| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00390/И |
| Дугаар | 32 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 32
2017-01-16 №32 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00390/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны гудамжны 46-46 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг “Бамбаа трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хэнтий аймаг, Баянхутаг сум 2 дугаар багт оршин суух Цогийн Ганзориг /РД:СЕ91012715/-т холбогдох,
Зээл, зээлийн хүүд 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Ц. Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Цэрэндулам нар оролцов.
Нэхэмжлэгч “Бамбаа трейд” ХХК-ийн захирал Б. Банзрагчид шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх ба хариуцагч Ц. Ганзориг нь шүүх хуралдааныг нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулав.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Ганзориг нь анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай ломбарднаас 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг 7 хоногийн хугацаатай өдрийн 0.5%-ийн хүүтэй миний танил болох Шагдарсүрэн гэдэг хүнээр дамжуулан барьцаагүй зээлж авсан. Удаа дараа утсаар ярьж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хүү мөнгө өгөөгүй болно. 2016 оны 03 дугаар сарын 28-нд уулзаж нотариатаар гэрээ хийсэн боловч гэрээний хугацаандаа мөнгөө төлөөгүй.
Иймд миний бие Ц.Ганзоригоос гэрээний дагуу 1000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Ганзориг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагчийн шүүхэд гаргасан зээл, зээлийн хүүгийн 1 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус 1 000 000 төгрөгийг “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагчтай 99046420 дугаарын утсаар холбоо барьж 2017 оны 03, 04 дүгээр саруудад 2 хувааж Б.Банзрагчийн ХААН банкны 5030148231 дугаарын дансаар дамжуулан төлөхөөр тохиролцлоо. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагч нь хариуцагч Ц.Ганзоригоос зээл, зээлийн хүүд 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ц.Ганзориг нь уг 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагчтай ярилцаж тохиролцсоны дагуу 2017 оны 03, 04 дүгээр саруудад 2 хувааж Б.Банзрагчийн ХААН банкны 5030148231 дугаарын дансаар дамжуулан төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагчийн нэхэмжлэлтэй Ц.Ганзоригоос зээл, зээлийн хүүд 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Ц.Ганзориг нь уг 1 000 000 төгрөгийг 2017 оны 03, 04 дүгээр саруудад 2 хувааж нэхэмжлэгч Б.Банзрагчийн ХААН банкин дахь 5030148231 дугаарын дансаар дамжуулан төлөхөөр зөвшөөрсөн байх тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганзоригоос 28 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Бамбаа-Трейд” ХХК-ийн захирал Б.Банзрагчид олгосугай.
3. Зохигчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР