Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 09

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р баг, Гавилууд, Хөөвөрийн 5-5 тоотод оршин суух Хурганыхан овогт Янжмаагийн Энхбаатар /РД:КЙ90111375/-ын хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Энхбаатар, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Я.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Я.Энхбаатар миний бие Зандалбал овогтой Нарангэрэлтэй 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр танилцаж 2011 оны 08 дугаар сарын 29-нд хуримлан нэг гэрт орсон. 2013 оны 03 дугаар сарын 16-нд охин Энэрлэнгээ төрүүлсэн. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулж амжилгүй 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрөхийн хүндрэлээс болж нас барсан. Иймд охин Э.Энэрлэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрын 2011 оны 08 дугаар сарын 29-нөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Я.Энхбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би Нарангэрэлтэй 2011 онд танилцаж 2011 оын 8 сарын 29-ний өдөр нэг гэрт орж 2013 оны 3 сарын 16-нд охин Энэрлэн төрсөн. Энэ хугацаанд манай эхнэр өмнөх нөхрөөсөө гэрлэлтэй цуцлуулаагүй байсан тул гэрлэлтэй батлуулж чадаагүй байсан бөгөөд эхнэр маань 2016 оны 12 сарын 14-ний өдөр төрөхийн хүндрэлээс болж нас барсан. Иймд бид 2-ыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү?” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлт болон иргэний  үнэмлэхний  хуулбар,  улсын  тэмдэгтийн  хураамж  төлсөн  тухай баримт, 2013 оны 03 дугаар сарын 13-нд төрсөн охин Хурганыхан овогт Энхбаатарын Энэрлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр /З.Нарангэрэл/ нас барсныг нас барсны бүртгэлийн 135-рт бүртгэж олгосон  гэрчилгээний  хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын  Гавилууд  багийн  засаг

D:\Ajil\Shiidwer\№09_2017_01_26_Enkhbaatar.docx

даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны  өдрийн  №296   дугаартай   тодорхойлолт, 

гэрч Ө.Янжмаа, Я.Чинбаатар нарын гэрчээр өгсөн тайлбарууд болон тэдний иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Энхбаатар нь З.Нарангэрэлтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Я.Энхбаатар нь З.Нарангэрэлтэй 2011 оны 08 дугаар сарын 29-нд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан болон хамтран амьдрах хугацаанд буюу 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин Э.Энэрлэн төрсөн, мөн З.Нарангэрэл нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, охин Э.Энэрлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, З.Нарангэрэлийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, гэрч Ө.Янжмаа, Я.Чинбаатар нарын гэрчээр өгсөн тайлбарууд зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Я.Энхбаатарыг З.Нарангэрэлтэй хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Хурганыхан овогт Янжмаагийн Энхбаатарыг Тайж Сүрэнхор овогт Занданбалын Нарангэрэлтэй 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА