| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00755/И |
| Дугаар | 37 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 37
ШИЙДВЭР
2017-01-17 №37 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00755/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 6-49 тоотод оршин суух, иргэн Боржигон овогт Чамбуугийн Туяа /РД:СЮ611121901/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын мод боловсруулах үйлдвэрт зүсмэлийн цехэд нормчноор, сортлогчоор 1983 оны 3 дугаар сарын 14-ноос эхлэн 1988 оны 03 дугаар сарын 26-нийг дуустал, мөн 1988 оны 4 дүгээр сарын 8-наас 33 дугаар яслид асрагчаар ажиллаж байгаад 1992 оны 8 дугаар сарын 28-ний өдрөөс ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн. 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт диспичирээр ажилд орж 1994 оны 2 дугаар сарын 11-нийг дуустал ажиллаж байсан. Гэтэл Тээврийн удирдах газрын 1992 оноос 1994 оны баримтанд надад холбогдох баримт байхгүй, Батширээт сумын модны үйлдвэрийн архивын баримт шилжиж ирээгүй тул одоо тэтгэвэрт гарах болоход ямар ч баримт гарч ирэхгүй байна.
Мөн Хэнтий айгийн Батширээт сумын модны үйлдвэрийн даргын нарийн бичгийн хайхрамжгүй байдлаас болж хөдөлмөрийн дэвтэр засвартай болсон тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү
Иймд миний 1983 оны 3 дугаар сарын 14-ноос 1994 оны 2 дугаар сарын 11-нийг дуусталх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг минь болон 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг хэрэгт байгаа материалыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 16х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Чамбуугийн Туяа нь Хэнтий аймгийн Батширээт сумын Мод боловсруулах үйлдвэрт зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нормчин, сортлогчоор, Улаанбаатар хотын 33 дугаар яслид 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд асрагчаар, Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд диспетчерээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох, түүнчлэн 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ч.Туяагийн ажилласан байдлыг тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Чамбуугийн Туяа нь Хэнтий аймгийн Батширээт сумын Мод боловсруулах үйлдвэрт зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нормчин, сортлогчоор, Улаанбаатар хотын 33 дугаар яслид 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд асрагчаар, Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд диспетчерээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, тайлбар, нэхэмжлэгчийн 1983 оны 02 дугаар сарын 28-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 4-5х/, гэрч Т.Хэрлэнцэцэг /хх-ийн 19х/-ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Чомбуугийн Туяа нэрээр /нэр засварлагдсан/ 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбар, түүний 1983 оны 02 дугаар сарын 28-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 4-5х/, гэрч Б.Батжаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Чомбуу овогтой Туяа нэрээр 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Чамбуугийн Туяа /РД:СЮ61121901/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Чамбуугийн Туяа /РД:СЮ61121901/-г Хэнтий аймгийн Батширээт сумын Мод боловсруулах үйлдвэрт зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нормчин, сортлогчоор, Улаанбаатар хотын 33 дугаар яслид 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд асрагчаар, Хэнтий аймгийн Тээврийн удирдах газарт 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд диспетчерээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР