Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 31

 

2017 оны 01 дүгээр сарын 16          Дугаар156/ШШ2016700031                      Хэрлэн сум
                                    Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
                                             хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00002/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1991 оны 12 дугаар сарын 22 өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С29 дүгээр байрны 10 тоотод оршин суух,  Их мэргэд овогт Галсангийн Нямсүрэн РД:/СЮ91122212/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, дарга Ц.Баярмаад холбогдох,
ажлаас буруу халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 975 268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Нямсүрэн, хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн дарга Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  
“Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 09 өдөр Нийгмийн даатгалын хэтэстэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хийж жолоочоор томилогдон ажиллаж байгаад 2014 оны 02 дугаар сарын 04 өдрийн Б/06 тушаалаар үйл ажиллгааны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 06 өдөр Б/43 тушаалаар сангийн нягтлан бодогчоор шилжин ажилласан. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22 өдрийн А/03 тушаалыг үндэслэн бүтэц орон тооны заалтыг үндэслэн орон тоот тушаалаар ажлаас гэнэт чөлөөлсөн. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22 өдрийн Бүтэц орон тоо батлах тухай А/03 тушаалын 06 дугаар хавсралтанд Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Орон тоо, албан тушаалын жагсаалтаар мийний эрхэлж байсан Сангийн орлого, зарлагын тооцооны нягтлан бодогч албан тушаал 1 орон тоотойгоор батлагдаж ирсэн. Иймт намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 592 127 төгрөгийг гаргуулж мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 420 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлээ дэмжиж байна. Мөн миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1 сарын ажилгүй байсан хугацааны цалин болох 383 141 төгрөг, нийт 975 268 төгрөгийг гаргуулна” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн дарга Ц.Баярмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    “Би эврэлэн хэлэлцэх хүсэлтэй байна. Манай байгууллага бүтэц орон тооны зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа тул ажлаас халсан.
    Манай байгууллага нь хуучин нэг нягтлан бодогчтой байсан. Тэгээд ч ахлах нягтлан бодогчийн орон тоог хассан учир Г.Нямсүрэнг хуучин ажилд нь авах боломжгүй. Цалингийн хувьд ТҮ-7.1 шатлалаар цалинжуулж, ажлаас халагдсаны тэтгэмж, 1 сарын цалинг өгсөн учир ажилд авсан өдрийг хүртэл цалингийн зөрүүг нь тооцож олгохоор тохиролцож эвлэрэх саналтай байна” гэв.         
Зохигчид шүүх хуралдаан дээр “хэлтэст байгаа орон тоон дээрээ Г.Нямсүрэнг ТҮ 7.1-ээр цалинжуулж ажиллуулах, ажлаас чөлөөлөхдөө 1 сарын цалинг тэтгэмж хэлбэрээр олгосон тул ажилд авсан өдөр хүртэл зөрүү цалинг олгох”  нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж,  эвлэрлийн гэрээ байгуулсаныг уншиж сонсгов.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нямсүрэн, хариуцагч Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэс /Ц.Баярмаа/ нар шүүх хуралдаан дээр “хэлтэст байгаа орон тоон дээрээ Г.Нямсүрэнг ТҮ 7.1-ээр цалинжуулж ажиллуулах, ажлаас чөлөөлөхдөө 1 сарын цалинг тэтгэмж хэлбэрээр олгосон тул ажилд авсан өдөр хүртэл зөрүү цалинг олгох”  нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид маргаанаа эвийн журмаар шийдсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тэдэнд тайлбарлаж өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ажлаас буруу халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 975268 төгрөг гаргуулах тухай, Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс /Ц.Баярмаа/-д холбогдох, Г.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй  хэрэгт  зохигчид  “хэлтэст  байгаа  орон тоон дээрээ Г.Нямсүрэнг ТҮ 7.1-ээр цалинжуулж ажиллуулах, ажлаас чөлөөлөхдөө 1 сарын цалинг тэтгэмж хэлбэрээр олгосон тул ажилд авсан өдөр хүртэл зөрүү цалинг олгох”-оор тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Нямсүрэнгээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 30 570 төгрөгийн 50% болох 15 285 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 825 төгрөг буцаан гаргуулан Г.Нямсүрэнд олгож, хариуцагч аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэс /Ц.Баярмаа/-гаас улсын тэмдэгтийн хураамжид 15 285 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.4-т “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан зохицуулалт энэ захирамжид нэгэн адил хамаарахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс /Ц.Баярмаа/ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Э.АРИУНАА