| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 854 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03602 0319 дугаартай хэргийг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, ахын хамт Сүхбаатар дүүрэг тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж уг ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дүүргийн Эрүүгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2
жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялын зарим болох 6 сарын
хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 536 дугаартай шийтгэх
тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2
дугаар сарын 9-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шимт бууз” нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Булганчимэгийн өмчлөлийн самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 434.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн 2 дугаар байрны автобусны буудалд хохирогч Е.Шопаны өмчлөлийн Хуавей фи смарт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 404.600 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй зочид буудлын 41 тоот өрөөн дотроос иргэн Б.Мөнх-Учралын Самсунг А6 маркын гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлан бусдад 552000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Мөнх-Учралын өгсөн мэдүүлэг /хх-17-21/, хохирогч Б.Булганчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-69-71/, хохирогч Е.Шопаны өгсөн мэдүүлэг /хх-110-113/, гэрч О.Золбаясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Х.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.Удвалын өгсөн мэдүүлэг /хх-73/, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-73/, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 560 дугаартай “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35-36/, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 612 дугаартай “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-116-117/, Ц.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-214-216/, шүүгдэгч Ц.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-183/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шимт бууз” нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Булганчимэгийн өмчлөлийн самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 434.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн 2 дугаар байрны автобусны буудалд хохирогч Е.Шопаны өмчлөлийн Хуавей фи смарт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 404.600 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй зочид буудлын 41 тоот өрөөн дотроос иргэн Б.Мөнх-Учралын Самсунг А6 маркын гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлан бусдад 552000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнх-Учралын өгсөн: “ ... 2019 оны 6 дугаар сарын 16-ны орой найз О.Золбаясгалангийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Молор” нэртэй зочид буудалд орж үйлчлүүлсэн. Тухайн үед бид 2 найзынхаа төрсөн өдөр гэх арга хэмжээнээс ирсэн болохоор архи их хэрэглэсэн байсан. Зочид буудлын 41 номерын өрөөнд ороод унтаж байтал манай найз О.Золбаясгалан “үл таних хүн гар утас аваад зугатчихлаа” гэж хэлэн хүний араас гүйгээд өрөөнөөсөө гарсан. Би гомдолтой байна. Би утсаа 4 сарын өмнө цагаан сарын үеэр Мобикомоос 1 сая 200 мянгаар авч байсан. 2018 оны самсунг А6 маркийн гар утас байгаа.” /хх-17-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Булганчимэгийн өгсөн: “ ...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад “Шимт бууз” гэсэн нэртэй хоолны газарт үдэш 23 цагийн орчимд хоол идсэн. Өөрийн эзэмшлийн Самсунг галакси А-6 загварын гар утсаа “цэнэглээд өгөөч” гээд тухайн хоолны газрын зөөгчид өгсөн. Тэгээд 20 минутын дараа утсаа авах гэхэд миний утас байхгүй байсан ба “таны гар утсыг эрэгтэй хүн аваад гараад явчихлаа” гэж хариулсан. Утасны хохирлоо барагдуулж авмаар байна.” /хх-69-71/гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Е.Шолпаны өгсөн: “ ...Би 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Монгол Улсын их сургуулийн автобусны буудал дээр байхдаа өөрийн гар утсаа халааснаасаа алдсанаа мэдсэн. Цагдаагаас намайг гар утсаа алдсанаас бараг 5 хоногийн дараа дуудаад миний гар утсыг хүлээлгэж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-110-113/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Золбаясгалангийн өгсөн: “ ...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр найз болох Б.Учралтай хамт “Молор” нэртэй зочид буудалд орсон. Найзын төрсөн өдөр бид 2 жаахан архи уусан байсан. Тэгээд унтаж байтал миний нүүрэн дээр унаад сэртэл нэг танихгүй залуу 4 давхарын миний байсан өрөөнөөс гараад доошоо 3 давхар руу зугатаад алга болсон. Буудлын үйлчлэгчтэй хамт 3 давхараар хайсан боловч 3 давхарын агааржуулалтын хоолойгоор буусан байсан. Манай найз болох Ё.Мөнх-Учралын утсыг авсан байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Дөлгөөнийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Молор” нэртэй зочид буудалд Сүх-Эрдэнэ, Арслан гээд манай ах, Мөнхөө, Ганбат, Дашням гээд найзуудтайгаа байсан. Би 4 буудал руу орсон. Манай эхнэр, Мөнхөө, Сүх-Эрдэнэ би дөрвүүлээ ороход Дашням унтаж байсан би сэрээгээд архинд явуулсан. Архи оруулж ирэхээр нь би хариулт мөнгөндөө доороос бууз аваад ир гэсэн. Тэгээд буцаж орж ирээгүй. Удаагүй байж байтал буудлын үйлчлэгч эгч “танай тэр цагаан малгайтай найз чинь хүний утас аваад 3 давхар руу зугатаагаад алга болчихлоо” гэж хэлсэн. /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Удвалын өгсөн: “ ...23 цагийн үед гаднаас үйлчлүүлэгч орж ирээд хоол захиалах үедээ “гар утас цэнэглээд өгчих” гэж хэлсэн. 2 давхарт гараад хүмүүсээс захиалга аваад буцаад буугаад хүрээд ирсэн чинь цэнэглээд тавьсан гар утас байхгүй болсон байсан.” /хх-73/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Алтантогосын өгсөн: “...Утсыг нь авсан хүн саарал цамцтай, өмд нь хар өнгөтэй, 165 см өндөртэй, бор царайтай хүн байсан. Камер шүүх боломжгүй. Кодыг нь мэдэхгүй.” /хх-30/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Д яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өрөө андуураад өөр өрөөнд орчихсон. Тухайн өрөөнд хоёр хүн унтаж байсан ба нэг орон дээр нь Самсунг А6 загварын гар утас байхаар нь би хулгайлаад авчихсан. Гэтэл нэг хүн нь сэрээд “хөөш” гээд дуудахаар нь би шууд зугатаагаад гарсан. Маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тухайн гар утсыг Монтел гэх утас зардаг газарт танихгүй хүнд 100 гаран мянган
төгрөгөөр зарчихсан....2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн
4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шимт бууз" нэртэй цайны газарт орж нэг
уух юм авах гэж байтал текний ард нэг гар утас цэнэглэж байсан. Би тухайн гар
утсыг нууцаар хулгайлж аваад гарсан ба Самсунг галакси А-6 загварын гар утас
байсан. Маргааш нь тухайн гар утсыг танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан
санагдаж байна. Түүний дараа 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол
Улсын их сургуулийн урд талын автобусны буудал дээр байж байтал автобус
ирээд хүмүүс автобус руу орох үед нэг охины гар утсыг өмдний халааснаас нь
хулгайлж авсан. Гэтэл над руу Энх-Амгалан гэх халаасны хулгайн мөрдөгч
залгаад “хулгайлсан гар утсаа өг” гэхээр нь гар утсыг өгчихсөн. Мөрдөгчид Хувай пи
смарт загварын гар утас байсан.” /хх-214-216/ гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /хх-35-36, 76-77, 116-117/,
Шүүгдэгч Ц.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-183/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шимт бууз” нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Булганчимэгийн өмчлөлийн самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 434.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн 2 дугаар байрны автобусны буудалд хохирогч Е.Шопаны өмчлөлийн Хуавей фи смарт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 404.600 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй зочид буудлын 41 тоот өрөөн дотроос иргэн Б.Мөнх-Учралын Самсунг А6 маркын гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлан бусдад 552000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Мөнх-Учрал, Б.Булганчимэг, Е.Шолпан, гэрч О.Золбаясгалан, Х.Дөлгөөн, Б.Удвал, Х.Алтантогос нарын өгсөн мэдүүлгүүд, Ц.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ.
Иймд шүүгдэгч Ц.Д 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шимт бууз” нэртэй зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Булганчимэгийн өмчлөлийн самсунг А-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 434.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн 2 дугаар байрны автобусны буудалд хохирогч Е.Шопаны өмчлөлийн Хуавей фи смарт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 404.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Мөн шүүгдэгч Ц.Д 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй зочид буудлын 41 тоот өрөөн дотроос иргэн Б.Мөнх-Учралын Самсунг А6 маркын гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлан бусдад 552000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангйн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Д 986.000 төгрөгийг гаргуулж 434.000 төгрөгийг хохирогч Б.Булганчимэгт, 552.000 төгрөгийг хохирогч Б.Мөнх-Учралд тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Е.Шопанд учирсан хохирол төлөгдсөн болно. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан хорих ял шийтгэлийг тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийд эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2-д “хэд хэдэн гэмт хэрэгт хэдэн төрлийн ял оногдуулсн бол..нэмж нэгтгэн эдлүүлэхээр шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ц.Д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангйн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Д оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгтээ 2020 оны 1 дүгээр сарын 7-ний өдрөөс эхлэн нийт 120 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ц.Д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ц.Д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Ц.Д 986.000 төгрөгийг гаргуулж 434.000 төгрөгийг хохирогч Б.Булганчимэгт, 552.000 төгрөгийг хохирогч Б.Мөнх-Учралд тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС