| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0025/Э |
| Дугаар | 0038 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 0038
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Урианхан овогт Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0606 21884 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Урианхан овогт Б.У , 1987 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран, махын ажилчдын байрны .....тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:..........).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ..... тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О тай маргалдаж, улмаар хөлөөрөө толгойн тус газарт нь өшиглөж, биед нь “...тархи доргилт, доод нэг шүдний сулрал, дух, уруул, баруун, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ:
2013 оноос хойш О тай хамтран амьдарч, хоёр хүүхэдтэй болсон. 2018 онд намайг хөдөө байхад өөр хүнтэй болсон байсан. Тэгээд бид нэг хэсэг тусдаа амьдарсан. 2019 оны 10 дугаар сард эвлэрээд, байр түрээслээд амьдарч байсан. О өмнө нь өөр хүнтэй явж байсан нь хэрэг гардаг өдөр бодогдоод, найзууд ирсэн согтуу байсан болохоор маргалдаад, би хохирогчийн нүүр рүү өшиглөсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0606 21884 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
06-ны өдөр өгсөн:
“... Би 2012 онд У гэдэг залуутай танилцаад, үерхэж байгаад 2013 оноос хойш хамт амьдрах болсон. Дундаасаа хоёр хүүхэдтэй, гэрлэлтийн Б алгаа байхгүй. Одоо салсан, тусдаа амьдарч байна. Нөхөр У бид хоёр Налайх дүүрэгт манай эгчийн хашаанд тусдаа гэрт хоёр хүүгийн хамт амьдардаг байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр ажилд орно гээд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ......тоот нийтийн байранд байр түрээслэн амьдарсан. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт нөхрийн найз болох О , Н ын эхнэр ирж архи уусан. Би архи уугаагүй. Нөхөр согтоод намайг “чи муу янхан, чамаас угаасаа сална” гээд миний үснээс зулгаагаад доош дарж байгаад нүүр рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тухайн үед найзууд нь У ыг аваад явсан. Гэрт байж байхад цагдаа ирсэн. Хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. ... Миний амнаас цус гараад, уруул язарч, дух хавдаж гэмтсэн. Мөн үүдэн доод 1 шүд хөдөлж гэмтсэн. Одоогоор надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:
“... Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний 200.000 төгрөгийг У аас авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
ны өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би эхнэр Хоролсүрэн, найз О нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ......тоот нийтийн байранд амьдардаг найз У ын гэрт очсон. У гэртээ гэр бүлийн хамт байсан. Тэгээд бид хөзөр тоглонгоо 1 нэг шил 0.75 литрийн архи уугаад байж байхад найз У эхнэртэйгээ маргалдаад эхэлсэн, юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. У хөзөр тоглож сууж байгаад босож ирээд эхнэрээ алгадаад, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөхөөр нь би У ыг салгаад, тэндээс авч яваад аавынх нь гэрт хүргэж өгсөн. ...О ыг У алгадаж унагаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
3. Шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын
16-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчний ..... тоот нийтийн байранд байхад багын хоёр найз О , Б Н , эхнэр Х гийн хамт ирсэн. Б Н , О бид гурав 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр архийг ууж сууж байгаад эхнэрийн өмнөх явдал гэнэт санагдаад, хардаад эхнэрээ “чи янхан, өөр хүнтэй явсан” гээд уурласан юм. Учир нь манай эхнэр Налайх дүүрэгт амьдарч байхдаа өөр залуутай явж байгаад надад баригдаад энэ асуудлаас болоод эхнэр бид хоёр хэсэг тусдаа байж байгаад хүүхдүүдээ бодоод эргэж нийлээд 20 гаран хоног хонож байсан юм. Би тэр асуудлыг бодоод эхнэртээ агсам тавьж, нүүр рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд манай найзууд салгаад намайг гэрээс аваад гарсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гэмтлийг эхнэр Б.О ын биед би учруулсан. ...Манай эхнэр намайг цохиж зодоогүй. Эмчилгээний төлбөрт эхнэртээ 200.000 төгрөг өгсөн. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Одоо эхнэртэйгээ хамт амьдраагүй, тусдаа амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13968 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Духанд 3.0x2.5 см хэмжээтэй бүдэг хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Баруун нүдний дээд зовхинд 1.0x0.5 см, доод зовхи, дотор булан хамарсан 5.0x2.5 см, зүүн нүдний дээд зовхинд 1.5x1.0 см, доод зовхи, дотор булан хамарсан 4.5x2.0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хавдсан. Эрүүний доор 1.5x1.0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Доод үүдэн баруун 1 дүгээр шүд дотогш далийсан, хойш, урагш хөдөлгөөнтэй, харалдаа дээд уруулын дотор салстад 1.0x0.8 см хэмжээтэй хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан.
Эмнэлгийн бичиг баримтад... “Натур” эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд ...Хоёр талын нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван, хавдартай ” гэжээ.
Дүгнэлт: “... -Б.О ын биед тархи доргилт, доод нэг шүдний сулрал, дух, уруул, баруун, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Т.Сэлэнгэ/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36 дугаар тал),
5. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 12-13 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 14-18 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
6. Гэрч Я.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...У миний төрсөн хүүхэд юм. ...Нийслэлийн Ирээдүй Цогцолбор 80 дугаар дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Одоогоор ажилгүй. 2013 онд О гэдэг охинтой танилцаад, гэр бүл болсон, дундаасаа 2 хүүхэдтэй юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
7. Шүүгдэгч Б.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), түүний Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.У т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ..... тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О тай маргалдаж, улмаар хөлөөрөө толгойн тус газарт нь өшиглөж, биед нь хөнгөн гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.У нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.У т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.У , хохирогч Б.О нар 2013 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан байх ба, гэрлэлтээ Б луулаагүй ч хамтран амьдрагч нар байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор заасан ба шүүгдэгч Б.У , хохирогч Б.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ..... тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О ыг хардалтын улмаас нүүрэнд нь алгадах, толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь “...тархи доргилт, доод нэг шүдний сулрал, дух, уруул, баруун, зүүн нүдний зовхи, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...нөхөр согтоод намайг “чи муу янхан, чамаас угаасаа сална” гээд миний үснээс зулгаагаад доош дарж байгаад нүүр рүү хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. ... Миний амнаас цус гараад, уруул язарч, дух хавдаж гэмтсэн. Мөн үүдэн доод 1 шүд хөдөлж гэмтсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-гэрч Ч.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У хөзөр тоглож сууж байгаад босож ирээд эхнэрээ алгадаад, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөхөөр нь би У ыг салгасан. ...О ыг У алгадаж унагаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
-шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэрийн өмнөх явдал гэнэт санагдаад хардаад эхнэрээ “чи янхан, өөр хүнтэй явсан” гээд уурласан юм. ...эхнэртээ агсам тавьж, нүүр рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд манай найзууд салгасан. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, гэмтлийг эхнэр Б.О ын биед би учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13968 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 36 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 12-13 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 14-18 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.О ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Б.У ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Тус гэмт хэрэг нь шүүгдэгч Б.У согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, эр, эмийн хардалт, шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа зэргээс үүдэлтэй гарсан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.У ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.У нь хохирогч Б.О ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Б.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч Б.У нь өөрийгөө өмгөөлөн гаргасан дүгнэлтдээ “сар бүр банкны зээл төлдөг учир нийтэд тустай ажил хийлгэх ял хийх боломжгүй байна, эрүүгийн хариуцлагын ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Б.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.У ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн Б алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхан овогт Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.У т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.О нь энэ хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.У т урьд авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.У т авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА