Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0459

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Н.............гва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Зуутраг овогт Г.............рын Н.............гвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан байдлаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0000 00578 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зуутраг овогт Г.............рын Н.............гва, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд 1996 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ..................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Г.Н.............гва нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны шөнө 3 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч..........” зочид буудлын 01 тоот өрөөнд иргэн М.Ш............выг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь ус буцалгагчаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч М.Ш............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 27-ны орой...Хархорин захын ард Ч.......... нэртэй буудалд 23 цагийн үед орж өрөө авч амарсан. Би буудалд ...найз охин Ү..........нд, түүний найз Д..........аа, Д..........аагийн найзтай хамт ...0.75 граммын “Соёрхол” архи авч уусан. Тэгтэл Д..........аагийн найз нь Д..........ааг авч яваад би найз Ү..........ндтай унтаж амарсан. Ингээд унтаж байхад ...03 цаг өнгөрч байхад үүрээр хаалга нүдэхээр нь ...согтуу хүн хаалга андуурсан байх гэж бодоод хаалга онгойлгоогүй. Тэгтэл удалгүй хаалга гаднаас түлхүүрдэж онгойлгохоор нь хартал Д..........аа, нөгөө найз эмэгтэйтэйгээ мөн Д..........аагийн нөхөр Н.............гва, өөр танихгүй 2 эрэгтэй нар бүгдээрээ согтуу орж ирсэн. ...Өрөөнд орж ирээд Нямхлагва, Д..........аа хоёр Ү..........ндыг авч явна гээд надтай маргаан үүсгээд миний толгой руу гараараа цохиод авсан. ...Тэгээд би орж ирсэн хүмүүсийг ...өрөөнөөсөө гаргаад хаалгаа хаасан. Тэгсэн хэсэг хугацааны дараа намайг хувцсаа өмсөөд зогсож байсан чинь Н.............гва өрөөнд буцаж гүйж орж ирээд ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад миний толгойн орой хэсэгт цохисон. ...Миний толгойнд цохихыг Ү..........нд харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Гэрч Б.Э.........ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.......... буудалд ажилладаг. 2020 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад 1 залуу, 2 эмэгтэй манайхаар үйлчлүүлэхээр ирээд 1 дугаартай өрөөнд орсон юм. ...Тэгээд тэр өрөөнөөс шөнө 2 эмэгтэй нь гараад явсан. Ингээд би амарч байхад шөнө 3 цагийн үед гаднаас 2 залуу, шөнө гараад явсан нэг эмэгтэйн хамт ороод ирсэн. Тэр хоёр залуу 1 дугаартай өрөөний хаалгыг нүдээд байхаар нь би очиж уулзсан. Тэр хамт ирсэн эмэгтэй нь эндээс найз охиноо аваад явах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд хаалга цохиод байсан учраас гаднаас нь түлхүүрээр онгойлгож өгсөн. ...би буцаад ажлын байр руугаа явсан. Тэгээд хүмүүс маргаад байхаар нь яваад очиход өрөөнд байсан залуутай гаднаас орж ирсэн нэг эрэгтэй нь барьцалдаад авсан байсан. Өрөөнд байсан залуугийн толгойноос цус гарсан байсан. ...өрөөнд ганцаараа үлдсэн залуу толгойноосоо гарч байгаа цусаа хүйтэн усаар угаачхаад эмнэлэг явлаа гэж яваад удалгүй толгойгоо боолгосон орж ирээд машинаа аваад өглөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4210 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зулайн урд гол хэсгийн хуйханд 4х0.3см 5ш мэс заслын оёдол бүхий ташуу няцарсан шархтай, хуйх хавдсан, шүүс гараагүй.

2020.03.31-ний ГССҮТөвийн эмчийн үзлэгт: тархи доргилт, хуйхны няцарсан шарх.

2020.03.28-ны “Лазер Мед” эмнэлгийн толгойн КТГ хариунд: ...зүүн нүдний ухархайн дотор хана 1.3см өргөн 0.6см гүн цөмөрсөн хуучин хугаралтай, ...тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, ховдлууд хэвийн, гол бүрдэл хазайлтгүй, зүүн хоншоорын хөндийд 1.4х1.2см +18НU нягтралтай уйланхайт өөрчлөлттэй. 0.5х0.5см +3400HU нягтралтай, зөв дугуй хэлбэртэй биет тодорхойлогдоно, 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн, дух зулайн урд хэсгийн зөөлөн эдэд бага зэрэг хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. М.Ш............вын биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

