Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0476

 

 

 

 

 

 

    2020           05         01                                             2020/ШЦТ/476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Ё.З...........н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Жалайр овогт Ё...........мцын З...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1908 0508 20697 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жалайр овогт Ё...........мцын З...........н, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эцгийн ......................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ё.З...........н нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22  цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтий зочид буудал”-ын урд насанд хүрээгүй хохирогч М.Лх...........лгатай “жаахан хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь өшиглөсний улмаас тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор хэсэг, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор ирмэгийн шарх бүхий санаатай хөнгөн хохирол учруулан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч М.Лх...........лгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадаа Ц.Т................н, З................гал нарын хамт юм яриад байж байтал зүс таних хоёр жоохон хүүхэд ирээд “5 шарын буудал дээр бид хоёрыг дээрэлхээд байна гэхээр” нь би З................галын хамт 5 шарын автобусны буудал “Сэнтий” зочид буудлын урд талд байрлах “Сүүн зайрмаг” гэсэн нэртэй түргэн үйлчилгээний цэгийн хажууд очсон юм. Тэгсэн чинь З...........н байж байхаар нь би “чи яагаад жоохон хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл миний хүзүүнээс заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан чинь миний нүүр рүү хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэр үед миний хамраас цус гараад баруун нүдний доод зовхины хавьцаа хавдчихсан байсан. ...З...........н намайг татаж байгаад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж тухайн гэмтлийг учруулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),

2. Гэрч А.З................галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байрныхаа гадаа найзуудтайгаа юм яриад сууж байтал ...22 цагийн орчим ...манай байрны ...3 хүүхэд ирээд “агаа бид нарыг зодчихлоо” гэхээр нь бид нар ...автобусны буудал руу алхаад явж байтал... Лх...........лга түрүүлээд гүйсэн. ...Намайг 5 шарын автобусны буудал дээр яваад очтол М.Лх...........лга тонгойчихсон хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

3. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд Сэнтий зочид буудлын өмнө хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад ...М.Лх...........лгыг Ё.З...........н зодож танхайрсан байсныг таслан зогсоож Сэлбэ-10-т хүлээлгэж өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 16),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1182 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд зовхинд тод хөх өнгийн захаараа бүдэг хөх, шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай. Баруун нүдний доод зовхины дотор хэсэг, хамрын нурууны баруун хажуу хэсгийг хамарсан 4.5х3см талбайд улаан ягаан өнгийн зулгаралттай, бага зэрэг овойж хавдсан. Тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Баруун нүдний дотор ирмэгээс доош 1.7х0.1см хүрэн бор өнгийн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.09.30-ны өдрийн Натур эмнэлгийн Толгойн КТГ-т: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдлын урд эвэр хэмжээ жигд бус нарийссан, байрлал хэвийн. lll болон lV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. ...Баруун хацар болон хамар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. М.Лх...........лгын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор хэсэг, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор ирмэгийн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32)

 

5. Шүүгдэгч Ё.З...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал зүс таних хоёр дүү ирээд ахаа бид хоёрыг үл таних хүүхэд дээрэлхээд байна. Та очоод хэдэн үг хэлээд өгөөч гэхээр би тэр хоёрыг дагаад “Сүүн зайрмаг” гэх нэртэй түргэн үйлчилгээний цэгийн баруун гар талд очиход хоёр үл таних хүүхэд байхаар нь би “яагаад дүү нар дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл үл таних хүүхэд “чамайг ална чи наанаа байж байгаарай” гээд тэр хоёр үл таних хүүхэд гүйгээд явчихсан юм. Тэгээд би тэр газарт хэсэг байж байтал М.Лх...........лга үл таних хоёр хүүхдийн хамт ирсэн. Тэгсэн намайг М.Лх...........лга гэх хүүхэд “чи яагаад байгаа юм” гэж хэлээд миний хоолойноос заамдаад авсан. Тэгэхээр нь би чи боль ахын дүү гэж хэлтэл Лх...........лга намайг заамдаад тавихгүй байхаар нь би эргүүлж Лх...........лгыг заамдаад өөр лүүгээ татаж байгаад нүүр лүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөх үед түүний хамраас нь цус гараад баруун нүдний доод зовхи хавьцаа хөхөрсөн байсан...Намайг заамдаад хэл амаар доромжлоод байхаар нь гэнэт уур хүрээд зүүн гараараа доошоо татаж байгаад баруун талын хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн...Удалгүй цагдаа ирээд намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 90), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 91, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 96), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 19)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47, 49), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргий 51), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 52), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ё.З...........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ё.З...........н нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын автобусны буудлын хойно байрлах “Сэнтий зочид буудал”-ын урд, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим зүс таних дүү нараа үл таних хүүхдүүдээс өмөөрөхөд тухайн зүс таних хүүхдүүд нь байрны ах нартаа хэлсэн байна. Улмаар М.Лх...........лга нь Ё.З...........н дээр ирж “хүүхэд дээрэлхлээ” гэж маргалдаж Ё.З...........нг заамдаж авахад тэрээр зөрүүлэн М:Лх...........лгыг заамдаж авсан байна. Улмаа Ё.З...........н нь М.Лх...........лгын эрүүл мэндэд нь халдаж тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор хэсэг, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор ирмэгийн шарх бүхий санаатай хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч М.Лх...........лгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны гадаа Ц.Т................н, З................гал нарын хамт юм яриад байж байтал зүс таних хоёр жоохон хүүхэд ирээд “5 шарын буудал дээр бид хоёрыг дээрэлхээд байна гэхээр” нь би З................галын хамт 5 шарын автобусны буудал “Сэнтий” зочид буудлын урд талд байрлах “Сүүн зайрмаг” гэсэн нэртэй түргэн үйлчилгээний цэгийн хажууд очсон юм. Тэгсэн чинь З...........н байж байхаар нь би “чи яагаад жоохон хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл миний хүзүүнээс заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан чинь миний нүүр рүү хөлөөрөө өшиглөчихсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30),

- Гэрч А.З................галын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байрныхаа гадаа найзуудтайгаа юм яриад сууж байтал ...22 цагийн орчим ...манай байрны ...3 хүүхэд ирээд “агаа бид нарыг зодчихлоо” гэхээр нь бид нар ...автобусны буудал руу алхаад явж байтал... Лх...........лга түрүүлээд гүйсэн. ...Намайг 5 шарын автобусны буудал дээр яваад очтол М.Лх...........лга тонгойчихсон хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14),

- Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст: “...үүрэг гүйцэтгэх хугацаанд Сэнтий зочид буудлын өмнө хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад ...М.Лх...........лгыг Ё.З...........н зодож танхайрсан байсныг таслан зогсоож Сэлбэ-10-т хүлээлгэж өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 16),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1182 дугаар дүгнэлт “...1. М.Лх...........лгын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины дотор хэсэг, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотор ирмэгийн шарх гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32)

- Шүүгдэгч Ё.З...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал зүс таних хоёр дүү ирээд ахаа бид хоёрыг үл таних хүүхэд дээрэлхээд байна. Та очоод хэдэн үг хэлээд өгөөч гэхээр би тэр хоёрыг дагаад “Сүүн зайрмаг” гэх нэртэй түргэн үйлчилгээний цэгийн баруун гар талд очиход хоёр үл таних хүүхэд байхаар нь би “яагаад дүү нар дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл үл таних хүүхэд “чамайг ална чи наанаа байж байгаарай” гээд тэр хоёр үл таних хүүхэд гүйгээд явчихсан юм. Тэгээд би тэр газарт хэсэг байж байтал М.Лх...........лга үл таних хоёр хүүхдийн хамт ирсэн. Тэгсэн намайг М.Лх...........лга гэх хүүхэд “чи яагаад байгаа юм” гэж хэлээд миний хоолойноос заамдаад авсан. Тэгэхээр нь би чи боль ахын дүү гэж хэлтэл Лх...........лга намайг заамдаад тавихгүй байхаар нь би эргүүлж Лх...........лгыг заамдаад өөр лүүгээ татаж байгаад нүүр лүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөх үед түүний хамраас нь цус гараад баруун нүдний доод зовхи хавьцаа хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-83) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ё.З...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан хохирогч М.Лх...........лгын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.З...........н нь хохирогч М.Лх...........лгын нүүрэн тус газар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Ё.З...........нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Ё.З...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ё.З...........н 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч Ё.З...........нг үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Лх...........лга нь эмчилгээний зардалд баримтаар 128.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Ё.З...........н нь хохирогчид 130.000 төгрөгийг өгсөн болох нь (хавтаст хэргийн 90) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ё.З...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ё.З...........нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учирсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ё.З...........н, хохирогч М.Лх...........лга нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ё.З...........н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ё.З...........нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0508 20697 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.