| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0292/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 282
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч Б.И-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г овогт Б-ийн И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000870065 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 12-ны Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт улсаас гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Б-ийн И- /РД: 000000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И- нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 02 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 24 грамм жинтэй ургамал мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж, Б.Наянтай, О.Намхай нарт өгсөн,
2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын академийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1067 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авч биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.И-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна, би буруу зүйл хийж байснаа ухаарсан, аз жаргал гэж ээж, дүүтэйгээ хамт байхыг би ойлгосон, надад нэг удаа боломж олгож, ээж, дүүтэйгээ хамт байж, ажлаа хийгээд аз жаргалтай амьдрах боломж олгооч...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Б.Наянтай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгаас найз И-, Аагий нарын хамтаар аавын 10-91 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотод ирж найз Намхайтай холбогдоод ...Бөхийн өргөөнд байх гэрт нь очиж хоноод өглөө 12 цагийн орчим тоглох гээд гарсан, тэгсэн Аагий өвс хэрэглэж үзэх үү гээд байхаар нь бид гурав зөвшөөрөөд Аагий, Золоотой холбогдоод Багшийн дээдийн тэнд уулзаж өвс авахаар болсон. Тэгээд Багшийн Дээд дээр Золоо ирчихлээ гэхээр нь И- машинаас буугаад 5 орчим минутын дараа 2 жижиг боодолтой скочоор ороосон зүйл авч ирсэн. Тэгээд нэг ширхэг тамхины доторхийг гаргаж байгаад Золоогоос авсан өвсөө дотор нь хийгээд бид дөрөв татсан, татаад нээх манарахгүй байхаар нь Цагаан хуарангийн орчим байдаг нэг дэлгүүрээс И- ахуйн газ 1 ширхэгийг худалдан аваад бид хэд машинд Намхайгаас бусад нь сорсон...” /1-р хх-ийн 52-53/ гэсэн,
Гэрч О.Намхай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз И- залгаад Өмнөговь аймгаас очиж байна, хонох газар байхгүй, танайд хоноод өглөө явья гэхээр нь зөвшөөрсөн, тэгээд шөнийн 02 цагийн орчим манайд И-, Наянтай, Аагий гурав ирж хоноод өглөө 12 цагийн орчим бид дөрөв найз Наянтайгийн машинтай гарч гадуур явж байхад И- нэг хүнтэй утсаар ярьж байгаад хүнээс юм аваад аймаг руу явуулах хэрэг байна гээд байсан, тэгээд Наянтайд байршлийг нь зааж өгөөд Наянтай 1 дүгээр эмнэлгийн тэнд зогсоход И- буугаад 5 орчим минутын дараа скочоор ороочихсон цаастай 2 бөөрөнхий юм авч орж ирээд Өмнөговь руу унаанд хийнэ гээд Нарантуул худалдааны төвийн хойд талын хаалганы хэсэгт машинтай зогсоод байж байхад цагдаа нар ирсэн...” /1-р хх-ийн 54-55/ гэсэн,
Гэрч Г.Магсаржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн хойд хаалганаас Цагаанхуаран хотхоны чиглэлд дэд ахлагч Ц.Батбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Нарантуул захын хойд хаалганы орчим ертөнцийн зүгээр урагш, зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд 10-91 ӨМЭ улсын дугаартай хөх өнгийн Тоёота приус-20 маркийн машин зогсож байсныг очиж шалгаж ...машинаас дөрвөн залууг буулгаж бичиг баримтыг нь шалгаж байхад хойд талын суудал дээр сууж байсан нэг залуу зугтаачихсан. Тэгээд урд сууж байсан хоёр залуу хар өнгийн нүдний шил зүүсэн байсныг тайлуулахад хоёулангийнх нь хүүхэн хараа хэвийн бус байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулахад хэрэглээгүй гэж хэлсэн, амнаас нь архи үнэртээгүй болохоор нь машины урд хаалгыг татахад жолоочийн эсрэг талын суудлын шалан дээр жижиг хэмжээтэй хоёр ууттай зүйл байсныг урд сандал дээр бариад сууж байсан Б.И- гэх залуугаас хураан авч тэмдэглэл үйлдсэн...” /хх-ийн 58-59/ гэсэн,
Гэрч О.Зулцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай ахын найзууд болох Наянтай, И- гээд хоёр хүн ирж хоносон өөр хүн ирээгүй...” /хх-ийн 58-59/ гэсэн,
Шүүгдэгч Б.И- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр О.Намхай, Б.Наянтай бид гурав захын арын хаалгын ард машинаа тавиад тамхи татаад зогсож байхад 30-35 орчим насны ах ирсэн, ...нөгөө ахын өгсөн 2 тусдаа ууттай өвсийг ямар нэгэн юм бодолгүй аваад халаасанд хийгээд татаж үзмээр сонирхол төрөөд байхаар нь Намхай, Наянтай бид нар хамт цаашаа яваад гудамж руу орж байгаад цаасанд ороож байгаад татаж үзсэн юм. Тэгээд буцаад машиндаа ирж суухдаа би урд, нөгөө хоёр ар талын суудалд сууж байсан. Тэгтэл гэнэт цагдаа нар ирэхээр нь би сандарсандаа нөгөө хоёр гялгар ууттай өвсийг шалавч руу шидчихсэн юм.
