Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2016/00438

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон 
ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,364,943 төгрөгийг 1,970,603 төгрөг болгон багасгасан байх ба 1,970,603 төгрөгийг сар бүр 400,000 төгрөгөөс багагүйгээр төлүүлж 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 68,789 төгрөгийн тал хувь болох 34,394.5 төгрөгийг хариуцагч Э.Э гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банк 281500318038/-д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

       
ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН