Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 0535

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.Д...........н, түүний өмгөөлөгч С.Чинзориг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2707) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Чонод овогт Г......рахын Д...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0094 60779 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чонод овогт Г......рахын Д...........н, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандамь суманд 1984 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. газар байнга, Сонгинохайрхан дүүргийн ................. түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ......................, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ял эдэлж дууссан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Д...........н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .............. хорооны нутаг дэвсгэрт Хамбын овооны гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.О..............гийг хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж зодон нүүрний зөөлөн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчны мурийлт, дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Л.О..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ...... Баруун турууны задгай тоотод нөхөр Г.Д...........нтэй хамт амьдардаг...дундаасаа хоёр хүүхэдтэй, том охин 6 настай, бага хүүхэд маань 5 настай, бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, хамт амьдраад 9 жил болж байна. ...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед...Буяа гэх айлын гэрт орсон. Айлд ороод уг ахтайгаа 2 шил архи хувааж уусан...уг айлаас 20 цагийн үед гараад Хамбын овооны урдуур явж байтал араас гүйж гарч ирээд нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, мөн хөлөөрөө нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг унасан байхад нүүр рүү өшиглөөд, үстээд чирсэн. Босоод ирэхэд хамар руу цохиж хамар хугалсан. ...намайг байнга архи ууж зоддог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

2. Гэрч Н.А.....цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр О..............г, Д...........н хоёр хүүхдүүдээ оруулж өгөөд О..............г АТМ орж хүүхдүүдийнхээ мөнгийг аваад ирье гэж хэлсэн. Би хүлээгээд байж байтал тэр өдрөө ирээгүй маргааш өглөө үүрийн 6 цагт над руу “Д...........н шөнө зодоод, гэрээс гадуур хувцасгүй гараад зугтаагаад танихгүй айлд байна. Та ирээд аваач” гэж хэлсэн. Би хөрш айлын машиныг гуйгаад Сонгинохайрхан дүүргийн .............. хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны хойд талын гудамжинд байрлах танихгүй айлаас охиноо авсан. Авахад манай охины нүүр нь битүү хавдаад хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

3. Гэрч Л.М.....цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 4-ний өглөө үүрээр манай ээж А.....цэг 5 цагийн үед  над руу яриад “миний гар утас руу танихгүй хүн залгаад байна. Үнэн худлыг мэдэгдэхгүй байна. О..............гийн хамарнаас цус гараад нөхөртөө зодуулаад зугтааж орж ирсэн” байна гэж хэлсэн...Тэгээд би ажил төрөл гээд уулзаж чадахгүй байж байгаад 4-5 хоногийн дараа уулзтал, өрөөсөн тал нь хөхөрсөн, баруун нүд нь хөхрөөд хавдсан байдалтай байсан. Хамар нь бас хавдартай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2382 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны гол ба баруун хэсэг, баруун нүдний зовхи, хацрын урд хэсэг, хамар, зүүн нүдний дотор булан, хамрын зүүн талд хацрын хэсгийг хамарсан 14х13 см хэмжээтэй хавдсан, зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн бусад хэсгээр нь хөх өнгийн цус хуралттай, хамрын баруун угалзны дор уруулд 0.5х0.2см хэмжээтэй харалдаа эрүүнд оочны баруун хэсэгт 3 ширхэг цэгчилсэн хүрэн өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020.02.05-ны ГССҮТ-ийн эмчийн онош: Тархи доргилт: Нүүрний зөөлөн эдийн няцрал гэжээ.

2020.02.06-ны “Натур эмнэлэг”-н Толгойн компьютер томографийн шинжилгээ: Баруун талд чамархай хэсгийн тархины эдэд 0.6х0.5см, 0.5х0.3см хэмжээтэй +48 НU нягтралтай судасны тодрол ихэссэн. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. 2 талын хажуугийн ховдол, lll болон lV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. ...хамар ясны баруун хажуу хана бага зэргийн зөрүүтэй хугаралтай бөгөөд салс хавагнаж зузаарсан. Хамрын таславч 1/3 хэсгээр зүүн тийш мурийлттай. Хоёр талын гайморовын хөндийн суурин хэсэгт +29 HU нягтралтай шингэнтэй бага хэмжээний шингэнтэй. ...Баруун нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Л.О..............гийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэсэг болон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32)

 

5. Шүүгдэгч Г.Д...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би О..............г гэх эмэгтэй 2011 оны намар танилцаад анх Баянхошууны Баруун салаанд О..............г болон түүний эцэг, эхийн хамт ...О..............г болон 8 настай, 4 настай охины хамтаар хойд талын хашаанд нь амьдрах болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй хамтран амьдраад 8 жил болж байна. ...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ээждээ нүүрс түлээг нь авч өгөх зорилготой О..............гийн хамтаар гэрт нь очсон. Ээжийн гэрт 17 цагийн орчим очоод халамжийн мөнгө нь буусан гэхээр нь картыг нь аваад нүүрс түлээ авч өгөхөөр О..............гийн хамт гэрээс гараад явсан. Гэрээс гараад Хамбын овооны суваргын хажууд явж байтал урд өмнө арьс ширэн дээр хамт ажиллаж байсан Буяа гэх ах миний утаср руу залгууд “манай гэрээр ороод ир” гэсэн. ...Буяа ах бид хоёр 0.75 литрийн архи хувааж уугаад дуусгасан. Архиа ууж байтал оройтсон учраас О..............гт хандаж “хоёулаа оройтлоо өнөөдөр ээжийн гэрт хоноод маргааш нүүрс түлээг нь авч өгөөд гэртээ харъя” гэсэн. Бид хоёр Буяа ахын гэрээс гараад ээжийн гэрт очсон. Гэтэл О..............г “би явлаа харилаа” гэхээр нь би “чи яваа би ээжтэйгээ хань болж хонолоо” гэж хэлсэн. Тэгтэл О..............г “би заавал чамтай цуг явна, маргааш яаж буцаж ирэх юм бэ” гээд маргалдсан. Маргалдаж байгаад О..............г надад хандаж “чи ээжийгээ тэврээд, бэлгийн харилцаанд ороод унтаарай” гэхээр нь би гайхаад “чи одоо юун бузар юм яриад байгаа юм бэ” гэж хэлээд “чи 2017 онд зочид буудалд надтай хамт унтаж байгаад 44-н гүүрэн дээр хамт ачаа ачдаг залуутай бэлгийн харилцаанд орж байсан биздээ” гэж хэлсэн. Тэгтэл чамайг маажна гээд над руу дайрсан. Тэгээд ээжийн гэрийн үүдэн дээр уур хүрээд нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Алгадуулаад газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 98-99), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 100), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 101),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ......ны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 48-56), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 45-47), Дуудлагын лавлагааны РСLВ11095176 хуудас (хавтаст хэргийн 6), хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 7),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71), хөдлөх болон үл хөдлөх 68 70, 49), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргий 74-77), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 80-81) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Д...........нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Д...........н нь Сонгинохайрхан дүүргийн .............. хорооны нутаг дэвсгэрт Хамбын овоо гудамжинд, 2020 оны 2 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчим, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.О..............гийг хувийн таарамжгүй харьцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, цохиж зодон нүүрний зөөлөн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчны мурийлт, дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Л.О..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ...... Баруун турууны задгай тоотод нөхөр Г.Д...........нтэй хамт амьдардаг...дундаасаа хоёр хүүхэдтэй, том охин 6 настай, бага хүүхэд маань 5 настай, бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй, хамт амьдраад 9 жил болж байна. ...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед...Буяа гэх айлын гэрт орсон. Айлд ороод уг ахтайгаа 2 шил архи хувааж уусан...уг айлаас 20 цагийн үед гараад Хамбын овооны урдуур явж байтал араас гүйж гарч ирээд нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, мөн хөлөөрөө нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Гэрч Н.А.....цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О..............г ...өглөө үүрийн 6 цагт над руу “Д...........н шөнө зодоод, гэрээс гадуур хувцасгүй гараад зугтаагаад танихгүй айлд байна. Та ирээд аваач” гэж хэлсэн. Би хөрш айлын машиныг гуйгаад Сонгинохайрхан дүүргийн .............. хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны хойд талын гудамжинд байрлах танихгүй айлаас охиноо авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),

- Гэрч Л.М.....цэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О..............гтэй... 4-5 хоногийн дараа уулзтал, өрөөсөн тал нь хөхөрсөн, баруун нүд нь хөхрөөд хавдсан байдалтай байсан. Хамар нь бас хавдартай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2382 дугаар дүгнэлт “...1. Л.О..............гийн биед нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

- Шүүгдэгч Г.Д...........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Буяа ах бид хоёр 0.75 литрийн архи хувааж уугаад дуусгасан. Архиа ууж байтал оройтсон учраас О..............гт хандаж “хоёулаа оройтлоо өнөөдөр ээжийн гэрт хоноод маргааш нүүрс түлээг нь авч өгөөд гэртээ харъя” гэсэн. Бид хоёр Буяа ахын гэрээс гараад ээжийн гэрт очсон. Гэтэл О..............г ...“би заавал чамтай цуг явна, маргааш яаж буцаж ирэх юм бэ” гээд маргалдсан. Маргалдаж байгаад О..............г надад хандаж “чи ээжийгээ тэврээд, бэлгийн харилцаанд ороод унтаарай” гэхээр нь би гайхаад “чи одоо юун бузар юм яриад байгаа юм бэ” гэж хэлээд “чи 2017 онд зочид буудалд надтай хамт унтаж байгаад 44-н гүүрэн дээр хамт ачаа ачдаг залуутай бэлгийн харилцаанд орж байсан биздээ” гэж хэлсэн. Тэгтэл чамайг маажна гээд над руу дайрсан. Тэгээд ээжийн гэрийн үүдэн дээр уур хүрээд нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Д...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, урьд болсон асуудлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогч Л.О..............гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Д...........н, хохирогч О..............г нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Г.Д...........нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Г.Д...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Г.Д...........н 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 2 дахь хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч Г.Д...........нгийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.О..............г нь эмчилгээний зардалд баримтаар 154.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Д...........нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д...........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч болон өмгөөлөгч нараас улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д...........нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Д...........н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч Г.Д...........н болон түүний өмгөөлөгчөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн байнга оршин суугаа газрын хаяг болох Төв аймгийн Цээл суманд хийлгэх өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Тодруулбал хэрэгт авагдсан Төв аймгийн Цээл сумын Засаг даргын албан бичигт “Тус сумын иргэн Г.Д...........н нь ам бүл хоёр, төрсөн эх М.Мөнхжаргалын хамт ...амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй, ...ээж М.Мөнхжаргал нь сэтгэцийн хурц хэлбэрийн саажилттай, түүнийг байнга асарч халамжилдаг...” гэх баримт (хавтаст хэргийн 78) болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би одоо ээжийгээ аваад Төв аймгийн Цээл суманд амьдрахаар явна...” гэх мэдүүлэг зэрэгт үндэслэн түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг Төв аймгийн Цээл суманд хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Г.Д...........нд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас илүүгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2008 0094 60779 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.