Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 136/ШШ2017/00020

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
                                                               ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х овогт Л.Б нь, 
 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 262707 дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
- Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нь Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр Өлзийт” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын  01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин /тэмээчин /-аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН