 2001 онд хүү Б.Ханхүү, 2006 онд охин Б.Номингоо нар мэндэлсэн. Бид 2008 оноос тус тусдаа амьдрах болсон үүнээс хойш өдийг хүртэл  хүүхдүүд маань миний асрамжинд байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
2007 онд Г.Баянжаргал, бид хоёр тэр байшинг 2.7 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Би тухайн үед 2 хүүхдээ өөр дээрээ авсан болохоор байшиндаа үлдсэн. Харин Г.Баянжаргал нь бидний дундын өмчлөлийн 41 толгой мал, 4 ханатай эсгий гэр, гал тогооны амбаар, өвөлжөө, планет-5 мотоцикль, хадлангийн талбай, мөнгөн аяга, нарны толь гээд бүгдийг авч үлдсэн. Бид гурав хоосон байшин л авч үлдсэн. Тэр байшин дотор 1 ор, жижиг зурагт, Г.Баянжаргалын авдар, миний авдар, гал тогооны хэрэгсэл байсан.
Г.Баянжаргал 2013 он хүртэл хүүхдүүд дээрээ ганц ч удаа ирж байгаагүй. Би Баянжаргалыг  2 хүүхэдтэйгээ ярьж бай гэж хэлдэг байсан ч ярих гээд залгахаар утсаа ч авдаггүй байсан. 2013 оноос хойш том хүүхэддээ 1 удаа гутал, куртка авч өгсөн. Хамгийн сүүлд хүүхдийнх нь сургуулиас мөнгө нэхэхээр нь аавдаа хэлээд үз гэсэн чинь байхгүй гэж хэлсэн гэсэн. Эсвэл худлаа ярьдаг. Хүү маань өөрөө том болоод ааваасаа юм нэхээд байдаг болсон” гэв.

Хариуцагч Г.Баянжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг бол ажил хийж байгаад өгнө. Би 2002 онд С.Цэцэгдэлгэртэй гэрлээд 7 жил амьдарсан. Гэр бүлийн таарамжгүй асуудлаас болж, тусдаа амьдраад 7 жил болж байна. С.Цэцэгдэлгэр нь хамтран амьдрагчтай, би ч мөн хамтран амьдрагчтай болсон учраас эргээд нийлэх боломжгүй.
Би 2008 онд гараад явахдаа байшин болон бусад эд хөрөнгөө бүгдийг орхиод гарсан. Тухайн үед эхнэр, бид хоёр тэр байшинг 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Орон нутгийн ханшаар үнэлүүлэхэд 6 саяар үнэлсэн. Үүнийг ам бүлийн тоонд хуваавал надад оногдох хувь нь 1.5 сая төгрөг болж байсан. Тийм учраас үүнийг хүүхдийн тэтгэлэгт оролцуулж өгнө үү гэж хүсч байна.  Би салаад явахдаа 3 тугалтай үнээ, 2 шүдлэн үхэр, 1 унааны морь байсан. Хонь, ямаа нийлээд 10-аад юм байсан.
Мөн 4 ханатай эсгий гэр, зуслангийн байшин, планет-5 мотоцикль, мөнгөн аяга 1 ширхэг, нарны толь зэргийг авсан нь үнэн. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас хүүхдийн тэтгэлгийг төлөхөд хүндрэлтэй байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан С.Цэцэгдэлгэр, Г.Баянжаргал нарын 2000 онд гэр бүл болсныг 2001 оны 06 дугаар сарын 14 өдөр бүртгэсэн 11 дугаартай бүртгэлийн лавлагаа /хх 3/, Г.Баянжаргалын Ханхүү 2001 оны 06 дугаар сарын 14 өдөр төрсөн тухай, 48 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх 4/, Г. Баянжаргалын Номингоо 2006 оны 11 дүгээр сарын 21 өдөр төрсөн тухай, 0257395068 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цэцэгдэлгэр нь хариуцагч Г.Баянжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.  
Гэрлэгчид 2000 оноос нэг гэрт орж амьдран 2001 онд гэрлэлтээ хамтран амьдрах хугацаандаа 2001 оны 06 дугаар сарын 14 өдөр хүү Б.Ханхүүг, 2006 оны 11 дүгээр сарын 21 өдөр охин Б.Номингоо нарыг  төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа байдал, хариуцагч өөр хүнтэй хамтран амьдарч дахин үр хүүхэд төрүүлсэн зэрэг нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбараар нотлогдож байх ба тэд энэ талаар маргахгүй байна.
Зохигчид одоо хэн аль нь өөр өөр хүмүүстэй хамтын амьдралтай болсоноос гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа ба 2016 оны 11 сард тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч эвлэрээгүй нь нотлогдож /хх 12/ байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авах боломжгүй байна гэж шүүх үзэж гэрлэлтийг цуцлаж, 2 хүүхдийн дассан орчин, гэрлэгсдийн маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эхийх нь асрамжид хэвээр үлдээж, эцгээс нь сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Г.Баянжаргал гэр бүлээсээ салж тусдаа амьдрахдаа 3 тугалтай үнээ, 2 шүдлэн үхэр, 1 унааны морь, 10-аад хонь, ямаа, 4 ханатай эсгий гэр, зуслангийн байшин, планет-5 мотоцикль, мөнгөн аяга 1 ширхэг, нарны толь зэргийг авсан нь хуралдаан дээр гаргаж буй зохигчдын тайлбараар нотлогдсон тул түүнийг хамтран өмчлөх дундын өмчөөс оногдох хэсгээ авсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.Цэцэгдэлгэрийн хүүхдүүдийн хамт амьдарч буй байшинг үнэлүүлж, өөрт оногдох хэсгээ тодорхойлуулж, үүнийгээ хүүхдийн тэтгэлэгтээ тооцож өгмөөр байна гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хамтран өмчлөх дундын өмчийн хувьд одоо нэхэмжлэгч С.Цэцэгдэлгэр хүүхдүүдийн хамт амьдарч буй, гэрлэгчид хамт амьдарч байхдаа худалдан авсан гэх байшин нь өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /163700₮*100%*1хүүхэд*12 сар=1 964 400₮, 163700₮*50%*1 хүүхэд*12 сар=982 200₮/ нэхэмжлэлийн үнийг  тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 74 503 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Сандагийн Цэцэгдэлгэр, Боржигон овогт Гарамын Баянжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ханхүү /РД: СЖ01260710/, 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Номингоо /РД: СЖ06312104/ нарыг эх С.Цэцэгдэлгэрийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д зааснаар 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 насанд хүрсэн /суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Баянжаргалаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, Б.Ханхүү, Б.Номингоо нарыг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цэцэгдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баянжаргалаас 70200 төгрөг,  74 503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор  гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                             Э.АРИУНАА