Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 36

 

2017-01-17                                                       №37                                                              Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00684/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батширээт сум, Норовлин баг, Хийдийн 1-2 тоотод оршин суух, иргэн Боржигон овогт Мөнбишийн Гүнсэл /РД:СБ65081901/-ийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

        Нэхэмжлэгч М.Гүнсэл нь хөдөө цас зуд их байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 13х/.
        Иймд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч М.Гүнсэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
         Миний бие 1983 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан.
          Иймд миний 1983 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1,14х/

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:
               Нэхэмжлэгч Боржигон овогт Мөнбишийн Гүнсэл нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч М.Гүнсэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
                Нэхэмжлэгч Боржигон овогт Мөнбишийн Гүнсэл нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2015 оны 170 тоот цалингийн тодорхойлолт /хх-ийн 5-6х/, гэрч Ц.Цэцэгээгийн мэдүүлэг зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Мөнбишийн Гүнсэл /РД:СБ65081901/-ийг Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдэлд          1983 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар М.Гүнсэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР