Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2020/0222/Э |
Дугаар | 313 |
Огноо | 2020-04-16 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 313
2020 04 16 2020/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Солонго,
хохирогч О.Мөнхзул,
хохирогч Т.Тансагчимэг,
хохирогч Ө.Энхцэцэг,
шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаашир овгийн Д.Б д холбогдох эрүүгийн 1811024360082 дугаар хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шаашир овгийн Д.Б , 1971 оны 08 сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Улиастайн 510 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаа 12 б-16 тоотод түр оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 он 11 дүгээр сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Архангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд багтааж нийт 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон,
Архангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Б нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлүүдээр,
Хүү Тамирсайханаар дамжуулан О.Мөнхзул, О.Мөнхбаяр, М.Ариун-Эрдэнэ нарт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт О.Мөнхзулаас дансаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөг, О.Мөнхбаяраас дансаар 2018 оны 04 дүгээр сард 1.800.000 төгрөгийг тус тус залилан авсан,
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,“Пийс молл” худалдааны төвд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Аюурзанад “БНХАУ-ын цахим түрийвчийн талаар танилцуулж, элсүүлнэ” гэж 375.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,
“өөрийгөө С.Тамирсайхан гэж танилцуулан АНУ-д эгч нь гадаад нөхрийн хамт амьдардаг, найдвартай, бизнес нь удаан жил тогтворжсон, ашиг орлого олдог хувь хүнд зээл олгодог” итгүүлэн Т.Тансагчимэгээс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ө.Энхцэцэгээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 330.000 төгрөгийг дансаар 170.000 төгрөгийг бэлнээр залилан авч, бусдад нийт 9.275.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч О.Мөнхзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Солонгос явуулна гэж хэлэхээр нь нөхрийн хамт 3.600.000 төгрөг өгсөн. Манай дүү 1.800.000 төгрөгийг түрүүлээд Тамирсайханы дансаар өгсөн. Утсаар ярихаар одоо явуулна гэж хэлдэг байсан. Сүүлдээ уулзахаа ч байсан. Хамгийн сүүлд 95-тай дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн аваад та нар залилуулсан байна гэж хэлхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тэрнээс хойш 1.700.000 төгрөг дансаар авсан. 500.000 төгрөг, 200.000 төгрөгийг тус тус авсан. Одоо үлдсэн мөнгөө барагдуулж авах хүсэлтэй байна. Миний хувьд гомдолтой байна. Ууг нь Д.Б ы хүүг сайн таньдаг, энэ хүнээс өөр хүн байдаг. Одоо 1.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Т.Тансагчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд Сайхнаа л гэж энэ эмэгтэйг мэднэ. Би Шинэ-Зам хүүхэд гэр бүл хөгжлийн төвийг 16 жил удирдан ажиллаж байсан. Манай байгууллага нийслэлийн 6 дүүрэг 21 аймагт салбартай нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага. Манай байгууллага явуулын номын сан төслийг хэрэгжүүлдэг байсан. Тухайн үед би гадаадад сурч байгаад Монголд ирээд удаагүй байсан. Манайд ажиллаж байсан 2 хүнээр дамжуулан урьдчилгаа 3.000.000 төгрөг өгчих би таньдаг хүнээрээ дамжуулан шийдвэрлүүлж чадна гэж хэлэн манай ажилтан нараар ятгуулсан тул би зөвшөөрөл өгсөн. Манай ажлын байран дээрээс 1.500.000 төгрөгөөр 2 удаа бэлэн мөнгө авсан. 8 сар хүртэл надаас битгий асуугаарай гэж хэлсэн. Тэр хугацаанд бид нэхэл дагуул болоогүй. Яагаад гэвэл би энэ хүнд итгэж байсан. 8 сар болоход ямар ч юм болоогүй. Тэгэхээр нь нөгөө төсөл юу болсон бэ? гэсэн чинь байгаа мөнгө чинь байршсан удахгүй орох байх гэсэн. Мөн манай байгууллагаар үйлчлүүлдэг бизнес эмэгтэйчүүдийг давхар залилсан. Би энэ хүний залилсан хэргийн хохирогч болон хохирол бага байна гэж үзэж байна. Сийлэгмаа гэх эмэгтэй миний нүдэн дээр 1.500.000 төгрөг өгсөн. Тэрийгээ Хан-уул дүүргийн соёлын ордны дарга О.Анхбаяр гэдэг хүн манай явуулын номын сангийн ажлаа гялс дуусгая гэхээр нь нийлээд 5.000.000 төгрөг гаргуулж өгсөн. Хамгийн сүүлд надад зурвас бичихдээ өдрийн мэнд мөнгө цагийн дараа дансанд байршина. Хамгийн гол нь надад эргэлзэж байна. Би чиний мөнгийг өгнө мөнгө дансанд байршсан гэх мэтээр зурвас бичиж байсан. Тэгэхээр нь би итгэсэн. Үүний дараа би хардаж эхэлсэн. Энхцэцэг, Сийлэгмаа гэх мэт манай байгууллагаар үйлчлүүлдэг хүмүүсийг мөн залилсан. Би энэ хүний өмнөөс зарим хүний мөнгийг өгсөн. Мөн энэ хүнээс болж би 2019 оны 3 дугаар сард би шүүхээр орсон. Хан-Уул дүүргийн шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан. Би энэ хүнийг бага насны хүүхдээ дагуулаад явж байдаг болохоор нь уулзсан цагаасаа итгэсэн. Сүүлдээ би “чи өгөх чадалтай чадалгүйгээ хэлчих ойлгоно” гэхэд чи юун сүртэй юм бэ гэдэг байсан. Яллах дүгнэлтэд байгаа үйлдэл болон хохирол дутуу байна. Би 6.800.000 төгрөг өгсөн. Үүнийг гаргуулах хүсэлтэй байна. Гомдолтой байна. Энэ хүн одоо болтол чөлөөтэй дахин залилангаа хийгээд явж байна. Намайг шүүх дээр очиход шууд цагдан хорьсон. Энэ хүн яагаад эрх чөлөөтэй явж байгаа юм бэ...” гэв.
Хохирогч Ө.Энхцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би яг юу болоод байгааг сайн мэдээгүй. Мөнгө бүтэх гэж байна гэхээр нь л 300.000 төгрөг өгөөд дараа нь 170.000 төгрөгийг манай ажилтнаас ирж авсан. Маш их итгэл төрүүлсэн. Их гоё хувцасласан ганган байдаг байсан. Миний утас руу байнга ярьдаг байсан. Тансагчимэгийн зээл бүтсэн чамд хэлээгүй юм уу? Бага хүүтэй зээл авч өгнөө гэж хэлээд надаас мөнгө авсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай дүү Мөнхбаярын ангийн хүүхэд Тамирсайхан нь би Солонгос улс руу явах гэж байгаа материалаа өгсөн гэж хэлээд манай дүүгээс чи явах юмуу гэхээр нь манай дүү тэгье гээд тэр талаараа надад хэлсэн. Би дүүгээсээ Тамирсайханы дугаарыг аваад Солонгос улс руу танай ээж чинь явуулж байгаа юмуу гэсэн чинь тухайн үед ээжийн найзынх нь хүүхэд Мөнхөө гэдэг хүн гаргаж өгч байгаа гэсэн. Тухайн үед Баянгол дүүрэгт ажилладаг гэж хэлсэн. Надад ингэж л хэлж байсан тэгэхээр нь би энэ талаар араас нь асууж сураглаагүй. Тэгээд Тамирсайханы ээж Батсайханы дугаарыг нь аваад утсаар ярьсан чинь манай найзын хүүхэд Мөнхөө гэдэг хүүхэд виз гаргаж байгаа. Баянгол дүүрэг дотроо ажилладаг залуу байдаг баталгаатай гэж хэлж байсан. Мөн нэгдүгээр ээлжийн хүмүүс нь явсан. Хоёрдугаар ээлжинд манай хүүхэд Тамирсайхан, миний дүү Мөнхбаяр нарыг бүртгүүлсэн гэсэн. Тухайн үед нэг хүний 1.800.000 төгрөгөөр бүртгэж байгаа гэж хэлж байсан. Удахгүй гурав дугаар ээлжийг бүртгэх бүртгэл эхэлж байгаа та нараас иргэний цахим үнэмлэх, тэгээд бэлэн мөнгө байхад болно гэхээр нь би 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Н.Ариун-Эрдэнэ болон өөрийн мөнгө болох 3.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөгийг өөрийн данснаас Тамирсайханы данс руу шилжүүлсэн. Тухайн үед регистрийн дугаар, овог нэрээ мессежээр явуулчих гэж хэлж байсан. Удалгүй надад бүртгүүлсэн гэж хэлж байсан. Би 2019 оны 09 дүгээр сар хүртэл Тамирсайхан, Батсайхан нартай утсаар холбогдоход удахгүй шүү одоо ойртож байгаа гээд байдаг байсан тэгээд болохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. 3 сарын аяллын визээр яриад дараа нь 6 сарын аяллын визээр гаргах боломжтой гэсэн. Мөнхөө гэдэг хүнтэй 94073700 дугаараар өргөдөл өгөхийн өмнө буюу 2018 оны 08 сард байх утсаар холбогдож асуухад Солонгос улс руу виз гаргуулах асуудал бол 2018 оны 06 дугаар сард байсан тэгэхдээ Батсайхан бол надад хүү Тамирсайханы материалыг өгч байсан гэж хэлж байсан. Энэ хүнтэй утсаар ярьж байхад Батсайхан нь хажууд өөрөө залгаж ярьсан. Тэгээд нөгөө Мөнхөө гэдэг хүн нь аваагүй гээд байхад Батсайхан нь өгсөн очиж уулзъя гээд маргааш нь цайны цагаар нь Мөнхөөтэй уулзъя гээд тэгээд л алга болсон. Он сарыг нь сайн санахгүй байна, би чатаар Тамирсайхан луу мөнгөө авчихмаар байна гэж бичсэний дараа 200.000, 500.000 нийт 700.000 төгрөгийг Тамирсайханы данснаас шилжүүлж байсан. 2019 оны 04 сарын 16-ны өдөр би Тамирсайханы чатаар ээжийгээ 17-ын цагдаагийн хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөдөх гэж хэлсэн чинь ээж 2-3 хоногийн дараа ирнэ, хөдөө явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 20-24/,
Гэрч С.Тамирсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батсайхан миний төрсөн ээж байгаа юм. Мөнхбаяр бид 2 Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57-р сургуульд 11 дүгээр анги хүртлээ цуг суралцсан нэг ангийн хүүхдүүд. 2018 оны 06 сард байхаа ээж Батсайхан өөрийнхөө таньдаг найзынх нь хүүхэд Мөнхөө гэгч нь Солонгос улс руу явуулна гээд сургалтад суулгана гээд намайг Гандан дээр байдаг Сэрүүлэг дээд сургуулийн байранд сургалтад анх суулгаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Солонгос явуулна гээд тухайн үед би Архангай аймаг руу амрах гээд явсан. Уг сургалтад сууж байхдаа би Мөнхбаярт сонирхуулаад би сургалтад сууж байгаа Солонгос улс руу удахгүй явна гэж хэлж байсан. Мөнхбаярт тухайн үед нэг хүний 2.800.000 төгрөгөөр бүртгэж байна гэж хэлсэн чинь Мөнхбаяр надад онц зүйл яриагүй. 2018 оны 06 сард өдрийг санахгүй байна сүүлд Мөнхбаяр манай ээжийн 95605368 гэх дугаарыг надаас аваад өөрөө эгчийн хамт ээжтэй холбогдсон юм шиг байна лээ. Би тухайн үед Архангай аймагт эхнэр хүүхэд дээр очсон байж байгаад 2018 оны 09 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод орж ирсэн чинь Мөнхбаяр надад тухайн үед танай ээж чинь ах эгч 2-оос мөнгө авсан гэж хэлсэн. Харин намайг 2018 оны 06 сард хотод байхад Мөнхбаяр надад ээжид Солонгос улс руу явах мөнгийг шилжүүлсэн гэж байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгаас орж ирээд ээжээс энэ талаар асуухад Солонгос улс руу явах нь бүтэхгүй болсон гэж хэлж байсан. Ээж тухайн үед намайг 2.500.000 төгрөгөөр бүртгүүлж байгаа гэж хэлж байсан. 2018 оны 06 дугаар сард би гадаад паспорт шинээр захиалж аваад ээждээ өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 28-29/,
Гэрч Б.Мөнхзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 онд манай найз Мөнхбаяр Баянгол дүүрэгт Засаг даргын бие төлөөлөгч гэдэг албан тушаал хашдаг байсан. Тухайн үед Солонгос улсын Сунчон гэдэг хоттой зөвхөн Баянгол дүүргийн иргэдэд аяллын журмаар гаргаж ажилгүй иргэдийг дадлагажуулах журмаар 3 сараар гаргах талаар анх найзаасаа сонсож байсан. Тухайн үед 12 хүн л явах боломжтой гэх талаар би ээждээ хэлж байсан. Дараа нь ээжийн найз Батсайхан над руу залгаад дээрх асуудлын талаар Батсайхан нь өөрийн хүүхэд Тамирсайханыг явуулъя гэж хэлэхээр нь би найздаа хэлээд өгье гээд хүүхэд Тамирсайхан нь ганцаараа бүртгүүлсэн. Тухайн үед хүү Тамирсайхан эхнэрийн хамт бүртгүүлье гэхээр нь манай найз Мөнхбаяр боломжгүй гэсэн. Солонгос улс руу явах иргэдийн бүртгэлийн шаардагдах материалд /даатгал төлдөггүй, зөвхөн Баянгол дүүргийн иргэд, ажилгүй, орлогогүй/ зэрэг шаардлага байсан. Үүний дагуу Батсайхан хүү Тамирсайханы гадаад паспорт, зураг, 1.800.000 төгрөг надаар дамжуулж Мөнхбаяр гэдэг найзад өгсөн. Тухайн үеэс хойш Тамирсайхан Гандангийн автобусны буудлын ард байдаг Сэрүүлэг сургуулийн байранд Солонгос хэлний сургалтад сууж байсан. 2018 оны намар байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна, нэг эмэгтэй хүн над руу залгаад, Солонгос улс руу явна гээд танд Батсайхан 3 хүний мөнгө өгсөн үү гэхээр нь би тухайн үед тийм юм байхгүй гээд Батсайхан луу залгаад асуух гэсэн чинь утсаа аваагүй, тэгэхээр би нөгөө эмэгтэй рүү залгаад Батсайхан гэдэг хүнтэй чинь цуг уулзъя, надад тийм мөнгө өгсөн асуудал байхгүй, 3-лаа цуг уулзъя гэж хэлсэн. Тэгээд л тэрнээс хойш сураггүй болсон. Тухайн үед Батсайханы бэр гэх хүний данс руу манай найз Мөнхбаяр Тамирсайханы мөнгийг шилжүүлж, бичиг баримтыг бүрэн өгсөн. Би Мөнхбаяр гэх найздаа Батсайхан гэдэг хүн луйвар хийгээд байх шиг байна гэсэн чинь найз мөнгийг нь эргүүлэн өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 30/,
Гэрч М.Ариун-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхзул миний эхнэр 2008 оноос гэр бүл болж хамт амьдарч байгаа. Батсайхан гэх хүнийг би огт танихгүй харин түүний хүү Тамирсайхан нь манай эхнэрийн дүү Мөнхбаярын багийн найз болохоор би уг хүнийг ээж гэж мэддэг юм. Манай эхнэр Солонгос улс руу хүн гэрээгээр гаргана гэж байна яах уу гэж надаас асуухаар нь би тухайн үед найдвартай юм уу гэж асуухад дүү Мөнхбаярын найз Тамирсайханы ээж нь байгаа юм, асуудалгүй байхаа гэж байсан. Тэгээд эхнэр бид 2 уг Батсайхан гэх хүнтэй утсаар холбогдоод асуухад Мөнхбаяр, Тамирсайхан нарын визний мөнгийг нөгөө хүндээ өгсөн байгаа, тэгээд 2 хүний орон тоо байгаа, та 2 гялс өгчих гэж манай эхнэртэй утсаар ярьж байсан. Тэгээд хүнээс мөнгө зээлээд эхнэр Мөнхзул Дэнжийн 1000 захын урд талд байдаг АТМ-аас Тамирсайханы данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 600.0000 төгрөгийг орой нь шилжүүлж байсан. Эхний ээлжинд бүртгүүлчих, тэгээд цаанаас хариу гарсны дараа бүртгүүлэх бичиг баримтаа авна гэж хэлж байсан. Тухайн үед Батсайхан нь өөрөө 1 хүний 1.800.000 төгрөг гэж утсаар хэлж байсан. Мөнгөө өгсний дараа Батсайхан нь хэсэг хугацаанд чимээгүй байгаад байхаар нь бид 2 Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Модны 2-т нэг байранд очиж уулзаж байсан. Тухайн үед Батсайхан нь мөнгийг чинь нөгөө хүмүүстээ өгсөн байгаа гэхээр нь Батсайхан гэх хүнээс тэгвэл мөнгө өгсөн хүнтэйгээ яриулаад өг гэхэд тухайн үед өөрөө утаснаасаа залгаж надтай яриулахад нь “би уг хүнээс Мөнхбаяр, Мөнхзул, Ариун-Эрдэнэ гэх хүмүүсийн бичиг баримт, мөнгийг өгсөн үү” гэж асуухад өгөөгүй зөвхөн Тамирсайхан гэх хүний бичиг баримт, мөнгийг өгсөн байна гэж хэлсэн. Тухайн үед Батсайхан нь өөрөө өгсөн гээд л байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 34/,
Гэрч Э.Оюунчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батсайхантай 2012 онд АМО гэх нэртэй хүмүүнлэгийн байгууллагад хамт ажиллаж байсан. Харин Тамирсайхан гэх хүнийг танихгүй. 2018 онд Хятад улсаас хувцас оруулж ирж байсан. Батсайхан нь манай гэрт буюу Баянгол дүүрэгт хувцас үзэхээр ирсэн. Тухайн үед Баянгол дүүргээс ажилгүй иргэдийг Солонгос улс явуулахаар бүртгэж байгаа юм байна лээ гэхэд Батсайхан нь аан за за би уг хүмүүстэй холбогдмоор байна гэхээр нь би өөрийн хүү Мөнхзаяагийн найз гэх Мөнхбаярын утасны дугаар болох 99990406 гэх утасны дугаарыг нь өгсөн. 2018 онд сар өдрийг санахгүй байна Батсайханы бэр гэх Шөнбөө гэх охин над руу залгаад Оюунаа эгчээ би мөнгөө авах гэсэн юмаа гэхээр нь би Мөнхбаяртай утсаар холбогдоод тэр Тамирсайхан гэх хүүхдийн мөнгийг нь өгөөгүй юм уу гэхэд за та над руу дансаа өгчих гэхээр нь би дансаа өгсөн чинь над руу Мөнхбаяр мөнгийг шилжүүлсэн хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна тэгээд уг мөнгийг нь би Шөнбөө гэх хүний данс руу шилжүүлсэн. Мөнхзул, Мөнхбаяр гэх хүмүүсийг Солонгос улс руу явуулна гэж Батсайхан надад ямар ч мөнгө өгөөгүй, би анх Мөнхбаяр гэх хүнтэй л холбож өгсөн тэрнээс өөрөөр холбогдсон зүйл байхгүй. Тэгээд л алга болсон, холбогдоогүй удаж байна. Тамирсайхан гэх хүний виз яагаад гараагүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 35/,
Гэрч Г.Мөнхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сараас 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын 1 дүгээр тойргийн улс төрийн ажилтан албан тушаалтай ажилладаг байсан. Энэ үед Бүгд найрамдах Солонгос ард улсын Сунчон олон улсын соёлын хүрээлэнд албан ёсоор Монгол Улсын өв соёлын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Уг ажлын хүрээнд үндэсний гэр, тавилга, таван хошуу мал, баримал гэх зэрэг гэрээ хийгдсэн. Уг хамтын гэрээний үндсэн дээр БНСАУ-д зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцох үеийн туслах ажилтнууд бэлдэх хэрэг гарсан тул уг ажлын хүрээнд миний бие Баянгол дүүргийг төлөөлж Соёлын хүрээлэнгийн нээлтийн үед нээх ажиллагааг зохион байгуулсан. Энэ ажил 2018 оны 03 сараас эхэлж, би өөрийн хамт ажиллаж байсан найз Мөнхзаяад уг ажлынхаа талаар танилцуулж, гарын дүүтэй залуучууд хэрэгтэй байна, тэгээд ар гэрийнхэн нь баталгаа гаргачих найдвартай хүмүүс байна уу гэж хэлж байсан. Мөнхзаяа надад Тамирсайхан гэх Мөнхзаяагийн ээж Оюунчимэг гэх хүний найзынх нь хүүхэд гэж надад анх хэлээд Мөнхзаяа надад өөрөө уг хүүхдийн гадаад паспорт болон зардлын 1.500.000 төгрөгийг надад өгсөн, тэгээд уг хүүхдийг Сэрүүлэг сургалтын төвд Солонгос хэлний сургалтад хамруулсан. Уг хүүхэд нь сургалтын хөтөлбөртөө бүрэн хамрагдаж дууссан. 2018 оны 05 сард байх яг цаг хугацааг нь сайн санахгүй байна, нэг эрэгтэй хүн над руу яриад Мөнхбаяр гэдэг хүн мөн үү Тамирсайхан гэдэг хүний ээж танд /одоо би нэрийг санахгүй байна уг эрэгтэй хүн нь надаас тийм тийм нэртэй/ хүний бичиг баримтыг өгсөн үү гэж асуухад тухайн үед би өгөөгүй, харин өөрийнх нь хүү Тамирсайханы бичиг баримт бол байгаа өөр хүний бичиг баримтыг надад өгөөгүй гэсэн. Батсайхан гэдэг хүн нь миний хажууд байна, намайг Солонгос улс руу гаргаж өгнө гэж мөнгө болон миний бичиг баримтыг чамд өгсөн гээд байна гэж надад хэлэхээр нь би тийм зүйл байхгүй, Батсайхан гэдэг хүнийг танихгүй, наад хүн чинь надад хамаагүй, наад хүндээ мөнгө өгсөн бол аваарай, миний нэрийг бариад худал хэлээд байна шүү, тийм ямар ч асуудал байхгүй, та нар хоорондоо учраа олоорой гэж хэлсэн. Энэ асуудал гарснаас болж Тамирсайхан гэдэг хүүхдийг баталгаагүй байж магадгүй Солонгос улсад харлаж магадгүй гэсний үндсэн дээр Тамирсайханы өгсөн мөнгийг Мөнхзаяа найзаар дамжуулан буцаан өгсөн. Батсайхан гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй. Утсаар ярихдаа манай хүүхдийг Солонгос улс руу явуулахгүй юм бол хүүхдийнхээ мөнгийг авъя гэх байдлаар холбогдож байсан. Харин Тамирсайхан гэх хүнтэй утсаар ярьж байсан, тэрнээс би уулзаж байгаагүй. Мөнхзул, Мөнхбаяр гэх хүмүүсийн бичиг баримт, мөнгө болон Солонгос улс руу явуулна гэх талаар огт холбогдож байгаагүй. Миний явуулсан үйл ажиллагаатай холбоотой материал надад байгаа. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс нийт 12 хүн явж нээлтийн үйл ажиллагаанд оролцоод буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,