...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах Зайсангаас алхаад Удирдлагын академийн хажуугаар тамхи татах санаатай асаагуур авах гээд дэлгүүр хайгаад явж байхад газарт улаан өнгийн асаагуур байхаар нь ажилладаг эсэхийг нь шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байхаар нь тамхи асаагаад хаях гэхэд хажуу талд нь өмнө нь интернетээс харж байсан хар өнгийн зүйл наалдсан байхаар нь гайхаж байгаад татаж байсан тамхин дээрээ жааханыг авч тавиад хэрэглэж үзсэн. Тухайн үед ямар нэгэн нөлөө байгаагүй, тэгээд цаашаа явсан. Тэгээд би 15 цагийн үед Удирдлагын академийн урд явж байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд энд тамхи татаж болохгүй гээд дагуулж яваад үзлэг хийхэд нөгөө улаан асаагуурыг гаргаж ирээд энэ юу вэ гэж асуухаар нь би мэдэхгүй, сая тамхи асаах гэж байгаад газраас олсон гэж хэлэхэд намайг шалгаж үзнэ гээд хар тамхитай тэмцэх газар авчирсан...” /1-р хх-ийн 143-144, 2-р хх-ийн 76-77/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №744 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.7 Шинжилгээнд ирүүлсэн 24г 2 хэсэг ургамал мэт зүйл, “I-r 03 2020.01.20”, Наянтай 02 2020.01.20”, “О.Намхай 01 2020.01.20” гэж хаягласан 3 ширхэг шээс зэрэг зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
4. Шинжилгээнд ирүүлсэн нийт 24 гр ногоон өнгийн болон гялгар уутанд байх ургамал мэт зүйл тус тус дельта 9 тетрагидроканнабинол илрэв.
8. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай “Ikhdayr 03 2020.01.20”, Наянтай 02 2020.01.20”, “О.Намхай 01 2020.01.20” гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол ТНС илрэв.
9. Ургамалд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол, шээсээнд илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” /1-р хх-ийн 75-80/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №1007 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “И- 2020-2-5 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол ТНС илэрсэн. Тетрагидроканнабинол ТНС нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” /1-р хх-ийн 99-101/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1713 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Улаан өнгийн асаагуурт наалдсан бор ногоон өнгийн зүйл, улаан өнгийн асаагуур зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydricannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн асаагуурт наалдсан бор ногоон өнгийн зүйлийн асаагууртай жин нь 9,4709 г, цэвэр жин 0,1067 г байна...” /2-р хх-ийн 45-46/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №1705 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. 3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “И- 2020.03.13” гэсэн хаягтай шээснээс тетрагирдоканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодис тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно...” /2-р хх-ийн 49-51/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №157 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.И- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
2. Одоо Б.И- нь эмгэггүй байна.
3. Б.И- нь эмгэггүй байна.
4. Б.И- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Б.И- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5. Б.И- нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
6. Б.И-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
7. Б.И-т одоогоор мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” /1-р хх-ийн 108-109/ гэсэн дүгнэлтүүд,
- Илтгэх хуудас /1-р хх-ийн 11/,
- Тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-14/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 15-16, 71, 2-р хх-ийн 42/,
- Хатуу диск /DVD/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-32, 2-р хх-ийн 30-32/,
- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-38, 2-р хх-ийн 33-34/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 42-49/,
- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 70/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 121-124, 125-132, 2-р хх-ийн 60-62/,
- Шүүгдэгч Б.И-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Зулзагийн мэдүүлэг /2-р хх-ийн 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 207/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 208-209/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 211/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-ийн 214/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 125/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /1-р хх-ийн 216/, шагнал урамшууллын хуулбарууд /1-р хх-ийн 213-228/ болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.И- нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 02 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 24 грамм жинтэй ургамал мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж, Б.Наянтай, О.Намхай нарт өгсөн,
2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын академийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1067 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгэээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь гэрч Б.Наянтайгийн “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгаас найз И-, Аагий нарын хамтаар аавын 10-91 ӨМЭ дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотод ирж найз Намхайтай холбогдоод ...Бөхийн өргөөнд байх гэрт нь очиж хоноод өглөө 12 цагийн орчим тоглох гээд гарсан, тэгсэн Аагий өвс хэрэглэж үзэх үү гээд байхаар нь бид гурав зөвшөөрөөд Аагий, Золоотой холбогдоод Багшийн дээд дээр уулзаж өвс авахаар болсон. Тэгээд Багшийн Дээд дээр Золоо ирчихлээ гэхээр нь Б.И- машинаас буугаад 5 орчим минутын дараа 2 жижиг боодолтой скочоор ороочихсон зүйл аваад ирсэн. Тэгээд нэг ширхэг тамхины доторхийг гаргаж байгаад Золоогоос авсан өвсөө дотор нь хийгээд бид дөрөв татсан, татаад нээх манарахгүй байхаар нь Цагаан хуарангийн орчим байдаг нэг дэлгүүрээс Б.И- ахуйн газ 1 ширхэгийг худалдан аваад бид хэд машинд О.Намхайгаас бусад нь сорсон...” /1-р хх-ийн 52-53/ гэсэн, гэрч О.Намхайгийн: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...И- нэг хүнтэй утсаар ярьж байгаад хүнээс юм аваад аймаг руу явуулах хэрэг байна гээд байсан, тэгээд Наянтайд байршлийн зааж өгөөд Наянтай 1 дүгээр эмнэлгийн тэнд зогсоход Б.И- буугаад 5 орчим минутын дараа скочоор ороочихсон цаастай 2 бөөрөнхий юм авч орж ирээд Өмнөговь руу унаанд хийнэ гээд Нарантуул худалдааны төвийн хойд талын хаалганы хэсэгт машинтай зогсоод байж байхад цагдаа хүрээд ирсэн...” /1-р хх-ийн 54-55/ гэсэн, гэрч Г.Магсаржавын “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны 15 цагийн орчимд ...4 залууг машинаас буулгаж бичиг баримтыг нь шалгаж байхад хойд талын суудал дээр сууж байсан нэг залуу зугтаачихсан. Тэгээд урд сууж байсан хоёр залуу хар өнгийн нүдний шил зүүсэн байсныг тайлуулахад хоёулангийнх нь хүүхэн хараа хэвийн бус байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулахад хэрэглээгүй гэж хэлсэн, амнаас нь архи үнэртээгүй болохоор нь машины урд хаалгыг татахад жолоочийн эсрэг талын суудлынх нь шалан дээр жижиг хэмжээтэй хоёр ууттай зүйл байсныг урд сандал дээр бариад сууж байсан Б.И- гэх залуугаас хураан авч тэмдэглэл үйлдсэн...” /хх-ийн 58-59/ гэсэн, шүүгдэгч Б.И-ын “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...цагдаа нар ирэхээр нь би сандарсандаа нөгөө хоёр гялгар ууттай өвсийг шалавч руу шидчихсэн юм. ...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах Зайсангаас алхаад Удирдлагын академийн хажуугаар тамхи татах санаатай асаагуур авах гээд дэлгүүр хайгаад явж байхад газарт улаан өнгийн асаагуур байхаар нь ажилладаг эсэхийг нь шалгаж үзэхэд хэвийн ажиллаж байхаар нь тамхиа асаачихаад хаях гэхэд хажуу тал дээр нь өмнө нь интернетээс харж байсан хар өнгийн зүйл наалдсан байхаар нь гайхаж байгаад татаж байсан тамхин дээрээ жааханыг авч тавиад хэрэглэж үзсэн. Тухайн үед ямар нэгэн нөлөө байгаагүй, тэгээд цаашаа явсан юм. Тэгээд би 15 цагийн үед Удирдлагын академийн урд явж байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд энд тамхи татаж болохгүй гээд дагуулж яваад үзлэг хийхэд нөгөө улаан өнгийн асаагуурыг гаргаж ирээд энэ юу вэ гэж асуухаар нь би мэдэхгүй байна, сая тамхи асаах гэж байгаад газраас олсон гэж хэлэхэд намайг шалгаж үзнэ гээд Хар тамхитай тэмцэх газар авчирсан...” /1-р хх-ийн 143-144, 2-р хх-ийн 76-77/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №744 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.7 Шинжилгээнд ирүүлсэн 24г 2 хэсэг ургамал мэт зүйл, “Ikhdayr 03 2020.01.20”, Наянтай 02 2020.01.20”, “О.Намхай 01 2020.01.20” гэж хаягласан 3 ширхэг шээс зэрэг зүйлс шинжилгээнд тэнцэнэ.
4. Шинжилгээнд ирүүлсэн нийт 24 гр ногоон өнгийн болон гялгар уутанд байх ургамал мэт зүйл тус тус дельта 9 тетрагидроканнабинол илрэв.
8. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай “Ikhdayr 03 2020.01.20”, Наянтай 02 2020.01.20”, “О.Намхай 01 2020.01.20” гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол ТНС илрэв.
9. Ургамалд илэрсэн дельта 9 тетрагидроканнабинол, шээсээнд илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” /1-р хх-ийн 75-80/ гэсэн,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №1007 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “И- 2020-2-5 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол ТНС илэрсэн. Тетрагидроканнабинол ТНС нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” /1-р хх-ийн 99-101/ гэсэн,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №1713 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Улаан өнгийн асаагуурт наалдсан бор ногоон өнгийн зүйл, улаан өнгийн асаагуур зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydricannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно.
3. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн асаагуурт наалдсан бор ногоон өнгийн зүйлийн асаагууртай жин нь 9,4709 г, цэвэр жин 0,1067 г байна...” /2-р хх-ийн 45-46/ гэсэн,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №1705 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2. 3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “И- 2020.03.13” гэсэн хаягтай шээснээс тетрагирдоканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодис тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно...” /2-р хх-ийн 49-51/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны №157 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.И- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 2. Одоо Б.И- нь эмгэггүй байна. 3. Б.И- нь эмгэггүй байна. 4. Б.И- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.И- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. 5. Б.И- нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 6. Б.И-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 7. Б.И-т одоогоор мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” /1-р хх-ийн 108-109/ гэсэн дүгнэлтүүд, илтгэх хуудас /1-р хх-ийн 11/, тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 15-16, 71, 2-р хх-ийн 42/, диск /DVD/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 17/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-32, 2-р хх-ийн 30-32/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-38, 2-р хх-ийн 33-34/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 42-49/, Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 70/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 121-124, 125-132, 2-р хх-ийн 60-62/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан, шүүгдэгч Б.И-ыг НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.И-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.И- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.И- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлсдэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2002000870065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта 9 тетргагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 24 гр жинтэй ургамал мэт зүйл, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1057 гр жинтэй шавар мэт эд зүйлс /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.И- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ийн И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн И-ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн И-т оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дельта 9 тетргагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 24 гр жинтэй ургамал мэт зүйл, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1057 гр жинтэй шавар мэт эд зүйлс /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн 2002000870065 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүдэгч Б.И цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нинжбадгарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР