Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0443

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч А.Ө...........хан, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0092) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд хаалтай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Банзар овогт А...........гийн Ө...........ханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0623 40229 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Банзар овогт А...........гийн Ө...........хан, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Мон-Лаа” ХХК-нд менежер, нярав ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэйд дүүргийн .................... тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн ...................түр оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Ч.............6, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.  

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А.Ө...........хан нь 2019 оны 11 сард Чингэлтэй дүүргийн ..... Булгийн 1-31 тоотод О.Д..............маг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, мөн 2019 оны 12 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах ..................... тоотод О.Д..............маг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орох явцдаа О.Д..............магийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч О.Д..............магийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө би гэртээ төрсөн эгч Х.................аа, эгчийн хоёр хүүхэд болох Эн...л, Э......н нарын хамт байсан. Шөнө унтаж амарцгааж байтал...эгчийн найз Ө...........хан үүрээр ганцаараа согтуу орж ирээд эгчтэй юм яриад байсан. Тэгэхэд нь би сэрээд ...Ө...........хан ахыг “гэр лүүгээ яв” гэж хэлэхэд тоохгүй явахгүй байсан би нэлээн байж байгаад Ө...........хан ах “надад такси дуудаад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ гарч такси дуудаад ирэхэд эгч Х.................аа “Ө...........ханыг таксинд суулгачхаад ирье” гэж цугтаа гэрээс гараад удалгүй 2 орчим минутын дараа эгч Х.................аа буцаж ганцаараа орж ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад эгч намайг “гараад Ө...........ханыг явсан байна уу? хараадах” гэхээр нь би гараад харахад Ө...........хан ах хашааны үүдэнд дотор яваагүй утсаараа найз руугаа залгаад сууж байсан. Намайг яваад очтол Ө...........хан ах “намайг таксинд суулгаад өгчих” гэхээр нь би зөвшөөрөөд гэрээс гарахдаа өмссөн гадуур куртик, гэрийн хослол, углааштай ...цугтаа төв зам руу алхаад “Хүчит Шонхор”-ын автобусны буудал орж такси зогсоосон. Ө...........хан ах “чи намайг гэрт хүргээд өгчих, би явж чадахгүй байна” гэхээр нь би цугтаа таксинд суугаад хүргэж өгөх гээд явсан. ...Такситай шууд явсаар Ө...........хан ахын гэр болох 1-р хороололд байрынхан гадаа ирээд Ө...........хан ах “гэр рүүгээ орж таксины мөнгө авчхаад ирье” гэж хэлээд ганцаараа гэр рүүгээ орчхоод удалгүй буцаж гарч ирээд таксины мөнгө өгөөд надад “хоёулаа цуг манай гэрт оръё, би чамд мөнгө өгье” гэхээр нь Ө...........хан ахад “та ээжтэйгээ цуг байдаг биз дээ” гэхэд тэрээр “ээж амралтын газар руу явчихсан” гээд намайг таксинаас буулгасан. ...Би Ө...........хан ахад “ээж чинь байгаа ш дээ” гэж хэлээд орохгүй гэхэд миний хойноос хоёр гараас бариад намайг түлхээд гэр рүүгээ оруулсан. Гэрт нь ороход хүн байхгүй байсан ба бид хоёр цугтаа унтлагын өрөөнд нь ороход Ө...........хан “надтай унтъя, мөнгө өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Гэхдээ урагшаа хийхгүй, хойшоо хий гэж хэлсэн. Тэгээд Ө...........хан ах миний хувцсыг тайлаад орон дээр бид хоёр бэлгийн харьцаанд орсон ба тэгэхэд миний хойшоо анус, ам руу хийсэн. Дараа нь дахиад хийхдээ урагшаа хийх гээд байхаар нь би урагшаа хийлгэмээргүй санагдаад “өөрийгөө эмэгтэй хүн сонирхдог” гэж хэлэхэд Ө...........хан ах “нэг удаа урагшаа чинь хийгээд үзье тэгээд болъё” гээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд би явах гээд орон дээр нь сууж байсан ба...би Ө...........хан ахыг “мөнгөө яах юм гэхэд” тэрээр “одоо надад мөнгө байхгүй байна” гээд байхаар нь би уурлаад өдөр 11 цагийн үед байх гэрээс нь гараад 3, 4 дүгээр хороололд байдаг ах Б.............ний гэрт нь очсон. Тэгтэл ах надаас юу болсныг асуугаад байхаар нь би санаа зовоод...хүнд хүчиндүүлсэн гэж хэлсэн...өмнө нь...энэ асуудал болохоос 1 сарын өмнө би гэртээ ганцаараа байж байтал Ө...........хан ах ганцаараа манай гэрт Х.................аа эгчтэй уулзах гээд ирсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул би Ө...........хан ахад “амаараа секс хийж өгье, та надад 100.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд би аман секс хийж өгөөд дууссаны дараа надад бэлнээр 100.000 төгрөг өгсөн...бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэж, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58),

 

2. Шүүгдэгч А.Ө...........ханы мөрдөн шалгах ажиллагаанд

- Гэрчээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2013 онд хороололд явж байгаад Х.................аа гэх охинтой танилцаж байсан. Тэрнээс хойш байнгын холбоотой уулздаг ...байж байгаад 2015 оноос бид хоёр 3 сар үерхэж байгаад салж байсан. ...2017 оноос хойш ...Х.................аатай сардаа нэг юм уу, хоёр сардаа нэг уулздаг шоуддаг байсан. ...Тэр үеэс хойш би боломжтой үедээ Х.................аад мөнгөн тусламж үзүүлдэг, ...Х.................аа ч надаас хааяа мөнгө гуйх үед нь би боломжоороо өгдөг. Х.................аа хоёр ихэр хүүхэд, дүүтэйгээ цуг амьдардаг. Намайг Х.................аатай танилцаж байхад нөхөр нь салж байсан. Х.................аатай уулздаг болоод 4-5 жил болоход Д..............ма гэрт нь цуг байдаг байсан, гэхдээ заримдаа очиход байдаггүй байсан. ...Би гурван жилийн хугацаанд Х.................аатай бэлгийн харилцаанд орсны төлбөр гэж бэлнээр болон дансаар 2 сая гаруй төгрөг өгсөн. Х.................аа 3 жилийн өмнө надад хэлэхдээ “хоёулаа хэн хэнийгээ хардаж сэрдэхгүй, хэрэгтэй юм аа өгөлцөж аваад явъя, чи надад мөнгө өг би чамтай унтаж байя” гэж хэлж байсан. ...Би Х.................аагийн гэр оронд очиж байхдаа Д..............магийн хувь талаас нь түүнээс “сургуульд сурдаг уу, оюутан уу, ажил хийдэг үү” гэж асууж байгаагүй. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ...найзтайгаа хороололд ууж сууж байгаад шөнө 04 цагийн үед Х.................аатай уулзах гээд гэрт нь очсон. Тэгтэл Х.................аа ...уурлаад гарахгүй байсан ба тэр үед Д..............ма намайг “таныг гаргаад өгье” гэхээр нь бид хоёр цугтаа гэрээс нь гараад Дэнжийн мянгаас такси бариад манай гэрийн гадаа ирсэн. Би гэр лүүгээ орж мөнгө авч таксины мөнгө өгчхөөд Д..............маг “гэр лүүгээ цуг оръё” гэтэл тэрээр “гэрт чинь ээж чинь байгаа болохоор ормооргүй байна, дараа болъё” гээд байхаар нь би “ээж байхгүй” гэж хэлээд араас нь түлхэх маягтай тэврээд гэр лүүгээ орсон. Би гэр лүүгээ орчхоод Д..............мад “чи урьд нь уулзахад хоёулаа дараа больё гэсэн одоо хоёулаа хийе” гэхэд “та надад 200.000 төгрөг өгч чадах юм уу, надад хэрэг болоод байна” гэхээр нь өглөө өгье гэж хэлээд Д..............ма зөвшөөрч бид хоёр бэлгийн харьцаа хийсэн. ...Д..............ма өөрөө “би жирэмсэн болчихвол яах юм урагшаа хийлгэмээргүй байна, та хойшоо анус руу тос түрхэж байгаад хийчих гэхээр нь...хийсэн, мөн урагшаа нь хийсэн боловч тавиагүй. Тэгтэл би амаараа тавиулаад өгье гээд хөхсөн. ...Хэсэг унтаж байгаад сэртэл Д..............ма хувцсаа өмсөөд босоод суучихсан байхаар нь би “унтахгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд Д..............мад “Х.................аад юу гэж хэлэх вэ? одоо хоёулаа түүнээс нуугаад яах вэ? зөвөөр ойлгуулъя, нэг шийдэлд хүрье, чи тэгээд яв” гэхэд Д..............ма “би харилаа Х.................аа эгч боож үхнэ” гээд “танд мөнгө байна уу? ядаж эхний ээлжид 100.000 төгрөг өгчих” гэхээр нь би “яг одоо бол байхгүй байна, өдөр гэрт чинь очихоороо эгчид чинь мэдэгдэхгүйгээр өгчихье” гэтэл ...Д..............ма уурлаад ...гэрээс гараад явчихсан. ...энэ асуудал болохоос өмнө 10 сарын дундуур би Х.................аатай уулзах гээд гэрт нь ортол Х.................аа байхгүй Д..............ма гэртээ ганцаараа байсан. Түүнээс эгчийг нь асуутал “ойрхон гарчихсан гэснээ та мөнгөтэй байна уу? мөнгөтэй байвал надад мөнгө зээлчих” гэхээр нь би “чамд мөнгө зээлнэ гэж юу байдаг юм” гэтэл тэрээр “Х.................аа эгчид мөнгө өгөөд л байдаг биз дээ, надад мөнгө өгчхөөч” гэхээр нь би “Х.................аа бид хоёр чинь өөр харилцаатай хүмүүс” гэтэл Д..............ма “би ч гэсэн Х.................аа эгчийн хийдэг юмыг хийж чадна ш дээ” гэснээ миний хажууд ирж суугаад миний бэлэг эрхтнийг амаараа хөхөж тавиулж өгсөн. Тухайн үедээ унтъя гэсэн чинь “хоёулаа дараа больё, Х.................аа эгчид битгий хэлээрэй” гэхээр нь би бэлнээр 100.000 төгрөг өгчхөөд явсан. Тухайн явдлаас хойш уулзаагүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уулзсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75),

- Яллагдагчаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...гэрийн гадаа ирээд би гэр рүүгээ орж мөнгө авч таксины мөнгө өгчхөөд Д..............маг “цуг оръё” гэтэл тэрээр “гэрт ээж чинь байгаа ормооргүй байна дараа больё” гээд байхаар нь “ээж байхгүй” гээд араас нь түлхэх маягтай тэврээд гэр рүүгээ дагуулж орсон....Д..............ма бид хоёр сар гаруйн өмнөөс дотно холбоотой байсан болохоор би тэврээд орсон. Бид хоёр гэрт ороод унтаж амаръя гээд хоёулаа хувцас хунараа тайлаад орондоо ороод харилцан зөвшөөрч унтчихаад би хэсэг унтчихаад сэрсэн чинь Д..............ма хувцсаа өмсөөд босоод суучихсан байхаар нь “унтахгүй юм уу” гээд “Х.................аад юу гэж хэлэх юм бэ, одоо хоёулаа Х.................аагаас нуугаад яах ав, зөвөөр ойлгуулъя, нэг шийдэлд хүрье, тэгээд чи яв” гэхэд Д..............ма “би харья Х.................аа эгч боож үхнэ ээд танд мөнгө байна уу, ядаж эхний ээлжид 100.000 төгрөг байвал өгчих” гэхээр нь “яг одоо бол байхгүй байна, өдөр гэрт чинь очихоороо эгчид чинь мэдэгдэхгүйгээр өгчихье” гэтэл “одоо бараг өдөр болчихсон байна, найз нөхдөөсөө асуугаад олоод өгчхөөч” гэхээр нь “одоо яаж хар өглөөгүүр мөнгө асуудаг юм бэ, би угаасаа өдөр найзынхаа төрсөн өдөрт очно” тэгэхдээ “өгчихье” гэтэл Д..............ма надад уурлаад ...гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146),

