Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0525

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Энхнаран,

улсын яллагч  С.Энхням (томилолтоор)

хохирогч М.Н..........маа

шүүгдэгч А.Н.............тар, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0788)

шүүгдэгч С.Ө.............хан, түүний өмгөөлөгч Б.Баттулга шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт А.............рэлийн Н.............тар, Боржигин овогт Сэлэнгийн Ө.............хан нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0139 50434 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

А. Боржигон овогт А.............рэлийн Н.............тар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..................тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар .................., урьд ял шийтгэл

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

3. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 7 сар 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан.

4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн.

 5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 64 дүгээр тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялаар тогтоосон.

 

Б. Боржигин овогт Сэлэнгийн Ө.............хан, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .................... байрны 140 тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ..........................., урьд

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч А.Н.............тар, С.Ө.............хан нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 18 дугаар гудамжны 564 тоот хашаанд  иргэн М.Н..........маагийн эзэмшлийн .......... улсын дугаартай “Hyundai Elentra” маркийн автомашиныг нь 300.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, М.Н..........маад “маргааш дансаар мөнгийг нь шилжүүлэн өгнө, миний аавтай ялгаа юу байна, бид хоёр юу гэж худлаа хэлэх үү” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч Hyundai Elentra маркийн автомашиныг нь авч яван залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч С.Ө.............хан мэдүүлэхдээ: “...Н.............тар нь хохирогч Н..........маагаас Элентра машиныг унаж байгаад нэг өдөр согтуу ирээд тухайн машины салхины шилийг хагалсан, тэгээд төмөр авдаг хүмүүсийг дуудаж 100.000 төгрөгөөр зарсан...” гэв.

2. Шүүгдэгч А.Н.............тар мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр хохирогч Н..........маагаас Элентра маркийн тээврийн хэрэгслийг авсан. Би тухайн үед хохирогчийн тээврийн хэрэгслийн авахдаа хохирогчийн дансаар мөнгийг нь өгнө гэсэн боловч манай эцэг нас барсан учраас мөнгийг нь өгч чадаагүй. Энэ хэрэгт Ө.............хан нь ямар нэгэн хамаагүй...” гэв.

3. Хохирогч М.Н..........маа мэдүүлэхдээ: “...Намайг хашаандаа машинаа янзлаад байж байхад нэг машинтай хүн хүрээд ирсэн. Тэгсэн нэг залуу хүрч ирээд та машинаа зарах юм уу гэхээр нь зарна гэж хэлсэн. Тэгсэн шүүгдэгч Н.............тар нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухаар нь 300.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхэд өөрийгөө Г............од гэж танилцсан залуу маргааш таны данс руу мөнгийг нь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд миний машиныг аваад явсан. Тэгээд маргааш нь Г............од гэх залуу руу залгасан чинь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Одоо машины мөнгөө нэхэмжилж байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч М.Н..........маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд ..хадам дүү Баялагийн гэрт эхнэрийн хамт амьдардаг байсан. Тухайн үед би өөрийн унадаг байсан .......... улсын дугаартай Elantra маркийн автомашин унаж байхад хүү Мөнхбат надад дахин нэг суудлын машин авч өгсөн. Тэгээд би ...“хүн хоёр машинаар юу хийхэв, сонирхсон хүн ирвэл зардаг юм уу”  гэж бодоод байж байтал нэг үл таних 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд ах машинаа зарах юм уу гэж асуусан. Харин би тухайн залуугаас чамайг хэн гэдэг залуу бэ гэж асуухад намайг Г............од гэдэг, харин манай эхнэрийг Өнөрөө гэж танилцуулсан. Тэгээд би дээрх залууд “машинаа зарах нь зарна” гэхдээ их өндөр үнээр өгөхгүй гэсэн. Тэгсэн надаас “та яг хэдэд өгөх юм бэ” гэж Г............од асуухад нь би бэлэн 300.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгсэн Г............од “одоо мөнгө байхгүй байна. Ах та надад дансаа өгчих, би маргааш таны данс руу мөнгийг чинь шилжүүлчихье” гэж хэлээд миний машиныг аваад явсан. Маргааш нь би миний Elantra маркийн автомашиныг авч явсан нөгөө залуу руу залгахад одоо шилжүүллээ гэж хэлээд алга болсон...би машинаа 300.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Надад өөрийгөө  Г............од гэж худлаа танилцуулсан хүн...5 дугаар дээр байгаа хүн мөн байна...маргааш таны данс руу 300.000 төгрөг хийнэ гэж хэлээд миний автомашиныг авч явсан хүн мөн байна...гэж 5 дугаартай...А.Н.............тар....4 дугаартай С.Ө.............хан нарыг... заав...” гэх баримт (хавтаст хэргийн 21-22, 23-24),

3.“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ...Ц-33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56), 

4. Шүүгдэгч С.Ө.............ханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сард байх би сайн санахгүй байна. Би хамтран амьдрагч А.Н.............тартай хамт гадуур явж байгаад...үл таних ах хашаандаа машинаа янзлаад байж байхад нь Н.............тар тэр үл таних хүн дээр очоод “та машинаа зарах уу” гэж асуухад тэр ах “машинаа зарна” гэж байсан...Н.............тар тэр хүнээс машин авах боллоо гэж надад хэлсэн. ...Тухайн үед Н.............тар тэр Н..........маа гэх ахад өөрийгөө Г............од гэж танилцуулж байсан. Тухайн үед би тэр Н..........маа гэх ахад “миний аавтай ялгаа юу байна, бид хоёр танд худлаа хэлэхгүй” гэж хэлснээ хүлээн зөвшөөрч байна. Тэгээд Н.............тар бид хоёр Н..........маа гэх ахаас Элентра маркийн машиныг аваад явсан. Тэр Н..........маа гэх хүнээс авсан Elantra маркийн машиныг А.Н.............тар өөрөө унаж байгаад эвдээд төмөр авдаг хүмүүсийг надаар утсаар яриулж дуудуулаад 100.000 төгрөгөөр зараад А.Н.............тар өөрөө архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123)

5. Шүүгдэгч А.Н.............тарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сард хамтран амьдрагч Ө.............хантай хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 18 дугаар гудамжны 664 тоотод очсон. Тэр үед Elantra маркийн автомашиныг үзэж харж байгаад машиныг 300.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба тэр өдрөө Н..........маа гэдэг хүнээс аваад унаж яваад гэртээ аваачиж тавьсан... Elantra маркийн машин одоо байхгүй тэр машиныг төмөрт 100.000 төгрөгөөр тушаагаад аавынхаа эм тариа авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135),

- Шүүгдэгч А.Н.............тарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 70-84, 175, 179-182, 183-184),

- Шүүгдэгч С.Ө.............ханы иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 107, 108), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 109, 114), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 94-104), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 110-111), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 115), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 200) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ө.............хан, А.Н.............тар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Ө.............хан, А.Н.............тар нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 18 дугаар гудамжны 564 тоот хашаанд түр амьдарч байсан иргэн М.Н..........маагийн “Huyndai Elentra” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 300.000 төгрөгөөр худалдаж авъя, маргааш мөнгийг нь шилжүүлж өгье,  миний аавтай ялгаа юу байна, бид хоёр танд худлаа хэлэхгүй гэж хууран түүний тээврийн хэрэгслийг авч яван 300.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь

- Хохирогч М.Н..........маагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд ..хадам дүү Баялагийн гэрт эхнэрийн хамт амьдардаг байсан. Тухайн үед би ............. улсын дугаартай Elantra маркийн автомашин ...хүү Мөнхбат надад авч өгсөн ...нэг суудлын машинтай байсан. Тэгээд би ...“хүн хоёр машинаар юу хийхэв, сонирхсон хүн ирвэл зардаг юм уу”  гэж бодоод байж байтал нэг үл таних 25-30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд ах машинаа зарах юм уу гэж асуусан. Харин би тухайн залуугаас чамайг хэн гэдэг залуу бэ гэж асуухад намайг Г............од гэдэг, харин манай эхнэрийг Өнөрөө гэж танилцуулсан. Тэгээд ...надаас “та яг хэдэд өгөх юм бэ” гэж Г............од асуухад нь би бэлэн 300.000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгсэн Г............од “одоо мөнгө байхгүй байна. Ах та надад дансаа өгчих, би маргааш таны данс руу мөнгийг чинь шилжүүлчихье” гэж хэлээд миний машиныг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...Надад өөрийгөө  Г............од гэж худлаа танилцуулсан хүн...5 дугаар дээр байгаа хүн мөн байна...маргааш таны данс руу 300.000 төгрөг хийнэ гэж хэлээд миний автомашиныг авч явсан хүн мөн байна...гэж 5 дугаартай...А.Н.............тар....4 дугаартай С.Ө.............хан нарыг... заав...” гэх баримт (хавтаст хэргийн 21-22, 23-24),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ...Ц-33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56), 

- Шүүгдэгч С.Ө.............ханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамтран амьдрагч А.Н.............тартай хамт гадуур явж байгаад...үл таних ах хашаандаа машинаа янзлаад байж байхад нь Н.............тар тэр үл таних хүн дээр очоод “та машинаа зарах уу” гэж асуухад тэр ах “машинаа зарна” гэж байсан... Тухайн үед Н.............тар тэр Н..........маа гэх ахад өөрийгөө Г............од гэж танилцуулсан ...би тэр Н..........маа гэх ахад “миний аавтай ялгаа юу байна, бид хоёр танд худлаа хэлэхгүй” гэж хэлээд ...Н.............тар бид хоёр Н..........маа гэх ахаас Huyndai Elentra маркийн машиныг аваад явсан. ...машиныг А.Н.............тар ...унаж байгаад эвдээд төмөр авдаг хүмүүст ...100.000 төгрөгөөр зараад ...өөрөө архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-123) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Н.............тар, С.Ө.............хан нар нь бүлэглэн бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний буюу 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Н.............тар, С.Ө.............хан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар нь, улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Н..........маад нь 300.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч С.Ө.............хан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 150.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 200) байна.

Иймд хохирогчид учирсан хохирлоос үлдэх 150.000 төгрөгийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч А.Н.............тараас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч С.Ө.............ханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Шүүгдэгч А.Н.............тарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 514 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэсэн 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн 5 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 8 хоногоор тогтоож, түүний цагдан хоригдсон хоногоос эдлэх ялыг хасаж, шүүгдэгч М. Н.............тараас 150.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох дүгнэлтийг,

 

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс нараас шүүгдэгч нар нь амьдралын хувьд амьдралын баталгаажих түшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч С.Ө.............хан, А.Н.............тар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ө.............хан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч А.Н.............тарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч С.Ө.............ханы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, харин шүүгдэгч М.Н.............тарын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ө.............ханыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг байдлыг харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгч А.Н.............тарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч түүний хувийн байдал буюу энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч М.Н.............тар нь  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 64 дүгээр тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 9 хоногийн хорих ялаар тогтоосон байх хугацаанд өмнөх гэмт хэрэг нь илэрсэн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 413 дугаар ангид хоригдож байсан ялтан М.Н.............тарын ялын тооцоог гаргахад түүний ялын үлдсэн хугацааг 1 сар 8 хоног гэсэн байна.

Иймд шүүгдэгч М.Н.............тарт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр дээрх хууль заасны оногдуулсан 1 жил 2 сар 9 хоногийн ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 8 хоногоор тогтоож, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан хуульд заасны дагуу оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Н.............тар нь энэ хэрэгтээ 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс (хавтаст хэргийн 152) 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 41 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч М.Н.............тарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж тооцов.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө.............хан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

- Эрүүгийн 2008 0146 90695 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Ө.............хан нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч С.Ө.............хан нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.