| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00684/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 34
ШИЙДВЭР
2017-01-17 № 34 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00684/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум, Согоот багт оршин суух, иргэн Батнай овогт Базархандын Цэрэннадмид /РД:СУ60080162/-ын нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэрэннадмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хими, биологийн багшаар, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Монгол хэлний багшаар, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал тус сургуульд номын санч, лаборантаар, Цэнхэрмандал сумын эмийн санд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл эм найруулагчаар, Цэнхэрмандал сумын 13 дугаар цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан.
Иймд миний 1980 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1,14х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Батнай овогт Базархандын Цэрэннадмид нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хими, биологийн багшаар, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Монгол хэлний багшаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд тус сургуульд номын санч, лаборантаар, Цэнхэрмандал сумын эмийн санд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эм найруулагчаар, Цэнхэрмандал сумын 13 дугаар цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын ажиллаж байсан байдлыг тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Батнай овогт Базархандын Цэрэннадмид нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хими, биологийн багшаар, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Монгол хэлний багшаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд тус сургуульд номын санч, лаборантаар, Цэнхэрмандал сумын эмийн санд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эм найруулагчаар, Цэнхэрмандал сумын 13 дугаар цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, 186056 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 4-5х/, Хэнтий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 86, 1985 оны 139 дугаартай тушаал /хх-ийн 6-9х/, Хэнтий аймгийн аптекуудыг удирдах конторын даргын 1987 оны 69, 1988 оны 21 дугаартай тушаалууд /хх-ийн 9-11х/, 1972 оны 6 дугаар сарын 10-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 22-23х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б. Цэрэннадмид нь шүүхэд мэдүүлэхдээ: өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэхэд Нийгмийн даатгалын байгууллагаас миний 1987 оны 02 сарын 17-ны өдөр нээлгэсэн №186056 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг сүүлд нөхөн бичилт хийж гаргасан дэвтэр байх тул шүүхээр уг хөдөлмөрийн дэвтрийнхээ жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолго гэсэн шаардлагыг тавьж байгаа тул 1987 оны 02 сарын 17-ны өдөр нээлгэсэн №186056 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Батнай овогт Базархандын Цэрэннадмид /РД:СУ60080162/ миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1987 оны 02 сарын 17-ны өдөр нээлгэсэн №186056 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Батнай овогт Базархандын Цэрэннадмид /РД:СУ60080162/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Батнай овогт Базархандын Цэрэннадмидыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 8 жилийн дунд сургуульд 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хими, биологийн багшаар, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд Монгол хэлний багшаар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд тус сургуульд номын санч, лаборантаар, Цэнхэрмандал сумын эмийн санд 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эм найруулагчаар, Цэнхэрмандал сумын 13 дугаар цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Цэрэнхандын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР