Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2017/00009

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, хуулийн 75 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч М.Б, У.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,941,835 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 1,104,650 төгрөг, нийт 9,941,835 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Сайншанд сумын Засаг дарга /С.О/-тай харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 174,019 төгрөгийн тал хувь болох 87,009.5 төгрөгийг хариуцагч М.Б, У.А нараас гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банк 281500318038/-д оруулсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М.Б, У.А нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

       
ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН