Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 04

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлантад оршин суух Сайхангомбо овогт Цэдэнгомбын Энхтуяа /РД:КЙ64010362/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Энхтуяа миний бие 1991 оноос 1992 оныг дуустал “Галбын говь” хувьцаат компанид малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Энэ талаарх баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1991 оноос 1992 оныг дуустал “Галбын говь” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Гэрчээр М.Ренчинмядаг, утас 88646130, Б.Оюунсүрэн, утас 88820791 нарыг асууж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон цахим үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхант багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 612 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 09 сарын 09-ний өдрийн 565 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь 1991 оноос 1992 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч М.Ренчинмядаг, Б.Оюунсүрэн нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 565 дугаартай архивын лавлагаа, 1987 оны 12 сарын 20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Ц.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сайхангомбо овогт Цэдэнгомын Энхтуяаг

1991 оноос 1992 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО