| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0425/Э |
| Дугаар | 0442 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0442
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран
улсын яллагч Д.Агар,
хохирогч Ц.С.........ль, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн (шүүхэд төлөөлөх эрхий үнэмлэхийн дугаар 2218)
шүүгдэгч Г.Г........лд, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Үржин овогт Г........агийн Г........лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00012 50114 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үржин овогт Г........агийн Г........лд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин, механик мэргэжилтэй, хувиараа авто засвар ажиллуулдаг, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..............тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар , урьд
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Г.Г........лд нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний 12 цаг 07 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүүхээ-2” худалдааны төвийн баруун замд ........... улсын дугаартай “Toyota Chaser” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...”, мөн дүрмийн 11.5-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс болон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан “Mitsubishi Canter” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Ц.С.........лийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Г.Г........лд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Ц.С.........ль мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ачаа ачиад Сонгинохайрхан дүүргийн буудлаас хойшоо “Дүүхээ-2” орох гээд явж байсан. Гэтэл хажуунаас нэг машин орж ирээл мөргөсөн. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Нийт 10.200.000 төгрөгний хохирол гарсан. Тээврийн хэрэгслийн үнэлгээнд 9.370.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн мөнгө 417.000 төгрөг, журмын хашаа 90.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 440,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСLA11040277 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн Гүндэгмаа...дуудлага хүлээн авсан. 2020-01-29 12:07:04...” гэх баримт (хавтаст хэргийн 03),
- Түргэн тусламжийн дуудлагын МСLA10258658 дугаарын дуудлагын хуудаст: “...дуудлага хүлээн аван 2020-01-29, 12:06:31...” гэх баримт (хавтаст хэргийн 61),
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Дүүхээ-2 баруун талын зам дээр мөргөлдсөн...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-12),
3. Хохирогч Ц.С.........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 7 минутын орчим өөрийн эзэмшлийн “Mitsubishi Canter” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ачаа буулгахаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Дүүхээ-2 төвийн баруун талын замаар ертөнцийн дүгээр урдаас хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт эсрэг урсгал буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн “Toyota Chaser” маркийн автомашин шарваад хөндөлсөж ирээд миний машины зүүн талыг мөргөсөн. Миний машины баруун тал шидэгдэж замын хашлага мөргөөд зогссон. ...Тухайн үед миний цээжээр хөндүүрлээд байсан бөгөөд ах бид хоёр явган хүний зам дээр суугаад харахад нөгөө мөргөсөн машины жолооч гэх залуу бууж ирээд ...“хааз гацаад” гэж хэлээд орилоод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),
4. Гэрч Ц.О...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 7 минутын орчим өөрийн төрсөн дүү Ц.С.........лийн хамт түүний унаж хэрэглэдэг “Mitsubishi Canter” маркийн машинтай нь...Дүүхээ-2 худалдааны төвийн баруун талын замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад эсрэг урсгалд явж байсан машин гэнэт машины урдуур шарваж орж ирээд мөргөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2083 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Биед ил харагдах гэмтэлгүй. Цээжээр тэмтрэхэд эмзэглэлтэй, амьсгал авахад, гараа өргөхөд өвдөнө.
2020.01.29-ний “Лазер Мед” эмнэлгийн цээжний томографын хариунд: 2 талын 2-р хавирга урд төгсгөл хэсгээр зөрөөгүй хугаралтай, өвчүүний яс их биеийн дээд 1/3 хэсгээр хугаралтай...баруун уушгины доод дэлбэнгийн оройн 6-р сегментэд 4.5х2.5см, зүүн уушгины дээд дэлбэнгийн гадна хэсэгт 0.4х0.2см шохойжилт бүхий өөрчлөлттэй...ДҮГНЭЛТ
1. Ц.С.........лийн биед өвчүү яс, баруун, зүүн 2-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удааг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50),
6. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 148 дугаар дүгнэлтэд
“... “Toyota Сhaser” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г........а овогтой Г........лд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулсан сонгож явна.” Мөн дүрмийн 11 дүгээр бүлийн “11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. Mitsubishi Canter маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цагаан овогтой С.........ль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 128),
7. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний 1 дүгээр тайланд “...Эзэмшигч: “Ц.С.........ль... “Mitsubishi Canter” загварын ........... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд...шууд 8.770.000, шууд бус 600.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 9.370.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-48),
8. Гэрч Л.Гү.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ...21 дүгээр хорооллоос ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад Дүүхээ 2 худалдааны төвийн ойролцоох замд миний урд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарсан байсныг би сүүлд нь хараад жолооч нь гарч ирэхгүй болохоор нь өөрийн дугаарын утаснаас 102, 103 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),
9. Гэрч Б.Ад......арын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг автомашиныг Г.Г........лд гэх залууд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Худалдаж худалдах, худалдан авах” гэрээ хийж шилжүүлж өгсөн. Би уг автомашиныг Г.Г........лдод зарсан учир Г........лд нь өөрөө бусдад учирсан хохирлын асуудлыг хариуцна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87),
10. Шүүгдэгч Г.Г........лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Chaser маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гэрээсээ гарааш руугаа явах гээд Дүүхээ-2 худалдааны төвийн автобусны буудлын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад миний машины араа шилжүүлэх дөрөө гишгүүр ажиллахаа болиод араа салгах боломжгүй тоормос гишгэсэн чинь зогсохгүй байхаар нь 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд буцаж эргэх гээд жолооны хүрдээ зүүн дарахад эсрэг урсгал руу шарваж ороод эсрэг урсгалд явж байсан Mitsubishi Canter маркийн ачааны машины урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80),
11. Жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 ар тал), тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17), Тээврийн хэрэгслийг худалдан худалдаж авах гэрээний хуулбар (хавтаст хэргийн 32),
- Хохирогч Ц.С.........лийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 23, 28), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 15), өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 63-71), хохирол хор уршгийн 986.300 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 35, 140-142),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 82, 81), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 83), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 132), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 135-137), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 170-174) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г........лдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.Г........лд нь “Баянхошууны гудамж” нэртэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал буюу “Дүүхээ-2” худалдааны төвийн баруун замд, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний 12 цаг 07 минутын орчим “Toyota Chaser” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа эсрэг хөдөлгөөнтэй замын 2 дугаар эгнээгээр зорчиж явсан “Mitsubishi Canter” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс тус тээврийн хэрэгслийн жолооч Ц.С.........лийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
- Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСLA11040277 дугаар хуудаст: “...дуудлага хүлээн авсан. 2020-01-29 12:07:04...” гэх баримт (хавтаст хэргийн 03),
Түргэн тусламжийн дуудлагын МСLA10258658 дугаарын дуудлагын хуудаст: “...дуудлага хүлээн аван 2020-01-29, 12:06:31...” гэх баримт (хавтаст хэргийн 61),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Дүүхээ-2 баруун талын зам дээр мөргөлдсөн...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-12),
- Хохирогч Ц.С.........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн “Mitsubishi Canter” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ачаа буулгахаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Дүүхээ-2 төвийн баруун талын замаар ертөнцийн дүгээр урдаас хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт эсрэг урсгал буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн “Toyota Chaser” маркийн автомашин шарваад хөндөлсөж ирээд миний машины зүүн талыг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22),
- Гэрч Ц.О...........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дүү Ц.С.........лийн хамт түүний унаж хэрэглэдэг “Mitsubishi Canter” маркийн машинтай нь...Дүүхээ-2 худалдааны төвийн баруун талын замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад эсрэг урсгалд явж байсан машин гэнэт машины урдуур шарваж орж ирээд мөргөсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2083 дугаар дүгнэлт “...1. Ц.С.........лийн биед өвчүү яс, баруун, зүүн 2-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удааг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50),
- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 148 дугаар дүгнэлтэд “... “Toyota Сhaser” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г........а овогтой Г........лд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулсан сонгож явна.” Мөн дүрмийн 11 дүгээр бүлийн “11.5 Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 128),
- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний 1 дүгээр тайланд “...“Mitsubishi Canter” загварын ........... улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд...үнэлгээгээр тогтоогдсон үнэ 9.370.000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-48),
- Шүүгдэгч Г.Г........лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрийн эзэмшлийн Toyota Chaser маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гэрээсээ гарааш руугаа явах гээд Дүүхээ-2 худалдааны төвийн автобусны буудлын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байхад миний машины араа шилжүүлэх дөрөө гишгүүр ажиллахаа болиод араа салгах боломжгүй тоормос гишгэсэн чинь зогсохгүй байхаар нь 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийг өнгөрүүлээд буцаж эргэх гээд жолооны хүрдээ зүүн дарахад эсрэг урсгал руу шарваж ороод эсрэг урсгалд явж байсан Mitsubishi Canter маркийн ачааны машины урдаас мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.Г........лд нь болгоомжгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулсан сонгож явна.” Мөн дүрмийн 11.5 дугаар зүйлийн “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. гэснийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн дээрх дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Ц.С.........лийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...“Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг, тухайн зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь мөн тухайн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.С.........лийн тээврийн хэрэгсэлд 9.370.000 төгрөгийн (хавтаст хэргийн 44-48), эрүүл мэндэд болон бусад хохиролд 986.300 төгрөгийн (хавтаст хэргийн 35, 140-142) буюу нийт 10.356.300 төгрөгийн хохирол, хор уршиг учирснаас шүүгдэгч Г.Г........лд нь 700.000 төгрөгийн хохирол, хор уршгийг төлсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ....эд хөрөнгөд хууль бусаар ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол, хор уршгаас үлдэх 9.656.300 төгрөгийг түүнээс 1 жилийн хугацааны дотор гаргуулж хохирогч Ц.С.........льд олгох нь зүйтэй. Түүнчлэн хохирогчийн өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г........лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг 500 нэгж болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болон.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г........лд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Г........лдыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг төлсөн, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г........лдод оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг барагдуулсан байх боловч түүний эрүүл мэндийн байдал шүүх хуралдааны явцад илэрхий бүрэн эдгэрсэн гэх нөхцөл байдалгүй байх тул түүнд оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг торгох ял биелэгдэж дуусах хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болно.
Эрүүгийн 2003 0012 50114 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн 835295 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.