| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0321/и |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 41
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.209.007,56 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******ны Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны Булган тооцооны төв нь зээлдэгч Б.*******тэй 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 270 тоот “ Газар тариалангийн зээлийн’’ гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд :
Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагчБ.******* нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. ЗээлдэгчБ.******* нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг ‘’Зээл буцаан төлөх’’ хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 3.2.1- дахь заалтыг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээ авах болсон албан мэдэгдэлийг 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүргүүлсэн болно. Иймээс Б.*******ээс зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл болох 3,961,628.92 төгрөг, зээлийн хүү болох 222,018.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 19,305.77 төгрөг, нийт 4,209,007.56 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс банкны зээлийн барьцаанд бариулсан барьцааны хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК нь Булган тооцооны төвийн зээлдэгч Б.*******д холбогдох нийт 4,209,007.56 төгрөгийн нэмэмжлэлийг 2015 оны 11 сарын 10-нд гаргасан билээ. Тус хариуцагч нь уг зээлийг Д.******* гэгч иргэнд дамжуулан зээлдсэн ба хариуцагч нь Д.Ариунтулгыг Цагдаагийн байгууллагад өгч 2016 оны 02 сарын 16 ны өдрийн №16 тоот Прокурорын тогтоолоор Д.******* нь зээл төлөх талаар тогтоол гаргасан тул манай банк нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР