Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 0408

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Ж.Б.........үү, түүний өмгөөлөгч А.Нацагдорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0586) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Багшийнхан овогт Ж........дийн Б.........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0492 00476 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Багшийнхан овогт Ж........дийн Б.........үү, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний хэлмэрч, орчуулагч мэргэжилтэй, “........................, урьд

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цагийн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 37 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэж 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.Б.........үү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 24 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны Майханы 7-1 тоотод “хөл гар илж намайг оролдлоо” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хохирогч Ж.Ж........яаг үснээс нь зулгаах, толгой руу нь гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодон түүний эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б.........үү мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Ж........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний ...орой 20 цагийн үед манай найз хүүхэн А........яа миний дугаар руу залгаад ... “бид хэд ирчихлээ” гэж хэлэхээр нь би “дэлгүүр дээр байна” гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрээс гартал миний машины хажууд манай найз машинтайгаа хүрээд ирчихсэн зогсож байсан. Тэгээд би А........яагаас “юун хүмүүстэй явж байгаа юм бэ” гэтэл А........яа “таньдаг хоёр ах байгаа юм” гэж хэлсэн. ...Тэгээд манай гэрээс замын баруун тал руу 200-300 метрийн зайд байрлах толгод дээр гарч машинтайгаа зогстол Ж.Б.........үү гэх хүн нэлээн согтуу байдалтай машинаас бууж ирсэн. Тэгээд бид нар 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад ойр зуурын юм ярьцгаасан. Тэр үед Ж.Б.........үү бөөр, бөгс яриад байхаар нь би найз А........яад “энэ Б.........үү чинь ямар сонин яриатай хүн бэ? Мөнгөөр эмэгтэй хүн худалдаж авах гэсэн санаатай сонин хүн байна” гэж хэлтэл А........яа “харин тиймээ найзаа наад Б.........үүг чинь би ерөөсөө таньдаггүй юм, ...би жоохон юм уучихлаа” гэж хэлэхээр нь би найзыгаа манай гэрт хоноод явчих гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв манай гэрт орж хоол унд хийж идсэн. ...бид нар 24 цагийн үед унтах гээд би Б........тар, Б.........үү хоёрт хойд жижиг өрөөнд унтуулсан, найз А........яа бид хоёр том өрөөндөө унтсан юм. Тэгээд унтаж байтал Б.........үү гэх эрэгтэй ирээд миний хөл гараас бариад илээд байхаар нь би “юу болоод байна хэн бэ” гэж хэлээд босож гэрлээ асаатал Б.........үү “юун сүртэй хүүхэн бэ? Чам шиг хүүхэн зөндөө л олон байдаг шүү дээ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад миний баруун чих рүү нэг нэг удаа цохисон. Миний дух толгой хэсэг рүү гараараа олон удаа цохиод байсан. Тэр үед миний хамраас цус гарсан юм... Миний дуу чимээгээр Б........тар сэрээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),

2. Гэрч Б........тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А........яа бид хоёр жижиг өрөөнд унтаж байтал том өрөөнд байсан Ж.Ж........яа, Ж.Б.........үү хоёр чанга чанга дуугараад хэрэлдэх чимээ гарахаар нь “юу болов” гэж бодоод очтол Б.........үү, Ж.Ж........яа хоёр бие биеийгээ үстчихсэн орилолдоод  маажилцаад байхаар нь би Б.........үүд “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гэж хэлэхэд Б.........үү “энэ эмэгтэйгээ салгаж аваач” гэж хэлсэн...Тэр үед Ж.Ж........яа уйлаад миний тархи толгой руу наад Б.........үү чинь цохиод намайг зодчихлоо...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11504 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун чихний дэлбэнгийн дунд хэсэгт 0.5х0.3см, зүүн чихний ар хэсэгт 4.0х2.5см, духны зүүн дээд хэсэгт 3.0х3.2см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай. Духны зүүн дээд хэсэгт 3.5х3.0см талбайд овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ

1. Ж.Ж........яагийн биед тархи доргилт, дух, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох мөргөгдөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),

 

4. Мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлд: “...Ж.Ж........яа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул болсон явдлын талаар мэдүүлэх авах боломжгүй байв...” гэх баримт (хавтаст хэргийн 8),

5. Ж.Б.........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр өгсөн: “...Ж.Ж........яа гэх эмэгтэй архиндаа согтчихоод намайг “хужаагийн эрлийз” гэж элдвээр хэлээд байхаар нь би явах гээд гэрээс нь гарах гэтэл намайг заамдаж хоолой ...багалзуурдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40),

- Яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Ж.Ж........яа гэх эмэгтэй архиндаа согтоод намайг хужаагийн эрлийз гэж элдвээр хэлээд байхаар нь би явах гээд гэрээс нь гарах гэтэл намайг заамдаж хоолой хэсэг газрыг гараараа багалзуурдаж авсан юм. Би гарыг нь тавиулаад Ж.Ж........яаг түлхэж унагаатал тэрээр хойшоо зуух даваад нүүрээрээ унасан уу, хажуугаараа унасан юм уу, гэдгийг би сайн анзаараагүй. Ямар ч байсан намайг түлхэх үед зуух даваад унасан юм. ...би гар хөлөөрөө зодож цохисон зүйл байхгүй. Ж.Ж........яа эхлээд миний хүзүүнээс заамдаж авсан тэгээд бид хоёр барьцалдаж аваад би гарыг нь салгаж байгаад цээж хэсэг рүү нь хоёр гараараа түлхтэл ард нь байсан зууханд тулаад хойшоогоо толгой хэсгээрээ савж унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83),

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 106, 107), хүсэлтийг хангах болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст 108-111), эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай прокурорын санал (хавтаст хэргийн 112),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 60, 93), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 56), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57, 59), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 67-69, 71-72, 100-104), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 94, 95-96), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 106) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б.........үүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Б.........үү нь Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод, 2019 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 24 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Ж.Ж........яатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо маргалдаж улмаар, шууд санаатай үйлдлээр, Ж.Ж........яагийн эрүүл мэндэд халдан тархи доргилт, дух, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ж.Ж........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний ...орой ...А........яа ...таньдаг хоёр ах...тайгаа ирээд манай гэрээс замын баруун тал руу 200-300 метрийн зайд байрлах толгод дээр гарч ...бид нар 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад ойр зуурын юм ярьцгаасан. ...А........яад...би жоохон юм уучихлаа гэж хэлэхээр нь би найзыгаа манай гэрт хоноод явчих гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв манай гэрт орж хоол унд хийж идсэн. ...24 цагийн үед унтаж байтал Б.........үү гэх эрэгтэй ирээд миний хөл гараас бариад илээд байхаар нь би “юу болоод байна хэн бэ” гэж хэлээд босож гэрлээ асаатал Б.........үү “юун сүртэй хүүхэн бэ? Чам шиг хүүхэн зөндөө л олон байдаг шүү дээ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад миний баруун чих рүү нэг нэг удаа цохисон. Миний дух толгой хэсэг рүү гараараа олон удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),

- Гэрч Б........тарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...том өрөөнд байсан Ж.Ж........яа, Б.........үү хоёр чанга чанга дуугараад хэрэлдэх чимээ гарахаар нь “юу болов” гэж бодоод очтол Б.........үү, Ж.Ж........яа хоёр бие биеийгээ үстчихсэн орилолдоод  маажилцаад байхаар нь би Б.........үүд “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гэж хэлэхэд Б.........үү “энэ эмэгтэйгээ салгаж аваач” гэж хэлсэн...Тэр үед Ж.Ж........яа уйлаад миний тархи толгой руу наад Б.........үү чинь цохиод намайг зодчихлоо...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11504 дугаар дүгнэлт “...1. Ж.Ж........яагийн биед тархи доргилт, дух, баруун чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33),

- Мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэлд: “...Ж.Ж........яа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул болсон явдлын талаар мэдүүлэх авах боломжгүй байв...” гэх баримт (хавтаст хэргийн 8),

- Ж.Б.........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрчээр өгсөн: “...Ж.Ж........яа гэх эмэгтэй архиндаа согтчихоод намайг “хужаагийн эрлийз” гэж элдвээр хэлээд байхаар нь би явах гээд гэрээс нь гарах гэтэл намайг заамдаж хоолой ...багалзуурдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40),

-Яллагдагчаар өгсөн: “...Ж.Ж........яа гэх эмэгтэй архиндаа согтоод намайг хужаагийн эрлийз гэж элдвээр хэлээд байхаар нь би явах гээд гэрээс нь гарах гэтэл намайг заамдаж хоолой хэсэг газрыг гараараа багалзуурдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.Б.........үү нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй шалтгаанаар хохирогч Ж.Ж........яагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б.........үү нь хохирогч Ж.Ж........яагийн толгойн тус газар цохисон болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдсон байна.

Тиймээс шүүгдэгч Ж.Б.........үүг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б.........үү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ж.Б.........үү 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч Ж.Б.........үүгийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж........яа нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ж.Б.........үү нь хохирогчид 500.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 106) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б.........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б.........үү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б.........үү, хохирогч Ж.Ж........яа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ж.Б.........үү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Б.........үүд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0492 200476 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.