Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2016/00439

 

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Н нэхэмжилсэн 517,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,175 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,087.5 төгрөгийг төрийн сангаас, үлдэх 8,087.5 төгрөгийг хариуцагч Б.Б гаргуулж, нэхэмжлэгч Б.Н олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
                          

ШҮҮГЧ                                 В.АМАРТҮВШИН