| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Г холбогдох эрүүгийн 1906 07225 0556 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэг тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ч.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Г нь согтуурсан үедээ нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы задгай тоотод иргэн П.Баярт-Очирын зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял
шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Баярт-Очирын өгсөн мэдүүлэг /хх-46-49/, гэрч Д.Батдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-60/, Ч.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-70/, П.Баярт-Очирыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны 00 цаг 20 минутанд үзсэн тухай эмчийн тэмдэглэл, өвчний түүх /хх-51-58/, хэрэг хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-5-10, 18/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, Ч.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/, хохирогч П.Баярт-Очир, яллагдагч Ч.Г нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-75-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Г нь согтуурсан үедээ нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы задгай тоотод иргэн П.Баярт-Очирын зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Баярт-Очирын өгсөн: "2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр би өөрийн төрсөн эгч Дэлгэрмаагийн гэрт очсон чинь манай эгч хүргэн ах дээр айлд архи уугаад байна чи очоод хүргэн ахыгаа аваа ир гэхээр нь би сургуулийн гудамжинд байдаг одоо тоотын санахгүй байна хашаандаа гэртээ айлд ороход манай хүргэн ах ухаангүй согтуу тасарчихсан мөн гэрийн эзэн бололтой 50 гаран насны эргэтэй бас ухаангүй соггуу тасарчихсан унтаж байхаар нь би гарч яваад 17 цагийн үед буцаж хүргэн ахын байгаа гэрт очиход бас ухаангүй намайг хутгалсан гэх Ч.Г нь архи уугаад сууж байхаар нь би ахыгаа авах гэхэд чих хэн бэ гээд орилж байгаад гэнэт хутга аваад миний зүүн талын гуяны гадна хэсэгт нэг удаа хутгалсан тэгээд цус гарахаар нь би гараад цагдаа дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." /хх-46-49/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батдэлгэрийн өгсөн: "2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 04-1887 тоот болох гэртээ байж байхад 15 цаг 40 минутын үед манай нагац ах Баярт-Очир нь зүүн хөл хэсэг нь цус болчихсон гэрт орж ирээд намайг налаад унасан. Би тухайн үед сандараад 103-т дуудлага өгсөн. Тэгээд би Баярт-Очир ахаас “хэн хутгалсан юм бэ” гэж асуухад Ганаа ах намайг хутгалсан гэж хэлсэн. Манай хойд аавыг Сосорбарам гэдэг юм. Сосорбарам нь Баярт-Очир ахыг хутгалсан Ганаа гэх хүнтэй архи ууж байсан. Хэрэг болсоны дараа манай ээж Дэлгэрмаа Баярт-Очир ах чинь хойд аав Сосорбарамыг авч ирэх гээд Ганаа гэх хүний гэр рүү явсан байсан байна гэж хэлсэн" /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Гантулгын яллагдагчаар өгсөн: "2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Баатархайрханы энгэрийн задгай тоот болох өөрийн гэртээ төрсөн дүү Ч.Болд зүс таних Сосорбарам, П.Баярт-Очир бид дөрөв 0.75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд би төрсөн дүүр Болдыг тасарчихсан орон дээр унтаад байхаар нь сэрээх гээд ганц нэг удаа алгадаад байж байхад П.Баярт-Очир миний куртикнээс татаад гараараа нуруу руу цохиод байхаар нь аяга тавагны шүүгээн дээр байсан цэнхэр иштэй хутга аваад хойшоогоо чичихэд П.Баярт-Очирын зүүн гуя хэсгийн дотор хэсэгт нь нэг удаа хутгалж гэмтээсэн." /хх-68-70/ гэх мэдүүлэг,
П.Баярт-Очирыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны 00 цаг 20 минутанд үзсэн тухай эмчийн тэмдэглэл, өвчний түүх /хх-51-58/,
Хэрэг хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-5-10, 18/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/,
Ч.Гантулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/,
Хохирогч П.Баярт-Очир, яллагдагч Ч.Г нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-75-76/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч.Г нь согтуурсан үедээ нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы задгай тоотод иргэн П.Баярт-Очирын зүүн гуянд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл
мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч П.Баярт-Очир нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Ч.Г холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар иштэй ажлын хэсэг 15 см бариул хэсэг 10 см нийт урт 25 см хутгыг утсгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар иштэй ажлын хэсэг 15 см бариул хэсэг 10 см нийт урт 25 см хутга устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС