| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0367/Э |
| Дугаар | 0389 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 0389
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Т.Э..........тар, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Т..........гоогийн Э..........тарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1908 0588 80255 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овогт Т..........гоогийн Э..........тар, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1982 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “......................
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Т.Э..........тар нь;
- 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32-ын автобусны буудал дээр А.Б............нд “таксины мөнгө өгөхгүй” гэж маргалдан нүүр рүү цохиж түүний биед зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн ухархайн дотор хана болон хамрын хянга ясны цөмөрсөн хугарал үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 124 дүгээр гудамжны 01 тоот гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.О............нг “утсаар удаан ярилаа архи авч өгсөнгүй” гэх зүйлээр шалтаглан маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э..........тар мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч О.О............н (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Э..........тар гэдэг хүнтэй 2011 онд гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Т.Э..........тар бид хоёрын дунд өмнө нь гэр бүлийн хэрүүл маргаан байдаг байсан тэрнээс болж зодолдож нэг нэгийгээ гэмтээж бэртээж байсан удаа байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө миний утас дуугараад ажлаас дуудахаар нь би явах гэсэн чинь нөхөр Т.Э..........тар худлаа ярьж гадуур гарах гэлээ гэхээр нь би дүүд нь зээлдүүлсэн мөнгөө, нэхэж хэрүүл хийсэн. ...Тэгтэл Э..........тар миний толгой руу гараараа хэд хэд цохиж авснаа хоол идэж байсан сэрээгээрээ миний зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү хатгасан. ...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13344 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн шилбэнд 0.2х0.3см хэмжээтэй 4 ширхэг хөндлөн хүрэн улаан өнгийн тав бүхий шархтай, уг хэсгээр овойж хавдсан...ДҮГНЭЛТ
1. О.О............нгийн биед зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 26-29, 20-21), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 22-25),
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Боржигин овогт Э..........тарын Энхзол, Золжаргал ...эцгийн овог Боржигин, эцгийн нэр Т..........гоо, нэр Э..........тар, ...эхийн овог Цэцэн шаадай, эцгийн нэр Оргодол, нэр Оюунцэцэг...” гэх баримт (хавтаст хэргийн 100, 101),
2. Хохирогч А.Б............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн Toyota Prius-30 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэр үедээ замаасаа Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн замын хойд талын автобусны буудал дээрээс 4 хүн аваад явж байгаад 32-ын автобусны буудлын орчим ирээд суусан хүмүүсээсээ мөнгөө нийлүүлээд өгчих гэж хэлтэл 6000 төгрөг цуглах байснаас 4000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би “нэг хүн нь яачих ваа” гэж асуутал нэг хүн “буух газраа очоод өгье” гэсэн. Тэгэхээр нь би “чи уучихсан байна дараагийн буудал дээр буучих” гээд Геологийн төв лабораторийн урд зам дагуу зогсоод буучих гэтэл буухгүй байсан. Би машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод буулгатал сүүлд нэрийг нь мэдсэн Э..........тар гэх залуу намайг шууд боохоор нь би түлхээд чамтай маргалдаад байх юм байхгүй чи согтуу байна гээд машиндаа суугаад хөдлөх гэтэл хаалга онгойлгоод зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон би хэсэг манараад сэргэтэл нөгөө залуу зам хөндлөн гараад зугтааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14243 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн дээд, доод зовхи хавдсан хөх өнгийн цус хуралттай. Хамрын уг хэсгээр хавдсан.
2019.11.27-ын өдрийн толгойн КТГ-д зүүн ухархайн дотор хана элэхэгийн хөндий рүү цөмөрсөн хугаралтай, арьсан дор цус хуралт хий ихтэй, хамрын хянга яс цөмөрсөн хугаралтай, таславч мурийлттай гэжээ... ДҮГНЭЛТ
1. А.Б............ны биед зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн ухархайн дотор хана болон хамрын хянга ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69),
- Өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 121-131), хохирол хор уршгийн 554.464 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 70, 84-85), хохирол төлсөн талаарх хохирогчийн хүсэлт, баримт (хавтаст хэргийн 112, 113),
3. Шүүгдэгч Т.Э..........тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би О............н гэдэг хүнтэй 2011 онд гэр бүл болж бид хоёр хамтран амьдарч эхэлсэн бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй...2019 оны 11 дүгээр сарын 2-ны өглөө О............н намайг хардсанаас болж бид хоёр маргалдаж муудалцсан. Би гоймон чанаад сэрээгээр хутгаж байсан чинь О............н намайг өшиглөх үйлдэл хийхээр нь би гартаа барьсан байсан сэрээгээр хөл рүү нь хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
- “...2011 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Саппорогийн автобусны буудлаас Нарангийн гол руу гэр рүүгээ харихаар таксинд суусан тэгсэн жолооч намайг хүргэх газраа очоогүй байж надаас мөнгө нэхсэн тэгэхээр нь би очоод өгье гэтэл үгүй одоо мөнгөө өг гээд бид хоёр маргалдсан. Тэгснээ 5 шарын буудал дээр зогсоод намайг машинаасаа чирч буулгасан. Тэгэхээр нь бид харилцан заамдалцаж байгаа болиод жолооч машиндаа сууснаа “мөнгөгүй байж такси барьдаггүй юм” гээд хэл амаар доромжилсон тэгэхээр нь би жолоочийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111),
4. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 40, 103), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 51),
5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 96, 97), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 94, 99), цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91), “Кашмер Холдинг” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 93) хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 92, 95, 98) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Э..........тарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Т.Э..........тар нь
- Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 124 дүгээр гудамжны 01 тоот гэртээ, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 13 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.О............нг “утсаар удаан ярилаа архи авч өгсөнгүй” гэх зүйлээр шалтаглан маргалдаж эрүүл мэндэд нь халдаж сэрээгээр зүүн шилбэнд нь хатгаж зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Геологийн төв лабораторийн автобусны буудлын орчим зам дээр Toyota Prius-30 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б............ныг “таксины мөнгө нэхлээ” гэх сэдэлтээр, хохирогчийн “мөнгөгүй байж такси барьдаггүй юм” гэж хэллээ гэснийг шалтаглан эрүүл мэндэд нь халдан нүүр рүү цохиж зүүн дээд доод зовхины цус хуралт, зүүн ухархайн дотор хана болон хамрын хянга ясны цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан,
1. Хохирогч О.О............н (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө миний утас дуугараад ажлаас дуудахаар нь би явах гэсэн чинь нөхөр Т.Э..........тар худлаа ярьж гадуур гарах гэлээ гэхээр нь би дүүд нь зээлдүүлсэн мөнгөө, нэхэж хэрүүл хийсэн. ...Тэгтэл Э..........тар миний толгой руу гараараа хэд хэд цохиж авснаа хоол идэж байсан сэрээгээрээ миний зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13344 дугаар дүгнэлт “...1. О.О............нгийн биед зүүн шилбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 26-29, 20-21), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 22-25),
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Боржигин овогт Э..........тарын Эн.....л, Зо....гал ...эцгийн овог Боржигин, эцгийн нэр Т..........гоо, нэр Э..........тар, ...эхийн овог Цэцэн шаадай, эцгийн нэр Оргодол, нэр Оюунцэцэг...” гэх баримт (хавтаст хэргийн 100, 101),
2. Хохирогч А.Б............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим ....Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн ...автобусны буудлаас ...өөрийн эзэмшлийн Toyota Prius-30 маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ...4 хүн аваад явж байгаад ...суусан хүмүүсээсээ мөнгөө нийлүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгтэл 6000 төгрөг цуглах байснаас 4000 төгрөг цуглахаар нь би “нэг хүн нь яачих ваа” гэж асуутал нэг хүн “буух газраа очоод өгье” гэсэн. Тэгэхээр нь би “чи уучихсан байна дараагийн буудал дээр буучих” гээд Геологийн төв лабораторийн урд зам дагуу зогсоод буучих гэтэл буухгүй байсан. Би машинаасаа буугаад хойд хаалгаа онгойлгоод буулгатал сүүлд нэрийг нь мэдсэн Э..........тар гэх залуу намайг шууд боохоор нь би түлхээд чамтай маргалдаад байх юм байхгүй чи согтуу байна гээд машиндаа суугаад хөдлөх гэтэл хаалга онгойлгоод зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14243 дугаар дүгнэлт “...1. А.Б............ны биед зүүн дээд, доод зовхины цус хуралт, зүүн ухархайн дотор хана болон хамрын хянга ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69),
3. Шүүгдэгч Т.Э..........тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 2-ны өглөө О............н намайг хардсанаас болж бид хоёр маргалдаж муудалцсан. Би гоймон чанаад сэрээгээр хутгаж байсан чинь О............н намайг өшиглөх үйлдэл хийхээр нь би гартаа барьсан байсан сэрээгээр хөл рүү нь хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
- “...2011 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Саппорогийн автобусны буудлаас Нарангийн гол руу гэр рүүгээ харихаар таксинд суусан тэгсэн жолооч намайг хүргэх газраа очоогүй байж надаас мөнгө нэхсэн тэгэхээр нь би очоод өгье гэтэл үгүй одоо мөнгөө өг гээд бид хоёр маргалдсан. Тэгснээ 5 шарын буудал дээр зогсоод намайг машинаасаа чирч буулгасан. Тэгэхээр нь бид харилцан заамдалцаж байгаа болиод жолооч машиндаа сууснаа “мөнгөгүй байж такси барьдаггүй юм” гээд хэл амаар доромжилсон тэгэхээр нь би жолоочийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Э..........тар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр иргэн А.Б............н болон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч О.О............н нарын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Э..........тар, хохирогч О.О............н нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч Т.Э..........тар нь хохирогч О.О............нгийн эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа тухайн хэрэг шалгагдаж байх хугацаанд дахин хохирогч А.Б............ны эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь хоёр... хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Т.Э..........тарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр...хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэснийг журамлан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Т.Э..........тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Т.Э..........тарын 2019 оны 11 дүгээр сарын 02, 26-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 2 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.
Иймд шүүгдэгч Т.Э..........тарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Т.Э..........тарын 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн гэмт хэрэг үйлдсэн газрыг тодорхойлохдоо “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 32-ын автобусны буудал дээр” гэх боловч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Геологийн төв лабораторийн автобусны буудлын орчим болсон байх тул зөвтгөн шийдвэрлэв.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.О............н нь нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч А.Б............н нь баримтаар 554.464 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Т.Э..........тар нь 1.600.000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгч Т.Э..........тарыг хохирогч О.О............н
А.Б............н нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Т.Э..........тарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэг Т.Э..........тарт улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Э..........тар нь хохирогч О.О............нгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хохирогч А.Б............ны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э..........тар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э..........тар торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Энхбатаар нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэрээр хохирогч О.О............нд хөнгөн хохирол учруулахдаа хохирол, хор уршгийг ихэсгэж болох зэвсгийн чанартай зүйл буюу сэрээ ашигласан зэрэг нөхцөл байдалтай байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн 1908 0588 80255 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.