| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0427/Э |
| Дугаар | 0447 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0447
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Э.М..............л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Онход овогт Э.............гтын М..............лын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 2008 0000 00565 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Онход овогт Э.............гтын М..............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .......................................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.М..............л нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Н............ралыг тээвэрлэж явах үедээ түүнийг “согтуу эгч” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдан улмаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нефтийн автобусны буудлын ойролцоо түүнийг зодож, “хамар, баруун өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Хохирогч Б.Н............ралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны орой цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг буюу Таван шарын хойд талын автобусны буудлаас “Тахилт 1000 төгрөг” гээд жижиг суудлын автомашины жолооч нар орилоод байхаар нь би хамгийн урд талд зогсож байсан машины арын суудалд ороод суусан. ...миний араас 3 хүн дараалж суугаад машин дүүрээд ... “Тахилт” чиглэлд хөдлөөд явсан. ... би “Нефтийн автобусны хойд талын буудал дээр бууя” гэсэн чинь “таниас архи үнэртээд байна, та мөнгөө өгч чадах юм уу, архичин минь” гэсэн. Тэгэхээр нь би тэр жолооч гэх залууд “чи надад мөнгө байгаа, байхгүй талаар яаж мэдэж байгаа юм. Чи надаас 5000 төгрөг авах юм уу” гэж хэлсэн чинь миний буух байсан газраас хэтрээд явчихаар нь би буух газраа бууя гээд жолооч залуу бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн жолооч залуу буцаж эргээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байх МТ шатахуун түгээх газар дээр очоод намайг машинаасаа чирээд буулгасан. Тэгэхээр нь би жолооч залууд “чи ямар соёлгүй залуу бэ” гэсэн чинь миний цүнхийг өгөхгүй машиндаа суугаад хөдлөх гээд байхаар нь би машиныхан хойд талын шилийг нь алгаараа тогшоод “цүнхээ авъя” гэсэн чинь “ямар ядаргаатай авгай вэ машин эвдэллээ шүү дээ” гэж хэлээд машинаасаа бууж ирээд миний үснээс зулгаагаад газар чирээд толгой, нүүр, нуруу, хөл гээд миний биеийн бүх хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...миний биед учирсан гэмтлийн таксины жолооч гэх залуу миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохисон мөн баруун шанаа хэсэгт 1-2 удаа гараараа цохисон тэр үед би 2 өвдөг хэсгээрээ газар унасан тэр үед үүссэн гэмтэл байна. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10),
2. Гэрч Ц.Э..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчим нөхөр М..............лтай хамт...5 шар гэх газраас Тахилт гэх газар очих гээд 4 хүн суулгасан. Тэгээд 5 шараас хөдлөөд явж байсан чинь 5 шараас суусан эмэгтэй Цэргийн хотхон өнгөрсөн чинь би “Цэргийн хотхоны зүүн талд байх шатахуун түгээх станц” дээр буух байсан юм гээд байсан. Тэгсэн манай нөхөр М..............л буцаж эргээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг байх Цэргийн хотхоны зүүн талд байх шатахуун түгээх станц дээр очтол манай нөхөрт тэр эмэгтэй мөнгөө өгөөгүй буусан. Тэгсэн манай нөхөр М..............л араас нь таксины мөнгөө авна гээд буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3687дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Хамрын нуруунд 2.5х2.0см, хөхөлбөр гадуураа шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон, баруун хацарт 5.0х4.0см баруун өвдөгт 5.0х5.0см хөхөлбөр гадуураа шаргал туяа бүхий цус хуралттай биед ил харагдах гэмтэлгүй.
