| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0482/и |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Отэй 2001 онд танилцаж дотносон 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү А.*******, 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү А.*******, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү А.******* нар төрсөн. Одоо хүү А.******* 13 настай, А.******* 6 настай, А.******* 5 настай. А.О нь сүүлийн жилүүдэд архи ууж, ааш зан нь эвдэрч, нөхөр хүүхэдэдээ тавих халамжгүй болж, тайван амьдрах орчин бүрдээгүй тул 2015 оны 01 дүгээр сараас бид тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. А.О бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2006 оны 05 сарын 19-ны өдрийн 44 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү А.*******, А.Анар–Эрдэнэ нар нь миний асрамжинд амьдардаг болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.О миний бие нь өөрийн нөхөр болох Б.Ттай эд хөрөнгө, хүүхдийн асрамж дээр маргаангүй болно. Иймд Б.Таас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч Б.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан тухай тэмдэглэл, “Шим билэг” өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, хариуцагчийн хариу тайлбар, хүүхэд асуусан тухай тэмдэглэл, гэрч Б.*******, Н.******* нарын мэдүүлэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ангийн багш А.Ичинхорлоогийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26-р цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын тодорхойлолт, Булган сумын Засаг даргын тодорхойлолт, Булган сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Т нь А.Оээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч А.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Т, А.О нар нь 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсоныг 2006 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү А.*******, 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү А.*******, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү А.******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хариуцагч А.О нь өөр хүнтэй гэр бүл болсон байх ба гэрлэгчид гэрлэлт цуцлах асуудлаар маргахгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв
Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон асрамж дээр маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Тын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хуульд заасны дагуу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Оээс дээрхи улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч А.От шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд урьд товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанагүйгээр ирээгүй, мөн өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлэгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчий оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Б.Т, А.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон асрамж, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Оээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