Гэрч Э.Баярцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед Батсайхан нь Тамирсайханы найзынхан ах эгч хоёроос Солонгос улс руу явуулна гэж хүний нэр бариад худлаа хэлээд мөнгө авсан болохоор визийг нь гаргаагүй гэж сонсож байсан. Тэрнээс бол өөр юм сонсоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх 38/,
Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1940 тоот албан бичигт: “...тус дүүргийн Засаг даргын зүгээс дүүргийн иргэдийг аяллын журмаар БНСУ руу явуулахаар виз гаргах ажиллагааг зохион байгуулж байгаагүй. Мөн дүүргийн Засаг даргын төлөөлөгч гэх албан тушаал байдаггүй. 2018 онд дүүргийн Засаг даргад зөвлөх болон туслах чиг үүрэг бүхий албан тушаалд н.Мөнхбаяр гэж хүн ажиллаж байгаагүй...” гэх албан бичиг /1-р хх 146-147/,
Хохирогч Ш.Аюурзана нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сард Батсайхан надтай уулзах хэрэгтэй байна гээд Билэг их дэлгүүрийн кофе шопод дуудаад уулзсан. Батсайхан хэлэхдээ надад удахгүй мөнгөө төлнө, одоо токен гээд цахим түрийвчэнд элсээд орчих энэ аппликейшныг гар утсандаа суулгаж аваад юаниа шилжүүлж хийгээд худалдан авалт хийдэг юм гэж тайлбарласан. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Батсайхан надтай эргэж холбогдоод та элсэж орохгүй юм уу гэхээр нь тэгье гээд Батсайханы хэлсэн Тамирсайхан гэдэг хүний Хаан банкны 5059423079 дугаартай данс руу 375.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Батсайхан сүлжээнд гэмтэл гарсан гэж хэлээд алга болчихсон...” гэх мэдүүлэг /1-р хх 226-227/,
Гэрч Г.Мөнхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.Б нь манай нийтийн байрны 101 тоот өрөөнд өөрийн 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаад 2019 оны хавар манай байрнаас гарсан. Хаан банкны 5026229605 дугаартай данс нь миний эзэмшлийнх. Миний дансанд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Батсайханы хүү Тамирсайханы данснаас 101 гэх утгатай 250.000 төгрөг шилжсэн байна. Тухайн үед Батсайханд нийтийн байрны 101 тоот өрөөг сард 400.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Надад 400.000 төгрөг сар сард нь өгч чадахгүй хувааж өгдөг байсан. Тэр л 250.000 төгрөг байх...” гэх мэдүүлэг /1-р хх 229/,
Гэрч С.Тамирсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг Хаан банкны 5059423079 дугаарын данс нь миний нэр дээр байдаг данс. Гэхдээ энэ дансыг би огт ашигладаггүй анх нээлгэсэн өдрөөс хойш манай ээж Батсайхан ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 231-232/,
Гэрч Д.Алтантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тухайн үед Д.Б Аюурзанад хандаж би нэг цахим түрийвч нэртэй сүлжээний бизнест орчихсон ажиллаж байгаа та сонирхох уу гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай юм гэсэн чинь Батсайхан гэх хүн нь Аюурзанын гар утсан дээр “ви чат” суулгаж өгөөд тэр лүүгээ ороод бас нэг зүйл суулгаж өгөх шиг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 236/,
Хохирогч Т.Тансагчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын эхээр манай эмэгтэйчүүдийн клубт цугларч уулздаг Отгонбаяр гэх эмэгтэй надад Тамирсайхан гэх хүний эгч нь мөнгө төгрөг гаргаж зээлүүлдэг юм байна лээ. Хэрвээ чи зээл хүсэж байгаа бол Тамирсайханд хандаад үзэхгүй юу даа гэж санал хэлсэн. Тэгэхээр нь би 2017 оны 08-р сарын 04-ний өдөр хэлээд амралтын өдөр цаг товлоод 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Тамирсайхантай өөрийн байгууллагын багш Ц.Наранцэцэгийн хамтаар Дөлгөөн нуурын цайны газарт Отгонбаяр, Тамирсайхан түүний охин бид 5 уулзсан. Тэр өдөр анх Тамирсайхантай уулзсан чинь Тамирсайхан өөрийн төрсөн эгч, хүргэн нь гадаад иргэнийг оролцуулаад улиралдаа Монгол руу 100.000.000 төгрөгийг 1 хувийн хүүтэйгээр 1-6 сараар өгдөг юм. Тэрийгээ найдвартай, бизнес нь удаан жил тогтворжсон, ашиг орлого олдог хувь хүнд санал болгодог. Тэр нь орж ирж байгаа учраас боломжийн 2-3 хүнд зээл санал болгож байгаа юм тэрийг судалж байгаад өгнө. Монгол дахь шалгаруулалтыг нь би хийдэг, тэд нар мөнгөө өгөөд хянаад явдаг. Сүүлийн 2-3 жил тогтмол ийм ажил хийж байгаа хүмүүс мэддэг болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Төрийн бус байгууллагын дүүргүүдийн салбарын үйл ажиллагааг танилцуулж, шинэ салбар нээхийн тулд зээл авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Манай төрийн бусын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой дүрс бичлэгүүдийг үзээд өө энэ бол хангалттай зээл олгож болохоор үйл ажиллагаатай юм байна, би материалыг чинь илгээгээд асуучхаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд надаас аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 30 сая төгрөгийн зээл хүссэн төслийг цаасаар авч үлдээд бид нар цай хоолонд орчхоод явсан. Тэгээд тэр үед зээлийг чинь уламжлаад хүсэхээр болсон юм чинь Тамирсайхан, Отгонбаяр хоёр 200.000 төгрөг авсан. Тэгээд орой Тамирсайхан миний утас руу залгаад ах, эгч нартайгаа холбоо барьчихсан, зээл олгож болно, боломжийн юм байна, өөрөө мэдээд хариул гэж хэлж байна. Мөн танайх олон салбартай юм чинь 2 салбар дээрээ тус бүр 30 сая төгрөгийг авах боломжтой юм байна шүү гэхээр нь эхний ээлжинд 30 сая төгрөгийг Хан-Уул дүүргийнхээ салбарт авъя гэж хэлсэн. Тэрнээс хойш яриагүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд залгаад яг одоо урьдчилгаа 1.500.000 төгрөгийг миний хаан банкны данс руу хий, энэ сардаа багтаагаад чиний зээлийг гаргаж өгөхөөр болчихсон. Миний данс руу 100 сая төгрөг байршингуут чамтай очоод нотариатаар ороод зээлийн гэрээгээ байгуулаад эргэн төлөх нөхцөлөө тохирно гэж хэлсэн. Тэгээд амралтын өдөр таарсан байсан болохоор тэр үед шилжүүлж чадаагүй, 2017 оны 08-р сарын 14-ний Даваа гаригт үйлдвэр комбинатын Хаан банкны салбарын АТМ-ээс Тамирсайхан данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлтэл мөнгө хүлээгээд авчихлаа гэж хэлсэн. Тэрнээс хоёр хоногийн дараагаар танай 2 салбар тус бүр дээр 30 сая болгоод 60.000.000 төгрөгийн хүсэлтийг эгч, ах хоёр дээр өгчихсөн байгаа шүү гэхээр нь би 60 сая төгрөгийг төлж чадахгүй 30 сая төгрөг байхад болно гэсэн чинь өөр салбар дээрээ авчихаа боломжтой байгаа юм чинь гээд байхаар нь Баянгол дүүргийн салбарын эрхлэгч Сийлэгмаагийн нэрээр оруулахаас нэгэнт илгээсэн юм чинь гэхэд сүүлийнхээ 30 сая төгрөгийн урьдчилгаа 1.500.000 төгрөгөө шилжүүл гэж хэлсэн. Тэр үед надад төлөвлөөгүй байсан болохоор бэлэн мөнгө төгрөг байгаагүй юм. Энэ эхний 1.500.000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө амралтын өдрүүдэд чи урьдчилгаагаа шилжүүлж чадахгүй бол чиний өмнөөс би өөр хүний зээл хүсээд байгаа тэрийг нь оруулна, мөн чиний найз Отгонбаяр, Энхцэцэг, Бадамдулам, Сийлэгмаа нар зээл авъя гээд утасдаад байгаа хэрвээ төлөхгүй бол эд нарын зээлийг бэлэн мөнгөтэйг нь аваад шилжүүлье гээд утасдаад байдаг байсан. Энэ 1.500.000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө 2017 оны 08 дугаар сарын 06-наас 09-ний хооронд би найранд явах гээд байна, чи 500.000 төгрөгийг ядаж түрүүлээд шилжүүлчхээч гээд байхаар нь би гэрээгээ байгуулаад шилжүүлмээр байна гэхэд гэрээ чинь болоогүй, мөнгө миний дансанд ирсний дараагаар судалгаа хийж байгаад өгнө шдээ гэхээр нь би өгөхгүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараагаар нь Сийлэгмаагаас 1 сая төгрөгийг танай Баянгол дүүргийн салбар дээр сүүлийн 30 сая төгрөгийг гаргуулахаар болсон учраас сая төгрөг нэмэрлээд энэ зээлэнд хамт оролц гэж хэлэхэд тэгье гээд 1 сая төгрөг өгөхөөр нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны 201 тоотод ирээд надаас бэлнээр 1 сая төгрөгийг аваад явсан. Авч явахдаа одоо 60 сая төгрөг чинь 9 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд орчихсон байна, манай ах эгч хоёр 9 дүгээр сарын 20-24-ний хооронд миний дансанд байршуулахаар нь хоёулаа 25-ны өдөр уулзаад зээлийн гэрээгээ байгуулаад зээлийг чинь өгье гэхээр нь тэрэнд нь үнэмшээд Тамирсайханы араас залгаагүй хүлээсэн. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тамирсайханы 99605368 дугаарын утас руу залгаад өнөөдөр болчихлоо гэхэд одоо орж ирж байх ёстой 16 цагийн үед чатаар холбоо барина, би өөрөө залгана гэж хэлсэн. Тэр өдрөө залгаагүй, маргааш нь залгатал мөнгө хараахан орж ирээгүй байна, би холбогдож чадсангүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь дахин залгаад 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гадагшаа явах хэрэгтэй байна гэж хэлтэл түр хүлээж бай өнөөдөр 14 цагт дансаа шалгаад хариу өгье гээд явсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ингэж хэлж явсан. Тэгээд хил хаагдаад бүх зүйлүүдийг хойшлуулаад бухимдаад энэ зээл чинь бүтэх юм уу үгүй юмуу гэхэд бүтэж байгаа, мөнгө маань орчихсон байгаа шдээ гэх зэргээр төөрөгдөлд оруулж сүүлдээ миний утсыг авахаа больсон. Тэр хооронд манай найз Энхцэцэг, Бадамдулам, Наранцэцэг багш нар луу залгаад Тансагчимэгийн зээл нь бүтэж байгаа, дансанд байрласан, өгөх эсэхээ шийдээгүй байна гэж ярьсан байхаар нь итгэхээ больж хуурсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд найз нартаа тэр мөнгийг нь өгч болохгүй хууртана шүү гэж хэлсэн. Манай төрийн бус байгууллага нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр өдөр өнжүүлэх, дугуйлан, клуб, секцүүдийг тодорхой төлбөртэйгөөр хичээллүүлдэг Хан-Уул дүүрэг нь өдөр өнжүүлэх, дугуйлангууд, Баянгол дүүрэг нь Англи, Солонгос Хятад, Орос хэлний сургалтын төвүүдийг ажиллуулдаг...” гэх мэдүүлэг /2-р хх 68-69/,
Хохирогч Ө.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хуурай эгч Наранцэцэг гэдэг хүн байдаг. 2017 оны 08 дугаар сарын эхээр манай эгч Наранцэцэг манай захирал Тансагчимэгт их хэмжээний мөнгө орж ирнэ. Тансагчимэгт одоохондоо тийм их хэмжээний мөнгө хэрэг болохгүй юм чинь чи хуваагаад авч болно гэж надад хэлсэн. Тэгээд манай захиралд мөнгө зээлүүлэх гээд байгаа Тамирсайханд чиний утасны дугаарыг өгчихсөн шүү гээд над руу Тамирсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 05-наас хойш над руу залгасан. Залгаад надаас чи мөнгө авах юм уу гэхээр нь 8 дугаар сарын 25-нд өгөх мөнгө чинь бүтээгүй бас 09 дүгээр сарын 05-нд өгөх мөнгө чинь бас бүтээгүй би чамд яаж итгэх юм гэхэд 09 дүгээр сарын 25-нд бүтэх гээд байна чи 30 саяыг дангаараа авъя гэвэл урьдчилгаа 1.500.000 төгрөг надад өгчих гэсэн. Тэгэхээр нь 2 удаа өгнө гээд өгөөгүй байж байгаад 09 дүгээр сарын 25-нд чинь би итгэж өгч чадахгүй ээ. Би 09 дүгээр сарын 25-ны өдөр Тансагчимэгт мөнгийг нь гаргаад өгвөл би мөнгө өгдөг байждээ гэж харамсаад үлдье, харин мөнгө өгөхгүй бол баярлаад үлдье гэсэн чинь утсаа уурлаад тасалсан. Тэрнээс хойш над руу ерөөсөө залгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр над руу залгаад чи Тансагаагаас мөнгөө авсан юм уу гэхээр нь аваагүй байгаа шдээ гэсэн чинь 30.000.000 төгрөгийн зээл нь бүтчихсэн дансанд нь ороод ирчихсэн чамд өнөөдөр мөнгийг чинь өгөх юм байна гэж хэлээд 10.000.000 төгрөг илүү гараад чи авах юм уу авах бол 11 цагаас өмнө урьдчилгаа 500.000 төгрөгөө хий гээд шавдуулсан. Би Нараа эгч, Тансагаа хоёр луу залгаад энэ хүн ингээд байна, яах вэ гэсэн чинь бид хоёр банкин дээр мөнгөө авах гээд хүлээгээд сууж байна гэхээр нь би 330.000 төгрөгийг өөрийнхөө дансаар 5034318111 дугаартай Э.Баярцэцэг гэх хүний данс руу шилжүүлээд үлдсэн мөнгийг нь манай ажил Ачлалын зүүн талд байрлах Амьтны дэлгүүрийн худалдагч охиноос 170.000 төгрөг бэлнээр аваад явсан. Тэгээд 14 цагаас хойш орно гэж хэлсэн. Тэгээд би нөгөө 2 луугаа залгангуут хүлээж л байна гээд суугаад байсан. Маргааш нь болсон чинь бүр таг болчихлоо гээд байсан. Намайг залгахаар регистр чинь хэрэгтэй байна гээд өгөхөөр код ирнэ гэсэн. Тэгээд зөвхөн 14 цагт холбогдож кодоо асуудаг юм гэж байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-р хх 71-72/,
Гэрч Ц.Наранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Самбаллхүндэв овогтой Тамирсайхан гэж хүнийг огт танихгүй. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай төвийн менежер багш Тансагчимэг надад хандаад Бадамаагийн найз Отгонбаяр мөнгө зээлдүүлдэг Тамирсайхантай уулзуулна гэсэн, та надтай хамт явчих гэхээр нь хамт уулзсан. Отгонбаяр, Тамирсайхан, Тансагчимэг бид 4 уулзаад хоорондоо ярилцсан. Тэгсэн харин тэр эмэгтэй өөрийгөө Тамирсайхан гэж танилцуулаад манай эгч Америкт амьдардаг, түүний нөхөр нь гадаад хүн болохоор мөнгө төгрөг зээлдүүлдэг гээд яриа өрнөөд сууж байгаад би ажил гараад түрүүлээд гарч яваад Тансагчимэг багш, Отгонбаяр, Тамирсайхан хүүхдийнхээ хамтаар үлдсэн. Тэд нар хоорондоо намайг явсны дараагаар юуны талаар ярьсныг мэдэхгүй байна. Маргааш Тансагчимэг багштай уулзахад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мөнгө зээлдүүлнэ, урьдчилгаа болгоод Отгонбаярт 200.000 төгрөгийг өгсөн гэж надад хэлсэн. Тэрнээс мөнгө төгрөг авах гээд энэ хүнтэйгээ яриад байсан. Мөнгө төгрөг авах хугацаа нь хойшлоод явсаар байгаад өнөөдрийг хүрсэн юм шиг байна лээ. Би цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргасан Дамчаа овогтой Батсайхан гэх эмэгтэйн зургийг харлаа. Бид нартай уулзаж Тамирсайхан гэж хэлсэн хүний дүр төрх мөн байна...” гэх мэдүүлэг /2-р хх 73-74/,
