Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 0388

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Н.О...........г,

шүүгдэгч Г.Б...........эх, тэдний өмгөөлөгч Ч.Д.........н (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

- Боржгон овогт Н.........дын О...........гийг Эрүүгийн хуулийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 

- Боржигин шар овогт Г..........арын Б...........эхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008 0052 70422 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржгон овогт Н.........дын О...........г, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1983 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, боловсролгүй, сургуулийн өмнөх боловсролын туслах багш мэргэжилтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .......................

 

 

2. Боржигин шар овогт Г..........арын Б...........эх, Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1980 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Зуурмагын машины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Б...........эх Н.О...........г нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 1 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” нэртэй караоке дотор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн Б.Д.........н, М.Т.........р нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчин, хүч хэрэглэн зодож, олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулсан,

- Мөн Г.Б...........эх нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Д.........н, М.Т.........р нарыг зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Г.Б...........эх мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Н.О...........г мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны №PCLA10850561 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн огноо: 01-09-2020 01:28:34... хаяг: Тахилтын 3 дугаар буудал буудай паб...” гэх баримт (хавтаст хэргийн 6),

2. Гэрч Б.С........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр..манай караокед текний урд ширээнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй, ...үүдэн дэх шатны урд ширээнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй, ...голын ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс суугаад үйлчлүүлж байсан.  Ая тавихад бүгдээрээ босоод бүжиглэж байсан. Тэгтэл гэнэт текний урд ширээнд сууж эмэгтэйг голын ширээнд сууж байсан хүмүүсийн нэг эмэгтэй нь үсдээд дарсан байдалтай эрэгтэйчүүд нь тойроод зогсчихсон байсан. ...Тэр зодуулсан гэх эмэгтэйг голын ширээнд сууж байсан 4 залуугийн нэг эмэгтэй нь ямар ч байсан үснээс нь зулгаасан зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75),

3. Гэрч Ш.Д.........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр би эхнэр Т.Э.......яа... найзуудынхаа хамт тавуулаа 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” караокед орсон. ...Бид хэдийн суусан ширээний залгаа яг ар талын ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс сууж байсан. ...Эдгээр дөрвөн хүмүүсийн эсрэг талд текний өөдөөс хараад 2 залуу, нэг хүүхэн гурвуулаа сууж байсан. Бид тав босоод талбай дээр бүжиглэж байхад гэнэт ард пид пад гээд эмэгтэй хүмүүс орилолдоод шуугиад байсан. Эргээд хартал бид хэдийн арын ширээний 2 хүүхэн эсрэг талд нь сууж байсан нэг хүүхэнтэй үс, толгойг нь зууралдсан, шалаар өнхрөлдсөн байдалтай, бид хэдийн арын ширээний 2 залуу нь мөн эсрэг талд сууж байсан хүмүүсийн нэг залуутай зодолдоод цус нөж гоожсон байдалтай байсан...” (хавтаст хэргийн 71),   

4. Гэрч Т.Э.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ...нөхөр Ш.Д.........н, найзуудынхаа хамт... тавуулаа “Буудай” караоке орсон. Бид хэдийн суусан ширээний залгаа яг арын ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс сууж байсан. Тэдгээр...хүмүүсийн ноосон ногоон даашинзтай... эмэгтэй нь манай хүүгийн ангид суралцдаг Одмаагийн ээж Н.Э.......яа гэх хүн байсан. ...бид ...талбай дээр тойроод бүжиглэж байхад гэнэт ард пид пад гээд эмэгтэй хүмүүс орилолдоод шуугиад байсан. Тэгээд эргэж хартал бид хэдийн арын ширээний хоёр хүүхэн эсрэг талд нь сууж байсан нэг хүүхэнтэй үс толгойг нь зууралцан, шалаар өнхрөлдсөн байдалтай, бид хэдийн арын ширээний хоёр залуу нь мөн эсрэг талд сууж байсан хүмүүсийн нэг залуутай зодолдоод цус нөж гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72),

5. Хохирогч Б.Д.........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 08-ны...22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” нэртэй караокед орсон...тэр караокены дунд талын ширээнд 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс сууж байсан ба тэр ширээнд сууж байсан саарал бараан өнгийн урт цамцтай хөх жинсен өмдтэй түрийтэй гуталтай хүүхэн нь бүжиглэж байхдаа манай нөхрийг налаад бөгс бөөрийг нь бариад байсан. Мөн тэнд байсан эрчүүдтэй налж бүжиглээд их согтсон байсан. Тэгээд ая зогсоод ...бүгд сууцгаагаад дахиад бүжгийн ая явахаар нь би ганцаараа босоод бүжиглэж байтал дунд ширээнд сууж байсан  нөгөө саарал цамцтай хүүхэн чинь хажууд ирээд цээжээрээ түлхээд, үс гэзгээрээ ороолгоод байхаар нь би “чи цаашаа бай” гээд түлхтэл намайг үгийн зөрүүгүй эргэж хараад үсдээд дарсан. Би үсээ авах гээд ноцолдоод орилоод байж байтал тэр ...хүүхний ширээнд сууж байсан хүүхэн хажуугаас орж ирээд бид хоёрыг салгах гээд байсан ба “найзыгаа чи үсийг нь тавьчих” гээд байсан. Намайг үсдэж зодсон хүүхний нөхөр нь болох махлаг шар залуу манай нөхрийг миний хажууд газар унагаад дээрээс нь хэд хэд цохиж байгаа харагдсан...гэтэл манай нөхрийг зодож байсан залуу ирээд миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохиод мөн цээж рүү нэг удаа өшиглөсөн. ...зүүн талын хавирга руу манай нөхрийг зодож байсан махлаг шар залуу нь нэг удаа өшиглөж гэмтэл учруулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

6. Хохирогч М.Т.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...караокеноос ая яваад манай эхнэр бүжиглэж байсан. Тэгээд нэг хартал манай эхнэрийг караокены дунд ширээнд сууж байсан нэг хүүхэн... үсдээд зодож байсан. Намайг очоод салгах гэтэл тухайн ширээнд сууж байсан малгайтай залуу нь миний нүүр хэсэгт гараараа цохичихсон. Нүүрэнд оч манараад би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн материалаар гаргасан шинжээчийн 357 дугаар дүгнэлт “...1.Б.Д.........н нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Натур” эмнэлэгт толгойн КТГ шинжилгээ хийлгэсэн байх ба уг шинжилгээгээр зүүн талын нүдний ухархайн дотор хана 1.2 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.3см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугарал гэмтэл илэрсэн байна.

2. Б.Д.........нгийн биед учирсан зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Б.Д.........нгийн биед учирсан зүүн талын 10-р хавирганы хугарал, зовхинд цус хуралт, зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Харин хамар, хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Б.Д.........нгийн биед учирсан зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-66),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1563 дугаар дүгнэлт “...1. М.Т.........рын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57),

9. Гэрч Н.Э.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 08-ны орой...хамт ажилладаг О...........г “Буудай” караокед  байна...хүрээд ир гэсэн...намайг очиход О...........г нөхөртэйгөө пиво уугаад сууж байсан. ...Бид хэд пиво ууж сууцгаагаад караокед дуулаад ая явахаар нь бүжиглээд хүний хэдэн пиво ууснаа мэдэхгүй байна. ...О...........г наашаа хараад бүжиглэж байсан, эсрэг талд нь нөгөө зодуулсан гээд байгаа эмэгтэй нуруугаа харуулаад бүжиглэж байсан. Тэр хоёр л наашаа цаашаа гээд байгаа бололтой байсан. Хэн нь түрүүлж цохисныг мэдэхгүй байна. Нэг харсан хажууд хоорондоо үсдэлцээд ...маажилцаад байсан. ...Тэгтэл О...........гийн нөхөр Б...........эх хажууд зодуулсан эмэгтэйн нөхрийг унагаагаад дээрээс нь тонгойгоод цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77),

10. Гэрч Б.С.......тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 8-ны орой 20 цагийн үед... найз Б...........эх утсаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” караокед хүрээд ир гэж залгасан. ...Намайг бие засах газар орчхоод гараад иртэл найз О...........г нэг хүүхэнтэй хоорондоо үснээсээ зулгаалцсан байдалтай найз Э.......яа тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Манай найз Б...........эх хажууд нь нэг намхан бор залууг унагаагаад заамдсан байдалтай байсан. Намайг салгах гээд очих хооронд хэд хэд цохиж авсан ...зодуулсан гэх эмэгтэй Б...........эхийн өөдөөс дайраад байхад ...Б...........эх цаашаа бай гээд нэг удаа өшиглөж байх шиг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79)

11. Шүүгдэгч Г.Б...........эхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...00 цаг өнгөрч байхад манай эхнэр О...........г бидний эсрэг талд сууж байсан нэг хүүхэнтэй муудалцаад үснээсээ зугаацалдаад байсан. Тэгтэл хажуугаас нөхөр нөгөө эмэгтэйн нөхөр бололтой намхан бор залуу манай эхнэрийн дух руу нь өвдгөлцчихсөн. Тэгэхээр нь би тухайн залууг хавирч унагаагаад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд эргээд хартал нөгөө хүүхэн нь манай эхнэрийн үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би тэр эмэгтэйг мөн нэг удаа нүүр рүү нь гараараа цохиод нэг удаа хөлөөрөө цээж рүү нь өшиглөчихсөн...би ...Т.........рын нүүр рүү 2 удаа ...Д.........нгийн нүүр рүү нэг удаа цохиж цээж рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146)

12. Шүүгдэгч Н.О...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид бүгдээрээ дуулаад бүжиглээд ....00 цаг өнгөрч байхад бидний эсрэг талд сууж байсан нэг хүүхэн намайг түлхээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би өөдөөс нь үсийг нь зулгаасан. Тэр хооронд тухайн эмэгтэйн нөхөр болох нэг намхан бор залуу шууд ирээд миний дух руу өвдөглөчихсөн. Манай нөхөр намайг өмөөрөөд тэр залууг газар унагааж байх шиг байсан...тэр хүүхэн миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би үсийг нь тавиагүй. ...тэгтэл тэр хүүхэн өөдөөс дайраад салахгүй байсан нөхөр тухайн эмэгтэйн нүүр рүү нэг удаа цохиод нэг удаа цээж рүү нь өшиглөснийг бол харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 146-148),

13. Хохирогч М.Т.........р, Б.Д.........н нарын хохирол, хор уршгийн  782.100 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 27-29, 31-33),

- Шүүгдэгч Н.О...........гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 87, 86), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 129), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 88, 89), 188 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт (хавтаст хэргийн 93-94) хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 90, 91, 92, 96-102) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 127), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 130),

- Шүүгдэгч Г.Б...........эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 105, 106), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 107, 108, 203), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 109, 110, 111-126), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 131) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б...........эх, Н.О...........г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б...........эх, Н.О...........г нар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” караокегоор 2020 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 01 цагийн орчим үйлчлүүлж байсан байна. Улмаар Н.О...........г нь тус газраар үйлчлүүлж байхдаа иргэн Б.Д.........нтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан үсдэлцэн маргалдахад Б.Д.........нгийн нөхөр М.Т.........р нь тэднийг салгахаар очсон байх бөгөөд энэ үед Н.О...........гийн нөхөр Г.Б...........эх тухайн маргаанд оролцон Б.Д.........нгийн нүүр, цээж хэсэгт, М.Т.........рын нүүрэн тус газар цохиж тэдний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан болох нь

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ...Дуудлагын лавлагааны №PCLA10850561 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн огноо: 01-09-2020 01:28:34... хаяг: Тахилтын 3 дугаар буудал буудай паб...” гэх баримт (хавтаст хэргийн 6),

- Гэрч Б.С........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр..манай караокед текний урд ширээнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй, ...үүдэн дэх шатны урд ширээнд 3 эрэгтэй, 2 эмэгтэй, ...голын ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс суугаад үйлчлүүлж байсан.  ...Тэгтэл гэнэт текний урд ширээнд сууж эмэгтэйг голын ширээнд сууж байсан хүмүүсийн нэг эмэгтэй нь үсдээд дарсан байдалтай эрэгтэйчүүд нь тойроод зогсчихсон байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75),

- Гэрч Ш.Д.........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Т.Э.......яа... найзуудынхаа хамт тавуулаа 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” караокед орсон. ...Бид хэдийн суусан ширээний залгаа яг ар талын ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс сууж байсан. ...Эдгээр дөрвөн хүмүүсийн эсрэг талд текний өөдөөс хараад 2 залуу, нэг хүүхэн гурвуулаа сууж байсан. Бид тав босоод талбай дээр бүжиглэж байхад гэнэт ард пид пад гээд эмэгтэй хүмүүс орилолдоод шуугиад байсан. Эргээд хартал бид хэдийн арын ширээний 2 хүүхэн эсрэг талд нь сууж байсан нэг хүүхэнтэй үс, толгойг нь зууралдсан, шалаар өнхрөлдсөн байдалтай, бид хэдийн арын ширээний 2 залуу нь мөн эсрэг талд сууж байсан хүмүүсийн нэг залуутай зодолдоод цус нөж гоожсон байдалтай байсан...” (хавтаст хэргийн 71),   

- Гэрч Т.Э.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ...нөхөр Ш.Д.........н, найзуудынхаа хамт... тавуулаа “Буудай” караоке орсон. Бид хэдийн суусан ширээний залгаа яг арын ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс сууж байсан. Тэдгээр...хүмүүсийн ноосон ногоон даашинзтай... эмэгтэй нь манай хүүгийн ангид суралцдаг Одмаагийн ээж Н.Э.......яа гэх хүн байсан. ...бид ...талбай дээр тойроод бүжиглэж байхад гэнэт ард пид пад гээд эмэгтэй хүмүүс орилолдоод шуугиад байсан. Тэгээд эргэж хартал бид хэдийн арын ширээний хоёр хүүхэн эсрэг талд нь сууж байсан нэг хүүхэнтэй үс толгойг нь зууралцан, шалаар өнхрөлдсөн байдалтай, бид хэдийн арын ширээний хоёр залуу нь мөн эсрэг талд сууж байсан хүмүүсийн нэг залуутай зодолдоод цус нөж гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72),

- Хохирогч Б.Д.........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ая зогсоод ...бүгд сууцгаагаад дахиад бүжгийн ая явахаар нь би ганцаараа босоод бүжиглэж байтал дунд ширээнд сууж байсан ...саарал цамцтай хүүхэн чинь хажууд ирээд цээжээрээ түлхээд, үс гэзгээрээ ороолгоод байхаар нь би “чи цаашаа бай” гээд түлхтэл намайг үгийн зөрүүгүй эргэж хараад үсдээд дарсан. ...Намайг үсдэж зодсон хүүхний нөхөр нь болох махлаг шар залуу манай нөхрийг миний хажууд газар унагаад дээрээс нь хэд хэд цохиж байгаа харагдсан...гэтэл манай нөхрийг зодож байсан залуу ирээд миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохиод мөн цээж рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Хохирогч М.Т.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...караокеноос ая яваад манай эхнэр бүжиглэж байсан. Тэгээд нэг хартал манай эхнэрийг караокены дунд ширээнд сууж байсан нэг хүүхэн... үсдээд зодож байсан. Намайг очоод салгах гэтэл тухайн ширээнд сууж байсан малгайтай залуу нь миний нүүр хэсэгт гараараа цохичихсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн материалаар гаргасан шинжээчийн 357 дугаар дүгнэлт “...4. Б.Д.........нгийн биед учирсан зүүн талын 10-р хавирганы хугарал, зовхинд цус хуралт, зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-66),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1563 дугаар дүгнэлт “...1. М.Т.........рын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57),

- Гэрч Н.Э.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О...........г наашаа хараад бүжиглэж байсан, эсрэг талд нь нөгөө зодуулсан гээд байгаа эмэгтэй нуруугаа харуулаад бүжиглэж байсан. Тэр хоёр л наашаа цаашаа гээд байгаа бололтой байсан. Хэн нь түрүүлж цохисныг мэдэхгүй байна. Нэг харсан хажууд хоорондоо үсдэлцээд ...маажилцаад байсан. ...Тэгтэл О...........гийн нөхөр Б...........эх хажууд зодуулсан эмэгтэйн нөхрийг унагаагаад дээрээс нь тонгойгоод цохиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77),

- Гэрч Б.С.......тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг бие засах газар орчхоод гараад иртэл найз О...........г нэг хүүхэнтэй хоорондоо үснээсээ зулгаалцсан байдалтай найз Э.......яа тэр хоёрыг салгах гээд зогсож байсан. Манай найз Б...........эх хажууд нь нэг намхан бор залууг унагаагаад заамдсан байдалтай байсан. Намайг салгах гээд очих хооронд хэд хэд цохиж авсан ...зодуулсан гэх эмэгтэй Б...........эхийн өөдөөс дайраад байхад ...Б...........эх цаашаа бай гээд нэг удаа өшиглөж байх шиг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79)

- Шүүгдэгч Г.Б...........эхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн залууг хавирч унагаагаад 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд эргээд хартал нөгөө хүүхэн нь манай эхнэрийн үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би тэр эмэгтэйг мөн нэг удаа нүүр рүү нь гараараа цохиод нэг удаа хөлөөрөө цээж рүү нь өшиглөчихсөн...би ...Т.........рын нүүр рүү 2 удаа ...Д.........нгийн нүүр рүү нэг удаа цохиж цээж рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146),

- Шүүгдэгч Н.О...........гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр намайг өмөөрөөд тэр залууг газар унагааж байх шиг байсан. ... нөхөр тухайн эмэгтэйн нүүр рүү нэг удаа цохиод нэг удаа цээж рүү нь өшиглөснийг бол харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 146-148) зэрэг нотлох зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

- 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндүүрлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж,

- 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг;” гэж,

- 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн ...зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Б...........эх, Н.О...........г нар нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ буюу нийтийн үйлчилгээний аж ахуйн нэгжээр үйлчлүүлж байхдаа Б.Д.........н, М.Т.........р нарын халдашгүй чөлөөтэй байхыг эрхийг зөрчин хүч хэрэглэж, шууд санаатайгаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.Б...........эх нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг тус бүртээ хангасан байна.

Тиймээс улсын яллагчаас:

- Шүүгдэгч Н.О...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Шүүгдэгч Г.Б...........эхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч Г.Б...........эх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах явцдаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг давхар үйлдсэн байгаа нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д.........н, М.Т.........р  нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 782.100 төгрөгийн баримттай (хавтаст хэргийн 27-29, 31-33) зардал нэхэмжилснээс шүүгдэгч нар нь 2.750.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч

- Н.О...........гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

- Г.Б...........эхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б...........эхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийн ялыг хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч нар нь анхнаасаа хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар маргахгүй, хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Б...........эх, Н.О...........г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Б...........эхийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар тус тус шийдвэрлэж, оногдуулсан торгуулийн ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч Г.Б...........эх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан хоёр гэмт хэргийг нэг удаагийн үйлдэл эс, үйлдэхүйгээр хийсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хуульчлаагүй тул тухайн зүйл хэсэг заалтыг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Нөгөө талаар  түүний нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хоёр гэмт хэргийн шинжийг хангасан үйлдлийг хоёр бие даасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нар нь гэр бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, нөгөө талаар гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэдний хууль эрх зүйн мэдлэггүй боловсролгүй, байдлыг харгалзан оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ялын зорилгыг хангахын тулд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэх нь тэднийг гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх, хууль, эрх зүйн ухамсар мэдлэгтэй болгоход ач холбогдолтой гэж үзэв.

Эрүүгийн 2008 00527 0422 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдав.