Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 136/ШШ2017/00050

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирлага болгон
 
ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Б.А нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй чөлөөлж өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан цалин хөлсийн зөрүү 122,994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                   ШҮҮГЧ                                   В.АМАРТҮВШИН