Гэрч С.Сийлэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай Шинэ зам хүүхэд хөгжлийн төвийн захирал Тансагчимэг нь 2017 оны 8 дугаар сард гадны хөрөнгө оруулалттай 1 жилийн 1 хувийн хүүтэй зээл олгогддог юм байна. Энэ зээлийг авъя, 30 сая төгрөгийн зээл авахын тулд 1.500.000 төгрөгийг дансанд нь байршуулдаг юм байна, чи Баянгол дүүргийнхээ салбартаа зээл авах уу, урьдчилгаа 1.5 сая төгрөг болж байна гэхээр нь би тэгье гэж хэлээд Тансагчимэгийн өөрийнх нь данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөнгө нь орж ирэх юм байна, тэр болтол хүлээж бай гэхээр нь хүлээгээд байж л байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болж хойшлогдсон. Тэгээд одоо болтол ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй. 2017 оны 10 дугаар сарын эхээр Тамирсайхан гэх хүн над руу яриад чи надад нэг анкет бөглөж өгөх хэрэгтэй байна, тэрийгээ би гадагшаа явуулах хэрэг гараад байна, би өдөр мэйлээр явуулах юм, тэрнээс өмнө амжуулаарай гэсэн. ...Тэгээд уулзаж ярьж байгаад орой надаас утсаар анкет авахаар болоод Баянбүрдийн Автомолл гэх замын хажуу талд буугаад үлдсэн. Тэрнээс хойш дахин хэд хоногийн дараагаар утсаар яриад чиний нөгөө мөнгө төгрөгийн ажил төрөл чинь юу болсон бэ. Тэр гэрээг чинь харъя, уулзъя гэж хэлтэл уулзаад нэг л сонин санагдаад гадаадын хүнтэй уулзаж мөнгө төгрөг өгдөг хүн лав биш байна гэж бодож Тансагчимэг рүү залгаад энэ хүн чинь нэг л бишээ гэж хэлсэн чинь харин тиймээ наадах чинь маш их худлаа ярьж байна, бид нарыг хуураад залилаад байх шиг байна гэсэн. Харин миний 88115317 дугаарын утас руу одоог хүртэл байнга залгаад чи ямар банкаар мөнгөө шилжүүлж авах юм, өнөөдөр орлоо, маргааш орлоо гээд хуурч яриад цаг хугацаа аваад яваад байна. Надад өөрийгөө Тамирсайхан гэж танилцуулсан. Би цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргасан Д.Б гэх эмэгтэйн зургийг харлаа. Надад Тамирсайхан гэж нэрээ хэлсэн тэр хүн яг мөн байна. Өөрийгөө хүүхдийнхээ нэрээр хэлээд байсан байна. Би Тансагчимэгт 1.500.000 төгрөг өгсөн, гэхдээ миний 1.500.000 төгрөгийг Тансагчимэг буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх 75-76/,
Гэрч Н.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Тансагчимэг гэх хүнийг 2017 оны 06 дугаар сарын үед манай нэг найз хүүхний хүүхэд нь Австралид сурдаг юм. Тэгээд тэр сургуулийн тэтгэлэгт манай найзын хүүхдийг хамруулж өгнө гэхээр нь уулзаж тэрнээс хойш таних болсон. Би Тамирсайхан гэх хүнийг 2017 оны 07 дугаар сарын үед яаралтай мөнгө төгрөгийн хэрэг гараад таньдаг Дүүгээ гэх эгчтэй утсаар холбогдсон чинь надад энэ Тамирсайхан гэх хүний 99605368 дугаарыг өгсөн. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын сүүлээр уг дугаар луу залгасан чинь намайг Дүүхээ төв дээр хүрээд ир гэж хэлэхээр нь найз Эрдэнэчимэгийн хамтаар очиж уулзаад танилцахад өөрийгөө Тамирсайхан гэж хэлж танилцуулсан. Манай эгч Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг, түүний нөхөр нь тус улсын иргэн, их баян, мөнгө төгрөгтэй, тэрбумтан хүн байдаг. Тэгээд манай эгчээс 30 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай 1 хувийн хүүтэйгээр зээлж болно. Эхний 1 жил төлөлтгүй, Монголоос хамрагдсан хүмүүс зөндөө, жилийн өмнөөс эхлээд хотын хэмжээнд 70 гаруй хүн хамрагдаж мөнгө төгрөг авсан, одоо өнөө маргаашгүй 3 хүний материал Америкийн Нэгдсэн Улс руу явж байгаа, үүнд хамрагдахад та нар 30 сая төгрөгт багтаасан ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байранд тулгуурлан төсөл хийж авчирч өг, урьдчилгаа 1 хувийг авдаг гэхдээ 1.500.000 төгрөг авч байгаа гэж хэлсэн. Мөнгө орж ирсний дараагаар дахин 1.500.000 төгрөгийг нэмж авна, одоо яаралтай өнөө маргаашийн дотор 1.500.000 төгрөгөө аваад ирэх юм бол 14 хоногийн хугацаанд 30 сая төгрөг чинь ороод ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар нэг гэрээ байгуулахгүй юм уу гэж асуутал мөнгө шилжээд ирэхээр нь та нарт мөнгөө өгөхдөө гэрээгээ байгуулна гэж хэлсэн. Би ч тэр мөнгөнөөс чинь авч хамрагдмаар байна, урьдчилгаа мөнгө төгрөг олж өгөхөөр болсон. Тэгээд би нэг хэсэг мөнгө хайгаад надад олдоогүй. Түүнээс 5 хоногийн дараа Бадамдулам бид хоёр Тансагчимэгийн ажил дээр Давааням ламын лекцэд суусан. Лекц тарсны дараагаар бид нар бөөнөөрөө Тансагчимэгийн өрөөнд ороод сууж ярилцахад Тансагчимэг надад 10 сая төгрөгийн яаралтай хэрэг болоод байна, та нарт мэддэг хүн байвал тус болооч гэсэн. Тэгэхээр нь би нөгөө Тамирсайханыг санал болгоод нэг мөнгө төгрөг зээлдэг хүн байна лээ, би та нарыг уулзуулж өгье гэж хэлээд. ...3 хоногийн дараа Нараа багш, Тамирсайхан, Тансагчимэг бид нар уулзсан. Тамирсайхан надад хэлсэн зүйлүүдийг бүгдийг нь Тансагчимэгт хэлсэн. Тансагчимэг очихоосоо өмнө өөрийн бичиг баримтаа бэлдэж очоод материалаа Тамирсайханд өгсөн. Ингээд энэ хоёр хоорондоо тохиролцоод, Тансагчимэг бид салаад Улаанбаатар их дэлгүүр дээр ирээд Тансагчимэгээс чи надад 200.000 төгрөгийг зээлчхээч, мөнгөтэй болохоороо өгье, надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 200.000 төгрөгийг авсан. Утсаар ярихаар надаас чи 10 сая төгрөг авахгүй юмуу, эргэн төлөлтийн мөнгө ороод ирсэн 500.000 төгрөг өгөөд ав л даа гэдэг байсан. Анх танилцаад өөрийгөө Тамирсайхан гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргасан Дамчаа овогтой Батсайхан гэх эмэгтэйн зургийг харлаа, надад Тамирсайхан гэж өөрийгөө танилцуулсан хүн мөн байна...” гэх мэдүүлэг /2-р хх 79-80/,
Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Уг хүмүүсийн виз гаргах талаар хаана ч хандаагүй, хөөцөлдсөн асуудал байхгүй. Би хүү Тамирсайханы дансыг 2013 оноос ашиглаж байгаа. Миний нэр дээр Хаан банкны данс байхгүй. ...Би Тансагчимэг гэх хүний найз Отгонбаяр гэх эмэгтэйг таньдаг байсан. 2017 оны 07-08 дугаар сарын үед Отгонбаяр надад Тансагчимэгийг танилцуулж өгсөн. Отгонбаярт өмнө нь манай эгч Мөнхцэцэг АНУ-д, гадаад нөхөртэйгөө амьдардаг, тэндээсээ мөнгө авах боломжтой, урьдчилгаа өгчих юм бол би хэлээд аваад өгч болно гэж хэлчихсэн байсан. Тэгсэн харин тэрийг Отгонбаяр Тансагчимэгт хэлсэн, тэгээд Тансагчимэг уулзъя гээд 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дөлгөөн нуурын тэнд байх цайны газарт Тансагчимэг нэг найзынхаа хамтаар над дээр ирсэн. Тэнд уулзаад манай эгч гадаад нөхөртэй, Америкийн нэгдсэн улсад амьдардаг, 30.000.000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар авч болно. Урьдчилгаа 1.500.000 төгрөг өгөх юм бол тэр мөнгийг авч болно гэдгийг хэлсэн. Тансагчимэг тэр мөнгийг авахаар болоод бид нар тэндээс гараад явсан. Үдээс хойш миний дансанд 1.500.000 төгрөгийг Тансагчимэг шилжүүлсэн. ...найз Сийлэгмаагийн нэрийг өгөөд 1.500.000 төгрөгийг надтай уулзаад авчирч өгсөн. Энэ хооронд бас Энхцэцэг над руу утасдаад мөнгө зээлмээр байна гэхээр нь би 10.000.000 төгрөгийн урьдчилгаа 500.000 төгрөгийг өг гэж хэлтэл тэр хүн надад уг мөнгийг шилжүүлж өгсөн. Эдгээр хүмүүс над руу залгаад мөнгө төгрөг орж ирж байна уу гээд надаас асуухаар нь болоогүй байна, мөнгө гадаадаас орж ирээгүй байна гэх зүйл хэлж хойшлуулсаар байгаад сүүлдээ холбогдоогүй. Эдгээр хүмүүст хэлсэн ярьсан зүйл бүгд худал байсан. Би Тансагчимэг болон Энхцэцэгээс авсан мөнгийг байрны мөнгө болон сургалтын төлбөр, хувийн хэрэглээндээ бүгдийг зарцуулсан. Би өргөмөл Мөнхцэцэг гэдэг эгчтэй. Америкийн Нэгдсэн Улсад нөхөр хүүхдийнхээ хамтаар амьдардаг нь үнэн. Хүү багатай мөнгө төгрөг явуулдаг нь бол худал...” гэх мэдүүлэг /1-р хх 199-202, 2-р хх 81-82/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 126/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 56/, Гэрч С.Тамирсайханы Хаан банкны дансны хуулга /1-р хх 39-40/, шүүгдэгч Д.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 129-144/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Ш.Аюурзанын Хаан банкны 5720408980 дугаарын данснаас С.Тамирсайханы 5059423079 тоот данс руу 375.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга...” /2-р хх 1/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр С.Тамирсайханы Хаан банкны 5059423079 дугаарын данснаас гэрч Г.Мөнхбатын 5026229605 тоот данс руу 375.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга...” /2-р хх 32/, хохирогч Т.Тансагчимэгийн 1.500.00 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх 96/, хохирогч Ш.Аюурзанад хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх 151/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь хүү Тамирсайханаар дамжуулан О.Мөнхзул, О.Мөнхбаяр, М.Ариун-Эрдэнэ нарт “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт О.Мөнхзулаас дансаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөг, О.Мөнхбаяраас дансаар 2018 оны 04 дүгээр сард 1.800.000 төгрөгийг тус тус залилан авсан, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,“Пийс молл” худалдааны төвд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Аюурзанад “БНХАУ-ын цахим түрийвчийн талаар танилцуулж, элсүүлнэ” гэж 375.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, “өөрийгөө С.Тамирсайхан гэж танилцуулан АНУ-д эгч нь гадаад нөхрийн хамт амьдардаг, найдвартай, бизнес нь удаан жил тогтворжсон, ашиг орлого олдог хувь хүнд зээл олгодог” итгүүлэн Т.Тансагчимэгээс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр 3.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ө.Энхцэцэгээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 330.000 төгрөгийг дансаар 170.000 төгрөгийг бэлнээр залилан авч, бусдад нийт 9.275.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Мөнхзулын “...Тамирсайханы ээж Батсайханы дугаарыг нь аваад утсаар ярьсан чинь манай найзын хүүхэд Мөнхөө гэдэг хүүхэд виз гаргаж байгаа. Баянгол дүүрэг дотроо ажилладаг залуу байдаг баталгаатай гэж хэлж байсан. ...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Н.Ариун-Эрдэнэ болон өөрийн мөнгө болох 3.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөгийг өөрийн данснаас Тамирсайханы данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 20-24/, гэрч С.Тамирсайханы “...Харин намайг 2018 оны 06 сард хотод байхад Мөнхбаяр надад ээжид Солонгос улс руу явах мөнгийг шилжүүлсэн гэж байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгаас орж ирээд ээжээс энэ талаар асуухад Солонгос улс руу явах нь бүтэхгүй болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 28-29/, гэрч Б.Мөнхзаяагийн “...Батсайханы бэр гэх хүний данс руу манай найз Мөнхбаяр Тамирсайханы мөнгийг шилжүүлж, бичиг баримтыг бүрэн өгсөн. Би Мөнхбаяр гэх найздаа Батсайхан гэдэг хүн луйвар хийгээд байх шиг байна гэсэн чинь найз мөнгийг нь эргүүлэн өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх 30/, гэрч М.Ариун-Эрдэнийн “...Мөнхзул Дэнжийн 1000 захын урд талд байдаг АТМ-аас Тамирсайханы данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 600.0000 төгрөгийг орой нь шилжүүлж байсан. Эхний ээлжинд бүртгүүлчих, тэгээд цаанаас хариу гарсны дараа бүртгүүлэх бичиг баримтаа авна гэж хэлж байсан. Тухайн үед Батсайхан нь өөрөө 1 хүний 1.800.000 төгрөг гэж утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 34/, гэрч Э.Оюунчимэгийн “...Батсайхан надад ямар ч мөнгө өгөөгүй, би анх Мөнхбаяр гэх хүнтэй л холбож өгсөн тэрнээс өөрөөр холбогдсон зүйл байхгүй. Тэгээд л алга болсон, холбогдоогүй удаж байна. Тамирсайхан гэх хүний виз яагаад гараагүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 35/, гэрч Г.Мөнхбаярын “...Батсайхан гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй. Утсаар ярихдаа манай хүүхдийг Солонгос улс руу явуулахгүй юм бол хүүхдийнхээ мөнгийг авъя гэх байдлаар холбогдож байсан. Харин Тамирсайхан гэх хүнтэй утсаар ярьж байсан, тэрнээс би уулзаж байгаагүй. Мөнхзул, Мөнхбаяр гэх хүмүүсийн бичиг баримт, мөнгө болон Солонгос улс руу явуулна гэх талаар огт холбогдож байгаагүй. Миний явуулсан үйл ажиллагаатай холбоотой материал надад байгаа. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс нийт 12 хүн явж нээлтийн үйл ажиллагаанд оролцоод буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 36-37/, гэрч Э.Баярцэцэгийн “...Тухайн үед Батсайхан нь Тамирсайханы найзынхан ах эгч хоёроос Солонгос улс руу явуулна гэж хүний нэр бариад худлаа хэлээд мөнгө авсан болохоор визийг нь гаргаагүй гэж сонсож байсан. Тэрнээс бол өөр юм сонсоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх 38/, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1940 тоот албан бичиг /1-р хх 146-147/, хохирогч Ш.Аюурзанын “...Үүнээс хойш 10-аад хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Батсайхан надтай эргэж холбогдоод та элсэж орохгүй юм уу гэхээр нь тэгье гээд Батсайханы хэлсэн Тамирсайхан гэдэг хүний Хаан банкны 5059423079 дугаартай данс руу 375.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш Батсайхан сүлжээнд гэмтэл гарсан гэж хэлээд алга болчихсон...” гэх мэдүүлэг /1-р хх 226-227/, гэрч Г.Мөнхбатын “...Батсайханы хүү Тамирсайханы данснаас 101 гэх утгатай 250.000 төгрөг шилжсэн байна. Тухайн үед Батсайханд нийтийн байрны 101 тоот өрөөг сард 400.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Надад 400.000 төгрөг сар сард нь өгч чадахгүй хувааж өгдөг байсан. Тэр л 250.000 төгрөг байх...” гэх мэдүүлэг /1-р хх 229/, гэрч С.Тамирсайханы “...Уг Хаан банкны 5059423079 дугаарын данс нь миний нэр дээр байдаг данс. Гэхдээ энэ дансыг би огт ашигладаггүй анх нээлгэсэн өдрөөс хойш манай ээж Батсайхан ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 231-232/, гэрч Д.Алтантуяагийн “...тухайн үед Д.Б Аюурзанад хандаж би нэг цахим түрийвч нэртэй сүлжээний бизнест орчихсон ажиллаж байгаа та сонирхох уу гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай юм гэсэн чинь Батсайхан гэх хүн нь Аюурзанын гар утсан дээр “ви чат” суулгаж өгөөд тэр лүүгээ ороод бас нэг зүйл суулгаж өгөх шиг болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 236/, хохирогч Т.Тансагчимэгийн “...Тамирсайхан данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлтэл мөнгө хүлээгээд авчихлаа гэж хэлсэн. ...Тэгээд хил хаагдаад бүх зүйлүүдийг хойшлуулаад бухимдаад энэ зээл чинь бүтэх юм уу үгүй юмуу гэхэд бүтэж байгаа, мөнгө маань орчихсон байгаа шдээ гэх зэргээр төөрөгдөлд оруулж сүүлдээ миний утсыг авахаа больсон...” гэх мэдүүлэг /2-р хх 68-69/, хохирогч Ө.Энхцэцэгийн “...чамд өнөөдөр мөнгийг чинь өгөх юм байна гэж хэлээд 10.000.000 төгрөг илүү гараад чи авах юм уу авах бол 11 цагаас өмнө урьдчилгаа 500.000 төгрөгөө хий гээд шавдуулсан. Би Нараа эгч, Тансагаа хоёр луу залгаад энэ хүн ингээд байна, яах вэ гэсэн чинь бид хоёр банкин дээр мөнгөө авах гээд хүлээгээд сууж байна гэхээр нь би 330.000 төгрөгийг өөрийнхөө дансаар 5034318111 дугаартай Э.Баярцэцэг гэх хүний данс руу шилжүүлээд үлдсэн мөнгийг нь манай ажил Ачлалын зүүн талд байрлах Амьтны дэлгүүрийн худалдагч охиноос 170.000 төгрөг бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх 71-72/, гэрч Ц.Наранцэцэгийн “...Мөнгө төгрөг авах хугацаа нь хойшлоод явсаар байгаад өнөөдрийг хүрсэн юм шиг байна лээ. Би цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргасан Дамчаа овогтой Батсайхан гэх эмэгтэйн зургийг харлаа. Бид нартай уулзаж Тамирсайхан гэж хэлсэн хүний дүр төрх мөн байна...” гэх мэдүүлэг /2-р хх 73-74/, гэрч С.Сийлэгмаагийн “...Би цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргасан Д.Б гэх эмэгтэйн зургийг харлаа. Надад Тамирсайхан гэж нэрээ хэлсэн тэр хүн яг мөн байна. Өөрийгөө хүүхдийнхээ нэрээр хэлээд байсан байна. Би Тансагчимэгт 1.500.000 төгрөг өгсөн, гэхдээ миний 1.500.000 төгрөгийг Тансагчимэг буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх 75-76/, гэрч Н.Отгонбаярын “...Тансагчимэг надад 10 сая төгрөгийн яаралтай хэрэг болоод байна, та нарт мэддэг хүн байвал тус болооч гэсэн. Тэгэхээр нь би нөгөө Тамирсайханыг санал болгоод нэг мөнгө төгрөг зээлдэг хүн байна лээ, би та нарыг уулзуулж өгье гэж хэлээд. ...Би цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргасан Дамчаа овогтой Батсайхан гэх эмэгтэйн зургийг харлаа, надад Тамирсайхан гэж өөрийгөө танилцуулсан хүн мөн байна...” гэх мэдүүлэг /2-р хх 79-80/, шүүгдэгч Д.Б ы “...Эдгээр хүмүүст хэлсэн ярьсан зүйл бүгд худал байсан. Би Тансагчимэг болон Энхцэцэгээс авсан мөнгийг байрны мөнгө болон сургалтын төлбөр, хувийн хэрэглээндээ бүгдийг зарцуулсан. Би өргөмөл Мөнхцэцэг гэдэг эгчтэй. Америкийн Нэгдсэн Улсад нөхөр хүүхдийнхээ хамтаар амьдардаг нь үнэн. Хүү багатай мөнгө төгрөг явуулдаг нь бол худал...” гэх мэдүүлэг /1-р хх 199-202, 2-р хх 81-82/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлүүдээр эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Б д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэв.
Шүүх шүүгдэгч Д.Б д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “Д.Б нь хохирол төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч шүүх дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл урьд гурван удаа залилангийн гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б д нь гэм хэргийн улмаас нийт 9.275.000 төгрөг учруулснаас хохирогч Ш.Аюурзанад 375.000 төгрөг, хохирогч Т.Тансагчимэгт 600.000 төгрөг, хохирогч О.Мөнхзулд 2.400.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, үлдэх нийт 5.900.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б аас гаргуулан хохирогч О.Мөнхбаярт 1.800.000 төгрөг, хохирогч Т.Тансагчимэгт 2.400.000 төгрөг, хохирогч Ө.Энхцэцэгт 500.000 төгрөг, хохирогч О.Мөнхзулд 1.200.000 төгрөгийг тус тус олгуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, Д.Б ы Хас банк болон Төрийн банкин дахь 108000223282 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Б ы 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Батсайханы Отгонсайхан /УА13260727/-д зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаашир овгийн Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлүүдээр эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б аас нийт 5.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Отгонбаярын Мөнхбаяр /УХ95091338/-т 1.800.000 төгрөг, хохирогч Түмэн-Өлзийгийн Тансагчимэг /ЙЮ75102400/-т 2.400.000 төгрөг, хохирогч Өлзийхутагийн Энхцэцэг /ЧН74112906/-т 500.000 төгрөг, хохирогч Отгонбаярын Мөнхзул /УЖ86090207/-д 1.200.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Б ы Хас банк болон Төрийн банкин дахь 108000223282 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Б ы 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Батсайханы Отгонсайхан /УА13260727/-д зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг талууд эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН