Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 136/ШШ2017/00005

 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.У 16,999,983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 17 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У 242,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар хавтас хэрэгт авагдсан 2 ширхэг дүрс, дууны /CD/ бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.   

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй.  Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               В.АМАРТҮВШИН