Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 0558

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Ц.Н.............гал, түүний өмгөөлөгч Б.Баттулга (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Ц.............ны Н.............галыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0160 91288 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Ц.............ны Н.............гал, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....................тоотод түр оршин суух бүргэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........................

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Н.............гал нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод оршин суух Ц.М................лын гэрт түр амьдарч байгаад гэрээс нь “Samsung” маркийн 32 инчийн зурагтыг хүч хрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 320.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н.............гал мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.М................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээж болон хоёр охиныхоо хамтаар Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод амьдардаг юм. Миний төрсөн ах болох Ц.Н.............гал нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүүхэдтэйгээ хамт ирсэн ба тэрнээс хойш архи уугаад агсам согтуу тавиад байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг ажил дээр байхад 13 цагийн орчим манай эгч М.................ай над руу залгаад ээж сая манайд орж ирлээ Ц.Н.............галыг зурагт хулгайлаад аваад явчихсан байна гэж надад хэлэхээр нь би чамд дамжуулж хэлж байна гэж надад хэлсэн. Тэрнийг сонсоод би шууд ажлаасаа бууж гэртээ ирэхэд манай 32 ичнийн хар өнгийн “Samsung” маркийн зурагтыг хулгайлаад аваад явчихсан байсан. ...Манай гэрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх байхгүй бид нар тус тусдаа амьдралтай хүмүүс байгаа юм. ...миний хохирлыг барагдуулаагүй байгаа. ...би гомдолтой байна, өөрийн зурагтны хохирлыг барагдуулж авмаар байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- “...Би өөрийнхөө 32 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагтыг 2018 оны 4 дүгэрэр сард хуучнаар нь хэрэглэж байсан зурагтаа 500.000 төгрөгөөр авч байсан...би одоо өөрийнхөө алдагдсан зурагтыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154)

2. Гэрч Ц.М.................айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Ц.М................л Сонгинохайрхан дүүргийн ................ тоот, манайх мөн тус дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ....... тоотод оршин суудаг. Ц.Н.............гал нь эхнэр хүүхдүүдтэйгээ тусдаа амьдардаг, дүү Ц.М................лын гэрт нь нилээн олон хоносон. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ байхад ээж С.......яа орж ирээд манай зурагт алга болчихсон байсан Ц.Н.............гал аваад явчихаж гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

3. Гэрч З.С.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Н.............гал нь...төрсөн дүү М................лын гэрээс зурагтыг нь хулгайлаад аваад явчихсан байсан. Тэр өдрөөс хойш дахин уулзаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121)

4. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...”Samsung” загварын зурагт...320.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 19-20)

5. Шүүгдэгч Ц.Н.............галын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өнгөрсөн 2019 оны хавар өөрийн төрсөн дүү болох Ц.М................лын гэрт түр хугацаагаар амьдарч байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ц.М................л ажилдаа яваад...манай ээж эгчийнд очихоор гэрээс гараад явчихаар нь би гэрийн хажууд байдаг дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн архи 1 шилийг аваад дүүгийн гэрт очиж ганцаараа ууж дуусгаад...Ц.М................лын гэртт нь очиж 32 инчийн зурагтыг нь хулгайлаад аваад гарчихсан. Надад Ц.М................лын зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй, бид нар тусдаа амьдралтай хүмүүс байгаа юмби хулгайлсан өдрөө ломбардуудаар явж тавих гэсэн боловч ломбард авахгүй болохоор нь Драгон авто вокзал дээр очиж үл таних хүнд 60.000 төгрөгөөр зарчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),

“...Би өнгөрсөн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн дүү болох Ц.М................лын 32 инчийн хар өнгийн зурагтыг нь хулгайлаад хулгайлсан мөнгөөрөө архи аваад уучихсан...би хохирлоо барагдуулах мөнгөний боломж байхгүй. Гэхдээ ажил хийж байгаад ч болов хохирлыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 155-156)

6. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 135), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 124) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Н.............галд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Н.............гал нь Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, архины мөнгө олох зорилгоор, төрсөн дүү Ц.М................лын гэрт түр амьдарч байхдаа гэрээс нь “Samsung” маркийн 32 инчийн зурагтыг хүч хрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 320.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.М................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ээж болон хоёр охиныхоо хамтаар Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод амьдардаг юм. ...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг ажил дээр байхад 13 цагийн орчим манай эгч М.................ай над руу залгаад ээж сая манайд орж ирлээ Ц.Н.............галыг зурагт хулгайлаад аваад явчихсан байна гэж ...хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Гэрч Ц.М.................айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Н.............гал нь эхнэр хүүхдүүдтэйгээ тусдаа амьдардаг, дүү Ц.М................лын гэрт нь нилээн олон хоносон. ... 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ байхад ээж С.......яа орж ирээд манай зурагт алга болчихсон байсан Ц.Н.............гал аваад явчихаж гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Гэрч З.С.......яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Н.............гал нь...төрсөн дүү М................лын гэрээс зурагтыг нь хулгайлаад аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-121),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...”Samsung” загварын зурагт...320.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 19-20)

- Шүүгдэгч Ц.Н.............галын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өнгөрсөн 2019 оны хавар өөрийн төрсөн дүү болох Ц.М................лын гэрт түр хугацаагаар амьдарч байсан. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ц.М................л ажилдаа яваад...манай ээж эгчийнд очихоор гэрээс гараад явчихаар нь би ...Ц.М................лын гэрээс нь 32 инчийн зурагтыг нь хулгайлаад аваад гарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ц.Н.............гал нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, өөрийн түр хугацаагаар амьдардарч байсан дүүгийнхээ гэрээс “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Н.............галыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.М................лд 320.000 төгрөгний хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 320.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М................лд олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Н.............галыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ц.Н.............гал нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтээс доогуур хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Н.............галд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н.............галыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Ц.Н.............галыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Н.............гал нь энэ хэрэгтээ .... хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож... эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Ц.Н.............галын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 17 хоног буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 136 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Эрүүгийн 1908 0160 91288 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.