Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0363

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч М.Т...........г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Өндөр овогт М..........нгийн Т...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0046 10129 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өндөр овогт М..........нгийн Т...........г, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт .......................... тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.Т...........г нь 2020 оны 1 дүгээр сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............” хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлэн 852.000 төгрөг, Юнителийн 3000 төгрөгийн нэгж 5 ширхэг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” йогурт 2 ширхэг, “Сүү” ХК-н 1000 граммын савлагаатай Цөцгийтэй тараг 1 ширхэг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.Ү.........хад нийт 889.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т...........г мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэрт байрлах ............” дэлгүүр...дэлгүүрийн хаалга бор төмөр бүргэд давхар хаалга байна...дэлгүүрийн хаалгаар ороход кассын хэсэг буюу худалдагчийн суудаг шаргал өнгийн ширээ хосоороо байх ба уг ширээний нүдэнд бэлэн мөнгө буюу орлогын мөнгө байна уг ширээтэй залгаа тамхи худалдаалах тавиурууд байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11),

2. Гэрч З.Б........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэр байрлах Жаргалант хүнсний дэлгүүрт худлагчийн ажил хийдэг ба 2020 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр 23 цагийн үед манай дэлгүүрт урьд өмнө худалдагчийн ажил хийдэг байсан Т...........г гэх эмэгтэй орж ирэн удаагүй гарч явах шиг болсон юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 8 цагийн үед ............” дэлгүүрээ онгойлгоод ортол ...дэлгүүрийн кассын шаргал өнгийн ширээний нүдэнд байсан орлогын бэлэн мөнгө, тамхины тавиур дээр байсан тамхинууд эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд л би дэлгүүрийн эзэн Ү.........хад утсаар болсон явдлыг хэлсэн... 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би дэлгүүрээ яг 00 цаг болоод хаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45),

3. Хохирогч Б.Ү.........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэрт байрлах ............” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. ...Манай дэлгүүрийн ажилтан Байгалаа эгч надад хэлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ...дэлгүүрээ хаагаад маргааш өглөө нь 08 цагийн үед дэлгүүрээ онгойлготол дэлгүүрт хулгай орсон байдалтай байсан гэсэн. Тэгээд над руу залгаад болсон явдлыг хэлсэн. Намайг дэлгүүр дээрээ ирж үзэхэд хаалга, цонхонд ямар нэг эвдрэл гэмтэлгүй. Дэлгүүрийн орлогын мөнгө хадгалдаг хэсгээс орлогын мөнгө, тамхины хэсгээс тамхи, бас жижиг сажиг тараг, сүү, ундаа, нэгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан.

Манай дэлгүүрийн... кассын шургуулгаас 3 боодол мөнгө хулгайд алдсан ба хамгийн сүүлд Б........аа эгчийн яриагаар 852.000 төгрөг байсан гэсэн. Мөн кассын арын хэсэгт өрөөтэй байсан тамхины хэсгээс 3 хайрцаг “MEVIUS” sky blue тамхи, Юнителийн 3000 төгрөгийн 5 ширхэг нэгж, арын хаалганы наадхан талд байрлах хөргөгчид байсан Цөцгийтэй тараг нэг уут, цэнхэр жижиг савтай йогурт тараг 2 ширхэг, Растишки нэртэй жижиг савтай соруултай ундаа нэг ширхэг зэрэг эд зүйлс алдсан байсан. ...Манай дэлгүүрийн арын хаалга зөвхөн дотроосоо онгойдог төдийгүй гаднаас ямар ч онгойлгох боломжгүй...дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд дэлгүүр хааснаас хойш камерын бичлэг тасарсан байсан. ...Хэрэг гарсан байдлаас харахад манай дэлгүүрт урд өмнө худалдагч хийдэг байсан Т...........г гэх эмэгтэй дэлгүүр хаахаас өмнөх нь дэлгүүрийн 2 давхарт байрлах шатны үүдэнд зогсож байгаад дээшээ гарсан бичлэг олдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Тус хяналтын камер нь 60 минутаар буюу 1 цагаар түрүүлж бичлэг хийж байсан болно. ...00 цаг 02 минут 38 секундэд хар өнгийн куртик өмссөн хар малгайтай ...М.Т...........г хаалгаар орж байгааг харуулав. 00 цаг 02 минутад 40 секундэд М.Т...........г дэлгүүрийн 2 давхар луу гарах шат руу чиглэн алхаж байгаа дүрсийг харуулав. 00 цаг 03 минут 03 секундэд М.Т...........г дэлгүүрийн 2 давхар руу гарах хаалганаас буцаж гарч ирэн худалдагч руу чиглэн алхаж байгааг харуулав. 00 цаг 03 минутад 06 секундэд М.Т...........г худалдагчийн баруун талд байрлах шилэн лангууны ард зогсож байв. ...00 цаг 03 минут 47 секундэд М.Т...........г дэлгүүрийн 2 давхрын хэсэг рүү алхаж байгааг харуулав. 00 цаг 03 минут 50 секундэд М.Т...........г дэлгүүрийн 2 давхар руу гарах шатны хаалга руу орсон байгааг харуулав....” гэх баримт (хавтаст хэргийн 12-17),

5. Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлд: “...М..........нгийн Т...........г нь...цэнхэр өнгийн тортой эд зүйл барьсан байсан ба уг торон дотор Юнителийн 3000 төгрөгийн 5 ширхэг нэгж, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” йогурт 2 ширхэг, “Сүү” ХК-н 1000 граммын савлагаатай Цөцгийтэй тараг 1 ширхэг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 5000 төгрөгийн 8 ширхэг дэвсгэрт, 1000 төгрөгийн 12 ширхэг дэвсгэрт, 500 төгрөгийн 60 ширхэг дэвсгэрт, 10 төгрөгийн 94 ширхэг дэвсгэрт, 50 төгрөгийн 12 ширхэг дэвсгэрт байсныг...хураан авав.” гэх баримт, хавсаргасан гэрэл зургууд (хавтаст хэргийн 18-23),

6. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 433 дугаартай тайланд “...6 нэр төрлийн эд зүйлийг...889.100 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 60-62)

7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухайн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 28),

8. Шүүгдэгч М.Т...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ............ хороонд байрлах Жаргалант хүнсний дэлгүүрт 23 цагийн үед өөрийн 2 хүүхэд дээ бал авахаар ороод 2 ширхэг балны запаас аваад худалдагч Б........аагийн нүдийг хариулж байгаад 23 цаг өнгөрч байх үед Жаргалант хүнсний дэлгүүрийн 2 давхарт гарч хуучин караокены том зааланд орж нуугдсан. Тэгээд Жаргалант хүнсний дэлгүүрийг, Б........аа эгч хааж түгжиж явахаар нь 2 давхраас доошоо буун дэлгүүрийн ард талын өрөөнд орж хяналтын камерыг унтраан дэлгүүрийн касс буюу бэлэн мөнгөний хэсэг рүү очин бэлэн мөнгө хадгалдаг кассын шүүгээний нүдийг онгойлгож дотроос нь нийт 3 боодол мөнгө хулгайлж ...куртикнийхээ халаасанд хийсэн. Мөн юнителийн 3000 төгрөгийн нэгж 5 ширхэг, жижиг савлагаатай йогурт 2 ширхэг, Растикши соруултай ундаа 1 ширхэг, Цөцгийтэй тараг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг зэргийг авч дэлгүүрийн хойд талын хаалгыг дотор талаас нь онгойлгож гарч явсан. Тэгээд би дэлгүүрээс хулгайлсан зүйлийг ...өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ............ хороо 3 дугаар гудамжны 02 тоот хашаан доторх амбаарт цэнхэр өнгийн гялгар уутанд хийж нуусан. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө манай гэрт цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж хулгайлсан эд зүйлс, намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тухайн уутанд хулгайлсан эд зүйлс тоо ёсоор байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74),

- Шүүгдэгч М.Т...........гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 85, 92-100), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 86), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 80-84) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Т...........гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас: шүүгдэгч М.Т...........гийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

М.Т...........г нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн орой 23 цагийн орчим өмнө нь ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхээр орсон байна. Ийнхүү ороод тухайн дэлгүүрээс тус объектын 2 давхар луу гардаг шатны хаалгаар орж 2 давхарт гарч өрөөнд орж нуугдан улмаар дэлгүүр хаасны дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны 00 цагийн орчим дэлгүүр лүү бууж ирэн дэлгүүрийн хяналтын камерыг салгаж, кассын шүүгээнээс бэлэн 852.000 төгрөг, Юнителийн 3000 төгрөгийн нэгж 5 ширхэг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” йогурт 2 ширхэг, “Сүү” ХК-н 1000 граммын савлагаатай Цөцгийтэй тараг 1 ширхэг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг эз зүйлийг авч дэлгүүрийн 1 давхрын дотроосоо онгойдог арын хаалгаар гарч явсан болох нь 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны нутаг дэвсгэрт байрлах ............” дэлгүүр...байна... ...Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11),

- Гэрч З.Б........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр 23 цагийн үед манай дэлгүүрт урьд өмнө худалдагчийн ажил хийдэг байсан Т...........г гэх эмэгтэй орж ирэн удаагүй гарч явах шиг болсон юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өглөө 8 цагийн үед ............” дэлгүүрээ онгойлгоод ортол ...дэлгүүрийн кассын шаргал өнгийн ширээний нүдэнд байсан орлогын бэлэн мөнгө, тамхины тавиур дээр байсан тамхинууд эмх замбараагүй болчихсон байсан. ...2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би дэлгүүрээ яг 00 цаг болоод хаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45),

- Хохирогч Б.Ү.........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг дэлгүүр дээрээ ирж үзэхэд хаалга, цонхонд ямар нэг эвдрэл гэмтэлгүй. Дэлгүүрийн орлогын мөнгө хадгалдаг хэсгээс орлогын мөнгө, тамхины хэсгээс тамхи, бас жижиг сажиг тараг, сүү, ундаа, нэгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Манай дэлгүүрийн арын хаалга зөвхөн дотроосоо онгойдог төдийгүй гаднаас ямар ч онгойлгох боломжгүй...дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд дэлгүүр хааснаас хойш камерын бичлэг тасарсан байсан. ...Хэрэг гарсан байдлаас харахад манай дэлгүүрт урд өмнө худалдагч хийдэг байсан Т...........г гэх эмэгтэй дэлгүүр хаахаас өмнөх нь дэлгүүрийн 2 давхарт байрлах шатны үүдэнд зогсож байгаад дээшээ гарсан бичлэг олдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Тус хяналтын камер нь 60 минутаар буюу 1 цагаар түрүүлж бичлэг хийж байсан болно. ...00 цаг 02 минут 38 секундэд хар өнгийн куртик өмссөн хар малгайтай ...М.Т...........г хаалгаар орж байгааг харуулав. ...00 цаг 03 минут 50 секундэд М.Т...........г дэлгүүрийн 2 давхар руу гарах шатны хаалга руу орсон байгааг харуулав....” гэх баримт (хавтаст хэргийн 12-17),

- Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэлд: “...М..........нгийн Т...........г нь...цэнхэр өнгийн тортой эд зүйл барьсан байсан ба уг торон дотор Юнителийн 3000 төгрөгийн 5 ширхэг нэгж, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг, 100 граммын савлагаатай “ГЕК Сливочны Супер экстра” йогурт 2 ширхэг, “Сүү” ХК-н 1000 граммын савлагаатай Цөцгийтэй тараг 1 ширхэг, “Растишка” соруултай ундаа 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 5000 төгрөгийн 8 ширхэг дэвсгэрт, 1000 төгрөгийн 12 ширхэг дэвсгэрт, 500 төгрөгийн 60 ширхэг дэвсгэрт, 10 төгрөгийн 94 ширхэг дэвсгэрт, 50 төгрөгийн 12 ширхэг дэвсгэрт байсныг...хураан авав.” гэх баримт, хавсаргасан гэрэл зургууд (хавтаст хэргийн 18-23),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 433 дугаартай тайланд “...6 нэр төрлийн эд зүйлийг...889.100 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 60-62),

- Шүүгдэгч М.Т...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ............ хороонд байрлах Жаргалант хүнсний дэлгүүрт ...ороод ...худалдагч Б........аагийн нүдийг хариулж байгаад 23 цаг өнгөрч байх үед Жаргалант хүнсний дэлгүүрийн 2 давхарт гарч хуучин караокены том зааланд орж нуугдсан. Тэгээд Жаргалант хүнсний дэлгүүрийг, Б........аа эгч хааж түгжиж явахаар нь 2 давхраас доошоо буун дэлгүүрийн ард талын өрөөнд орж хяналтын камерыг унтраан дэлгүүрийн касс буюу бэлэн мөнгөний хэсэг рүү очин бэлэн мөнгө хадгалдаг кассын шүүгээний нүдийг онгойлгож дотроос нь нийт 3 боодол мөнгө хулгайлж ...куртикнийхээ халаасанд хийсэн. Мөн юнителийн 3000 төгрөгийн нэгж 5 ширхэг, жижиг савлагаатай йогурт 2 ширхэг, Растикши соруултай ундаа 1 ширхэг, Цөцгийтэй тараг, “MEVIUS” sky blue тамхи 3 хайрцаг зэргийг авч дэлгүүрийн хойд талын хаалгыг дотор талаас нь онгойлгож гарч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Т...........г нь шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, нууц далд аргаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин улсын яллагчаас шүүгдэгч М.Т...........гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч...” хулгайлах гэмт хэрэг гэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Я.Ц.....лийн Монгол хэлний тайлбар толь бичигт “нэвтрэх” гэдэг үгийн утгыг тайлбарлахдаа “юмны цаад талд цоолж гарах, ...шингэн зүйл, юманд шингэж цаад талд нь нойтон болгох, ...ямар нэг газраар явж өнгөрөх, ...шилжсэн харилцан хэлээ мэдэлцэх...” гэсэн агуулгаар тайлбарласан байна. Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...нэвтэрч...” үйлдсэн гэх шинж нь гаднаас дотогш чиглэсэн үйлдэл хийсэн байхыг шаардана. Нөгөө талаас шүүгдэгчийн тухайн объектын 2 давхарт гарч нуугдаж байгаад дэлгүүр лүү нэвтэрсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн арга болохоос гэмт хэргийн хүндрүүлэх шинж биш юм.

Түүнчлэн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгээр өөр илэрсэн зүйлгүй...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11), хохирогч Б.Ү.........хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг дэлгүүр дээрээ ирж үзэхэд хаалга, цонхонд ямар нэг эвдрэл гэмтэлгүй...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37) зэрэг нотлох баримтаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон нэвтэрч үйлдсэн гэдгийг үгүйсгэж байна.

Мөн улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон нэвтэрч үйлдсэн гэх шинжийг тодорхойлохдоо тус объектын 2 давхраас доош буун хаалгаар орж дэлгүүр лүү нэвтэрсэн гэх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн объектын 2 давхар луу гардаг хаалга ямар байдалтай байсан, түгжээтэй, онгорхой эсэх талаар цуглуулж бэхжүүлсэн баримтгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагчийг гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж,  мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэснийг тус тус баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид Б.Ү.........хад 889.100 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас шүүгдэгч М.Т...........г 889.100 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн байх (хавтаст хэргийн 76) тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Т.Т...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч нь улсын яллагчийг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Т...........г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Т...........г эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэрээр бага насны 5 хүүхэдтэй буюу Т.Чинболор нь 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, О.Ж.....гзол нь 2013 оны 02 дугаар сарын 05-н өдөр төрсөн, О.Бадамрагчаа нь 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, О.Тог....ал нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, О.О...аяр нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 4 сар 21 хоногтой байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн ............ хорооны Засаг даргын тамгын газарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь бага насны 5 хүүхэдтэй түүний хамгийн бага насны хүүхэд нь 4 сар 21 хоногтой буюу хөхүүл зэрэг байдлыг үндэслэн хүүхдийн эрхийг зөрчихгүй байх үүднээс түүний түр оршин суух хорооны засаг даргын тамгын газарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийлгүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар М.Т...........г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 2 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2008 0046 10129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.