| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2017/0904/З |
| Дугаар | 174 |
| Огноо | 2018-03-16 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 174
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралда******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн агуулга: /хх 1-3/
“Ж” ХХК-ийн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь Төв аймгийн Баян сумын Ш******* х******* нэртэй газарт 144,98 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж, тус байгууллагын өргөдлийн бүртгэлийн NЕ-0265.. дугаарт бүртгэгдсэн. Улмаар цааш хэлэлцэгдэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн. Төв аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 80 тоот саналаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан заалтуудыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн хариу өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, Нийслэлийн засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно,” гэж заасан байх ба Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 тоот тогтоолын 10-д “Хуулийн 19-р зүйлийн 19.5-д заасан ... Татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж тайлбарласан байна.
Гэтэл Төв аймгийн Засаг даргаас манай өргөдлийг дэмжихгүй болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д гэсэн бэлчээрийг нийтээр ашиглах заалтууд нь дээрх “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан” гэдэгт огт хамаарахгүй байна. Мөн Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 тоот албан бичгээр “NЕ-0262.. тоот өргөдлийн талбайг судалж үзэхэд - Өргөдлийн талбай нь ямар нэгэн эзэмшил, өмчлөл, тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байна” гэсэн байна. Энэ нь манай компанийн хайгуулын өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу өргөдлийн бүртгэлээс хасах үндэслэлгүй байгаа шууд нотолгоо болж байна.
Тиймээс Төв аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цаашлаад Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь манай өргөдөлд шүүлт хийсэн цаг хугаца******* хуулийн дагуу дэмжихгүй байх үндэслэл байхгүй байгааг үл харгалзан заавал дэмжихгүй байх ёстой гэсэн байдлаар асуудалд х*******аж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна. Уг газарт угаасаа хужир мараа, уст цэг байхгүй, өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн зориулалтаар ашигладаггүй. Төмөр зам, уул уурхайн үйлдвэрлэлийн дунд орших багахан талбай юм.
Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт энэ талаар х*******сан боловч тус газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М аас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье гэсэн албан тоот ирүүлсэн бөгөөд бид хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б од х*******ан дээрх шийдвэр нь хууль зөрчсөн хуулийн үндэслэлгүй шийдвэр байсныг харгалзан манай компанийн NЕ-0262.. тоот өргөдлийг цааш хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Орон нутгаас "дэмжсэн” санал ирсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлтэй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангах боломжгүй гэсэн мөн дээрхтэй адил хариуг өгсөн байна.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “Хүсэлтэд дурьдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.2.5-д хүсэлтэд дурьдсан талбайд түрүүлж ирсэн өргөдөлд дурьдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэсэн заалтууд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Засаг даргын хуульд нийцээгүй, үндэслэлгүй саналыг үндэслэн дээрх хариунуудыг өгөөд байгаа болно.
Үүнээс үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б ын өгсөн хариу нь мөн л хууль зүйн үндэслэлгүй хариу буюу шийдвэр байна гэж үзэж байгаа болно.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 7/5282 тоот шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай буюу 460 дугаар шийдвэр, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны дарга Б.Б ын 1/6512 тоот хариу мэдэгдэх хуудсаар өгсөн шийдвэрийг хүчингүй болгон манай компанийн NЕ-0262.. тоот өргөдлийг цааш хянан шийдвэрлэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгасан шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: /хх 35-36/
“Ж” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026... дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Баян сумын нутагт орших “Ш х-.” нэртэй 144.98 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.
Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр сарын зүйлийн 19.1,19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “…Аймаг, Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугаца******* хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ...” гэсэн заалтын дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6/8160 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж NE-026... дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Төв аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр оноолсон 80 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна.
Төв аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE-026... дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд ““Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага, маргаж байгаа зүйлийн талаар:
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэр буюу маргаан бүхий актаар “Засаг даргын дэмжихгүй санал”-ыг үндэслэн нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Маргаан бүхий актыг нэхэмжлэгч компаниас эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/6512 тоот албан бичиг /хх 16-17/-ээр хариу өгч, уг хариуг нэхэмжлэгч компаниас эс зөвшөөрч тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргажээ /хх 19-22/.
Тус шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн гаргасан NE-0262.. тоот өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 31/.
Маргааны үйл баримтын талаар:
Засаг даргын санал авах ажиллагааны талаар:
Нэхэмжлэгч компаниас Төв аймгийн Баян сумын Ш******* х*******т нэртэй газарт 144,98 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаар цахимаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дугаар авч, улмаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өргөдлөө хариуцагч байгууллагад гаргажээ /хх 50/.
Уг өргөдлийг хариуцагч байгууллагаас “өргөдлийн дотоод хяналтын хуудас”-д 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр NE-026... дугаарт бүртгэн авсан байна /хх 47-49/.
Хариуцагчаас Төв аймгийн Засаг даргад өргөдлийн талбайн зургийг хавсарган санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6/8160 тоот албан бичгийг хүргүүлжээ /хх 46/.
Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 тоот албан бичгийг “Ж” ХХК-ийн өргөдөлд дурдсан тайлбайг багийн Иргэдийн Нийтийн хурлаас дэмжигдээгүй гэх үндэслэлээр олгохоос татгалзсан хариуг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна /хх 45/.
Уг албан бичгийг үндэслэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан хуралдаж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 37 дугаар тэмдэглэл гаргажээ /хх 43-44/. Уг тэмдэглэлд санал авахаар ирүүлсэн Баян сум******* 144.98 га талбай бүхий газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх тухай хэлэлцээд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсэг”-т заасныг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 80 дугаартай дэмжихгүй саналыг хариуцагч байгууллагад хүргүүлжээ /хх 41/.
Уг саналыг Төв аймгийн Засаг даргаас албан тоотоор 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмалын газарт хүргүүлж, хариуцагч байгууллага мөн өдөр хүлээн авсан байна /хх 42/.
Ашигт малтмал, газрын тосны газар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл “Ж” ХХК-руу тусгай зөвшөөрөл олгохгүй талаарх шийдвэрийн сонсох ажиллагааг хийсэн байна /хх 40/.
Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “Засаг даргын дэмжихгүй санал ирсэн” гэсэн үндэслэлээр “Ж” ХХК-д Төв аймгийн Баян сум******* хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна /хх 38-39/.
Уг татгалзсан шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5282 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Ж” ХХК-д хүргүүлсэн байна /хх 37/.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагчаас Төв аймгийн Засаг даргад өргөдлийн талбайн зургийг хавсарган санал авахаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлж, Төв аймгийн Засаг даргаас харъяалах сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс санал авч уг саналыг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу 30 хоногийн хугаца******* хариуцагч байгууллагад Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэн дэмжихгүй гэсэн саналыг хүргүүлсэн байна.
Өргөдлийн талбай нь бусад этгээдийн эзэмшил, ашиглалт бүхий газартай давхцсан эсэх талаар:
Нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбайн талаар Төв аймгийн Засаг дарга саналаа хариуцагч байгууллагад хүргүүлсэн /2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр/ цаг хугацаанаас өмнө нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай нь “Н а ф” ХХК-ийн газартай давхцалтай байсан, харин “М Б” ХХК-ийн эзэмшлийн газартай хил залгаа байрлалтай байсан гэдэг нь Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/435 дугаар захирамж, газрын кадастрын зураг /хх 99/, мөн Баян сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаар захирамж, газрын кадастрын зураг /хх 85/, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичгээр ирүүлсэн зураг /хх 108, 110, 111/-аар тогтоогдож байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай нь “Т” ХХК-ийн эзэмшлийн газартай мөн давхцаж байгаа гэдэг нь Төв аймгийн Баян сумын Засаг даргын захирамж, кадастрын зураг /хх 101, 105/ болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичгээр ирүүлсэн зураг /хх 109, 111, 112/-аар тогтоогдож байна.
Хууль зүйн үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-т “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “татгалзсан хариу өгч болно” гэдгийг Ашигт малтмалын хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж заасан. Гэтэл Төв аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 6.2.1, 52.2, 52.7-д заасан бэлчээрийг нийтээр ашиглах заалтуудыг баримтлан дэмжихгүй санал өгөх үндэслэлгүй. Тодруулбал, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан газарт өргөдлийн талбай хамаарахгүй байхад татгалзсан хариу буюу “дэмжихгүй санал” өгсөн Засаг даргын хуульд нийцэхгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцээгүй гэж маргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 1-д заасны дагуу аймгийн Засаг дарга нь “харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй” бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.“е”-д зааснаар газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” эрх бүхий албан тушаалтан байна.