2020.03.16-ны “Натур эмнэлэг”-н толгойн компьютерт томографын шинжилгээнд: ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. ...Зүүн талын нүдний ухархайн дотор хана 1.2см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.4 гүн цөмөрсөн хуучин хугаралтай. ...Хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана бага зэрэг цөмөрч бороолсон хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш хуучин мурийлттай. Хоёр талын гайморовын хөндийн салст зузаарсан...Баруун хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ
1. Б.Н............ралын биед хамар, баруун хацар, баруун өвдөг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27),
4. Шүүгдэгч Э.М..............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчим ...Тахилт гэх газар руу явах гэж 4 хүн суулгасан. Тэр 4 хүн дотор Н............рал гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэж хэлсэн. ...хөдлөөд явж байх замдаа би тэр хүнийг “согтуу эмэгтэй та хаана буух юм” гэж асуусан чинь Н............рал гэх эмэгтэй “чи намайг согтуу гэж хэллээ” гээд уурлаад намайг пизда энэ тэр гэж хэл амаар доромжлоод байсан. ...тэгээд би цэргийн хотон гэх газар өнгөрөөд явж байсан чинь Н............рал гэх эмэгтэй би МТ шатахуун түгээх станц дээр бууна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би буцаж эргээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны МТ шатахуун түгээх станцын урд талын автобусны буудал дээр зогсоод Н............рал гэх эмэгтэй хүнийг буулгаж...мөнгөө өг гэсэн чинь миний урдаас луйварчин пизда энэ тэр гэж намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Н............рал гэх эмэгтэй хүний нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Н............ралыг газар унасан байхад нь би өвдөг хөл хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-40),
- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 116), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 117-118), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 119),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49, 48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 45), Райсинг Энержи ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 43) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.М..............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.М..............л нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нефтийн автобусны буудлын ойролцоо, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр иргэн Б.Н............ралыг тээвэрлэж явах үедээ түүнийг “согтуу эгч” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож, “хамар, баруун өвдөгт цус хуралт” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Б.Н............ралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны орой цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шарын хойд талын автобусны буудлаас “Тахилт 1000 төгрөг” гээд жижиг суудлын автомашины жолооч нар орилоод байхаар нь би хамгийн урд талд зогсож байсан машины арын суудалд ороод суусан. ...миний араас 3 хүн дараалж суугаад машин дүүрээд ... “Тахилт” чиглэлд хөдлөөд явсан. ... би “Нефтийн автобусны хойд талын буудал дээр бууя” гэсэн чинь ....миний буух байсан газраас хэтрээд явчихаар нь би буух газраа бууя гээд жолооч залуу бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн жолооч залуу буцаж эргээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байх МТ шатахуун түгээх газар дээр очоод намайг машинаасаа чирээд буулгасан. Тэгэхээр нь би жолооч залууд “чи ямар соёлгүй залуу бэ” гэсэн чинь миний цүнхийг өгөхгүй машиндаа суугаад хөдлөх гээд байхаар нь би машиныхан хойд талын шилийг нь алгаараа тогшоод “цүнхээ авъя” гэсэн чинь “ямар ядаргаатай авгай вэ машин эвдэллээ шүү дээ” гэж хэлээд машинаасаа бууж ирээд миний үснээс зулгаагаад газар чирээд толгой, нүүр, нуруу, хөл гээд миний биеийн бүх хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10),
- Гэрч Ц.Э..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр М..............лтай хамт...5 шар гэх газраас Тахилт гэх газар очих гээд 4 хүн суулгасан. Тэгээд 5 шараас хөдлөөд явж байсан чинь 5 шараас суусан эмэгтэй Цэргийн хотхон өнгөрсөн чинь би “Цэргийн хотхоны зүүн талд байх шатахуун түгээх станц” дээр буух байсан юм гээд байсан. Тэгсэн манай нөхөр М..............л буцаж эргээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг байх Цэргийн хотхоны зүүн талд байх шатахуун түгээх станц дээр очтол манай нөхөрт тэр эмэгтэй мөнгөө өгөөгүй буусан. Тэгсэн манай нөхөр М..............л араас нь таксины мөнгөө авна гээд буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3687дугаар дүгнэлт “...1. Б.Н............ралын биед хамар, баруун хацар, баруун өвдөг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27),
- Шүүгдэгч Э.М..............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...хөдлөөд явж байх замдаа би тэр хүнийг “согтуу эмэгтэй та хаана буух юм” гэж асуусан чинь Н............рал гэх эмэгтэй “чи намайг согтуу гэж хэллээ” гээд уурлаад намайг пизда энэ тэр гэж хэл амаар доромжлоод байсан. ...тэгээд би цэргийн хотон гэх газар өнгөрөөд явж байсан чинь Н............рал гэх эмэгтэй би МТ шатахуун түгээх станц дээр бууна шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би буцаж эргээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны МТ шатахуун түгээх станцын урд талын автобусны буудал дээр зогсоод Н............рал гэх эмэгтэй хүнийг буулгаж...мөнгөө өг гэсэн чинь миний урдаас луйварчин пизда энэ тэр гэж намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Н............рал гэх эмэгтэй хүний нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Н............ралыг газар унасан байхад нь би өвдөг хөл хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-40) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.М..............л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “таксины мөнгөө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Н............ралын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М..............л нь хохирогч Б.Н............ралын нүүрэн тус газарт цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Э.М..............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н............рал нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Э.М..............л хохирол хор уршигт 350.000 төгрөг (хавтаст хэргийн 64) төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М..............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.М..............л, хохирогч Б.Н............рал нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.М..............лыг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.М..............лд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2008 0000 00565 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.