3. Гэрч Д.Х.................аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоогоос бараг 5 жилийн өмнө би Ө...........хантай танилцаж байсан. Түүнээс хойш уулздаг байж байгаад сая энэ жилээс дотно харилцаанд орсон. Ө...........хан танилцсан цагаасаа хойш надад “хайртай” гэдэг байсан. Мөн хааяа мөнгө төгрөгийн туслалцаа өгдөг. ...Манай гэрт орж ирдэггүй байж байсан ба хашааны гадаа машинд нь уулздаг байсан. Сүүлд бид хоёр маргалдсанаас хойш утсыг нь блок хийчихсэн байсан чинь манай гэрт орж ирсэн. ...2019 оны 12 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө 5 цаг өнгөрч байхад Ө...........хан согтуу гэрт орж ирчхээд надад “хайртай дуртай” гэх зэргээр согтуурхаад намайг тэвэрч үнсэх гээд байхаар нь чи хүүхдүүдийн хажууд зүгээр бай гэж уурлаад цонхныхоо хажууд буйдан дээр хэвтүүлсэн...Тэр үед Ө...........хан бөөлжих гээд огиулаад байхаар нь би “чи гэрт бөөлжих гээд байна гар” гэж хэлсэн мөн Д..............ма “та гар” гэж хэлэхэд Ө...........хан гарахгүй байж байснаа манай дүүг “чи гараад такси олоод ир” гэж хэлтэл Д..............ма хувцсаа өмсөөд “такси аваад ирье” гэж хэлээд гараад явчихсан. ...Удалгүй Д..............ма “такси аваад ирлээ гээд... та одоо яв гээд Ө...........ханыг хэлхээр нь” би Ө...........ханыг “чи яв” гээд гэрээс цугтаа гарсан. Тэгтэл Ө...........хан таксины мөнгө хүрэхгүй ш дээ ...гэхээр нь би чамайг гэртээ оруулахгүй” гэж хэлээд хашаагаар гаргачхаад буцаад гэртээ орсон. Би хэсэг байж байгаад Д..............мад “нөгөөх чинь явж уу, миний дүү шалгаадах” гэж хэлтэл Д..............ма гараад явсан. Дүү Д..............ма 5 орчим минут болоод орж ирэхгүй болохоор нь би гартал Ө...........хан яваагүй ...Д..............ма “оруулахгүй” гээд зогсож байсан. Тэр үед Д..............ма над руу гараараа “орж бай” гэж дохихоор нь ...буцаад гэртээ орсон. Тэгээд би гэртээ орчхоод хэсэг...байж байгаад дүүгээ орж ирэхгүй болохоор нь “яагаад орж ирэхгүй байгаа юм бол” гэж бодоод гараад хартал Ө...........хан, манай дүү Д..............ма хоёр хоёулаа байхгүй байсан. ...Би Ө...........хан гэрт очиж байсан. 1 дүгээр хороололд ээжтэйгээ цуг амьдардаг гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93),

“...Ө...........хан манай гэрт ирэхдээ дүү Д..............ма гэлтгүй чихэр, жимс аваад орж ирдэг, манай дүүтэй энгийн харилцаатай байсан. Манай гэрт ихэвчлэн оройн цагаар ирдэг. Ө...........хан намайг гадуур явж байхад ганц хоёр удаа “очиж байна” гэж ярьж байсан, түүнээс намайг байхгүй үед гэрт ирж байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95)

4. Гэрч Б.Цэ...........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна, ямар ч байсан ...төв зам руугаа явж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн авч 1 дүгээр хорооллын арын байранд хүргэж өгсөн. ...Дэнжийн мянгаас ирэхэд 8000 төгрөг гарсан байсан. Тэгээд цуг явсан залуу нь гэр рүүгээ орж мөнгө авчхаад ирье гэж хэлээд ороод удалгүй гарч ирээд төлбөрөө өгсөн, тэр хооронд цуг явсан эмэгтэйн надтай цуг машинд сууж байсан ба төлбөрөө өгсний дараа эмэгтэй буусан...цуг явсан эмэгтэйн дараа больё гэсэн санагдаж байна тэгэхэд эрэгтэйн зүгээрээ гээд машинаас буулгасан гэхдээ эмэгтэйгээ хүч хэрэглэж чирч буулгасан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84)

 

5. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 287 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: Бэлгийн харилцаанд орсон. Хүч хэрэглэсэн зүйл бол байхгүй. 35 настай хүн юм. Манай эгчийн найз нь юм гэх. Асуусан асуултад тодорхой хариулт өгнө. 12-р сарын 5-6-ны үед бэлгийн харьцаанд орсон юм гэнэ. Ө...........ханы гэрт нь бэлгийн харьцаанд орсон юм гэх. Одоо өөрт мэдэгдэх зовуурь байхгүй гэнэ.

Эгч Д.Х.................аа: ...4-5  жилийн өмнөөс Ө...........ханыг таньдаг. Найзууд юм гэнэ. Цагдаад манай эрэгтэй дүү хандаад шалгуулж байгаа юм гэнэ. ...Өмнө нь Ө...........хантай үерхэж байсан юм гэнэ.

...2. О.Д..............ма нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Д..............ма нь мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 128-129),

 

6. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 55 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...2019 оны 12 дугаар сарын 5-аас 6-нд шилжин шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11-р байранд гэрийнхээ байранд таньдаг холбоотой байсан насанд хүрээгүй эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Тэр охиныг Дээгий гэдэг байсан. Хоорондоо тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Би тэр охиныг заналхийлж, сүрдүүлж, айлгасан зүйлгүй байсан. Хүч хэрэглээгүй гэнэ. Тэр охин эсэргүүцээгүй гэнэ. 4-5 жилийн өмнөөс таньдаг байсан. Би эгчийг нь таньдаг байсан. Гэр орноор нь орж гардаг байсан. Тэгээд тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бага зэргийн архи уусан байсан. Өмнө нь насанд хүрсэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байсан гэнэ.

Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярина. Сэтгэцийн талаас ямар нэгэн зовиур байхгүй гэнэ. Тэр охин 14, 15 настай байх гэнэ. Өмнө нь арай өөр байдлаар холбоотой байсан. 1 удаа тэр охинтой бэлгийн харьцаанд орсон гэнэ. ДҮГНЭЛТ

1. А.Ө...........хан нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.Ө...........хан нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. А.Ө...........хан нь үйлдэгдсэн үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

...4. А.Ө...........хан нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 121-122),

- Шинжээч эмч Я.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгчийг үзэхдээ паспортын хэсэг, амьдралын түүх болон хэргийн талаар өөрөөр нь яриулж эмнэл зүйн ярилцлага, үзлэг хийж сэтгэцийн байдлыг тодорхойлдог. Уг эмнэл зүйн ярилцлага хийж байх үед зарим нэг зүйлийг тодруулан асуудаг ба хохирсон хүн хэд орчим настайг асуухад үзүүлэгч 14-15 настай байх гэж хариулсан болох нь үзлэгт тэмдэглэсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126)

 

7. Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “...2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн Отгонбаярын овогтой Д..............ма ...2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар 15 нас 7 сар 24 хоногтой байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 62-62),  

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10 дугаар дүгнэлт “...6. О.Д..............магийн охин хальсанд цус хурсан, хошногоны салстад язарсан шарх үүссэн байна. Энэ нь тухайн хэрэг болох үед үүсчээ. ...9. Хошногоны амсарт 6-7 цагийн хооронд язарсан шарх үүсжээ. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-100)

9. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр 11 СӨХ” хяналтын ...орцны 1 давхрын дотор шатны хэсгийг харуулсан камерын бичлэгт 2019-12-06-06:55 минутад хар өнгийн урт куртиктэй, саарал өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй ...Ө...........хан утсаа оролдож ганцаараа орц руу орж ирж байгаа байв. ...2019-12-06-06:58 минутад хар өнгийн урт куртиктэй, саарал өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй Ө...........хан, хөр өнгийн куртик, цайвар өнгийн цамц, эрээн өнгийн даавуун өмд, хар өнгийн углааштай Д..............магийн бүсэлхий хэсгээр нь араас нь тэвэрч түрж оруулж байгаа бичлэг байв. ...2019-12-06 10:58 цаг 56 секундэд хар өнгийн нимгэн цам, цайвар эрээн өнгийн даавуун нимгэн өмд, хар өнгийн углааштай Д..............ма орцоор гарч явж байгаа бичлэг байв...” гэх баримт (хавтаст хэргийн 28)

9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-18), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 14, 15 дугаар дүгнэлтүүд (хавтаст хэргийн 105-107, 102-103), хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 26-27),

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 133), Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн баривчлагдсан сэжигтнийг суллах тухай тогтоол (хавтаст хэргийн 135),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 149, 152), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 153), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 167-168), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 150, 151), Мон-Лаа ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 178), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 179), эвлэрсэн тухай нотариатын баталгаат баримт (хавтаст хэргийн 188) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ө...........ханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ө...........ханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 16 нас хүрээгүй хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцаанд орох үед хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч А.Ө...........хан нь 2019 оны 11 сард Чингэлтэй дүүргийн ..... Булгийн ................тоотод, 2019 оны 12 дугаар сарын 6-ний үүрээр 06 цаг 58 минутын орчим  шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Өнөр хорооллын ..................... тоотод О.Д..............маг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч О.Д..............магийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө ...Такситай шууд явсаар Ө...........хан ахын гэр болох 1-р хороололд байрынхан гадаа ирээд Ө...........хан ах “гэр рүүгээ орж таксины мөнгө авчхаад ирье” гэж хэлээд ганцаараа гэр рүүгээ орчхоод удалгүй буцаж гарч ирээд таксины мөнгө өгөөд надад “хоёулаа цуг манай гэрт оръё, би чамд мөнгө өгье” гэхээр нь Ө...........хан ахад “та ээжтэйгээ цуг байдаг биз дээ” гэхэд тэрээр “ээж амралтын газар руу явчихсан” гээд намайг таксинаас буулгасан. ...Гэрт нь ороход хүн байхгүй байсан ба бид хоёр цугтаа унтлагын өрөөнд нь ороход Ө...........хан “надтай унтъя, мөнгө өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Гэхдээ урагшаа хийхгүй, хойшоо хий гэж хэлсэн. Тэгээд Ө...........хан ах миний хувцсыг тайлаад орон дээр бид хоёр бэлгийн харьцаанд орсон ба тэгэхэд миний хойшоо анус, ам руу хийсэн. Дараа нь дахиад хийхдээ урагшаа хийх гээд байхаар нь би урагшаа хийлгэмээргүй санагдаад “өөрийгөө эмэгтэй хүн сонирхдог” гэж хэлэхэд Ө...........хан ах “нэг удаа урагшаа чинь хийгээд үзье тэгээд болъё” гээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд би явах гээд орон дээр нь сууж байсан ба...би Ө...........хан ахыг “мөнгөө яах юм гэхэд” тэрээр “одоо надад мөнгө байхгүй байна” гээд байхаар нь би уурлаад өдөр 11 цагийн үед байх гэрээс нь гараад 3, 4 дүгээр хороололд байдаг ах Б.............ний гэрт нь очсон. ...өмнө нь...энэ асуудал болохоос 1 сарын өмнө би гэртээ ганцаараа байж байтал Ө...........хан ах ганцаараа манай гэрт Х.................аа эгчтэй уулзах гээд ирсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул би Ө...........хан ахад “амаараа секс хийж өгье, та надад 100.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгээд би аман секс хийж өгөөд дууссаны дараа надад бэлнээр 100.000 төгрөг авсан....бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэж, айлгаж сүрдүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58),

- Шүүгдэгч А.Ө...........ханы мөрдөн шалгах ажиллагаанд

Гэрчээр 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр өгсөн: “...Д..............ма намайг “таныг гаргаад өгье” гэхээр нь бид хоёр цугтаа гэрээс нь гараад Дэнжийн мянгаас такси бариад манай гэрийн гадаа ирсэн. Би гэр лүүгээ орж мөнгө авч таксины мөнгө өгчхөөд Д..............маг “гэр лүүгээ цуг оръё” гэтэл тэрээр “гэрт чинь ээж чинь байгаа болохоор ормооргүй байна, дараа болъё” гээд байхаар нь би “ээж байхгүй” гэж хэлээд араас нь түлхэх маягтай тэврээд гэр лүүгээ орсон. Би гэр лүүгээ орчхоод Д..............мад “чи урьд нь уулзахад хоёулаа дараа больё гэсэн одоо хоёулаа хийе” гэхэд “та надад 200.000 төгрөг өгч чадах юм уу, надад хэрэг болоод байна” гэхээр нь өглөө өгье гэж хэлээд Д..............ма зөвшөөрч бид хоёр бэлгийн харьцаа хийсэн. ...Д..............ма өөрөө “би жирэмсэн болчихвол яах юм урагшаа хийлгэмээргүй байна, та хойшоо анус руу тос түрхэж байгаад хийчих гэхээр нь...хийсэн, мөн урагшаа нь хийсэн боловч тавиагүй. Тэгтэл би амаараа тавиулаад өгье гээд хөхсөн. ...Д..............ма “би харилаа Х.................аа эгч боож үхнэ” гээд “танд мөнгө байна уу? ядаж эхний ээлжид 100.000 төгрөг өгчих” гэхээр нь би “яг одоо бол байхгүй байна, өдөр гэрт чинь очихоороо эгчид чинь мэдэгдэхгүйгээр өгчихье” гэтэл ...Д..............ма уурлаад ...гэрээс гараад явчихсан. ...энэ асуудал болохоос өмнө 10 сарын дундуур би Х.................аатай уулзах гээд гэрт нь ортол ...“би ч гэсэн Х.................аа эгчийн хийдэг юмыг хийж чадна ш дээ” гэснээ миний хажууд ирж суугаад миний бэлэг эрхтнийг амаараа хөхөж тавиулж өгсөн. ...би бэлнээр 100.000 төгрөг өгчхөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75),

- Яллагдагчаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Д..............ма бид хоёр сар гаруйн өмнөөс дотно холбоотой байсан болохоор би тэврээд орсон. Бид хоёр гэрт ороод унтаж амаръя гээд хоёулаа хувцас хунараа тайлаад орондоо ороод харилцан зөвшөөрч унтчихаад би хэсэг унтчихаад сэртэл. ...Д..............ма “би харья Х.................аа эгч боож үхнэ ээд танд мөнгө байна уу, ядаж эхний ээлжид 100.000 төгрөг байвал өгчих” гэхээр нь “яг одоо бол байхгүй байна, өдөр гэрт чинь очихоороо эгчид чинь мэдэгдэхгүйгээр өгчихье” гэтэл “одоо бараг өдөр болчихсон байна, найз нөхдөөсөө асуугаад олоод өгчхөөч” гэхээр нь “одоо яаж хар өглөөгүүр мөнгө асуудаг юм бэ, би угаасаа өдөр найзынхаа төрсөн өдөрт очно” тэгэхдээ “өгчихье” гэтэл Д..............ма надад уурлаад ...гараад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 287 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: Бэлгийн харилцаанд орсон. Хүч хэрэглэсэн зүйл бол байхгүй. 35 настай хүн юм. Манай эгчийн найз нь юм гэх. Асуусан асуултад тодорхой хариулт өгнө. 12-р сарын 5-6-ны үед бэлгийн харьцаанд орсон юм гэнэ. Ө...........ханы гэрт нь бэлгийн харьцаанд орсон юм гэх. Одоо өөрт мэдэгдэх зовуурь байхгүй гэнэ.

Эгч Д.Х.................аа: ...4-5  жилийн өмнөөс Ө...........ханыг таньдаг. Найзууд юм гэнэ. Цагдаад манай эрэгтэй дүү хандаад шалгуулж байгаа юм гэнэ. ...Өмнө нь Ө...........хантай үерхэж байсан юм гэнэ.

...2. О.Д..............ма нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Д..............ма нь мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 128-129),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 55 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...2019 оны 12 дугаар сарын 5-аас 6-нд шилжин шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11-р байранд гэрийнхээ байранд таньдаг холбоотой байсан насанд хүрээгүй эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Тэр охиныг Дээгий гэдэг байсан. Хоорондоо тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Би тэр охиныг заналхийлж, сүрдүүлж, айлгасан зүйлгүй байсан. Хүч хэрэглээгүй гэнэ. Тэр охин эсэргүүцээгүй гэнэ. 4-5 жилийн өмнөөс таньдаг байсан. Би эгчийг нь таньдаг байсан. Гэр орноор нь орж гардаг байсан. Тэгээд тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бага зэргийн архи уусан байсан. Өмнө нь насанд хүрсэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байсан гэнэ.

Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар ярина. Сэтгэцийн талаас ямар нэгэн зовуурь байхгүй гэнэ. Тэр охин 14, 15 настай байх гэнэ. Өмнө нь арай өөр байдлаар холбоотой байсан. 1 удаа тэр охинтой бэлгийн харьцаанд орсон гэнэ. ДҮГНЭЛТ

1. А.Ө...........хан нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.Ө...........хан нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. А.Ө...........хан нь үйлдэгдсэн үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

...4. А.Ө...........хан нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 121-122)

- Шинжээч эмч Я.Ганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзүүлэгчийг үзэхдээ паспортын хэсэг, амьдралын түүх болон хэргийн талаар өөрөөр нь яриулж эмнэл зүйн ярилцлага, үзлэг хийж сэтгэцийн байдлыг тодорхойлдог. Уг эмнэл зүйн ярилцлага хийж байх үед зарим нэг зүйлийг тодруулан асуудаг ба хохирсон хүн хэд орчим настайг асуухад үзүүлэгч 14-15 настай байх гэж хариулсан болох нь үзлэгт тэмдэглэсэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр...камерын бичлэгт 2019-12-06-06:55 минутад...Ө...........хан ...ганцаараа орц руу орж ирж байгаа байв. ...2019-12-06-06:58 минутад ...Ө...........хан, ...Д..............магийн бүсэлхий хэсгээр нь араас нь тэвэрч түрж оруулж байгаа бичлэг байв. ...2019-12-06 10:58 цаг 56 секундэд ...Д..............ма орцоор гарч явж байгаа бичлэг байв...” гэх баримт (хавтаст хэргийн 28),

- Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “...2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн Отгонбаярын овогтой Д..............ма ...2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн байдлаар 15 нас 7 сар 24 хоногтой байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 62-62) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ө...........хан нь бэлгийн дур хүслээ хангах сэдэлтээр О.Д..............маг насанд хүрээгүй болохыг мэдсээр байж түүнийг 15 нас 7 сар 24 хоногтой байхад бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс шүүгдэгч А.Ө...........ханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад гэм буруутайд шүүхээс тооцов.

Харин улсын яллагчаас шүүгдэгч А.Ө...........ханыг 16 насанд хүрээгүй О.Д..............матай бэлгийн харилцаанд орох явцдаа эрүүл мэндэд “...хошногоны салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь объектив,  субьектив шинжийн нийлбэрийг ойлгоно гэж заасан байдаг бөгөөд хэрэв хуульд заасан эдгээр объектив, субьектив шинжийн аль нэг нь тогтоогдохгүй бол тухайн этгээдийг тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагад татаж болдоггүй.

Тодруулбал шүүгдэгч А.Ө...........ханы хувьд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхдээ тухайн гэмт хэргийн объектив шинж болох хийх ёсгүй үйлдэл хийж, субъектив шинж болох бэлгийн дур хүслээ хангах сэдэлттэй байсан болохоос хөнгөн хохирол учруулах санаа зорилго агуулаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэргийн “санаатай” гэх субъектив шинжийг хангахгүй байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолж чадаагүй байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.Ө...........ханыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хохирогч О.Д..............ма нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, тэрээр эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн байна. Иймээс шүүгдэгч А.Ө...........ханыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Ө...........хан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, түүний хувийн байдлын хувьд ам бүл 2 эхийн хамт амьдардаг, ганцаараа ажил эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Ө...........хан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч А.Ө...........ханыг шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал буюу 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэх гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө...........хан нь энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нэг хоног буюу 15 нэгжийг эдлэх ялд нь оруулан тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Ө...........ханд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгөтэй CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдэж, сааран өнгийн хөнжил 1 ширхэг, хөр өнгийн судалтай цагаан өнгийн хөнжлийн давуу 1 ширхэг, цэцгэн хээтэй цагаан өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, эрэгтэй хүний дотоож, эмэгтэй хүний дотоож тус бүр 1 ширхэг, куртик 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.