Түүнчлэн Аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллага******* хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллага******* санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллага******* хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугаца******* хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугаца******* төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.
Эдгээр заалтаас үзэхэд Засаг даргын “санал” нь хуульд тусгайлан заасан журмаар гаргах, хуульд заасан хугаца******* заавал гаргах, төрийн байгууллагын шийдвэрийн үндэслэл болох албан тушаалтны шийдвэр байна.
Тодруулбал, аймгийн Засаг дарга “санал” гаргахдаа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “санал”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-ыг заавал авах үүрэгтэй, эдгээр саналаас өөр санал бие даан ирүүлэх эрхгүй, Засаг даргын “санал”-ыг авахгүйгээр Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, Засаг даргын “зөвшөөрсөн санал” ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргах үүрэгтэй. Мөн Засаг дарга татгалзсан хариуг зөвхөн хуульд заасан үндэслэлээр өгч болохоор заасан.
Маргаан бүхий тохиолдолын хувьд Төв аймгийн Засаг дарга нь дээр дурдсан хуулиар өөрт олгогдсон эрхийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “санал”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-ыг авч хуульд заасан журам, 30 хоногийн хугаца******* хариуцагч байгууллагад саналаа хүргүүлсэн.
Тэрээр Газрын тухай хуулийн 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглана”, 52.2-д “52.2.Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж заасныг тус тус үндэслэн “дэмжихгүй санал” өгсөн байхад уг саналыг хуульд заагаагүй үндэслэлээр өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь аймгийн Засаг дарга дээр дурдсан хуулиар заасан “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллага******* хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” чиг үүргийнхээ хүрээнд ашигт малтмал эрх, хайх талбай нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа болон нийтийн эзэмшлийн газартай давхцаж байгаа эсэхэд хяналт тавьж, газрын давхцлыг хариуцаж байгаа нутаг дэвсгэртээ гаргуулахгүй байх үүрэгтэй, уг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хууль бусад холбогдох хуулийн заалтыг баримтлах үүрэгтэй байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж зааж, 11 дүгээр зүйлийн 11.1.19-д зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгжид олгож, 19 дүгээр зүйлийн 19.6-д “аймаг...-ийн Засаг дарга ... саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугаца******* төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэжээ.
Эдгээр хуулийн заалтаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхээ дангаараа хэрэгжүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нь “татгалзах санал”-ыг хуульд заасан үндэслэлээр гаргасан байдалд дүгнэлт өгч тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх эрх төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж байна.
Маргаан бүхий тохиолдлын хувьд Засаг дарга нь “дэмжихгүй санал”-ыг өгөхдөө хуульд заасан үндэслэл буюу Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хамаарах Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн, Газрын тухай хууль тогтоомжийн дагуу бусад этгээдийн болон нийтийн эзэмшлийн газартай давхцал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “дэмжихгүй санал” өгсөн Засаг даргын саналд хариуцагч байгууллагаас дүгнэлт өгч, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг дээр дурдсан хуулиудыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй юм.
Иймд “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан газарт өргөдлийн талбай хамаарахгүй байхад татгалзсан хариу буюу “дэмжихгүй санал” өгсөн Засаг даргын хуульд нийцэхгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөөс татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцээгүй” гэж маргаж байгаа нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрхээс гадна маргааны үйл баримтыг дүгнэхэд, нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын “дэмжихгүй санал”-ыг хариуцагч байгууллагад хүргүүлэхээс өмнө нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь “Н а ф” ХХК-ийн газартай давхцалтай байсан, харин “МБ” ХХК-ийн эзэмшлийн газартай хил залгаа байрлалтай байсан гэсэн үйл баримт тогтоогдсон, цаашлаад өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай нь “Т” ХХК-ийн эзэмшлийн газартай мөн давхцаж байгаа гэдэг нь тогтоогдсон тул нэхэмжлэгч талаас “NЕ-0262.. тоот өргөдлийн талбайг судалж үзэхэд - Өргөдлийн талбай нь ямар нэгэн эзэмшил, өмчлөл, тусгай хэрэгцээний газартай давхцаагүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллагын нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд энэ татгалзсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч компанийн “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олж авах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн NE-0262.. тоот өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