4. Шүүгдэгч Г.Н.............гвын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад багын найз Ганзориг, Даваа хоёртой 0.75 граммын 1 шил хараа архи Цэргийн хотхоны буудал дээр хамт уусан юм. Тэнд архи ууж байхад шөнө 1 цагийн үед манай эхнэр Д..........аа халамцуу над руу утсаар залгаад намайг ирж ав би найз С.........аагийн гэрт байна гэсэн. Би тэгээд найз Элбэгээг дуудаад түүний машинтай эхнэрээ авахаар Нарангийн Голд С.........аагийн гэрт очсон. Тэндээс эхнэрээ аваад харих гээд байж байтал манай эхнэрийн найз Ү..........нд утсаар яриад 1 дүгээр хороололд ирээд аваадхаач гэж гуйсан. ...Манай эхнэр Ү..........нд тэнд найз залуутайгаа үлдсэн гэж хэлсэн. Буудалд ороод тэд нарын байгаа өрөөний хаалгыг тогшиход онгойлгож өгөөгүй. Манай эхнэр буудлын хүнд хандаад “манай найз эмэгтэй маань ирж ав гэсэн юмаа. Та өрөөнийх нь хаалгыг нь онгойлгоод өгөөч” гэсэн. ...өрөөнд яваад ороход Ү..........нд найз залуутайгаа орноосоо босож байсан. Ү..........нд босоод явах гээд хувцсаа өмсөөд гарах гэсэн чинь нөгөө залуу нь уурлаад шууд л “Чи яах гэж хүн авч явах гээд байгаа юм бэ” гээд намайг хувцаснаас заамдаад авсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэр залуу маргалдаж байх үедээ гараараа миний хамар руу цохиод миний хамраас цус гарсан учир би ариун цэврийн өрөөнд орж нүүрээ угаагаад цусаа тогтоогоод гарч ирсэн. Цус гарсан учир миний уур хүрээд “чи яаж байгаа юм бэ” гээд тэр залуу дээр очоод бариад авсан. Тэгээд бид хоёр харилцан 1-2 удаа гараараа нүүрэндээ цохилцох үед би ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад далайж байгаад тэр залуугийн толгойн орой хэсэгт 1 удаа цохисон...Би тэр залуугийн нүүрэнд гараараа 2 удаа цохиод дараа нь цус буцалгагчийн саваар толгойн орой хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

 

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 57), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 58), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 59),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41), _________________ тодорхойлолт (хавтаст хэргийн 35), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 38, 40) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Н.............гвад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Н.............гва нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ч..........” зочид буудлын 01 тоот өрөөнд, 2020 оны 3 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн үед, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр, иргэн М.Ш............вын толгойн тус газар ус буцалгагчаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Ш............вын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 27-ны орой...Хархорин захын ард Ч.......... нэртэй буудалд 23 цагийн үед орж өрөө авч амарсан. Би буудалд ...найз охин Ү..........нд, түүний найз Д..........аа, Д..........аагийн найзтай хамт ...0.75 граммын “Соёрхол” архи авч уусан. Тэгтэл Д..........аагийн найз нь Д..........ааг авч яваад би найз Ү..........ндтай унтаж амарсан. Ингээд унтаж байхад ...03 цаг өнгөрч байхад үүрээр  хаалга нүдэхээр нь ...согтуу хүн хаалга андуурсан байх гэж бодоод хаалга онгойлгоогүй. Тэгтэл удалгүй хаалга гаднаас түлхүүрдэж онгойлгохоор нь хартал Д..........аа, нөгөө найз эмэгтэйтэйгээ мөн Д..........аагийн нөхөр Н.............гва ...нар бүгдээрээ согтуу орж ирсэн. ...Өрөөнд орж ирээд Н.............гва, Д..........аа хоёр Ү..........ндыг авч явна гээд надтай маргаан үүсгэсэн. Тэгээд Н.............гва миний толгой руу гараараа цохиод ...ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад миний толгойн орой хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Гэрч Б.Э.........ярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч.......... буудалд ажилладаг. 2020 оны 3 дугаар сарын 27-ны орой ...амарч байхад шөнө 3 цагийн үед гаднаас 2 залуу, шөнө гараад явсан нэг эмэгтэйн хамт ороод ирсэн. ...Тэр хамт ирсэн эмэгтэй нь эндээс найз охиноо аваад явах гэсэн юм гэж хэлсэн. ...Тэгэхээр нь өрөөг гаднаас нь түлхүүрээр онгойлгож өгсөн. ...намайг ажлын байран дээрээ байхад тэдгэр хүмүүс маргаад байхаар нь яваад очиход өрөөнд байсан залуутай гаднаас орж ирсэн нэг эрэгтэй нь барьцалдаад авсан ...өрөөнд байсан залуугийн толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4210 дугаар дүгнэлт “...1. М.Ш............вын биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

- Шүүгдэгч Г.Н.............гвын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай эхнэрийн найз Ү..........нд утсаар яриад 1 дүгээр хороололд ирээд аваадхаач гэж гуйсан. ...Буудалд ороод тэд нарын байгаа өрөөний хаалгыг тогшиход онгойлгож өгөөгүй. Манай эхнэр буудлын хүнд хандаад “манай найз эмэгтэй маань ирж ав гэсэн юмаа. Та өрөөнийх нь хаалгыг нь онгойлгоод өгөөч” гэсэн. ...өрөөнд яваад ороход ...Н.............гва уурлаад шууд л “Чи яах гэж хүн авч явах гээд байгаа юм бэ” гээд намайг хувцаснаас заамдаад авсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэр залуу маргалдаж байх үедээ гараараа миний хамар руу цохиод миний хамраас цус гарсан учир ...би 1-2 удаа гараараа нүүрэндээ цохиод... ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад далайж байгаад ...толгойн орой хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Н.............гва нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Ш............вын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогч М.Ш............вын толгой тус газар ус буцалгагчаар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Г.Н.............гвын гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ш............в нь эмчилгээний зардалд баримтаар 118.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Н.............гва нь хохирогчид 118.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 57) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгч Г.Н.............гва нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Н.............гвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н.............гва нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Н.............гва, хохирогч М.Ш............в нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.Н.............гва нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Н.............гвад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.